Танхимын мэдэгдэл
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдэл гаргажээ. Албаны хаяг нь МҮХАҮТ ч албан бусаар бол С.Дэмбэрэлийн танхим гэж нэршсэн энэ газар хувийн хэвшлийнхний эрхийг хамгаалдаг чухал дуу хоолойтой байгууллага.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдэл гаргажээ. Албаны хаяг нь МҮХАҮТ ч албан бусаар бол С.Дэмбэрэлийн танхим гэж нэршсэн энэ газар хувийн хэвшлийнхний эрхийг хамгаалдаг чухал дуу хоолойтой байгууллага. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед тэдний байр суурийг нийгмийн тодорхой хэсэг хүлээдэг. Танхимын тэргүүн С.Дэмбэрэл өөрөө бол тасралгүй байр сууриа илэрхийлж, Төрийн алдаатай бодлогуудыг буруушаасан ялдам атлаа чигжүү үгсийг нүүлгэж байдаг. Энэ удаа ч албан ёсны байр сууриар Монголын бизнесийн орчинд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, даруй авбал зохих зарим арга хэмжээнүүдийг санал болгов. Монголын хувийн хэвшлийнхний сайн дурын гэмээр энэ нэгдэл олон жилийн тогтвортой үйл ажиллагаа, эрүүл саруул дуу хоолойгоороо гарцаагүй манай нийгмийн нэгэн зүг чиг болон оршин тогтнож иржээ.
Тэдний энэ удаагийн мэдэгдэл эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хамтдаа энэхүү саад бэрхшээлийг давахыг уриалав. Одоо бидэнд салангид, савлагаатай, улс төржсөн уур амьсгал хэрэггүй. Бидэнд нэгдмэл, хуваагдалгүй, улс төржилтгүй уур амьсгал чухал байна.
Ерөөс бидний одоогийн зовлон улс төрийн намуудын хариуцлагагүй тоглолтуудтай холбоотой. Тэдний нэг нэгэндээ тавьсан дэгээ эцэстээ Монголын хөгжилд тавьсан дэгээ болж хувирчээ. Сонгуульд өрсөлдөгч намаа дарж унагах гол зэвсэг нь мөнгөн амлалт болж, чи саяыг амлаж байгаа бол би сая 500-ханыг амлъя гэх маягаар улсынхаа элэг рүү тийрсэн, хожмоо үмэн лай ланчиг болон босч ирэх түйтгэр агуулсан бодлогуудыг тэд маань явуулж ирэв. Өнөөгийн эдийн засгийн бууралт, валютын ханшны хэлбэлзэл, имфляцийн дарамтын гол угшил улс төрийн намуудын мөнгөн амлалт, халамжийн ойворгон бодлогууд гэдгийг танхимын мэдэгдэлд тодорхой дурьдсан байна. Халамжийн бодлогууд бол нийгмээ сул дорой болгодог, угжны бодлого юм. Халамжийн элдэв үр ашиггүй бодлогууд иргэдээ залхаг, арчаагүй, хөдөлмөрлөх хүсэлгүй болгодог. Жишээ нь, хүүхдийн мөнгөнөөс авахуулаад эзэндээ очдоггүй, завсраас нь архи болж хувирдаг хөтөлбөрийг бид зөндөө явуулсан.
Парламентууд төсвийнхөө алдагдлыг триллион шүргэн алдуулаад л баталдаг байлаа. Эдийн засагчдын дэвшүүлжсэн бүх гоё идей 76 кнопонд нам даруулаад л үлддэг байсан. Манай үе үеийн парламент тухайн үеийнхээ зэсийн үнээс шалтгаалж бодлогуудаа хийдэг байсан. Зэсийн үнэ жаахан өндөр байвал тэрэн дээрээ тулгуурлаад л Хүний хөгжлийн сан, ядуурлын сан мэт цоорхой уутнууд гаргаад ирдэг байж билээ. Зөвхөн сонгогчдод амласан мөнгөө өгөх гэж л тэр. Үүнийхээ төлөө л нүдээ аниад дайрч байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэмжээ хязгааргүй мөнгөн амлалтын хөлд улсынхаа эдийн засгийг чирлээ шүү гэж эдийн засагчид хоолойгоо сөөтөл хэлдэг байсан ч эрээвэр хураавар бүлэглэлүүд нэгсэж байгаад л хүссэнээ хийдэг байлаа даа.
Зэс бол үнэ нь унаж л байдаг, өсч л байдаг түүхий эд. Зэсийн үнийн савалгаанд төсвөө хуу сөхрүүлж байсан түүх л бидэнд үлджээ. Өнөөдрийг хүртэл түүхий эдийн зах зээлд түшиглэсэн эдийн засгийн бодлогоор л ийнхүү бид гэлдэрч ирсэн байна. Түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай энэ байдал маань дахиад л үргэлжлэнэ. Төр нь бизнесийнхний татварт төлдөг мөнгөөр тоглож ирсэн. Энэ ч бас үргэлжлэнэ. Одоо эрх баригчид бүх төвшний татварыг нэмж биднийг дарамтлана. Ирээдүйгээс авч буй эрээ цээргүй зээлээ нэмж авсаар байх болно. Өөрөөр төсвийнхөө цоорхойг нөхөх гарц байхгүй. Хөрөнгө оруулалтын орчин илт муудлаа гэдгийг гадна дотныхон ил тод хэлж байна. Гадны хөрөнгө оруулагчид дайжиж, дотоодынхон нь үгээ хэлж байна.
Танхимын мэдэгдэлд хоёр чухал зүйлсийг тусгажээ. Тэдний үзэж буйгаар Төрийн зүгээс эдийн засагт оролцох явдал хэт хавтгайрч буй аж. Төрийн өмчит компаниуд үйлдвэрийн газар байгуулах дуршил дахин сэргэн мандаж буй зохисгүй явдлыг МҮХАҮТ онцлон буруушаажээ. Мөн тэд нам дагасан нь ам тосддог зохисгүй гажуудлыг ил тод шүүмжиллээ. Хувийн хэвшлийг намын харъяаллаар ялгаварлах хандлага газар авч, улс төр дагасан нь л амжилт олдог буруу жишиг тогтсон нь үнэн. Төр араас нь гарсан юм шиг зарим компаниудыг гадуурхдаг бол өврөөсөө гарсан юм шиг заримыг нь илүүтэй харж үздэг, тендер мэтээр хөхиүлж урамшуулдаг шударга бус хандлагыг гаргаж ирсэн нь бизнесийн ертөнцийн жам ёсных нь амьдралыг баллаж байгааг тэд шүүмжилж байна. Одоо бид санхүүийн системээ нэн тэргүүнд эрүүлжүүлж авах шаардлагатай байна.Үнэхээр нэн гэж аливаа асуудлыг тавьдаг бол энэ л байна. Дэмбэрэлийн танхим ийм ийм асуудлуудыг хөндлөө. Төр сонсох болов уу?