Ойн зарим мөөг
Шилмүүст, навчит, холимог ойд ургадаг энэ мөөг голчоороо 2-7 см, час улаан, цайвар улаан, хөхдүү туяатай, орой нь хавтгай боловч голдоо хонхор малгайтай, цагаан шаргалдуу өнгийн салбантай, махлаг эд нь цайвар өнгөтэй.
Бүх нийтийн хоол хүнсний боловсролд
ХЭВРЭГ ЧИДМЭГ
Шилмүүст, навчит, холимог ойд ургадаг энэ мөөг голчоороо 2-7 см, час улаан, цайвар улаан, хөхдүү туяатай, орой нь хавтгай боловч голдоо хонхор малгайтай, цагаан шаргалдуу өнгийн салбантай, махлаг эд нь цайвар өнгөтэй.
Хэврэг чидмэгийг ойн бусад мөөгнмй адил шинээр нь шарж, чанаж идэхээс гадна давслах, цуужуулах аргаар боловсруулж хоолонд хэрэглэнэ.
СОРМОСТ САРХИАГ
Манай орны навчит ба шилмүүст, холимог ойд ургадаг, салслаг шаргал өнгийн гадаргуутай малгай, цагаан шаргал өнгийн салбан, цагаан өнгийн махлаг эд бүхий мөөг.
Хоолны зориулалт:
Энэ мөөгийг угаасны дараа зөвхөн давсалж хэрэглэнэ.
ИДЭШНИЙ БӨӨНДИЙ
Шилмүүст ба навчит, холимог ойд ургадаг, ургасан газрын өнгө дагаж цайвар саарал, хүрэн, улаан хүрэндүү өнгийн малгайтай, махлаг эд нь цагаан, огтлоход өнгө нь өөрчлөгдөхгүй.
Хоолны зориулалт:
Энэ мөөгийг давсалж, цуужуулж хэрэглэхээс гадна шинээр нь шарж, чанаж хоол хийнэ.
ИДЭШНИЙ ЧИДМЭГ
Навчит ба шилмүүст ой, хааяа нугад ургана. Малгайн гадаргуу нь нил ягаан юм уу улаавтар өнгөтэй, махлаг эдийг огтлоход шүүс гарахгүй, мөөгний содон үнэртэй.
Хоолны зориулалт:
Шинээр нь буюу давсалсан байдлаар хоолонд хэрэглэнэ.
МӨӨГИЙГ ДАРАХ, ДАВСЛАХ АРГА
Дарах арга:
Талын цагаан мөөг, барзгар хусандай, тослог шар зэрэг ойн мөөгийг цуужуулах аргаар дарж болно. Дарах мөөгийг хэмжээгээр нь ангилж угаагаад зэвэрдэггүй металл саванд хийж дараах аргаар цуужуулж дарна.
Давслах арга:
Мөөгийг давслах халуун, хүйтэн арга гэж бий.
Халуун давсалгаа хийхдээ:
ХУУРАМЧ, ХОРТОЙ МӨӨГ
Анхаар! Доорх зургуудыг сайн харж нүдэлж аваарай. Бүгд хортой мөөг шүү.

- Мөөгийг амт оруулагчийн хамт усанд зөөлөн галаар эхэлж буцалж эхэлснээс хойш 15-25 минут чанах ба мөөгний анхны өнгийг алдагдуулахгүйн тулд чанаж буй усандаа нимбэгний хүчил нэмж болно.
- Чанах явцад гарсан хөөсийг нь хамж байх хэрэгтэй.
- Чаналтын төгсгөлд цуу нэмж гал дээрээс гаргаад хөргөөнө. Дараа нь мөөгөө урьдчилан сайтар ариутгаж цэвэрлэсэн шилэн саванд хийж битүү таглана.
- Мөөгний шүүс нь савласан мөөгний жингийн 20%-иас хэтрэхгүй байхаар мөөг, шүүсний харьцааг тохируулна.
- 10 кг цагаан мөөгийг цуужуулахад давс 500 г, цуу 60 мл, нимбэгний хүчил 3 г, лаврын навч 2 ширхэг, үрлэн повоор, шанц, лиш тус бүр 1 г орохоор баримжаална.
Давслах арга:
Мөөгийг давслах халуун, хүйтэн арга гэж бий.
Халуун давсалгаа хийхдээ:
- Мөөгөө ангилж хүйтэн усаар угаасны дараа давстай халуун усанд хийж 15-18 минут чанаад шүүн авч хүйтэн усаар дахин зайлна.
- Ариутгаж цэвэрлэсэн савны ёроолд давс цацаж мөөгний малгайг нь доош харуулан 5-8 см үелүүлэн өрж үе бүрт амт оруулагч, давс цацна.
- Ингээд саваа дүүрмэгц цэвэр даавуугаар бүтээгээд савны амсраар чөлөөтэй багтах таг тавьж хүндрүүлэгчээр дарна.
- Ингэж халуун аргаар давсалсан мөөгийг сэрүүн газар 25-30 хоног хадгалсны дараа хүнсэнд хэрэглэж болно. 10 кг мөөгийг халуун аргаар давслахад давс 500 г, ус 100 мл, түүнчлэн лаврын навч, сонгино орохоор баримжаалж болно.
ХУУРАМЧ, ХОРТОЙ МӨӨГ
Анхаар! Доорх зургуудыг сайн харж нүдэлж аваарай. Бүгд хортой мөөг шүү.
Елена.И.
Зочин
batbileg
muhvvsh
эмүжин
zaya
уугаа
tulip
anar
Дамдиндорж Батнасан
оюунаа
оюунаа
Зочин
eruul mendiin undes hool tejeel
Зочин
Зочин
bigbuya
Зочин
nn
shavid
sonin yum
Shavi
d temuujin
а
зочин