Шарын шашинд шаардлагатай зүйл
Монгол гүрэн 1247 оны Улаагчин хонь жил хүн амаа анх тоолжээ. Харин 2010 оны тооллогоор 15-аас дээш насны иргэдийнхээ шашин шүтлэгийг тодруулсан нь анхны тохиолдол юм. “Хүмүүнлиг ардчилсан нийгэм”-ийн хөрсөн дээр олон шашин Монгол газар соёолж, улмаар дэлбээлээд үр жимс нь нэгэнт боловсорсон аж.
Монгол гүрэн 1247 оны Улаагчин хонь жил хүн амаа анх тоолжээ. Харин 2010 оны тооллогоор 15-аас дээш насны иргэдийнхээ шашин шүтлэгийг тодруулсан нь анхны тохиолдол юм. “Хүмүүнлиг ардчилсан нийгэм”-ийн хөрсөн дээр олон шашин Монгол газар соёолж, улмаар дэлбээлээд үр жимс нь нэгэнт боловсорсон аж. Өдгөө нийгмийн зонхилох хэсэг болоод буй 15-24 насныхны сүсэг бишрэл бусад бүлгийнхээсээ илүү сонирхолтой юм. Тэдний 53.9 хувь нь шүтлэгтэй аж. Эдгээр сүсэгтнүүдийн 82 хувь бурхны шашинд, үлдсэн нь бусад шашинд итгэдэг гэжээ. Удахгүй энэ улс орныг “авч явах” үеийнхний ихэнх зонхи нь шүтдэг гэх бурхны шашны төрх өнөөдөр ямар байгаа бол?
Мянга гаруй жилийн түүхтэй Монголын бурхны шашны өнөөдөр нийгэмд эзэлж буй байр суурийг тодорхой дүгнэх боломжгүй. Сүсэгтнүүд нь сургаал номлол гэхээсээ илүү “уламжлал” гэдэг үүднээс “шүтдэг” болохыг ШУА-ийн Философи, соцоиологи, эрх зүйн хүрээлэнгийн судлаач М.Золзаяа “Иргэдийн шашин шүтлэгийн байдал” өгүүлэлдээ дурьджээ. Монголын улс төрд МАН, АН буюу “хуучин коммунист”, “шинэ ардчилагч” гэдэг имиж утга учраа алдан оюун санааны хямрал гүнзгийрлээ. Ерөөс манай улстөрчид гагцхүү улс төрийн бүтэц; төр-иргэний харилцааг л онцгойлон анхаардаг. Харин хүн амын шашин шүтлэгийн байдал, тэдгээрийн хүчний харьцааны тухай бодож үзэлгүй өнөөг хүрсэн. “2020 он гэхэд Монголын эдийн засгийн 10 хувийг христийнхний мэдэлд авчрах алсын хараа бүхий зорилгоор нэгдсэн бизнесмэн залуус” өөрсдийгөө тунхагласан бол ЭМЯ-ны сайд асан Н.Хүрэлбаатарын хог дээрээс олдсон сейфээс гарсан хагас тэрбум төгрөг “христийн сүм барих” зориулалттай байсан гэдэг. Исламын шашинд монгол эрс олноор орж, нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлэхийн сацуу тэдний ирээдүй хойчийг хүмүүжүүлэх казах бүсгүйчүүдийг тусгайлан бэлтгэж эхэлсэн цаг үед сүсэг бишрэл нийгмийн томоохон хүчин зүйл болчихоод байна.
Ёс суртахууны тогтсон хэм хэмжээгээ гээсэн Монголд христ болоод исламын шашны гүйцэтгэж буй үүргийг чамалж болохгүй. Харин бүх нийтээрээ “шашин шүтлэггүй” хэмээн гайхуулж явсан цагаас байдал огт өөр болсныг хаана хаанаа харах цаг болжээ. Магадгүй, 2020 оны УИХ-ын; 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль гэхэд их зүйл өөрчлөгдөж мэднэ. Улс төрийн чанд хатуу үзэл баримтлал үгүй болж, Монголд Буддын ардчилсан нам; Христийн ардчилсан нам; Исламын ардчилсан нам байгуулагдан сүсэгтнүүдээ хамгаалсан улс төр хийвэл "Монгол" гэдэг эрх ашиг хаачих нь тодорхойгүй болчихно. “Том төрөөс ухаалаг төр лүү” нийгмээрээ хөдөлж буй энэ үед Монголын оюун санааны амьдралыг ч зүгээр орхиж боломгүй юм. Ялангуяа монголчуудын олонх нь шүдэг гэх бурхны шашныхан "ухаалаг" болоход болохгүй нь юу билээ?! Энэ удаа бурхны шашны өнөөгийн төлөв, түүний бүлэглэлүүд, хэн ирээдүйд Монголын бурхны шашныг удирдаж болохыг хөндөхийг хичээе. Ирж буй морь жил бол тэсрэлт, үсрэлт, сэргэлтийн мөчлөг байсан нь түүхээс харагддаг. Харин мэргэшсэн судлаачид, залуу лам нарын дуу хоолойг ажиглавал Монголын бурхны шашны бүлэглэлүүд боловсон хүчнийхээ харьцаанаас гарч ирдэг юм.
1990-ээд оноос хойш Энэтхэг улсад шашны боловсрол олохоор явагсдын талаар нарийн мэдээлэл байхгүй ч 500 орчим гэсэн тоо бий. Тэднээс Энэтхэгт одоо ном үзэж байгаа нь 200 гаран аж. Тэдний ихэнх нь шарын ёсны хийдэд; үлдсэн нь нямава, гармава ёсны хийдэд суралцаж байгаа бол бон буюу төвдийн бөөгийн сүмд ч бас хэдэн залуу суралцаж байна. Тав, зургаан наснаасаа тэнд шавилсан залуус төвд, англи хэлтэй. Харин эх хэл, уламжлалт Монголын бурхны шашны дэг сургуульд суралцах боломж бага. Цэвэр Төвдийн үзэл санаа, Төвдийн бурхны шашны дэг сургуулиар хүмүүждэг. Хожим Монголын бурхны шашинд нэр нөлөөтэй болж мэдэх 10 гаруй хувилгаан ч тэнд бий. Халимагийн Дилова хутагтын хүчин чармайлт буюу XIV Далай ламын шууд оролцоотой гэж хардагддаг "Монголын хутагт хувилгаад" сан сүүлийн жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллага яваандаа бурхны шашинд нөлөө бүхий болж мэдэх юм.
Тодорхой зохион байгуулалтад бүрэн ороогүй ч XIV Далай ламын үзэл бодлыг шууд хамгаалагч, үргэлжлүүлэгч учраас сүсэгтэн олны зүгээс дэмжлэг авч болох ч хоёр хөршид, ялангуяа БНХАУ-д таалагдахгүй бүлэг. Хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой лидергүй учир Далай лам Данзанжамцыг жанч халснаас хойш хэсэгтээ удирдлагын хямралд орж мэднэ. Одоогоор албан бус удирдагч нь Энэтхэгт 10 гаруй жил гүн ухаанд суралцсан эрдэмтэй гэвш, Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж юм. Гэвч нийгэмд танигдсан байдал нь тааруухан. Энэ бүлгийнхэн Монголд шашны боловсрол ологсодыг үл тоомсорлох хандлагатай бөгөөд Амарбаясгалант хийдийг “албан ёсны дайсан”-аа гэж үздэг. Төвдийн мэргэдийн эрдэм ухааны их далайгаас сав савныхаа хэмжээгээр утгасан нь сайшаалтай боловч “цагаачдын сэтгэхүй”-н нөлөөн дор хүмүүжсэн улс.
Ордосын Гүрү Диваа ринбүчи, Бакула ринбүчи хоёр 1990-ээд онд Монголын бурхны шашны албан ёсны бус удирдагчид байлаа. Анхны гэлэн, гэцэл сахилыг хүртээж; сүм хийд нээн хөгжүүлэх үйлст энэ хоёр хүн оройлсон билээ. Бакула ринбүчи БНЭУ-аас Монголд суух Элчин сайдаар 1990-1999 он хүртэл ажиллаж, Бэтүв хийдийг байгуулсан. Харин Гүрү Диваа ринбүчи Балбад байсан бүх хөрөнгөө зарж, Амарбаясгалант хийдийг сэргээжээ. Монголд хамгийн нөлөөтэй явсан энэ хүн шавь нараа Шар Гандан болон Швейцарьт суулгаж, орчин үеийн буддизм болоод сонгодог буддизмд сургасан юм. Шавь нар нь англи, төвд хэлтэй, харьцангуй бие даасан, өндөр зохион байгуулалттай. Монголын топ компаниуд Амарбаясгалант хийдийг ивээн тэтгэдэг. Бясалгал бүтээл, нууц тарни, сахил санваарыг эрхэмлэдэг. Нийгэмд өөрийн тодорхой байр суурийг хэдийнэ олчихсон. Жишээ нь, Хувилай хааны үеэс улсын эд баялагийг сахиж ирсэн гэдэг Гонгор бурхан, Гонгорын бумба тахих зан үйлийг сэргээснээр хүнд үеэ гэтлэн туулж, хөрөнгөтэй болсон гэж үздэг. Энэ утгаараа жил бүр олон мянган хүмүүс Амарбаясгалант хийд, Дэлгэрийн Чойрт бумбаа тахиулдаг. Бусад ямар ч бүлгээ бодвол Монголын эдийн засаг, улс төрийн амьдралд танигдсан, дэмжлэгтэй улс.
Энэ бүлгийн удирдагч нь Д.Осгонбаяр буюу Зава ламын хувилгаан. Гурван жил, гурван сар, гурав хоног Ямандаг бурхны бясалгал хийсэн. Бясалгалаас гарч ирсэн даруйдаа олны нүдэн дээр АПУ-ын захирал П.Батсайханыг алгадаж, MCS-ийн томчуудыг чамгүй зэмлэн “барцадыг нь арилгаж” шуугиан тарьсан. Энэ явдлаас хойш хууль дийлдэггүй улсыг номын хүчээр номхотгох чадалтай эрдэмтэй лам гэж сүсэгтэн олноос их хүндлэлийг олсон. Тэрээр одоо байгаа Монголын хутагт хувилгаадаас хамгийн өндөр боловсролтой нь. Гадаад харилцаа маш сайн. Монголын топ 100 компанийн ихэнх захирлуудын багш. Монголын эдийн засаг, улс төрд өдөр ирэх тутам нөлөөгөө тэлж буй залуу.
1970 оноос сургалт явуулсан Монголын бурхны шашны дээд сургуульд төгсөгчид одоогоор хөдөө орон нутгийн сүм хийд болон Гандантэгчинлэн хийдийг удирдаж байна. Эд бол цэвэр уламжлалт шашныг хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд одоохондоо хамгийн нөлөөтэй хамба Д.Чойжамцыг хүрээлж байгаа улс. Гэвч тэдний тодорхой хэсэг нь Д.Чойжамц хамбаас уйдсан буюу залхсан гэж хэлж болно. Харийн юм бүхнийг илүүд үздэг сэтгэхүйгээр Монголд боловсрол олсон энэ бүлгийн нэр хүнд бүхэлдээ тааруухан. Энэтхэгт боловсрол ологсод МБШДС-ийн сургалтын хөтөлбөрийг илтэд чамалдаг бол, XIV Далай ламын зүгээс сахил санваараа сахидаггүй гэдэг зэмлэл байнга хүртдэг. Сүсэгтнүүд тэднийг “дотоод үйлдвэрийн бүтээгдэхүүн” гэдэг утгаар төдийлөн өндөр үнэлдэггүй.
Гэхдээ тэд уламжлалт шашнаа өөрчилж, хөгжүүлэхийг хүсэж яваа. Гэсэн ч тэдэн дунд сахил санваартай, бусдад нээлттэй, уран илтгэгч, нийгэмд танигдсан лидер тун ховор. Нийгэмд танигдсан байдал болоод бусад үзүүлэлтээрээ Бат-Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн энэ бүлгийг толгойлох бүрэн боломжтой хүн. Сахил санваартай, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Бас чиг англи хэлтэй. Сүүлийн 10 шахам жил Халхын Очирт суурин Эрдэнэзуу хийдийн хамба ламаар ажиллаж, бурхны шашныг хөгжүүлэх "Соёмбо" наадмыг зохион байгуулж ирсэн. Монголын бизнесийн зарим том бүлэглэлээс ч дэмжлэгтэй. Унзад буюу гайхамшигтай сайхан дуу хоолойтой энэ залууг Монголын бурхны шашны удирдагчаар тавья гэвэл олон хүний дэмжлэг авах залуу хувраг.
Дээрх хуваагдлаас гадна Монголын бурхны шашинд удирдалгын хямрал нүүрлээд байгаа юм. Сүсэгтнүүдийн эргэл мөргөл Дармасала руу хандаж, Энэтхэг дэх төвдийн сүм хийдүүд Монголоос ирдэг санхүүжилт, өглөг хандиваар оршин тогнох, улмаар Монгол руу нүүдэллэхийг хүсэж байна. Ийм нөхцөлд Монголын лам хуврагууд дотооддоо хэл амаа олох нь хамгаас чухал. Төвд ринбүчид Монголын Улсын иргэншил олгосноор асуудлыг шийднэ гэдэг бодол дэндүү гоомой юм. Харин ч бид нэгэнт тодруулчихсан хутагт хувилгаадаа эх нутагтаа боловсруулах дайны эрдэм, чадалтай олон хуврагаа түших цаг нэгэнт ирсэн байна. Ялангуяа шинээр тодруулах X Богдыг Монголдоо хүмүүжүүлэх зайлшгүй шаарлдлага бий. Тэрбээр номд төгс бөгөөд Монголоо гэдэг сэтгэлтэй хүн болж хүмүүжих учиртай. Тиймээс дээрээс ч манай ахмад үеийнхэн VIII Богдыг төвдөөс залсан ч эх нутагтаа “монгол хүн” болгож хүмүүжүүлсэн билээ.
Эн тэргүүнд Х Богдын асуудал хамгийн их анхаарал татаж байна. 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болж, Монголын шашны тэргүүнээр хоёр сар гаран суусан эрхмийн хойт дүрийг Монголоос тодруулах том ажил бий. Энэ жил Х Богдыг тодруулж, Д.Чойжамц хамба суудлаасаа буугаад түүнийг хүмүүжүүлэх ёнзон багш нь болохоор шийдсэн тухай сэм яригдах боллоо. Мөн манай хуврагууд улсаас санхүүжилтийг нь зогсоосон мянган лам хурах Батцагаан дугандаа шинэ эх үүсвэр хайхаас аргагүй болоод байгаа юм. Үүний зэрэгцээ Гандантэгчинлэн хийдэд хийгдэж буй тооллогын дүн удахгүй гарна. Ингэснээр тус хийдийг сүсэгтнүүдэд үйлчлэхээс гадна сургалт, сурталчилгаа тэр дундаа эрдэм шинжилгээний ажилд томоохон байр суурьтай Монголын бурхны шашны төв болгох тал руу нь төлөвшүүлэх үүднээс БШУЯ, ССАЖЯ-аас бодлогын шинжтэй алхам хийх төлөв ажиглагдлаа. Харин одоо X Богдоо тодруулаад, бүлэглэл дотроо нэр хүндтэй Н.Нанзаддорж, Д.Осгонбаяр, Х.Баасансүрэн нараар суурь хийсэн гэлэнгүүдийн зөвлөл байгуулж, хамба Д.Чойжамц дээр зангидагдаж буй олон үүргийг задлах замаар нэр нөлөөтэй лам нарын хамтын удирдлага бий болгож чадвал ирээдүйтэй шинэчлэл болно. Ийм зөвлөл байгуулбал монгол Богд ухаан гүйцэхийн цагт тулж түших бэлэн институцитэй байх юм. Гол нь Монголын бурхны шашин гэсэн итгэл үнэмшил юу юунаас чухал байна.
Тийм ээ, бид том төрөөс ухаалаг төр лүү шилжих гэж байна. Бид итгэл үнэмшлийн хувьд, оюун санааны хувьд ч нэгдмэл нэг зорилготой байхыг хүсч байна.
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

ЭНЭТХЭГТ БОЛОВСРОЛ ОЛОГСОД

ШҮГДЭНГИЙН БҮЛЭГ

МБШДС-Д БОЛОВСРОЛ ОЛОГСОД

ХЯМРАЛААС ГАРАХ АРГА ЗАМ