Тоглоод байгаам байх гэсэн чинь нээрээ
самурай бонд гэдэг юм  байгаам байна шд!

Манай ерөнхий сайд бусад сайд нараа дагуулаад Япон орныг зорилоо. Төөрчих вий дээ хөөе! гэж сайхан сэтгэлт монголчууд уулга алдаж байна. За зүгээр дээ цаадуул нь яс улсууд арай ч төөрүүлчкү байлгүй гэж учир гадарлах нь тайвшруулсаар хоёр өдрийг ардаа хийлээ. Хэрэв та сонин уншсан бол ерөнхий сайд маань өчигдөр япончуудтай хамт өглөөний цай уусныг олж мэдэж болно. Ямартай ч  ерөнхий сайд маань үлдэх хоногуудад юу юм гэхээс одоогоор л лав төөрөөгүй байгааг бид харж байна. Фүжи уул руу нь зүтгэчихгүй бол ч гайгүй байж байгаад ирэх биз. Гэхдээ хамт явсан улсууд нь уулыг харуулахгүй байхгүй бол нэг харчуул ч гарч байж л санаа амрах хүн байгаа юм. Бүр арга тасраад уул руу алдчлаа гэхэд эдийн засгийн сайд нь хамт яваад утаа май тавьж дохио өгөхөө мэдэж байгаа байгаа...?

BREAKING NEWS: (За уучлаарай уншигчдаа, бичлэгийн дундуур шуурхай мэдээ ороод ирлээ) ...Долларын өсөлтөөс болоод хүмүүс компьютерээ тэр болгон засуулж чадахгүй байдалд ороод байна. Ихэнх хүний кийборд дээрх Й үсэг дарагдахгүй болсны улмаас аргагүйн эрхэнд Уул уурхайн саад Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн саад Батбаяр гэж бичих боллоо. Энэ мэтээр Монгол улсын ерөнхий саад Алтанхуяг гэж бичихээс өөр аргагүй байдалд ороод байгаа юм байна. Засаг төрийн дарга нар минь компьютерээ засуултал битий юм санаарай... баярлалаа.  


(үргэлжлэл)    


Сонины дараагийн хуудаснаас түүний илтгэл тавьсныг нь олж уншна. Харин орой нь манай сайд нар буудалдаа очоод тар тур хийсэн болуу гэж хардаад байгаан.

-Та юун тэнэг илтгэл тавиад байгаам бэ?
-Тэгээд бүх юм будаа болсныг хэлэх хэрэг үү, шившиг байгаа даа!
-Ээ маанаг аа цаадуул чинь бондоо өхөө байчуул яахын?!

Энэ үгийг сонсоод ерөнхий сайд маань “би юу хийчвээ” гээд цонхийгоод явцан болуу гэж бодохын. Гэхдээ тэгээд батлагдчлаа даа 7 тэрбум иен. Цаадуул нь яс улсууд юм болохоор.

Утаа май гэснээс Эдийн засгийн хөгжлийн яамыг Н.Батбаяр гэдэг хүнийг зугаацуулахад зориулж засгаас гаргасан улаан булан гэж барин тавин яригсад олширлоо. Арай ч тийм тоглоом наадмын юм гэж байхгүй байхаа. Харин Эдийн засгийн хөгжлийн яам маань Н.Батбаяр гэдэг сайдтайгаа хослоод Эдийн засгийн хөгжилтэй яам болохын хувьд болсон. Уул уурхайн яам ч гэсэн Ганхуяг сайдтайгаа нийлээд нээрээ ч уулан дээр юмуу уурхайн гүнд конторлоод байгаа мэт санагддаг болоод удаж байна. Харин Алтанхуяг сайдыг гарсаар улс орон хөгжиж байгаа, хямраагүй байгаа гэдэгт зарчмын хувьд бол итгүүл итгэчхэд алдах зүйл улам л байхгүй болоод байгаа нь тийм муу зүйл биш биз дээ ккк.

Н.Алтанхуяг гэснээс гадуур “Норовын намтар” дуулалт жүжиг тоглож байгааг хүмүүс манай ерөнхийгийн  аавын тухай гэж андуураад байна гэнүү. Үгүй ээ биш гэж хэлээд ч нэмэр алга. Нэг гар надтай тааралдаад, “Алтанхуяг чинь алтан ургийн хүн. Биш юмаа ямар нэг ургийн хүн. Үүнийгээ нотлоод засгаар дүүрэн ураг төрлөө цуглуулчаад байгааг харахгүй байна уу. Ойрад түмний “Их хөгсүү” наадам ч гэсэн түүний ургийн баяр. Одоо аавынх нь тухай жүжиг тоглож байгаа чинь тэр төслийн хүрээнд хийгдэж байгааа нэг ажил нь...” гэж мэдэмхийрэхийн. Аа болий яршиг, хэлээд хэлээд ойлгохгүй хүнтэй юугаа ч ярихын гээд би хаяад хүрээд ирсэн.


Ерөнхий сайд: Хоёроо инээдээ барий шү
Эдийн засгийн сайд: Жожгоолкоо хаана хийснээ санахгүй байнаа, инээх манатай.
Уул уурхайн сайд: Инээд хүрэх биш омогшоод байнаа. Эрийн сайндаа олж ирсэн мөнгө шүү


Би хувьдаа бол Чингис бондыг зажлахгүй залгиад дүлэхгүй баацан улсууд Самурайг ч юухан байхав дээ л гэж харж байна. Эндээс орох давхар олз бол Гиннесийн “мөнгийг хамгийн хурдан үрэн таран хийдэг улс” рекордыг эзэмших явдал. Цаадуул нь яс улсууд мөнгөө нэхээд ороод ирвэл яах вэ, урдаас нь байлдах уу гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Тэгмэгц өөр нэг мэргэн ухаан толгойд харвасан нь: Солонгосоос Ким ду хан бонд босгочихым чинь дээ....

Санадаг санаа шүү, дараа нь оросоос Чапаев бонд щаачуул ойрын мянган жилдээ манайхыг гүйцэх улс гарахгүй. Юм үзээгүй юмнууд мөнгөө нэхвэл салаавч өгчнө. Тэгээд цаашаа Хойд Со-гоос Хонгилдон бонд, Америкаас Армагедон бонд, хятадаас Ч.Оюунбат бонд.... аа яа яа амьдрал ч гэрэлтээд явчлаа шүү. Аргаа баруул Англиас Жэймс Бондыг дуудчна биз. Ийм сайхан аргыг урьд нь олоогүйг бодоход АН-ыхан МАН-ыхнаас айхтар гэж яриад байгаа нь аргагүй ч юм уу. Гэхдээ энэ аргыг их муухай хожуу олж байгаад сайд нартаа гомдож байна. Бид нарыг дутуу хайрласан байна!

Тэгсэн бас манай сайхан сэтгэлт монголчууд хэлж байна, “Гүэ тэр ерөнхий сайд маань өнөө хоёртойгоо цуг Японд харлаж үлдэнэ гэвэл бид халуун сэтгэлээр дэмжинэ шүү...” гэж.

Жич: Яг энийг бичиж байх үед хажууд хүмүүс, “Юу гэж харлаж барьж заваарахын! Хуулиараа амьдарч таараашд...” гэж загнаж байна. Би ч гэсэн түргэн ууртай хүн шууд хэлээ л хаясан: Яасан их хууль сахидаг улсуудав та нар! гээд. Аа яадын...