Ялагч нь хэн бэ?
Монголчууд “Наадмын маргааш намар” гэж ярьж, хадлан тэжээлдээ гаран өвөлжөө бууцаа бэлтгэдэг. Харин сонгуулийн маргааш юу болдог вэ? Ямар ч байсан наадам болж таарна.
Монголчууд
“Наадмын маргааш намар” гэж ярьж, хадлан тэжээлдээ гаран өвөлжөө бууцаа
бэлтгэдэг. Харин сонгуулийн маргааш юу болдог вэ? Ямар ч байсан наадам
болж таарна. Тэгээд ч морьчин, сурчин, бөхчин тэхчингүүд нь наадмынхаа
бэлтгэлд гараад явчихлаа. Харин олонхи монголчуудын хувьд наадмаас өмнө
амжиж бодох зүйл бас байна аа. Ялангуяа сая болоод өнгөрсөн
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, шалтаг шалтгаан хийгээд ирээдүйн үр
дагаврын тухай. Ингэхэд энэ сонгуульд хэн нь ялагч юм бэ? Нэр дэвшигч
Ц.Элбэгдорж уу, түүнийг дэвшүүлсэн Ардчилсан нам уу, аль эсвэл нэр
дэвшигчийн өөрийнх нь хэлсэнчлэн Монголын ард түмэн нийтээрээ ялагч уу?
Аль аль нь ялсан гэж хэлж болох ч эдгээрийн цаана өөрийн гэсэн утга агуулга, үнэт зүйл бий. Сонгуулиас сонгуульд бид “Улс төр гэдэг бол бодлогын өрсөлдөөн юм шүү. Түүнээс биш алдар хүнд, бэл бэнчингийн сөргөлдөөн биш” гэж ярьж, бичиж ирсэн. Гэвч өмнөх олон сонгуулийн хувьд хоёр дахь хүчин зүйл нь илүү давамгайлсаар ирсэн билээ. Өнгөрөгч сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн бодлогын өрсөлдөөн гэхээр зүйл үндсэндээ бараг гараагүй. Нэг нь “авлигатай тэмцэнэ” гэхээр нөгөө хоёр нь “би ч гэсэн тэмцэж чадна” гээд, “боловсролыг чанаржуулья” гэхээр “тэгвэл оюутнуудыг үнэгүй сургана” гэсэн юм яриад бодлогоороо хоорондоо өрсөлдөх бус, нэгнийхээ хэлсэн үгийг дагуулж тонгорох маягтай л явж ирлээ шүү дээ. Сонгуулийн сурталчилгааны сар гаруйн хугацаанд. Эцэст нь эхэлж дуугарсан нь “патент”-аа авсан юм байлгүй дээ, сонгогчдын өгсөн саналаас үзвэл.
Үнэндээ өнгөрсөн хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг эргээд харвал Н.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ гэдэг хоёр ялагдаж, Ц.Элбэгдорж ялсан хэрэг огт биш. Арай өөр дүр зураг харагддаг. 2009 оны сонгуулиар монголчууд нэг удаа Монголын төрд бугшсан авлигын сүлжээг нийтээрээ дарж авсан. Түүнээс биш өнөөдөр хуулийн байгууллагуудын авлигатай хийж буй тэмцэл тухайн үед сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгчээс, багш, эмч нарын эцэг эхчүүд, үйлчүүлэгчээсээ авдаг хайрцаг “набор”-ноос хэтэрч байгаагүй юм. Тэр үед ард түмэн Монголын төрийг 13 жил барихдаа /УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл/ “авлигын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгдэх хүртлээ төрийн албыг авлигажуулсан Н.Энхбаярт хариуг нь өгсөн хэрэг. Харин энэ удаагийн сонгуулиар монголчууд мухар сүсэг, сэтгэлгээний хоцрогдол гээч зүйлийг ялж гарлаа.
Хэдхэн жилийн өмнө дөө. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат аварга Б.Бат-Эрдэнийг наадамд түрүүлэхэд нь очиж хөлсийг нь арчин адис авснаар тэр жилийн хийморь лундаагаа даатгаж, хамрын ханиадгүй өвөлждөг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Тэр нь сая сонгуулиар тараагдсан аваргын сурталчилгааны сэтгүүлд тодоос тодоор хэвлэгдсэн байна лээ. Улсынхаа Ерөнхийлөгчөөс авахуулаад монгол даяараа л тийм итгэл үнэмшилтэй байв шүү дээ. Гэтэл эрүүл ухаанаар бодоод үзвэл хөлс гэдэг чинь юу билээ. Хүний биеийн хорын 70 хувь нь хөлсөөр, 20 хувь нь нулимсаар, үлдсэн нь нус, цэр, өтгөн, шингэнээр нь гардаг юм гээ биз дээ. Хүний арьс, нүх, сүвээр өвчин эмгэг, хир буртаг гээд юу эс цувах билээ. Тэр нь тэгээд арав түрүүлсэн аваргынх болохоороо л рашааны увидастай болчихно гэдэг юу л бол.
Саяхан болтол доо. Сонгуульд нэр дэвшсэн нөхдүүд сурталчилгааныхаа сэтгүүл, сонинг хэвлүүлэхдээ Б.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ аварга, эсвэл Чойжамц хамба, Далай ламтай авахуулсан том зургаа нүүрэнд нь наадаг байв. Наанадаж ийм мундаг хүмүүстэй нөхөрлөдөг гэж тойргийнхоо сонгогчдод итгүүлж үнэмшүүлэх, цаанадаж ”ядахдаа хөл дороо гишгэлээд хаячихгүй байх” гэж тэгдэг байсан шиг байгаа юм. Тэгээд ч хөдөө айлд яваад ороход хожим хойно орон шоронд ороод гарсан зарим нэр дэвшигчийн зураг одоо ч гэсэн айлын бурханы авдар дээр Далай ламтай зэрэгцээд байж байхтай таарч л байдаг. Магадгүй Ардын намын хувьд манайхны энэ сэтгэлгээн дээр тоглож, нэр дэвшигчээ гаргасан хэрэг биз. Харин дарга нарынх нь хувьд нэр дэвшигчээ дэмжих, намаа бодох нь байтугай “Дараагийнх нь хэн бол, хэзээ миний ээлж ирдэг бол” хэмээн чичирч, ёстой нөгөө “аваргын дээлний хормойд” нуугдсаар сурталчилгааны хугацааг барсан.
Гэвч энэ удаагийн сонгуулиар монголчууд энэ мэт мухар сүсэг, сэтгэлгээний хоцрогдлыг ялж гарлаа. Цаашдаа ч гэсэн Монголын улс төрөөс энэ нэг дуучин, жүжигчин, бөхчин, тэхчингүүдийг зайлуулж, илүү мэргэшсэн байдлаар улс төрийг, төрийн ажлыг явуулахгүй бол парламент гэдэг амьтны хүрээлэнгээс нэг их дээрдэхээргүй болчих гээд байгаа. Монгол Улсын ирээдүй, хөгжлийг түүчээлэх хүмүүс циркийн сургуультай амьтан шиг дуул гэвэл дуулаад, уйл гэвэл уйлаад, бүжиглэ гэвэл дэвхцээд явж арай л болмооргүй. Өөрийнх нь нэр сүр яамай гэхэд бүхэл бүтэн улс үндэстний нэр нүүр гэж байна.
Сонгуулиа ч гэсэн арай нэг “шинжлэх ухаанч” байдлаар явуулж /наад зах нь нэр дэвшигч нь хуулиа зөрчөөд, сонгууль болоогүй байхад “Гараар тоолохгүй бол сонгуулийн дүн худлаа шүү” гэж зүтгээд байж болохгүй биз дээ/, судалгаа шинжилгээнд үндэслэж, улс төрийн талбарыг бодлогын өрсөлдөөнийн талбар болгох хэрэгтэй шүү дээ. Ингэхийн тулд хамгийн түрүүнд сонгогчдынхоо боловсролд анхаарч, улс төр гэж ийм байдаг, улстөрч гэж ийм хүнийг хэлдэг, ийм бодлого ярьдаг, урлаг соёлынхон нь эндээ байдаг гэдэг наад захын соёлыг суулгаж өгөх хэрэгтэй болж байна. Наад зах нь ажилд орохын тулд танил тал, нутаг усныхнаа сураглах биш боловсролдоо анхаардаг, эрүүл мэнд, хөрөнгөө алдлаа гээд бөө дээр биш эмнэлэг, хуулийн байгууллагад ханддаг иргэдтэй болмоор байна шүү дээ. Тэгэхгүй бол “Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэж үг бий.

Sur sur & sur
Зочин
Зочин
Minii aguu ih NAM
Д.Ганхуяг 99116570
Д.Ганхуяг 99116570
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
eegii
ZOV
Зочин
Зочин
Зочин
Зочин
Айгий
Зочин
Зочин
анхаа
иргэд
Зочин
Зочин
зочин
EZO
5555
Зочин