Амьсгал
Удахгүй хэвлэгдэх Агнистын гэгээ цувралын 10-р боть “Нууцын ном” (Тантарын эх сурвалж, Ошо багшийн тайлбар) – аас толилуулж байна.
Удахгүй хэвлэгдэх Агнистын гэгээ цувралын 10-р боть “Нууцын ном” (Тантарын эх сурвалж, Ошо багшийн тайлбар) – аас толилуулж байна:
Бид хорвоод төрсөн агшнаас үхэх агшнаа хүртэл амьсгалдаг. Төрөх, үхэхийн хооронд бүх юм хувиравч амьсгал хэвээрээ. Хүүхэд идэр залуу болж, идэр залуу өтөл буурай болж жаргах, зовох, өөдлөх, уруудах түмэн тохиолын дунд чиний амьсгал л тогтмол байна. Нам унтаж, тас үсэрч, гүн коомонд орсон ч бай амьд бол амьсгалах учиртай. Энэ бол эхний зүйл. Удаах нь, амьсгал бол амьдралын язгуур үндэс. Чи амьсгалгүйгээр амьдарч чадахгүй. Энэтхэгт үүнийг ’прана’ гэж дууддаг. ’Амин чанар’ гэсэн утгатай үгийг амьдрал, амьсгал хоёуланд нь хэрэглэдэг юм. Чиний амьдрал бол чиний амьсгал.
Гуравт нь, чамайг биетэй чинь холбодог гүүр бол амьсгал юм. Түүнчлэн ертөнц, та хоёрын дундах гүүр ч болдог. Бие махбод бол чамд хамгийн ойр ертөнц. Биед буй бүх юмс ертөнцийн эд эс. Амьсгал тэр бүхэнд хүрэх гүүр юм. Гүүр эвдэрвэл чи биедээ оршиж чадахаа болино. Мөн ертөнцөд оршихоо болино. Орон зай, цаг хугацаанд оршихоо болино. Тэгэхлээр амьсгал бол орон, цаг лугаа чамайг холбогч шижим ажгуу. Нэн чухал учраас эхний есөн арга амьсгалыг онцолжээ. Амьсгалд дулдуйдсанаар чи одоо цагтаа эргэж ирнэ. Амьдралын эх сурвалжид нэвтэрнэ. Орон зай, цаг хугацааны чанадад халина. Бид амьсгалын зөвхөн нэг талыг мэддэг. Ертөнц буюу бие рүү чиглэдэг хэсгийг л ойлгодог. Хэрэв бид гүүрний нөгөө үзүүрийг ойлгох юм бол өөр хэмжээс рүү халих болно.
Гэхдээ Шива үүнийг Ёог биш, Тантар гэж нэрлэснийг санах хэрэгтэй. Ёог ч бас амьсгалд шүтдэг боловч Тантараас зарчмын хувьд ялгаатай. Ёог амьсгалах явцыг журамлах гэж оролддог. Амьсгалыг журамласнаар бие махбод эрүүлжиж, илүү эрч хүчтэй, цовоо сэргэлэн болно. Гэвч Тантар энэ талд анхаарал хандуулдаггүй. Амьсгалыг зөвхөн дотогшоо нэвтрэх хөсөг болгож ашигладаг. Тодорхой айзам хэмнэл бүхий амьсгал бүтээх нь түүний хувьд сонин биш. Амьсгал өөрийн жамаараа л өрнөж байг. Гагцхүү тэнд буй чухаг зүйлсийг ухамсарлах хэрэгтэй. Төрөхөөс аваад үхэн үхтлээ амьсгалдаг хэрнээ тэдгээр чухаг зүйлсийг огт анзаардаггүй нь хачирхалтай. Хүн од эрхисийг тандаж, огторгуйн уужмыг самнах мөртлөө амьдралд нь хамгийн ойр зүйл дээр харалган ханддаг. Амьсгалд буй тэдгээр оньс бол өөр ертөнц, өөр ухамсарт нэвтрэх хамгийн дөт хаалга юм. Гэвч тэдгээр нь дэндүү нарийн. Сарыг ажиглах нь хэцүү биш. Саран дээр буух ч хэцүү биш. Энэ бол бүдүүлэг аялал. Тодорхой мэдээлэл, технологи, хэрэгсэл байхад чи тэнд хүрч чадна. Харин амьсгал дэндүү ойрхон учраас ажиглаж ойлгоход бэрх аж. Амьсгал, та хоёрын дунд алслал байхгүй шахам. Тийм уйтан зайд маш нарийн хараа байж л уг оньснуудыг ухаарна.
Амьсгал авах, гаргахын завсар чөлөө нь ивээл бөлгөө.
Амьсгал авах, гаргах хоёрын дундах чөлөөг ухамсарлах нь ивээл буюу адистид аж. Амьсгал авангаа ажигла. Хормын төдий, эсвэл хормыг мянга хуваасны төдий амьсгал-үгүй чөлөө бий. Тэгээд амьсгал гадагшлах болно. Тэр үест ахиад л хормын төдий, хормын хувь төдий хугацаанд амьсгал зогсдог. Дараа нь амьсгал авах явц эхэлнэ. Амьсгал авах, гаргах хоёрын дунд буй зурвас чөлөөнд чи амьсгалдаггүй гэсэн үг. Амьсгалдаггүй учраас чи энэ ертөнцөд байдаггүй. Хальж одсон энэ хугацаа маш богино болохоор чамд үл анзаарагддаг. Тантарын хувьд амьсгал гаргах бүр нь үхэл, амьсгал авах бүр нь дахин төрөлт юм. Үхэл, төрлийн завсар дэндүү богино учраас торгон мэдрэмж, хурц хараа хэрэгтэй. Энэ завсар чөлөөг сэрж мэдвэл ивээл болно гэж Шива хэлжээ.
Амьсгалыг залах гэж хичээлгүй, ая зөнгөөр нь орхи. Энэ арга дэндүү энгийн санагдаж магад. Ийм энгийн аргаар үнэнийг танина гэж үү? Үнэнийг таних гэдэг нь үхэл, төрлөөс ангид өнө мөнхийг танина гэсэн үг. Чи амьсгалын орох, гарахыг мэддэгээс биш, завсар чөлөөг нь мэддэггүй. Тэр чөлөөг нээж чадвал өөрийн төгс чанарыг харах болно. Тэнд юу ч шинээр нэмэх хэрэггүй. Үүний тулд зөвхөн ажиглах хэрэгтэй. Эхлээд амьсгал авахаа ажигла. Хамрын нүхээр агаар орохыг мэдэрч, түүнээс цааш бүхий л үелзлийг бүрэн дүүрэн ухамсарла. Уг үелзлийн урд нь гаралгүй, ард нь ч хоцролгүй, яг зэрэгцэн яв. Амьсгал, ухамсар хоёр чинь нэгдэх учиртай. Амьсгал орохтой цуг орж, гарахтай цуг гарч байж л хоёр амьсгалын хоорондох чөлөөг нээх болно. Будда энэ аргыг онцгойлон хэрэглэж байсан тул Буддист арга гэгдэх болжээ. ’Анапансати ёог’ гэж нэрийддэг. Энэ бол Буддагийн гэгээрлийн үндэс болсон арга.
“Орох үед нь цуг орж, гарах үед нь цуг гарах мэтчилэн амьсгалаа ухамсарла” гэж Будда хэлдэг. Тэрээр завсар чөлөөг дурьдаагүй нь учиртай. Будда Дэвитэй биш, энгийн хүмүүстэй харьцаж байсан. Завсар чөлөөг онцлох юм бол түүнийг хүсэмжлэх сэтгэл үүсч, энэ нь амьсгалаа ухамсарлахад садаа болно. Энэ агшны амьсгалаас түрүүлж, ирээдүй рүү үсчихэд хүрнэ. Тиймээс Будда уг аргын хагасыг л илэрхийлжээ. Гэвч нөгөө хагас нь аяндаа бүрддэг. Хэрэв чи амьсгалаа ухамсарлаж сурах юм бол нэг л өдөр санаандгүйгээр завсар чөлөөг нээх болно. Бүрэн ухамсарлахуй дунд бүх хорвоо гадна талд үлдэж, гагцхүү амьсгалын орох, гарах орчил чиний ертөнц болоход амьсгал-үгүйн чөлөө гэв гэнэт нээгдэнэ. Амьсгалын үелзэлтэй яг зэрэг хөдлөх тэр нарийн мэдрэмжинд чөлөө учрал хүртэгдэхгүй байхын аргагүй. Эл ганц арга сая сая хүнийг гэгээрэлд хөтөлжээ.

зочин
Зочин
Зочин
НУТАГ
Hulug
Jaagie
Зочин
Зочин
Зочин
Зочин
lam
lam
Зочин
Зочин
Зочин
Зочин
LAM
Зочин
badralaa
badral
Зочин
Ene Molor-erdene baih
Хүн-д
Зочин
Хүн
Зочин
Зочин
unshigch
unshigch
Сонор
Сэтгэгдэл
Зочин
Зочин
lam
lam
lam
lam
ок
Тулга
Anand
goyo
goyo
Зочин
zochin
ганбаа
ганбаа
ганбаа
Osho
Reader
zochin
Зочин
Зочин
Osho
unshigch
Osho
Зочин
zss