Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм?
Энэ удаа би ярилцлагынхаа зочноор Монголын нийгмийн оюун санааны ертөнц дэхь нэгэн тод фигур, Төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм.
Энэ
удаа би ярилцлагынхаа зочноор Монголын нийгмийн оюун санааны ертөнц
дэхь нэгэн тод фигур, Төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн
сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм. Тэрбээр манай тодорхой давхаргынхны
байр суурь, дуу хоолойг нь сонсож мэдрэхийг үргэлж хүлээж, басхүү хүлээн
зөвшөөрч байдаг цөөхөн эрхмийн нэг билээ. Түүнийхээ хэрээр олныг
чимээгүй араасаа дагуулж байдаг өндөр зиндааны сэхээтэн гэдгийг нь олон
нийт сайн мэднэ. Энэ эрхэмтэй уулзан учирч, цөөхөн хором ч атугай
хөөрөлдөх нь сэтгүүлч миний хувьд ховорхон агаад аз завшаантай тохиол
байдаг юм. Энэ удаа би бээр түүнтэй “Ерөнхийлөгчийн сонгууль” гэх яг
өнөөдрийн хувьд халуун сэдэв болоод буй асуудлаар хөөрөлдлөө.
-Мэдээж таны бичгийн их ажил төрлөөр ямархуу сонин хачин дүүрэн байгаа бол гэх хорхой хүрэм том сэдэв бий. Гэхдээ би энэ удаа улс орон даяар явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд таны байр суурь ямар байгааг илүү ихээр сонирхож байна. Монголын нийгэмд нэр нөлөөтэй, оюун санааны хөтөч болсон энэ эрхэм хүний байр суурь ямар байгаа бол гэж таныг зорьж ирж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн явуулсан гадаад харилцааны бодлогуудыг мэдээж та анхааралтай ажиглаж байсан байх. Төрөөс яг ийм хэм хэмжээнд л ажиллана гэсэн зааг байдаг уу. Монгол улсын нийт гадаад харилцаанд гарсан ахиц дэвшилд Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр гэж байх уу. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Энэ их тодорхой л асуулт юм л даа. Ерөнхийлөгч гэдэг маань гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир шүү дээ. Ерөнхийлөгч гадаад харилцаанд, гадаад улс гүрэнд улсаа бүрэн эрхтэй төлөөлнө гэсэн Үндсэн хуулийн хэмжээний заалттай . Манайхны зарим нь манай Ерөнхийлөгч бол бэлэгдлийн чанартай энэ тэр гэж хэлж ярьж байгаа харагддаг л даа. Бэлгэдлийн чанар ерөнхий утгаараа байдаг боловч манай Ерөнхийлөгч чинь хуулиар олгогдсон хэм хэмжээгээрээ ихээхэн тодорхой чиг үүргүүдийг үүрч явдаг. Тухайлбал, гадаад харилцаан дээр. Тэгэхээр гадаад бодлого гэдэг маань өөрөө үзэл баримтлалтай. Чиглэлээр нь, зорилгоор нь бүр арга барилаар нь хүртэл хайрцаглаад өгчихсөн байгаа л даа. Гэсэн ч тэр хүрээнд нь Ерөнхийлөгч хүн хэрхэн яаж идэвхитэй ажиллаж болно гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч маань нэлээд хэдэн чиглэлээр тод томруун харуулсан гэж би хувьдаа үзэж байгаа.
-Тодруулбал?
-Монголд нүүрлэчихээд байгаа асуудлуудад дэлхийн анхаарлыг хандуулах тал дээр түүний гүйцэтгэж байгаа үүрэг их тодорхой харагдаж байна. Нөгөө талаар ерөөсөө дэлхийд яригдаж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдэхэд нийтийн хүчийг чиглүүлэхийг эрмэлзсэн нэг том урсгал энэ цэнхэр гариг даяар явж байна шүү дээ. Тэр ажилд манай Ерөнхийлөгч ихээхэн нэр нүүртэй оролцож байна гэж би жишээ нь дүгнэж байгаа. Товчоор хэлэхэд ногоон хөгжил ч гэж нэрлэж байна. Эко хөгжил ч гэж нэрлэж байна. Энэ утгаар бол манайх чинь нэлээн зовлон эдэлж байгаа улс шүү дээ. Тухайлаад ярих юм бол цөлжилт, хуурайшилт гээд зөндөө зовлон байна. Энэ асуудлуудыг маань дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Монголыг энэ асуудлын төвд оруулж, тэдэнд ойлгуулахад Ерөнхийлөгч өөрийнхөө хүч чармайлтаар тодорхой алхам хийсэн. Олон улсын иймэрхүү гарчиг сэдэв дор явсан хурал цуглаануудад оролцохоос гадна сүүлдээ миний ойлгож байгаагаар энэ сэдвээр ярьдаг, илтгэдэг гол илтгэгч нь болж оролцох болсон. Энэ бүхэн нь тухайн хүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна манай зовлонг нэлээн түгээмэл ойлгож байгаагийн нэг илрэл юм даа. Байгаль орчны асуудалд онцгой анхаарч, “Байгаль дэлхийдээ ээлтэй хөгжил”-ийн бодлогыг өөрийн үйл ажиллагааныхаа цөмд авч явж байгааг нь дэлхий нийт ч харж, үнэлж хүндэтгэж, дэмжиж байна. Нөгөө талаар бид дэлхийн монголчууд гэж нэг сэдвээр их ярьдаг. Энэн дээр өнөөгийн Ерөнхийлөгч тодорхой санал санаачлага гаргаж ажилласан. Уриалга хүртэл гаргасан шүү дээ. Бидний нэг хэсэг маань гарч явчаад эргэж ирэх үгүй нь ч мэдэгдэхгүй хориод жил болж байна. Эргэж ирэхэд нь бас таатай нөхцөл бүрдүүлж чадах чадахгүй байна. Энэ зүг рүү эргэсэн тодорхой ажлуудыг Ерөнхийлөгч хийж байна. Цаашаа энэ бодлого явах байх. Гадна байгаа тэр улсууд маань цөмөөрөө жаргаж байгаа ч улс бас биш шүү дээ. Нутаг орноо тэмүүлэх ийм хүсэл зорилго бол мэдээж тэдэнд маань байгаа. Тэрэн дээр нь төрийн тэргүүн “Та нар минь ирээч, улс орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулаач. Гадна дотно сайхан юм үзлээ. Сурлаа. Энийгээ эх орондоо зориулаач” гэж уриаллаа. Энэ бодлого дээр нь засаг нь хамсраад ийм ажлын байр, тийм боломж нээгдэх нь гээд тодорхой төсөл бодлогууд гаргаж тавиад ярихаар эргэлзэж байсан бол наашаа хөлгийн жолоо залах хүсэл зорилго нь чангарна биз дээ. Гэх мэтээр олон ажил хийлээ л дээ. Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах боллоо. Олон улсын нээлттэй засаглалын түншлэлд нэгдлээ. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажууллаа. Цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын статусыг нотолсон хамтарсан мэдэгдэлд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, цөмийн зэвсэгтэй том таван гүрэн гарын үсэг зурж, Монгол улсын санаачилгыг дэмжлээ шүү дээ. Би гадагшаа харсан талын ажил нэлээд эрхэлж явсан хүн болохоор Ерөнхийлөгчийн гадагшаа харсан нүүр царайг их чухал гэж үзэж байгаа юм. Тэр үүднээс өнөөдрийн Ерөнхийлөгч маань Монголын шинэ нүүр царайг илэрхийлэх дүр төрхийг бүрдүүлсэн гэж би үзэж байна. Энийг лавшруулбал бүр сайн. Ер нь миний бодлоор бол дөрвөн жил бол бага хугацаа шүү дээ. Багадах хугацаа гэдэг утгаар хэлж байна. Тийм учраас манай хуулиар хоёр удаа сонгогдож болохоор заагдсан учраас нэг Ерөнхийлөгч бол найман жил ажиллууштай. Улс орны эрх ашигт энэ нь илүү нийцнэ.
-Та мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцав уу?
-Мөрийн хөтөлбөрт нь саяны миний ярьсан зүйлс тодорхой тусгагдсан. Энэ ажлаа нэлээн эрчимтэй өргөжүүлэх бодлого баримталж байгаа юм билээ. Энэ бол их чухал бодлого шүү.
-Улс төрийн ажиглагчдын анхаарлыг хамгийн их татсан, бас нэлээдгүй шүүмжлэлд өртөж байгаа нэг сэдэв МАН-ын бага хурлаас тодорсон нэр дэвшигчийн асуудал байлаа. Хамгийн хачирхалтай нь намын дарга нь нэр дэвшээгүй. Улс төрийн намын өөрийнх нь тогтсон соёл, тогтсон жаягийг алхаж гарсан шийдвэр гаргасан. Нэр дэвшигч нь бөх хүн байна уу, тамирчин хүн байна уу, улс төрийн туршлага багатай хүн байна уу гэдэгтээ ч биш. Ерөөсөө энэ намыг өнөөдөр удирдаж байгаа дарга нь яагаад нэр дэвшсэнгүй вэ. За, ингээд намын даргыгаа дэвшүүлэхгүй байжээ гэхэд улс төрийн түүхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээсээ нэр дэвшээгүй гэдэг нь өөрөө асуудлыг хачирхалтай байдал руу оруулж байгаа юм л даа. Та ер нь энэ шийдвэрийг яаж харсан бэ?
-Энд янз янзын шалтгаан бий байх. Улс төрийн нам гээч чинь бол бас л нэг амьд организм маягийн эд шүү дээ. Тэгэхээр тэр организмд хөгжих дэвших мөчлөг байна. Заримдаа буурах доройтох ч мөчлөг байна. Өнгөрсөн 20-иод жилийн туршлагыг харах юм бол хуучнаар МАХН буюу өнөөгийн МАН-д иймэрхүү мөчлөгүүд заримдаа тод, заримдаа бүдэг хэлбэрээр илэрсээр байгаа. Энэ нь явсаар өнөөдөр ийм стандарт бус шийдэлд хүргэж байна уу даа. Би бол намд янз бүрийн хүндрэл учирч, тодорхой бэрхшээлтэй мөчлөгүүд тохиосон байсан ч тэр намыг тэргүүлж яваа хүн л Төрийн тэргүүний сонгуульд уралдах ёстой гэж үзэж байна. Ямар ч утгаар хэлсэн. Тэр Б.Бат-Эрдэнийг огт утгагүй нөхөр дэвшүүллээ гэж байгаа юм биш л дээ. Ер нь энэ шийдэл нь өөрөө энэ нам дотор явж байгаа үйл явц ихээхэн учир зөрчилтэй явж байна гэдгийг л харуулж байгаа нэг илрэл гэж үзэж байна. Ямар ч зөрчил, ямар ч бэрхшээл байлаа гэсэн намынхны саяны энэ хүнээ тодруулсан арга барилаас гадна нэгэнт ийм хүн дэвшүүлэхэд хүрсэн нь намынх нь биеийн чалхыг харуулж байгаа үзэгдэл юм. Ер нь бол биеийн чалх барагтайхан ч байлаа гэсэн тэр тэргүүлж яваа этгээдээр чухамхүү ийм хариуцлагыг жишээ нь хүлээлгэж, тэгээд тэрний үр дүнгээр хариуцлагаа тооцох ажлыг хийж явах ёстой. Энэ нь ерөөсөө уг намын төлөвшилд, уг намын ажил амьдралыг нийтлэг жишгээр явуулж сургахад чухал ач холбогдолтой. Энэ стандарт бус шийдвэрээ чухал арга барил, шинэ туршлага болно энэ тэр гэж үзэж байгаа байх л даа. Тэгэх ч байх. Гэхдээ тэр туршлага нь хожмын өдөр хэр өгөөжтэйг би хэлж мэдэхгүй. Гэхдээ нэгэн зүйлийн сургамж болж үлдэх байх л даа. Нэр дэвшигч нь ялбал мэдээж хэрэг асар их зөв алхам, ач холбогдолтой нүүдэл хийснээ гайхаж, бид ийм л ухаантай нарийн шийдвэр гаргадаг ардууд шүү гэсэн яриа болох байх л даа. Харин ялагдвал Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм. Намын хэн нь юм. Би буруу ойлгож байж магадгүй. Бага хурлын л гишүүн байх л даа. Гэтэл намын дарга л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хүлээх ч байх л даа. Тэр бол мэдээж. Өөр хүн дэвшүүлсэн шүү дэ, тэр нь ойчсонд би буруугүй гэх асуудал гарахгүй байх л даа. Тэгэхээр энэ хариуцлагыг намын дарга явж явж өөр хэн нэгэнтэй хуваалцах ёсгүй. Нэгэнт л тийм тоглоом тоглож байгаа бол тэрнийхээ хариуцлагыг үүрч чадах тэнхэлтэй байх ёстой.
-Өөрөө хойшоо гурван алхам ухарлаа. Намынхаа бүлэглэлүүдийн шахалтад өртөв үү л гэж харсан. Та бол энэ намтай нэгэн үеийн түүхээрээ холбогдож явсан хүн. Өмнө нь нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хэдэн процесст та оролцож байсан бэ. Монгол улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа. Тэднийг та хэр мэдэх бол?
-Дөрвөн Ерөнхийлөгчийн нэрийг бол би түгдрэхгүй л хэлнэ л дээ. (инээв) Гайгүй мэднэ ч гэж заримыг нь хэлэх байх. Мэдэхгүй гэж хэлэх л хүн лав байхгүй. Жишээлбэл, энэ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн өмнө нэр дэвшихэд нь би нэг сонинд тэгж хэлж л байсан юм. Нам дотор нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэр яригдаж байсан үе. “Ц.Элбэгдорж Э.Бат-Үүл зэрэг нөхөд бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс суртахууны бүрэн эрхтэй хүмүүс” гэж. Тэгээд дараа нь Ц.Элбэгдорж нь нэр дэвшээд ёс суртахууны төдийгүй өшөө юу байдаг юм бүрэн эрхтэйгээ харуулсан л даа. Монголын ард түмэн тэрийг нь бүрэн хүлээн зөвшөөрч олонхиороо сонгосон шүү дээ. Би бол өнөөдрийн МАН гэж хэлэх байх. Тэр зүгийн угшилтай этгээд л дээ. 1997 онд намаас гарсан болохоор миний мэдэх хамгийн сүүлчийн үйл явдал бол Л.Түдэв гуайг дэвшүүлж байх үе юм даа. Өөрөөр хэлбэл миний нэр дэвшигч унаж байсан үе. Бусад бүх үйл явдлууд бол намайг намаас гарснас хойшх үеийн үйл явдлууд байх. Ер нь Ерөнхийлөгчийн тухайд хэлэх нэг зүйл надад бодогддог. Би ярилцлагын эхэнд хэлсэн. Ерөнхийлөгчийн институц бол гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир гэж. Тийм учраас тэнд очих хүн сонгуульт ажил талаас нь ярих юм бол дор хаяж наад зах нь эрх баригч намын дарга байсан хүн байгууштай. Эрх баригч намын шүү. За, төрийн ажлын талаас нь засаглалын ажлын талаас нь наад зах нь аль нэг чухал яамны сайдын алба хашиж байсан тийм хүн байх ёстой. Эрхбиш өнөөдөр чинь 1921 он биш юм байгаа биз дээ. Би хувьдаа ийм л жишиг хардаг юм. Дор хаяхад, бүр наад зах нь гэж тодотгож байна шүү дээ. Энэ жишгээр МАН-ын нэр дэвшигчийг харах юм бол гурав дахь удаагаа УИХ-д сонгогдож сууж байгаа гэдэг утгаараа төрийн ажлын тэр дундаа хууль тогтоох ажлын багагүй туршлага хуримтлуулсан байгаа байх. Бодвоос, тийм үү. УИХ-ын гишүүн хүнд бол хууль тогтоох ажлын туршлага бол хуримтлагдана л даа. За, Засгийн газрыг шүүмжлэх туршлага хуримтлагданаа, Засгийн газарт элдвээр заах туршлага хуримтлагданаа. Тэрнийг нь авах авахгүй нь чухал биш шүү дээ. Чухамхүү гүйцэтгэх засаглалын ажлын туршлага хуримтлагдахгүй болов уу гэж бодож байна. Тэр үүднээсээ бид энэ шинэ замаар замнаад 20 гаруй жил явчихсаныг бодвол Ерөнхийлөгч маань саяны миний хэлдэг жишгүүдэд тодорхой утгаар таарч байвал их зүгээрсэн гэж бодох юм.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад янз бүрийн л юмнууд гарч ирдэг. Та зарим жишээнүүдийг санаж л байгаа байх. Жишээлбэл, энэ удаа МАН-ын нөлөө бүхий этгээдүүдийн нэг Д.Лүндээжанцан тэргүүтэй зарим хүмүүс сурталчилгааныхаа үеэр нэлээдгүй хачирхалтай зүйлсийг ярьж яваа. “Яагаад төв халхын Лүндээжанцан би нэр дэвшээгүй юм. Яагаад Говь-алтай, Завхан, Увс гээд энэ аймгуудын хүн нэр дэвшээгүй юм. Энэ цаанаа нарийн учиртай шүү. Сэцэн хаанаас л Ерөнхийлөгч дэвшүүлэх гэсэн манай намын далд бодлого юм шүү” гэсэн. Энэ мэдэгдэл ард иргэдийн дунд таагүй уур амьсгал үүсгээд байна л даа. Учир нь улс орон маань бас өөр завин дээр сууж гараад тодорхой үе шатуудыг туулчихжээ. Өнөөгийн шинэ Монгол орон, шинэ иргэд, шинэ үзэл хандлагад дээрх үзэл суртал огт ойлгомжгүй зүйл болоод байна. Үүнийг би хар ярианы хэллэгээр “шургаж” танаас асууж байгаа юм биш шүү. Үнэхээр залуус тэдний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Цэвэр цусны монгол хүн ч гэх шиг. Бусад нь ямар ангилал руу ч орчихож байгаа юм. Тун таагүй уур амьсгал руу хазайлгасан ийм мессеж гаргаж цацлаа л даа. Та ёс суртахууны иймэрхүү хоцрогдлуудын талаар юу хэлмээр байна вэ?
-Олны толгой руу эв хийтэл орохоор хэлэх юм бага учраас тиймэрхүү нутаг ус ч юм уу, яс үндэс ч юм уу заах явдал болж байгаа юм байлгүй дээ. Тэр бол нэн зохисгүй явдал. Яагаад гэвэл Монгол Улс маань нэгд, нэгдмэл улс шүү. Тэгэхээр аль нэг аймгаа, аль нэг бүс нутгаа дээгүүр тавих, хооронд нь харьцуулж буруу зөрүүгээр үнэлэх дүгнэх гэж оролдох бол нэн зохисгүй. Бид тэртээ тэргүй намууд гэдгээр хуваагдаад, тэрний их эвгүй уур амьсгал нийгэм дотор байгаад л байгаа. Дээр нь ястан үндэстэн, шинэ хуучин, хошуу аймаг гэж хувааж элдэвлэнэ гэдэг бол нэн зохисгүй. Улс төрийн үүднээс ярих юм бол нэн хариуцлагагүй хандлага гэж үзэх ёстой. Би бол тэгж үзнэ. Бидний чинь тоо хоёр сая 800 биз дээ. Тэр дотроосоо эрх бүхий намууд нь хүнээ гаргаж ирнэ. Тэгвэл одоо дараачийн удаа Сэцэн хааныхан гарахгүй юм уу. Чи тэр жил ойчоогүй юу гээд. (инээв) Энэ бол их хөгийн хэмжүүр л дээ. Сонгуулийн ухуулгын үед их л гоё хэлчихмээр янз бүрийн хүсэл зорилго байдаг л байх л даа. Нөгөө морь бөхийн цол дуудаж байгаа юм шиг. Энд бол тийм цол хэргэмийн асуудал бол хөгийн тал руугаа л асуудал болж байгаа юм гэдгийг манайхан ухаарвал зүйтэйсэн.
-Манай Монголын нүүрэнд наалдсан нэг муу имиж бол авилгын асуудал. Энэ том саад бэрхшээлээ дотроо ярьдаг, тэмцдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Үүний үр дүнд тодорхой амжилтад ч хүрч байна. Нэлээд үзүүлэлтүүдээр шат ахиж, байр урагшилж байгаа. Энэ муу зүйл та нарын улс орноо цогцлоож явах тэр цаг үед бол огт байгаагүй зүйл. Харамсалтай нь бидний өмнө ийм нэгэн шинэ зовлон үүсчихлээ. Энэ чиглэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажил, явуулсан тэмцлийн талаар та юу хэлэх вэ?
-Ахиц гарч байгаа. Энэ төрлийн хэргүүдийг илрүүлээд, тогтоогоод, буруутанд нь зэм хүлээлгэдэг механизм бол тогтлоо. Тэр үүднээсээ нийгэм аливаа ужиг, гажгаасаа салахын ач холбогдлыг чинь бие махбодьдоо төдийгүй толгойдоо эхэлж ухаарах явдал чухал биз дээ. Тэгэхээр улс орны цаашдын хөгжилд энэ урхагаасаа салахын үр өгөөж хичнээн чухлыг ухаарч таних үүднээсээ, энгийн үгээр хэлбэл энэ явдал чинь эцэстээ толгой цусдах ажил байна шүү гэдгийг ухаарах үүднээсээ чухал нөлөө үзүүлж байна. Олон улсын жагсаалт дотор манай үзүүлэлт сайжирч байгаа нь үр дүнгийнх нь тод илрэл. Их хойгуур жагсаж байснаасаа жаахан дээшилж байна гэдэг бол нааштай хандлага. Энэ үйл явцыг үнэхээр шударгаар яваасай л гэж би хувьдаа бодож байна. Иймэрхүү юм сонгууль хавиар л идэвхижих гээд байдаг нь бол надад жаахан таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Цаг хугацааны хувьд давхцаж байгаа энэ хэлбэр цаад үндсэн сайн тусгалаасаа хойш нь чангаах вий дээ. Улс төрийн хар төрүүлэхээр байдал руу оруулж болохгүй. Бусдаар бол энэ муу үзэгдэлтэй тэмцэх явдлыг тасралтгүй шударгаар явуулж байх ёстой. Тэгж л байж энэ муу жишгээс Монгол орон ангижрна шүү дээ.
-Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон улсууд байх нь төрд тэнцвэргүй байдал үүсгэнэ гэсэн нэг сурталчилгаа яваад байгаа. Хуучин бол ийм практик манайд байсан. Улс төрийн үүднээс харах ийм цонх үнэхээр байх уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Тэнцвэр гэдэг санаа түрүүн нь нэг биш удаа гарч байсан юм. Гурвуулаа нэг намынх болохоор бодлого өрөөсөн тийшээ хэвийчихнэ гэсэн санаа. Манай түүх юу харуулж байна вэ гэхээр Ерөнхийлөгч маань сонгогдоод намын харъяалалгүй болдог. Манай түрүүчийн Ерөнхийлөгч нар бол үнэхээр тэгж ажиллаж байсан гэж би үздэг. Тэр утгаараа засаг барьж байгаа намтайгаа харьцах харьцаан дээрээ бараг сөрөг хүчний байр сууринд очдог. Тэгээд хэрэг дээрээ сүүлдээ адлагдаад ч юм уу тиймэрхүү маягтай л тардаг шүү дээ. П.Очирбатыг ч хар. Н.Багабанди ч бас тиймэрхүү л хандлагатайгаар салсан шүү дээ. Н.Энхбаяр бол бас л УИХ, Засгийн газартайгаа сөргөлдөөд л байсан. Өнөөдөр бол бас тиймэрхүү битүү амьсгаа байгаа гэж би харж байгаа. Ерөнхийлөгчийн нэг бус удаагийн шулуухан шүүмжлэлүүдээс харж болно. Тийм учраас би бол энд нэг намын угшилтай гурван дарга байхаар манай Монголыг өрөөсөн тийш нь чирээд явчихна гэж үзэхгүй байгаа. Өөр намаас Ерөнхийлөгч сонгогдвол сайн тал байж болно. Би бол саар тал нь илүү болчихож магадгүй гэж үздэг. Чөдөр тушаа болох үүднээсээ.