Шинэ дарга, шинэ зорилт
Өндөр сэнтийд шинээр залагдсан том даргыг нэгд, чухам юу хийх нь вэ гэж нийгмээрээ овтдог. Энэ нь муу ч зан биш иргэд засаглалаа хянах гэсний илрэл. Хоёрт, түүнийг ямар ажил аваад ямар болгов гэдгээр дүгнэнэ. Чухал албан тушаалд очсон эрхмээс улсын ажил их хэмжээгээр шалтгаалдаг.
Өндөр сэнтийд шинээр залагдсан том даргыг нэгд, чухам юу хийх нь вэ гэж нийгмээрээ овтдог. Энэ нь муу ч зан биш иргэд засаглалаа хянах гэсний илрэл. Хоёрт, түүнийг ямар ажил аваад ямар болгов гэдгээр дүгнэнэ. Чухал албан тушаалд очсон эрхмээс улсын ажил их хэмжээгээр шалтгаалдаг. Хувийн хэвшил бол өөр. Компаниа баяжуулна уу, дампууруулна уу улсад шууд хамааралгүй. Эзэн-босс, хамтрагчдын цэвэр хувийн асуудал. Төрийн өмчит компаниуд бол татвар төлдөг иргэн бүрт хамааралтай.
Төрийн өмчит компаниудыг зангиддаг Төрийн өмчийн хорооны даргаар Д.Цогтбаатар томилогджээ. Тэрбээр ямар ажил хүлээж аваа вэ гэдгээ эхлээд тодруулахаар компаниудынхаа санхүүгийн гурван жилийн байдлыг шалгуулжээ. Өнөөдөр Монголд төрийн өмчит 94 компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдний 37 нь алдагдалтай ажилладаг үзүүлэлт гарсныг Д.Цогтбаатар дарга хэвлэлээр зарлаж нийтэд ил тод болгов. Урьд нэгдлийн өмч хэмээх ямагт шамшигдаж байдаг эзэнгүй өмч байлаа. Эдүгээ хүн амын татварын орлогоор бүрддэг төрийн өмч гэж гарын салаагаар урсдаг эзэнгүй өмч хөөрхий болоод буй юмсанж. Хулгайч луйварчид чухамхүү хаана эзэнгүй өмч байна тэнд цөөвөр чоно, сэг иддэг шувууд шиг бужигнадаг жамтай. Төр засаг ард түмэн хуулийн биелэлтэд тавих хяналтаа чангаруулснаас гэмт этгээдүүд түрүүчээсээ баривчлагдаад эхэлсэн билээ.
Алдагдалтай ажилладаг компани бол ёроолгүй торх. Ёроолгүй саванд юм хураах утгагүй. 2012 оны байдлаар тэрбумаас дээш алдагдалтай 14 компани 50 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэжээ. Зориуд тооцоогүй үрсэн, завшсан зэрэг нь тодорхой тул санаатайгаар шамшигдуулсан хулгай гэж үзэх нь шударга ёсонд нийцнэ. Өөрөөр хэлбэл 50 гаруй тэрбум төгрөг буух эзэн буцах замгүй учраас эргэж төлөгдөхгүй нохойн замаар оржээ. Даргаар нь ажиллаж асан Д.Сугар Л.Пүрэвдорж гэгч сайн эрчүүд төрийн өмчөөр гараа угааж, хувьдаа цулайсан гэх сүртэй дуулиан дээдсийн халхавчинд шургачихлаа. Тэд алдагдлаа зарлах нь байтугай хав дарж байсан. Харин Д.Цогтбаатар дарга ажлаа авангуутаа өмнөх дарга нар шиг цалингаа аваад цагаа бүртгүүлээд явахыг хүсээгүй бололтой. Тэрбээр төрийн өмчит компаниудыг цаашид долоо хоног бүр мэдээллээ ТӨХ-нд өгч байх “шилэн дансны тогтолцоо”-нд орж, зардал хэтрүүлэн тансагладаг зөрчлийг таслан зогсооно гэж мэдэгдсэн байна. МИАТ компаний хурган захирлуудын сар бүр өөрсдөдөө олгож байсан 6 сая төгрөгийн цалинг цуцалжээ. Мөн төрийн өмчит компаниудын захирлыг дөрвөн жилээр бус жил бүрийн ажлын үр дүнгээр хөлслөн ажиллуулж, төр сайн менежер гэдгийг нотлох зорилт тавьж буй аж. Компаниудын ТУЗ-ийг жил бүр өөрчилж, хараат бус гишүүдийг оруулж ирэх чиглэлийг барих гэнэ. Энэ бол маш зүйтэй эхлэл. Суудалдаа хадагдаж ялзарсан хүнд сурталтан, архаг хулгайчдын дархлагдсан сүлжээг арилгах алхам болно.
Д.Цогтбаатарын өмнөө тавьсан удирдах арга барилуудаас хамгийн их таалагдсан нь, өндөр хөгжилтэй гадаад орны үйл ажиллагааг санагдуулсан түүний нэг чухал шийдвэр бол төрийн өмч хаа нэгтээ шамшигдвал аппараттайгаа хамт огцрох хариуцлагын, сэтгэлгээний хувьсалд бэлдэж буй нь юм. Энэ ажлынхаа эхлэл болгож, төрийн өмчит компаниудын захирлыг дөрвөн жилээр биш жил бүрийн ажлын үр дүнгээр нь хөлсөлж ажиллуулахаар болж байгаа аж. Нэг ёсондоо хүмүүсийн сэтгэхүйд бат суурьшсан албан тушаал авлаа бол сайн муу хийсэн ч үүрэгт хугацаагаа дуусгадаг, эс бөгөөс хэмжээгүй эрхт хаант шиг хугацаагүйгээр залардаг байдлыг залруулах юм байна. Д.Цогтбаатар даргын монгол сэтгэлгээнд хачирхалтай сонсогдох энэ зоримог шийдлийг би “ам бардам гуя шалдан” гэж ёжлон басамжлахын наана хүндэтгэн үзэж, эрсдэлтэй боловч эх оронч хүсэл нь биелээсэй гэж залбирч сууна. Ийм шийд гаргахад түүнээс хангалттай шударга үзэл шаардагдсан нь мэдээж. Нэг ч гэсэн зөв бодол хэрэгжвэл замбараагаа алдсан удирдлага эмхрэх сэн. Төрийн өмч хэмээх эзэнгүй өмчийг хямгадах үүргээ зоригтой эхэлсэн Д.Цогтбаатарыг дээр доргүй дэмжээсэй билээ. Түүний хуулиа хатуу чанга мөрдөхөөр завдсан үйл ажиллагаанд дургүйцэх, ил далд эсэргүүцэх, тэр ч байтугай ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдүүд төрийн өмчит компаниудад олноороо шүд зуун занаж байгаа. Эрх ашиг, олз омгийн нь үүд хаалга хумигдсан хүмүүсээс юу ч ирж мэднэ. Өмчөө хамгаалах гэсэн даргаа иргэд хамгаалж, түшиг тулгуур болбол бидний татварын мөнгө хулгайн замаар үрэгдэх нь багасаж, нийгэмд эрүүл уур амьсгал тогтоход нэмэр хандив болох сон.
Шударга ёсыг ганц дарга тогтоохгүй нь мэдээж. Ард түмний хүчирхэг давалгаа гагцхүү тогтоож чадна. Албан тушаалд шинээр томилогдоод, ажлаа шинээр эхлэж буй шинэ үеийнхнээ тууштай дэмжиж, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хулгай луйвар нь сөхөгдсөн этгээдүүдийн нөлөөнд оролгүй аваас үр дүн зайлшгүй гарна. Тушаал дэвшсэн хүнийг нүдэн балайгаар муулдаг монгол муухай зан бий. Энэ нь гол төлөв атаархлаас үүсэлтэй байдаг. Ганц Д.Цогтбаатар бус иймэрхүү шинэлэг боловсон хүчнийг дэмжих хэрэгтэй. Өндөр албанд олон жил азаргалж ялзарсан түшмэдийг шинэ залуусаар сольж, урам зоригийг нь өгдөөж буй засгийн газрын томилгоонд зөв юм олон бий. Буруу гарын олзонд донтсон төрийн албан хаагчид булхай нь баригдаж халагдсандаа хонзогнож, төрийн алба төрлийн алба боллоо, намын харъяаллаар хэлмэгдүүлж эхлэлээ гэж орилолдох нь буруугаа булж, өөрсдийгөө олон түмнээр өрөвдүүлэх гэсэн ядарсан арга хэрэглэж буй нь тэр. Амаргүй амлалт авсан шинэ даргад айхтар саад бишгүй тулгарах нь мэдээж. Бэрхшээлгүй ажил байх биш, тэр бүгдийг уян хатан тууштай ухаан бодлогоор давдгийг юу анадааж дээ. Иймээс би Н.Алтанхуягийн сонголтуудаас Д.Цогтбаатарын тун их дэмжиж байна, энэ нь гэхдээ ганцхан Цогтбаатар гэдэг хувь хүнийг бус Д.Цогтбаатар шиг хүмүүсийг бүгдийг дэмжиж буй гэсэн үг.
Д.Цогтбаатар удамтай хүний зүстэй хүү болохыг сонслоо. Түүний аав А.Дашнамжилын хэрхэн хэлмэгдэж, говийн шорвог нууранд хөл нүцгэн хэдэн жил зогсож, хүнд нойтон давс нуруугаа зулгартал үүрч тамлагдаж явсныг миний үеийнхэн дотор сонсоогүй хүн ховорхон биз. Дашнамжил нарын хэлмэгдэл ард түмний дунд дуулиантай домог болон ам дамжин яригдаж байсан юм. Их дайчилгаа, баривчилгааны сэдвээр зохиол бичдэг хүний хувьд би Цогтбаатар таны намтар түүхийг мэдээд эл нийтлэлийг зориглон бичсэндээ уучлал гуйя. Дашнамжилын цэл залуухан гэргийг уяаны ноход айлган сүрдүүлж, цочирдуулж, хүнд өвчинд нэрвэгдүүлэн өрөөл татанхай болгож, яаж зовоосныг ч олон түмэн андахгүй. Аав ээжийнхээ зовлонг хар нялхаас хуваалцан амсаж өссөн Цогтбаатарын үзэл хүмүүжил хаттай бүрэлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Зовсны эцэст жаргал гэдэг, Цогтбаатар танд амжилт хүсье. Таны ажлын амжилт бол татвар төлөгч нийт хүн ам-бидний амжилт шүү. Төрийн өмчит компаниудын шамшигдуулсан 50 гаруй тэрбум анзааны төгрөгийг улсын төсөвт оруулахын төлөө ажиллахад нь одоо саад болохгүй байх нь төрийн маш том дэмжлэг болно. 50 гаруй тэрбум төгрөгөөр 25 сургууль, 30 цэцэрлэг, 8 эмнэлэг барина гэхээр Төрийн өмчийн хороо удирдлагадаа ялзарч, төрийн өмчит компаниудын захирлууд хэрхэн туйлж байсан нь бэлхнээ харагдаж байгаа юм. Хэмжээгүй эрхэт нэг намын дарангуйллаас шантралгүй, шударга үнэний төлөө тэмцэж, хэлмэгдэж зовсон эцгийн тань гэрээслэл таны ажлын амжилтаар биелэх болтугай. Тэнгэрээс ажил явдлын чинь өрнөлийг харж буй биз ээ.

2013-08-28
Зочин
уншсан иргэн
Зочин
Зочин
789
Otgonjargal
uwuu
Ганбат1964
Зочин
Зочин
Зочин
С.Энх-Амар
demjij bna
Зочин
уншигч
ALTAI
Тун зөв санал
Зочин
batdorj
дорнод хүн
zochin