БИБЛИ ДЭХ БИЗНЕСИЙН НУУЦ
Бид эрүүл мэнд, гэр бүлийн асуудлууд дээрээ тохиолдож болох азгүйтэлдээ буруугүй байж болох ч мөнгөний хувьд өөр. Өнөөдөр бидэнд учирч буй мөнгөний асуудал бэрхшээл нь бараг ихэнхдээ бидний өчигдөр гаргасан буруу шийдвэрийн үр дагавар байдаг. Даниэл Лапин багш Библи дэх Бизнесийн нууц номдоо өөрийн ард түмний олон зуун жилийн турш амьдралдаа гаргаж ирсэн зөв шийдвэрүүдийг уудлан харуулжээ.
БИБЛИ ДЭХ БИЗНЕСИЙН НУУЦ
Библи бол хэдэн мянган жилийн турш өөрийн уншигчдыг бүхий л ажил үйлс дээр нь заан чиглүүлсээр ирсэн гайхамшигт судар бөгөөд мөнгө санхүү ч үүнээс сугарч үлдээгүй. Даниэл Лапин багш эртний жүүдийн мэргэн ухааны талаарх өөрийн мэдлэгт тулгуурлан, хүн төрөлхтний хамгийн найдвартай судрын хуудаснаас бизнесийн 40 нууцыг олборлон гаргажээ.
Номын зохиогч Даниэл Лапин багш бол жүүдийн шашны Тора судрын нэр хүндтэй судлаач, жүүдийн удирдагч, радио, телевизийн алдартай хүн, ерөнхийлөгчийн зөвлөх, зохиогч юм. Ньюсвийк сэтгүүл түүнийг Америкийн шилдэг 50 жүүд багшийн нэгээр нэрлэж байв.
Эхлээд библиэс үнэлж баршгүй мэдээлэл олж болох өөр хэд хэдэн сэдвийг дурдах нь зүйтэй. Жишээлбэл Библи дэх цэргийн нууцууд юм. Яагаад? 1930-аад онд хараахан байгуулагдаж амжаагүй Израил Улсын арми буюу Хаганаг сурган бэлтгэж байсан Британийн армийн нэрт офицер, хошууч генерал Ордэ Вингэйтийг аваад үзье. Цэргийн суут ухаантан Вингэйт бол Библи дээр гардаг Гидеон, Самсон болон бусад дайчид дээр тулгуурлан өөрийн стратеги, тактикаа үндэслэсэн, сүсэг бишрэлтэй, христэд итгэгч хүн байв. Тэрээр эртний Библийн цаг үеийн ялалт байгуулсан газрууд дээр Арабын цэргүүд рүү дайралт хийдэг байсан бөгөөд өнөөг хүртэл Израилд түүнийг энэ тактикийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ихэд хүндэтгэдэг. Библид ямар нэг шууд тайлбар өгдөггүй дээр дурдсан сэдвүүдээс ялгаатай нь, Библи цэргийн тактикт тодорхой нөлөө үзүүлж байснаас гадна Библид өөрт нь цэргийн арга тактикууд тусгагдсан байдгийг эндээс харж болно. Энд Ариун судрын анхны утгыг нь дэлгэрүүлсэн, эсвэл гуйвуулсан зүйл огт байхгүй.
Үүнтэй адилаар, эрэгтэй/эмэгтэй хүмүүсийн харилцаа, гэрлэлт, амьдралын салшгүй нэг хэсэг болох зовлон шаналал, бэрхшээл, мэдээжийн хэрэг бизнесийн талаар ойлгож мэдэхийн тулд Библийг судлах нь нэлээд үндэслэлтэй юм.
Бид эрүүл мэнд, гэр бүлийн асуудлууд дээрээ тохиолдож болох азгүйтэлдээ буруугүй байж болох ч мөнгөний хувьд өөр. Өнөөдөр бидэнд учирч буй мөнгөний асуудал бэрхшээл нь бараг ихэнхдээ бидний өчигдөр гаргасан буруу шийдвэрийн үр дагавар байдаг. Даниэл Лапин багш Библи дэх Бизнесийн нууц номдоо өөрийн ард түмний олон зуун жилийн турш амьдралдаа гаргаж ирсэн зөв шийдвэрүүдийг уудлан харуулжээ.
Хүмүүс хоорондын эдийн засгийн харилцан үйлчлэлийн тухай Бурхны төлөвлөгөө нь жүүдүүдийн сэтгэлгээний төвд байсаар ирсэн. Библи дэх Бизнесийн нууц ном нь жүүд библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэж байна. Лапин багш ашиг орлогоо нэмэгдүүлэх түлхүүр Библид агуулагддаг гэдгийг ямар цөөхөн хүн мэддэг юм бэ гэдгийг олж мэдсэнийхээ дараа судалгаа хийсний үр дүнд энэ номоо бичжээ. Библи дэх Бизнесийн нууц ном нь танд өөрийн боломж бололцоог нээж, амжилтын оргилд гарахад тань хэрэгтэй бүхий л заавар зөвлөмж, арга ухааныг хэлж өгнө.
Энэхүү номд мөнгө хийх нь яагаад сүнслэг үйл ажиллагаа болохыг, мөн Бурхан яагаад биднийг энэ дэлхий дээр хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг маань хийлгэхээр тавьсан бэ гэдгийг тайлбарлаж өгснөөр бидэнд өрсөлдөөний асар их давуу талыг олгож байна. Та мөнхийн үнэнийг таньж мэдэхээс гадна ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх гайхалтай энгийн стратегиудад суралцах болно.