Ардчиллын партизанууд одоо болтол ажилгүй, амьдралгүй. Арай ч дээ
90 оны партизануудын ялгаа гэвэл “Ленинтэй бус Элбэгдорж, Алтанхуяг, Үүлтэй нэг бус уулзсан. Хороон дарга ч болгож байгаагүй намайг харин Эбэтэй хампаан явсныг одоогийн залуус гайхдаг...” гэх буюу тэгээд сонгууль өнгөрсний дараа мартдаг тухай л гунигтай дурсамжууд хөвөрнө дөө.
“Ленинтэй би нэг удаа уулзсан юм
Ленин надад тус болсон юм
Харь хол явж үзээгүй намайг
Харин Ленинтэй уулзсан гэхээр гайхдаг...” гэж Д.Сэнгээгийн алдарт найраглал “Өвгөн партизаны яриа” эхэлдэг.
90 оны партизануудын ялгаа гэвэл “Ленинтэй бус Элбэгдорж, Алтанхуяг, Үүлтэй нэг бус уулзсан. Хороон дарга ч болгож байгаагүй намайг харин Эбэтэй хампаан явсныг одоогийн залуус гайхдаг...” гэх буюу тэгээд сонгууль өнгөрсний дараа мартдаг тухай л гунигтай дурсамжууд хөвөрнө дөө.
1921 онд эх орон ард түмнийхээ төлөө уртаашаа долоохон хүн эсвэл ард нийтээрээ босоогүй нь тодорхой. Хувьсгалт тэмцэлд анх гардан оролцогсод хэн хэн байсныг хожим цаг төр тайван болсон хойно увуу цувуугаар мэдчихдэг юм байна билээ. Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үр дүн коммунист дэглэмд ашиглагдаагүй бол бүр ч илүү бодитой үнэлэх байсан биз ээ. Сүүлд харах нь ээ коммунизмын төлөө тэмцсэн байлаа ч аль ч улс орнууд тэмцэл ялалтын түүчээнүүдээ хүндлээд зогсохгүй үнэлдэг.
1921 оны үйл хэргийг далан жилийн дараа гүйцээх үйлийн үр бидний үед оногдож таарсан юм. 1990-ээд оны ардчилсан хувьсгалыг дайн байлдаангүйгээр хийнгээ нийгэм, улс төр, эдийн засаг, Үндсэн хууль, тусгаар тогтнолоо бүгдийг нэгмөсөн шийдэн зассан. Хуучин тогтолцооноос гар хүрэлгүй үлдээе дээ гэхээр нийгмийн салбар хайгаад олддоггүй байлаа.Нэр усаа нууж хаалгүй гудманд ил гарч ирснээсээ болж элдвээр хэлүүлсэн МоАХ-ны олон гишүүд хамаг залуу нас, хувийн амьдралаа гаргуунд нь хаяж нийгмийг бүх талаар нь өөрчлөх субботник хийсээр өнөөдрийг хүргэлээ. Ардчилал шударга ёс, эрх чөлөөний цэцэг ямар хөрс шороон дээр ингэж ярайтал гоё ургаж чадсан юм бол. Өмнөх хувьсгал бусдаас хуулж буруудсан бол энэ удаад биднээс хуулах гэж байна. Сарнай цэцэг саруул тасалгаанд биш өмхий намган дотор ургасан. Түүн лугаа ардчилсан хувьсгалыг барууны өндөр боловсрол эзэмшсэн элчингийн хэдэн хээнцэр хүүхдүүд хийчихсэн юм биш. Ардчилсан холбооны арзайсан хэдэн юмнууд нүдний булай царайлан гудманд жагсахад ард түмэн сэмээрхэн хөшигнийхөө завсраар шагайж хардагсан. “Ху”-гийнхан цагдаагийнхан, тагнуул матаачид битүү дагаж шаван ил далд дарамтлаад л. Одооны энэ хөдөлгөөнийхөн шиг уурхайнхаа олз ашгаа хуваалцахгүй бол байгаль орчин сүйтгэсэн гэж тэмцлийн дараагийн шатандаа орлоо гэсэн рекет хийж явсан биш дээ ямар. Ардчиллагчдыг буруутгаж байгаа үг, үйл явдал болгон цаанаа гадна, дотнын дэмжлэг тусламжтай агаад тэр л их сайн хүн гэгдэж байсан цаг ердөө хоёр жилийн өмнө. “Сайн хүмүүс” Ху намаа ардчилсан нийгэм дотор “шударга”-аар ялуулан төрийн хайр хүртэн хөрөнгө бэл сууцгаасан юм.
Авлига хээл хахууль, луйвар хуйвалдаан Монголд газар авлаа гэх ардчиллын лидерүүдийн үгийг эхнээсээ эцсээ хүртэл дагаж яваа бидний хэдэн тэнэгүүд л сонсон санаа зовж аль болох бор зүрхээрээ амь зогоон арван жил, хорин, одоо гуч дахь жилдээ гудмандаа өнөө л лаазаа өшиглөж яваа нь үнэн ш тээ. Монголчуудад аз жаргалыг авчирсан тэртээх морин жил одоо гурав дахиа одоо сар гаруйхны дараа тохиох нь байна шүү. Цаг хугацаа юутай хурдан юм бэ. Цагаан морин жилийн хориодхон настай хонгорхон залуус насандаа ахадсан нийгмийн зүтгэлтэн явцгаасан. Тиймдээ ч амьдрал тэднийг улам хат суулгаж шинэ нийгмийг одоогийн залуусаас илүү эрүүл саруулаар ойлгож зохицож чадаж байна. Наймаа хийх гэж намд элссэн дараа үеийнхэн эсрэг улс төрийн хүчинтэй далдуураа сүлбэлдэж байхад партизанууд үзэлдээ үнэнчээрээ л хоцорсон. Сонгуулийн дараа төр засгийн эрх солигдоход ерэн онд тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж, трактортой тэмцэл, үндэсний телевиз радио руу дайрч байсан, хөдөө орон нутагт МоАХ байгуулан адлагдаж явагсад хамаг хатуу хөтүүг нь туулаад эцэстээ юу ч үгүй хоосон хоцорцгоодог. Ардчиллынхан болохоор тендерт дүрэм журмаараа өрсөлдөөд ялагддаг, төрийн албанд шалгуулаад тэнцдэггүй, албан тушаал эрхэлж болдоггүй, гадаадад элчин сайдын жолооч ч олддоггүй. Өмнөөс нь өөр хүмүүс МАН дээр гүйж очицгоон “Би АН-ын гишүүн мөн. Гэхдээ арай ч нөгөө муухай ардчилсан хувьсгалын партизан нь биш шүү” гэж ичдэг шинэ үетэй болоод байгаа.
Одоо АН хавтгайдаа ялаад байна. Ялсан улс төрийн хүчний тогтвортой байдал нь хөрс шороо нь болох олон мянган дэмжигчдээ ажилтай орлогтой, албан тушаалтай болгохоос хамаарна. Өчнөөн жил дэмжиж тэмцсэн улс төрийнхөө үр шимийг ардчиллын партизанууд ганц удаа ч бол хүртдэг цаг болоогүй юу. Ялалтын бялуу гээчийг амсаж үзээгүй улстөрчид гэвэл дэлхийд ганцхан эд л болж таарч байна. Тэгээд ч өөрийн бий болгосон төр улсдаа одоо нэг хүчин зүтгээд үзэх үүргээ биелүүлэх нас, цаг амьдралын туршлага нь одоо эрх биш суугаа байлгүй дээ. Ард иргэдийг шударга бусаар ялгаварлаж байсан цагдаа, шүүх, хүчний байгууллага, тагнуулын газарт өнгөрсөн нийгмийн үеийн кадрууд тэдний угшил нэг ч байх ёсгүй. Даргаасаа манаачаа хүртэлх бүх албан хаагчдыг ардчилсан чигийг баримталж байсан нөхдөөр сольж чадсан л байгаа даа. Бурхан минь. Ардчилагчид хэзээ ч дарангуйлагч болохгүй бусдыг хэлмэгдүүлэхгүй, мөрөөрөө яваа ард иргэдийг дээрэлхэхгүй. Ядаж дотоод яамны ногоон малгайт гэх айдсаасаа салцгаамаар байна.
Өнөөдөр ардчилсан хувьсгалыг сайшаан түүнийг дэмжиж магтсан хүмүүс Ардчилсан нам ялсан болохоор нь ч тэр юм уу улам олширчээ. Үүний сацуу бас ардчиллыг өмчлөхгүй шүү, адилхан л энэ нийгмийг байгуулах гэж хүн бүрийн хүчин зүтгэл орсон гэсэн мессэжийг тарааж байна. МАН, МАХН-ын мянга мянган дэмжигчид ардчиллын төлөө зүтгэсэн гээд төр засгаараа шагнуулан гайхуулах бүрт жинхэнэ ардчиллын төлөө зүтгэж явсан партизанууд голдоо ортол гомддог юм билээ. Тэгж яривал өмч хөрөнгө эрх мэдлийг “Ху”-гийнхан эхлээд хуйвалдаад авчихсан. Хүн айгаад ойртохоо больсон “ардчилал” гэсэн хаягийг ерэн оны партизануудын духан дээр 2000-аад оны үед цагдаа хүчнийхэн араас хайж ирээд хүчээр наасан. Одоо энэ үг хэнд хэрэг болоод буцаад биднээс булаалдах болов. Тэр үед тийм зоригтой юм бол ардчиллыг өмчлөх өөртөө хаяглах түүгээр бахархах чинь яасан юм. Хэдэн партизануудаас бусад нь Энхбаяраас айлгүйгээр “Би ардчилагч” гэж хэлж чадахгүй байсан шүү дээ. Бид ардчиллыг хөрөнгө баялаг шиг өмчлөөгүй, түүний үр шимийг ч өөртөө ашигтайгаар хэрэглээгүй, харин биднээс ардчиллыг салгаж хэн ч чадахгүй гэж МоАХ-ны журмын нөхдүүд эгдүүцдэг.
Түүхийн амьд гэрч, үйл явдал хуучраагүйгээр үл барам ардчиллын хувь заяа үр дүн ч эцсийн дүнгээ тавих болоогүй байгаа. Ер нь бол ардчилал эргэлт буцалтгүй болчихлоо гэж үзэх зуун хувийн баталгаа байхгүй. Баттай хэлж чадах зүйл бол манай оронд дахиад хувьсгалт хөдөлгөөн мөд гарахгүй нь үнэн. Дахиад партизан төрөх боломж байхгүй гэсэн үг. Засаг төр болоод улс төрийн нам хүчин бол хэд л бол хэд, хэзээ л бол хэзээ ч солигдсоор л байх болно. Ардчилсан хувьсгалын 90-ээд оны партизануудаа Ардчилсан нам харж үзэж тэднийг бүр болохгүй бол тэдний үр хүүхдийг ажилтай албатай, бизнестэй болгох цаг одоо л юм. Ялсан нам бялуугаа хуваалаа гэнэ үү, төрийн албыг төрлийнх ч гэнэ үү хамаа алга. Хаа ч нам ялбал шангаа хүртдэг, ялагдвал бас шангаа эдэлдэг жамтай. Ялагдсан талынхан МоАХ-д бүр ясны дургүй. Аргагүй юм даа. Тэд коммунизмын голыг нь гогдсон гол хүчин нь юм чинь. Одоогийн шинэ нэршилтэй МАН ардчиллын партизануудыг албан тушаалд тавиад эхэлбэл яахыг бас мэдмээр байна.