Үүл нүүж цахилгаан бадарсан хурлаас төрсөн сэтгэгдэл
“Ажнай”-н Бат-Эрдэнэ, Миеэгомбын Энхболд, Дамбын Хишгээ гурав саяхан “Улсын тод манлай” цолны болзол хангасныг Монгол даяар сонсоо байх. Ялангуяа хурдан морины хорхойтнуудын хувьд дээрх гурвыг үндсэн ажил мэргэжлээс нь илүү адуу малыг нь анддаггүй юм билээ.
1921 оны ардын хувьсгал ялаад төд удалгүй тараа таниулж эхэлсэн түүхтэй төстэй үйл явдлыг Үүл дарга гаргав.
“Ажнай”-н Бат-Эрдэнэ, Миеэгомбын Энхболд, Дамбын Хишгээ гурав саяхан “Улсын тод манлай” цолны болзол хангасныг Монгол даяар сонсоо байх. Ялангуяа хурдан морины хорхойтнуудын хувьд дээрх гурвыг үндсэн ажил мэргэжлээс нь илүү адуу малыг нь анддаггүй юм билээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар комисс нь уламжлал ёсоороо цагаан сарын өмнө цугларч хуралдаж. Баяр наадмын тухай хууль, түүнийг мөрдөх дүрэм журам нь уламжлал болчихсон, угаасаа ойлгомжтой норм нормативуудтай. Төрийн өмнөөс цол олгох эрх эдлэгчдийн хувьд хэнд ямар цол өгдөг юм билээ хэмээн толгойгоо гашилтал бодоод хуралдаад байх юм байхгүй. Цаанаасаа ажлын хэсэг нь том бага уралдаануудын дүнг жилийн эцэст нэгтгэж базаад л гүйцээ. Тэнд морь ба эзний нэр бичээстэй байгаа. Уралдсан морьд, уралдаан хоёр нь будлиангүй бол хэн ямар цолны болзол хангасныг салбар хорооны хуралдаантай хуралдаангүй уяачид, малчид бүгд л хоорондоо ярьцгаадаг ганц сэдэв юм байх чинь билээ. Наадамд барилдаад тав давбал начин гэдэг шиг дэндүү ойлгомжтой асуудал. Харин энд өөр хувилбараар цолонд хүрэх ба цолыг нь болиулах оролдлого хийвэл өнөөгийн ардчилсан нийгэмд хачирхалтай явдал болно. Хуучин хаалттай нийгмийн үед спортын мастерийн болзол хангачихаад байхад МХЗЭ, БТСУХ зэрэг байгууллагаас нам улс төрийн шалгалт авч, гишүүний манлайлал нь аль хэр юм гэсэн тодорхойлолт нэхээд шаардлага хангаагүй бол хойшлуулчихдаг байж билээ. Гэтэл саяын энэ салбар хорооны хуралдаан дээрээс хачин юм сонслоо. Манай Үүл дарга, Оюунгэрэл сайд нар маш их уурласнаар уг хурал “Үүл нүүж цахилгаан бадарсан...” байдалтай болж өрнөсөн гэнэ. Дээрх эрхмүүдийг юу дургүйг нь хүргээв гэхээр хамаг ажлыг нь хийсэн пролетари ангийн төлөөлөгч эгэл адуучинд хүртээгүй цолыг аархсан баячуул аваад байхдаа яадаг юм, “Энэ наадмыг би ерөөсөө үзэхээ болилоо” гээд Богдын хатан босоод гүйдэг шиг юм болж шүү. Бүр тэгээд зогсохгүй Ерөнхийлөгчид очиж хэлээд болиулна гэжээ. Бат-Үүл дарга аа ингэж болохгүй ээ. Яаж байгаа чинь энэ вэ?. Та өөрөө ардчилсан шударга ёсыг Монгол оронд тогтоохын төлөө үсээ цагаан болтлоо тэмцчихээд эцэст нь ийм дэмий юм хийдгээ болиоч. “Ажнай”-н Бат-Эрдэнэ баян тарган л байгаа биз. Миеэгомбын Энхболд сөрөг намынх, улс төрийн байнгын өрсөлдөгч нь тэндээ та нарын л дотоод асуудал. За тэр Дамбын Хишгээгийн залуу халуун насандаа алдаж эндэж явсан базаахгүй намтрыг нь халх даяар андахгүй. Эдний явдал монгол наадам, морь малны уралдаантай ямар хамаатай юм. Аль эсвэл муусайн хар шар феодал, хийгээд үл бүтэх этгээдүүд шургалж болзошгүй бүх л зүйл дээр хатуу тэмцэх тухай намын төв хорооны тусгай шийдвэр гарчихсан юм уу. 1921 оны ардын хувьсгалаар үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо олоод нийт Монголчууд баярлаж хөөрч байтал төдийлөн удалгүй коммунизмын хар үүл бүрхэж ард түмнийг анги давхаргаар нь ялгаад эхэлсэн. Харин 1991 оны ардчилсан хувьсгалын гол амин сүнс нь ард түмнээ баян хоосноор нь ялгаварлан гадуурхахгүй хуулийн өмнө тэгш эрхтэй байдлыг хангахын төлөө л байсныг надаар хэлүүлэх юун. Чухам та л баатарлагаар тэмцэж байж Монгол Улсын Үндсэн хуулинд эдгээр заалтыг оруулаа биз дээ. Одоо бодит амьдрал дээр яагаад энэ хууль зөрчигдөөд байна вэ? Уяачийн цол олгодог анкетэн дээр морины эзэн нь том дарга байгаа эсэх, аль намын гишүүн, урьд өмний ял шийтгэл гавьяа шагналын тухай ямар ч асуулт байхгүй. Хурдан хурц адуу нь амьтан болохоос хүн биш. Одоо тэгээд энэ “Улсын тод манлай уяач” цолыг морь гэдэг өмчийн эзэнд өгөхгүй өөр юунд өгөх гээв. Морины эзэн нь өөрөө уяач байж ч болно. Үгүй ч байж болно. Морь уралдуулдаг нь ганц монгол ч биш. Дэлхий даяар зөвхөн морины эзэн нь л бооцоо шагналаа авч байгаа харагддаг. Морь маланд нь туслалцаж уяж хүлэгсэдтэй нь харьцдаг, өмчийн эзнийг нь болохоор элдвээр хэлж суудаг балмад явдал одоо хаа ч байхгүй. Сонсоогүй л юм байна.
Амьдрал дээрх тэгш биш байдлыг жигдлээд өгдөг бурхан ч байхгүй, нам ч байдаггүйг яалтай билээ. Харин тэгш ханддаг хууль бол бий. Энэ хууль зөвхөн ардын эрх ашгийг хамгаалдаг юм биш шүү дээ. Өмчгүй хүнийг өмгөөлнө, өмчтэйг ч мөн л өмөөрнө. Тэгэхлээр л манайхан “Бас баячуулыг хамгаална гэж үү дээ” гээд гайхаад байх юм.