Шуналын уулзвар: Үнийн хорооноос Шөхтөг хүртэлхи шастир
Үнийн тухай сэдэв өнөөдөр моод байна. Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай. Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.
Үнийн тухай сэдэв өнөөдөр моод байна. Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай. Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.(Базарваань гэж, Будда, Иусус нарын ч мөрөөдөж зүрхлээгүй буяны ажил.)Ер нь л бүх үнэ үндэслэлгүй байгаа тухай, миний юмыг үндэслэлгүй хямдаар бодоод, чиний юмыг үндэслэлгүй өндрөөр үнэлж байгаа тухай нийгэм даяараа ярьж байна...
Талуудын шуналын зохистой уулзвар дээр “үнэ” тогтдогийг Баабар сануулжээ. Олон түмэн болохоор хуучин цагийн үнэ стандартын Улсын хорооны сүнс сүүтгэнэсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө (ШӨХТГ буюу ярианы хэлээр “Шөхтөг”) нүүрэндээ барьж хуйлраа л.
Шөхтөг нь ч шөхтөг. Гал ус шиг эсрэгцсэн юмны эрх ашгийг нэг жолоонд нийлүүлчихсэн. Шударгаар өрсөлдүүлнэ гэвэл талууд дэмпинг1 хийж зориудаар үнээ хиймлээр унаган нэгийнхээ зах зээлийг булаан эзлэхийн эсрэг явах ёстой. Энэ утгаараа үнэ хямдруулахын эсрэг тэмцэж, хаана л “sale” зарлана тэнд дайн зарлах учиртай. Гэвч ингэвэл хэрэглэгч нарын шуналтай харшина.
Харин хэрэглэгч нар нь аль болох хямдхан, болж өгвөл зүгээр авах хорхойтой. Эдний төлөө явна гэвэл дэмпингээр ч хамаагүй үнээ хямдруулахыг уриалаад дажин дэгдээх нигууртай. Гэвч ингэвэл шударга өрсөлдөөнд харшилна.
“Хямд үнэ, чанар” гэсэн ойлголтыг манайд л сурталчилгааны нэг рекламанд багтаадаг болохоос биш угтаа эмээлийн бүүрэг шиг “бие биеэ харахгүй тархи”-иуд. Чанар дагаж үнэ өснө, чанар хасагдахаар үнэ буурна. Яг л нэг удаагийн цаасан аяга, алтан амсартай мөнгөн аяга хоёр шиг л зүйл.
Ер нь бол үнийн талаархи зөрчил нийгэм дүүрэн байдаг. Малчин хүн гурилын үнэ хямдарч, харин ноолуурын үнэ үндэслэлгүй байсан ч хамаагүй өсөөсөй хэмээн зул хүж барьж байхад, тариалангийн салбарынхан хямд мах идэхийг сонирхолтойн зэрэгцээ гурилын үнийг “зүрхийг нь үхтэл дээш нь шидэх” асуудлаар бөө буулгах энүүхэнд.
Энэ зөрчил хувь хүний дотор ч харшилдана. Юмны үнэ өсөхийг эсэргүүцэн, цалин өсгөхийг шаардан жагсаж яваа хүн “бусдын хөдөлмөрийг хямдруулж, өөрийн хөдөлмөрийг үнэ оруулах”-ыг шаардаж яваа гэсэн үг.
Энэ бүхэн бузар муухай зүйл биш. Хүний орчлонд төрөх үйлийн үртэй болгоны л шинж. Илүү их буян заяатай байсан бол шуналгүй, үнийн өсөлтгүй, хэн нэг нь магнайлан цахилж байж түүнтэй тэмцэх шаардлагагүй тийм газар төрөх байсан биз.
Ичих хэрэггүй, өөрийгээ шуналтай гэдгийг зөвшөөрөхөөс эхэл, тэгэхийн цагт бусад хүмүүс чамтай л адилхан шуналтайг ойлгоно. Ингээд хүний шуналыг жигшихийн орон хоёр шуналаа зохицуулах цэгийг хайх учиртайг ухаарна.Тэгэхээр шуналтай хүн муухай биш харин бусдын шуналыг жигшсэн, өөрийн шуналгүйг бахадсан этгээд л эргэлзээтэй. Нэг мэргэн хүн “Юунд шунаад байгаагаа нууж хаадаггүй хүн шударга” гэж хэлсэн байх юм.
Гэвч Монголын онцлог гэж байна. Мөнөөх “чанар дагаж үнэ хямдрах” зар сурталчилгаа шигээ. Шуналуудаа харилцан зохицуулах менежмэнт дээр асуудал байна.
Бид мянганы уламжлалтай нүүдэлчид. Малынхаасүү, арьс, түүхий эдээр өөрийн хэрэгцээг бараг бүрэн хангана. Цай тамхи даавуу даалимбахан, дээр нь ганц нэг гялгар цалгар юмыг ганзагын наймаачнаас худалдан авна. Наймаа худалдааг суурин амьдралтай, дорд иргэдийн ажил хэмээн хялайх тул өөрснөө хийхгүй. Харин морь, үнэт чулуун гоёлын гэх мэт дээгүүр зиндааны наймаа хийнэ. Монгол хэлний “ганзагын наймаа”, “морины наймаа” гэсэн үгс нэг нь дорд гаралтай этгээдийн ажил, нөгөө нь тэнгэрлэг улсын явдал гэсэн утгатай байжээ.
Өөрснөө хурдан морь, сайн гаанс, хөөргөө ёстой сүнсгүй өндрөөр үнэлэн өгч авалцах мөртлөө харийн наймаачныг их хялайна аа. “Сүнсгүй наймаачаас сүнстэй хулгай дээр” гэлцэн нэг нэгийнхээ адууг хөөнө. Тэднийгээ “сайн эр” хэмээн өргөмжилнө. Хулгай хийхийн оронд худалдаа эрхэлж яваа этгээд сүнсгүй, мөн үү? Тэд муу эр болохгүй юмаа гэхэд сайн эрийн жагсаалтад шонгүй.Зарим шашин мөргөлд эмэгтэй хүнийг сүнсгүй гэж үздэг юм гэсэн. Монголчуудын хувьд наймаа хийдэг улс сүнсгүй аж.
Ер нь бол цэрэглэж очоод зүгээр аваад ирдэг торго дурданг худалдаж авах ч урамгүй. “Монгол цэргүүд Бээжингээс буцахдаа даах чинээнийхээ ачааг жин торгоор татаж буцлаа...” (Монголын тухай түүхийн сурвалжийн мөр шүү)гэхчлэн түүх шашдир нь хүүрнэнэ.
Бидний сайн мэдэх “Тунгалаг тамир” кинондардын журамт цэргүүд анхныхаа ялалтын дараа пүүс тонодог хэсэг бий дээ. Даржаа баатар “Ялсан цэргийн хүч, угтаа бол бидний юм. Аваад бай” гээд л ганц дээлийн торго авсан Эрдэнээг хэтэрхий багыг авсных нь төлөө зэмлэдэг. Зах зээлийн тухай монголчуудын уламжлалт ойлголт л энэ. Харин энэ бүхнийг Жанжин Сүхбаатар эсэргүүцэн болиулдаг нь ч учиртай. Ардын засаг ардыг юун торго дурдантай болгох, харин ч байгаа мал хөрөнгийг цаашдаа хураах юм.
Ардын засгийн жилүүд ч нүүдэлчдийн “үнэ-ийн онол”-ыг өөрчилсөнгүй. Ардын нам, ардын засгаас юмны жинхэнэ үнэ гээчийг тогтооно. Үүнээс болоод барааг марк брэндээр нь биш үнээр нь нэрлэнэ. “11.20-ийн чихэр”, “36-гийн торго”, “төгрөг дөчийн талх”... Ховор зэвэр барааг иргэд өөрсдийн зөвшлийн үнээр өгч авалцахыг дамын наймаа хэмээн цаазлан хорино. Ховор зэвэр бараа зарагдаж байгаа учраас үнэ нь өндөр байна. Иргэдийн дунд “өндөр үнийг дамын үнэ хэмээмүй” гэсэн ойлголттой.Тэр үеийн Шөхтгийг “Үнэ стандартын улсын хороо” гэдэг байжээ.
Харин бидэнд нэг онцлог бий. Үнэ гэгч зүйл худалдан авагч талын сонирхол хохирох заагаас эхлээд буудаг. Гэтэл бид энэ заагийг өөрснөө тоодоггүй. Юмыг үнэтэй байна гэж гомдоллох атлаа хэдээр ч хамаагүй худалдаад авдаг. Хэдээрч байсан худалдаад авдаг хүмүүст юмыг хэдээр л бол хэдээр зарж болно гэсэн үг.
Энэ нь мөн л нүүдэлчин амьдралын онцлог, социалист эдийн засгийн доголдолтой холбоотой. Малчин монгол хүн хэзээд наймаа хийхэд бэлэн явдаг. Ойр хавьд нь байнгын дэлгүүр, зээлийн газар байхгүй учраас юмыг тааралдсан дээр нь авч, хүн сонирхож байгаа дээр нь зарахгүй бол болохгүй.
Социалист нийгэм дэх бараа таваарын хомсдол энэ сэтгэлгээг улам батжуулж өгчээ. Дэлгүүрт хэдхэн халуун сав ирснийг алалдаж байж авч чадсан нь л хожино. Хоршоонд байгаа мотоциклийг одоо л авахгүй бол өөр хүн авчихна. Дараагийнх нь хэзээ ирэхийг бүү мэд. Махны оочерт гэхэд, одоо л нэгийгээ үзэж байж үмх юм олж харихгүй бол хоосон хононо (Ингэхэд, оочер гэдэг үг хэрэглээнээс гараад байх шиг байна). Бидний сэтгэлд “Үүнийг одоо л авахгүй бол алдана” гэсэн сэрэмжлүүлэг үргэлж цангинаастай. Энэ дохио үнийн хэлцлийн амин чухал зүйл болох худалдан авагчийн тэвчээрийг алдагдуулж байна. Юмны үнийгбуулгаж авахын оронд авчихсан хойноо буулгах гэж гомдоллодог болгож.
Орон сууцны үнэ өслөө. Америк европын дунджаас ч давж байна. Гэхдээ бид аваад л байгаа учраас манайхан үнээ нэмээд байна. Тэднийхэн авахаа больчихож мэдэх учраас зохих түвшиндээ бариад байна. Бид юмны үнийг авсан хойноо буулгах гэж тэмцдэг учраас үнэ өсөөд байна. Тэд авахынхаа өмнө буулгадаг учраас бариад байна. Тэгэхээр үнийн өсөлтийн шалтгаан зарж байгаа талд ч байна. Бас авч байгаа талд ч байна.
Хүмүүс ийм үнээр байр авахаа болиод эхэлбэл орон сууцны үнэ бууна. Өндөг авахгүй өнжиж чадвал шувууны аж ахуйнхан нэгийг бодох хэрэгтэй болсныг ухаарна. Санаа нэгдээд талх авахгүй өнжиж чадвал хүнсний үйлдвэрийнхэн дампуурахгүйн тулд үнээ эргэж харна. Гэхдээ бид ингэж чадахгүй л дээ, хүн амьтны араар дэлгүүрт ороод “хүнд битгий хэлээрэй” гээд өндөр үнэтэй махаа цөмөөрөө авна.
Манай оронд эдийн засаг хямрахаар үнэ өсдөг, эдийн засаг эрүүлжихээр бүр их өсдгийн нууц энэ болов уу?
За ийм л байна. Энийг би мэдээд байхад чи мэдэж л байгаа гэсэн үг. Бид хоёр мэдэж байгаа юмыг тэр хоёр мэдэж байгаа л гэсэн үг. Бүгдээрээ мэдэж байгаа боловч “За яахав, юмны үнэ үндэслэлгүй ч байг хамаагүй, буувал бууг” хэмээн “учир мэдэхгүй мэргэн ард” царайлж суугаад учир бий. Гагцхүү хүний юмны үнэ дангаараа үнэгүйдэхгүй, минийх ч бас цэнэгүйднэ гэдгийг тоохгүй байгаа билээ.
Жич: БНМАУ иргэд ба намзасаг “1990-ээд оны сүүлчээс ЗХУ тэргүүтэй социалист орнууд ээлж дараалан коммунизмд орно” хэмээн төсөөлж байлаа. Гэвч хорь гаруй жилийн өмнө бид энийгээ больсон юм.Харин өнөөдөр эргэн тойрноо харахаар юун болих вэ, харин ч социализмаа боловсронгуй болгон коммунизмд зах зухаасаа ороод байгаа юм биш үү? Коммунизм орохын цагт “хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авна” гэдэгсэн. Эх орны хишиг энэ тэр гээд хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг авдаг болчихлоо. Коммунист нийгэмд дэвшихийн хэрээр “Төр мөхөж, үйлдвэрчний эвлэл эрх барина” хэмээн марксистууд сургаж байсан. Өнөөдөр улаан үйлдвэрчний пиншүү Гамбаа шиг эрх мэдэлтэй хүн алга. Түүний хүссэн болгон бүтэж2, монгол төр өмнө нь хүчин мөхөстөж байгаа нь төр мөхөж буйн шинж биш үү? Энэ бүхний магнайд Үнэ стандартын улсын хороог сэргээгээд эхэлж байна...
1dumping" буюу өрсөлдөгчийнхээ зах зээлийг зүй бусаар булаан авахын тулд үнийг зориуд хямдруулан бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс, зарим тохиолдолд түүнд шингэсэн өртгөөс ч доогуур худалдахын нэр
.
2Пиншүү Гамбаагийн нэг л хэрэг бүтээгүй гэсэн. Саяхан тэрээр “Монгол төрийн хамгийн сүүлийн есөн тэргүүнийг өрөөндөө нэгэн зэрэг бэлэн байх”-ыг үүрэгджээ. Тэнд Элбэгдорж, Энхбаяр,Багабанди, Очирбат нар ирсэн боловч Батмөнх, Цэдэнбал, Бумцэнд, Чойбалсан, Жавзандамба нар нас барсан шалтгаанаар ирж чадаагүй байна. Ингээд ирц бүрдээгүй тул уг уулзалт хойшлогдсон гэнэм.

баагий
баагий
sukhee
haha
Иргэн
unshigch
yurnkhii saidad
zochin
Ах
Д.Нацагдорж
Зочин
mgl
Зочин
be cariiiipulll
chi
relax
bid
IESUS & Budda-iin huv"d...
Зочин
zoos
Davaa
Çî÷èí
Davaa
Davaa
зүйрлэж болохгүй юмсыг зүйрлэх нь нохой заль шүү
хаарий
Зочин
zochin
zochin
хэх хэ хэ
Тамир
Тамир
ochin
Zochin
Зочин
Zochin
Зочин
зочин
Зочин
MEDEXGUIA BOL MEDEJ AV
ubman mn сайтыг үз дээ унш даа хүмүүс ээ
unshigch
Зочин
Зочин
Зочин
oddiin dund bas l bi yavjeene
Ах
Зочин
ссссс
Зочин
сссс
Зочин
hm
Daria
Daria
zsss
zsss
Зочин
Зочин
Зочин
Үнэ буурдаг эдийн засаг урьд өмнө бсан юм ш дээ!
Зочин
Зочин
lawyer
Agi
Zochin
д тэмүүжин
unshigch
Зочин
Зочин
deerkhuded
Zochin
Амгаа
aso
Зочин
хэхэ
Зочин
Гангаа
batdorj
.......
Тулга
Тулга
хэхэхэхэхэ
Ulzii
uneheer zuv bichij ee
good job
Batkhuu
Зочин
ts
Зочин
Зочин
tsenddoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Irgen
Зочин
жо
Jo