Манай Засгийн газар үзэл суртлын шинжтэй шинэ  мессежээ илгээлээ. Тэр нь нэг талаас  “Дуугүй бай” гэсэн нэлээн дарангуй өнгөтэй суртал ч юм шиг. Нөгөө талдаа чимээгүй л  гүрий... тэр чинь л эх орноо гэсэн жинхэнэ хайр гэж зөөлөн ивсэн уриа ч юм шиг. Сонсоход бас л хамаг романтик хөдөлмөөр гоё үг. Үнэний нэгэн сайхан тал яах аргагүй мөн болохоор хүлээж авмаар ч болох шиг. Гэхдээ сүүлийн хоёр аравны турш дур зоргоороо хашгирсан бидэнд тийм ч амар наалдчих сурталчилгаа биш ч юм шиг. Дээрээс ирүүлж байгаа суртал болохоор улам гэдэн хөдөлгөөд ч байх шиг. Ер нь бол их хашгирч, бага хийсэн гэдэг маань үнэн болохоор одоо бага орилж, их хөдлөх цаг яах аргагүй ирсэн ч байж мэдэх юм даа.

Эдийн засаг хямарч, санхүүгийн орчинд маань асуудлууд үүссэн энэ үед эдийн засагчид дор бүрнээ санаа зовниж, байр сууриа илэрхийлж, санал санаачилга гаргаж байгааг би хувьдаа Монголынхоо төлөө цохилох зүрхнээс ирж буй чимээ, эх орноо гэсэн эгэлгүй том хайр гэж харж байна. Тэднийг дуугүй суу, бид мэдэж байна гэж зандрах хэрэггүй юм. Ер нь бол эрх мэдлийн гадна явахдаа гудамжнаас дуугаа хадаасан болгонтой нэгдэж тэмцдэг, ярьдаг, шүүмжилдэг. Эрх мэдлийн тойрог дотор ороод ирэхээрээ “Битгий сүржигнэ, чимээгүй бай” гэж  өргөө сольж байгаад том дуугарах нь жаахан эрээгүй харагдах аж.

Улсын маань төсөв нэг их наяд төгрөгөөр тас­раад байна. Оны сүүл рүү байдал бүр ч хүндрэх ма­гад­лалтайг шинжээчид ан­хааруулж бай­на. Оюутол­гой, Таван­толгой дотоодын улс тө­рийн овилгогүй бод­ло­гуу­даас болж гацчихаад бай­на. Монголбанкинд ком­па­ниуд алтаа тушаахгүй бай­на. Оюутолгойгоос он­гоц он­гоцоор ажилгүй болж ну­лимс цийлэгнүүлсэн хү­мүүс Улаанбаатарт бууж бай­на.

Өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Яах ийхийн зуур­гүй л энэ бүх хүндрэлүүдтэй нүүр тулчихлаа. Одоо Оюу­толгойгоо хараан байж авч идэж байсан мөнгө тасра­хад л бид нам суух гэж бай­гаагаа сайтар харах хэрэг­тэй. Уул уурхайгаас орж ирэх мөнгөн дээр данхай­сан алтан төсөв зураад л гангараад байсан улсууд гацаад “Тэвч, итгэ, тэгвэл бүх юм сайхан болно” гэдэг сур­тал руу яваад орчихлоо. Тавантолгой дээр бол бүр ч ярих юм байхгүй. Энэ төс­лийн талаар М.Энхсайхан хүйтэн жин шиг цочир бо­ловч үнэн үгийг хэллээ. “Бид ашгийг нь урьдчилж аваад идчихсэн шүү дээ. Одоо ашиггүй байна гэж гоншгонох хэрэггүй. Хүнээс мөнгийг нь авсан юм бол гүрийж байгаад нүүрсээр ч болов төл” гэж тэр мэдэгдэв.

Засгийн газрын тэргүүн буюу АН-ын зарим гишүүн нь “Энэ бүх зовлон ганцхан өмнө засаг барьж байсан МАН-аас л болсон” гэсэн эрүүл галзуу нь тодорхой­гүй тайлбар хийж байгаа. МАН-ын генсек нь энэ нөх­дүүд гарч ирээд жилийн до­тор улсыг маань элгээр нь хэв­түүлчихлээ гэж хийтэй, юутай нь ойлгогдохгүй мэ­дэгдэл хийв. Энэ бол өнөө­гийн Монголын хашги­раа­ны үндсэн өнгө төрх. Хаш­гиралдаж байх худар­гаар  төр эдийн засаг дахь орол­цоогоо улам л нэмсээр байх. Доошоо иргэдээ “Дуу­гүй бай” гэсэн суртлаар угаах мөртлөө араар тө­рийн захиргааны үйл ажил­ла­гаанд зарцуулж буй тө­сөв нь тэлсээр байна. Төр нь данайгаад нийгэм нь суль­­даад байдаг. Ийм нөх­цөлд төр харин элдэв сур­тал хийхгүй баймаар бай­на. Төр чимээгүй баймаар бай­на. Төрд “Дуугүй бай” гэж бид харин хэлмээр байна. Төс­вийн алдагдлаа­раа ху­вийн хэвшлээ са­марч,  бид­ний чадан ядан зал­гуулж буй өрх гэрийн маань төс­вөөс татаас татаж эхэлсэн засаг том дуугарах эрхгүй. Нийгмээсээ нэн ядуу гэх нэрш­лийг авч хаяж чадах­гүй, авч хаяхын төлөө дор­ви­той ямар ч алхам хийх­гүй байгаа засаг өнөө­дөр бид­нийг “Нэн ядуу ай­лын хүүх­дэд сурагчийн формыг чинь яахав үнэгүй өгье” гэж до­ромжилж бай­на. Есөн са­рын нэгэн урьд цагд ерөө­сөө бидний л баяр байдаг байлаа. Одоо тийм биш болжээ. Нэн ядуу ай­лын хүү­хэд гэх төрөөс өгсөн ан­гиллаар хөөрхий хүүх­дүү­­дийн зарим үнэгүй форм авч өмсөх нь. Дээрээс оруулж ир­сэн энэ мэт ан­гилал нийг­мийн үндсэн ёс суртахууныг сэвтүүлж бай­на. Үнэгүй форм өмсө­хийг тэр хүүхдүүд хүсэхгүй. Үнэ­гүй өглөг тэд­нийг бар­дам сэтгэлгүй бол­гож бай­на.



Хөдөө сумдад “зөнгийн гэр”, “зөнгийн цүнх, хичээ­лийн хэрэгсэл”, “зөнгийн будаа”  гэх ойлголт бүр суу­чих­сан байдаг. Өө, тэр гэр танай ангийн хүүхдийнх юм уу гэж асуухад “Тийм, гэхдээ эднийх чинь зөнгийн гэрт амьдардаг байхгүй юу” гэж хэлж байх­тай олон таарч байлаа. Зөн­гийн гэртэй хүү­хэд ичин­гүйрч, зөнгийн гэ­рээсээ болж гунигладаг. Зөн­гийн гэрт өсч байгаа хүүх­дүүдийн ухаан орсон зарим нь бусад шиг гэр рүү­гээ чавхдан гүй­дэггүй. Нэг л тиймхэн алхдаг юм шүү. Энэ жишээнүүдийг иш татса­наараа би “Дэл­хийн зөн” бай­гууллагыг бу­руу­шааж байгаа юм шиг. Дэл­хий дүү­рэн аархлын эзэн явсан гэж онгирдог бид “Дэлхийн зөн”-гийн өглөгт гараа тос­дог болтол нь доош нь орсныг л хэлж бай­на. Одоо ядаж үнэгүй форм сэлтээ боливол яасан юм бэ. Хүүх­дийг ангилж болох­гүй. Энэ амьдралыг, энэ ан­гиллыг тэд хүсээгүй. Тэд эцэг эхээ сонгож төрөөгүй. Үү­нийх нь төлөө төр нь ядаж элдэв дэмий бодлого явуул­маар­гүй байна.

Нөгөө талдаа бидний монголчууд төрөөс юм хар­даг, авдаг, шаарддаг сэтгэл­гээнээсээ салах гэж хориод жил явлаа. Эргээд л зорил­гоо нураасан халамжийн бод­логууд чирч ирээд бай­гааг үнэхээр ойлгох арга алга. Үнэгүй юманд дуртай ний­гэм өөрөө үнэгүй бай­даг. Үнэт зүйлгүй болдог. Бусдын бүтээсэн баялагт хорсч, баригдаж, хоригдоод шоронд орвол баясдаг, ху­рааж, нурааж л байвал таа­шаал авдаг болох тийшээ­гээ манай нийгэм том ха­райж явна. Ийм гоо зүйтэй нийгмийг бид хүссэн гэж үү.

Хамгийн муу засгийн үед хамгийн муухай ёс сур­тахуун ноёрхож эхэлдэг. Хам­гийн үрэлгэн, ойворгон засгийн үед иргэд нь хөл­чүүрч, найрлаж, сагсуурч эхэл­дэг. Бүтээгч, иргэдтэй­гээ зөв хэлээр ойлголцож чад­даг засгийн үед аж амьд­рал тэгширч, хот тосгод сэр­­гэж, хүүхдүүдийнх нь инээд цангинаж, гэр нь улам цагаан болж, цонх нь улам тод гэрэлтэж байдаг. Энэ үе удам дамжиж ирсэн хөрөнгө хогшил муутай ч, хар ухаа­наараа тонгочуулж яваад хэ­дэн төгрөг олчихсон, овоо амь­дармаар болж ирэнгүү­тээ сагаж яваад нурж бай­гаа сагсуу эр шиг л засагтай байна, бид.

Иргэдийнхээ боловс­ролд хөрөнгө оруу­лалт хий­дэггүй болохоор өнөөдөр уул уурхайн баял­гаараа барь­цаалж байгаад мөнгө босгоод олоод ирсэн ч ажил­лах боловсон хүчин байх­гүй л сууцгааж байна шүү дээ. Ийм ороо бусгаа үед иргэдээ чимээгүй л тэс, гү­рийж байгаарай, одоохон мөнгө зээлээд ирье...гэх мэтээр зальдах арга бари­лаар ажиллаж болохгүй. Үнэн үнэнтэйгээ л нүүр тулж, давж гарч сурмаар байна.