Амиа бодсон сонгууль
(Нийтлэлч Артгаа буюу Артанъян буюу 10.000-н өлзий буюу Түмэнөлзий энэ удаад сэтгүүлч Б.Цэнддоотой блицээр ярилцлага хийснийг дор нийтлэв.)

-За, та сонгуульд хэнийг дэмжиж байна
-Өөрийгээ дэмжиж байгаа
-Би буруу дуулчих шиг боллоо
-Эсрэгээрээ. Зөв дуулсан учраас эргэлзэж байна
-За байз...Таныг чинь Элбэгээ гэхээр бүдүүн, Аварга гэхээр нарийхэн, Удвал юм уу гэхээр сахал нь сөрвийгээд...Алив би харааны шилээ аваад ирье
-Аль нь ч би бишээ. Гэхдээ шилээ зүүвэл зүү
-Тэгнэ ээ тэр. Та л мөн байна
-Орж ирэхдээ таниад л байсан биш үү?
-Тэгсэн. Би биш, харин та андуурсан юм байна.
-Би чамайг андуураагүй ээ. Бушхүү биш Артгаа хүү байна. Гэхдээ лусын дагина дагуулаад явбал ч Бушхүү л гэхээр байна.
-Даанч лусын дагина нь олдохгүй л дээ.
-Бассейнуудаар яваад үзээч, юмыг яаж мэдэх вэ, лусынхаа байг гэхэд усан дагина таарах юм билүү?
-Лусын сонгууль гэнээ...ерөнхийлөгчийн сонгууль дээр л та эндүүрээд байх шиг байна
-Тэгээд лусынх юм уу?
-Лусынх ч биш. Харамсалтай нь таных ч бас биш.
-Минийх мөн. Миний нэр жагсаалтад байгаа
-Аан гэж бай. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад Ц.Элбэгдорж, Б.Батэрдэнэ, Н.Удвал... Ингээд гүйцээ
-Чинийхээр бол би яах учиртай юм бэ
- “Анхны алхам” кинон дээр гардаг шиг “Ингээд л миний нэр алга” гээч
-Үгүй ээ. Миний нэр байгаа
-Хаана.
-Сонгогчдийн нэрсийн жагсаалтад миний нэр байгаа.
-Хэлэх үг олдохгүй байна
-Үнэнийг илэрхийлэхэд үг үргэлж дутагддаг.
-Хэзээ ч ерөнхийлөгч болж чадахгүйдээ гуниж сууснаас ингэж сэтгэсэн нь ч дээр юм уу
-Хэн нэгэн хүн өөрийгээ ерөнхийлөгчөөр сонгуулж байгаа юм биш. Харин бид хэнээр ерөнхийлөгч хийлгэхээ сонгож байгаа учраас л бидний сонгууль. Ийм учраас сонгогчдийг өөрийгээ дэмжиж, өөрийн амин хувийн ашиг сонирхлоо бодож саналаа өгөөрэй гэж л уриална даа.
-Хожвол сонгогч л хожиж, хохирвол зөвхөн сонгогчид л хохирно гэсэн үг үү?
-Ерөнхийлөгч болсон хүн хожилгүй л яав гэж. Ядаж л өвгөн болсон хойно оо өнөө “Намайг түрүүлдгийн уржнан болсон явдал” гэлээ гэдэг шиг” “Намайг ерөнхийлөгч болдгийн урд жил...” гэж ирээд л ярих юмтай үлдэнэ. Харин Ерөнхийлөгчөө зөв сонгосон иргэд үүнээс ч илүүг хожно.Би тэр хожсон иргэний нэг байхын тулд өөрийнхээ төлөө саналаа өгнө.
-Амиа бодсон гэдэг нь
-Иргэн нь амиа бодож байвал төр нь тэднийгээ бодохоос өөр сонголтгүй болдог юм.
-Тэгвэл...
-Тийм ээ. Улсаараа ядуу байвал баян хүн ч сэтгэл амар өнждөггүй. Алдах юмгүй ямар гээч амьтан хэзээ ирээд намайг тоночих бол гэж айна. Улсаараа шударга бус байвал гэм зэмгүй хүн ч бүтэн нойртой хонодоггүй. Ямар юманд намайг хутгаад, хэлмэгдүүлчих бол гэж түгшинэ.
-Асууж дуусаагүй байхад хариулчих юм аа.
-Чи маань “эх орноо хэн бодох юм бэ” гэж л асуух гээ биз
-Та маань “Эх оронч байхын тулд өөртөө хайртай бай” гэж л хариулах биз ээ
-Ер нь “Чи ингэж асуух байх” , “Харин өөрөө ингэж хариулах байх” гэж зөрүүлээд явбал ч сонин юм уу?
-Та өөрийнхээ төлөө саналаа өгөхдөө
-Тиймээ, Би 2008 оны сонгуульд аугаа мөрөөдөлтэй орсон. Биелж эхэлсэн мөрөөдлөө үргэлжлүүлж байгаа.
-Ямар мөрөөдөл
-Энэ линкээр ороод үзмү. http://tsenddoo.niitlelch.mn/content/298.shtml
-За, таны өөрийгээ дэмжиж өгөх саналд амжилт хүсье
-Үнэн хэрэгтэй хүн амиа бодох эрхтэй төдийгүй үүрэгтэй. Амиа бодсон гурван сая шахам хүний эрх ашгийн нийлбэр л монгол үндэстний эрх ашиг болж байгаа юм.
-Нийтлэг эрх ашиг байхгүй хэрэг үү?
-Баян амьдрахад баян эх орон хэрэгтэй, айхгүй суухад амгалан нийгэм шаардлагатай, харийн хүнд дарлуулахын зовлонгүй явахад хамгаалах цэрэгтэй байх учиртай. Дээрэм хулгайд өртөхгүй явахын тулд дэргэдээ цагдаатай байх учиртай. Шунасан, даварсан гаруудад шулуулж, дарамтлуулахгүй явахад шударга хууль цааз хэрэгтэй. Хүний газар нүд нүд үзүүрлэгдэхгүйн тулд хүчирхэг улсын иргэн байгууштай. Явж явж бүгд л хувь хүний, амь амины ашиг сонирхлуудын л нийлбэр байгаа биз дээ
-Таны 2009 онд бичсэн “Элбэгдорж ба миний мөрөөдөл” өгүүллийг линкээр нь ороод уншчихлаа.
-Үсэг мэддэг мэддэг хүн ийм сайхан.
-Боловсрол багатайгаар минь дуудаж байна уу?
-Харин ч үгүй. Хүнийг боловсрол ихтэйгээр нь дуудах дуртай. Доктор хүн байвал доктор оо л гэдэг.
-Би мастер хамгаалсан ш дээ
-Эшш, ийм сайхан юмыг хэлэхгүй яав аа. Би магистр гэж дуудвал болох уу
-Ялгаагүй л дээ. Гэхдээ яагаад мастер гэхээс булзаад байна
-Ялихгүй юмаа.
-Ялихгүй юманд ч их утга байх нь бий
-Багадаа сүү, тосны тасгийн мастер өвөөтэй их ходий байваа. Мастер гэхээр л бурхан болоочийн гэгээн дүр санаанд бууж сэтгэл гэгэлзээд явчихдаг юм.
-Ядаж амьд хүн төсөөлүүлэхийн тулд магистраараа дуудуулъя даа.
-За, магистраа
-Та тэнд монгол улсавлигатай тэмцэх нь хувь хүн баяжихаас, албан тушаал дэвшихээс илүү чухал байна аа гэсэн байж
-Ок, яг зөв. Миний бичсэн юмыг ойлгосон байна. Магистр хүн бол магистр л байдаг байхгүй юу. Хэрвээ доктор хүн байсан бол миний бичих байсан юмыг нэмээд ойлгочихсон сууж байгаа.
-хэ хэ.
-Авлига ба авлигатай хийсэн тэмцлийн “Баатараас Батаар хүртэл” шастир түүхийг бүгд мэдэх тул нуршаад яахав. Харин авлигатай хийсэн тэмцлийн тэр бүрий үл харагдах, үл анзаарагдах мөртлөө аугаа их үр шимийн талаар ярилцах уу?
-Үл анзаарагдах, үл харагдах юм ярина гэдэг чинь сонин байна шүү
-Агаарын тээврээр жишээлэхэд...
-Нээрээ агаар чинь харагддахгүй учраас үл анзаарагдам амжилтын жишээнд орж болох юм байна.
-Агаарын тээврийн салбарт гарсан үл анзаарагдам атлаа туйлын чухал нэгэн амжилтыг жишээлэх юм
-Ойлгомжтой. МИАТ-ын дарга нарыг өмөөрөх нь. Танил тал чинь тэдний дунд байна уу?
-Үгүй ээ. Цонхон дээр ирж будаа тоншдог байсан хэдэн болжмороос өөр “нисдэг танил” байхгүй
-Байсан болжмор оо гэж...Чавхдаад хаясаан?
-Үгүй ээ. Шувууны ханиадаас болоод.
-Ай, Их эзэн минь тэдний сүнсийг хүлээн ав...
-Яг ч тэгэхдээ тулаагүй. БНХАУ-д шувууны ханиад гарсантай холбогдуулаад зөвхөн эрүүл мэндийн бичигтэй болжморт будаа өгөх шийдвэр гаргасан.
-Болжморын асуудал шийдэгдсэн гэж үзээд агаарын тээвэр лүүгээ орьё
-1990-ээд онд онгоц маш их сүйрэх болсон. Гэтэл энэ явдал зогссон.Бараг л нэг өглөө зүгээр болчихсон гэмээр. Авлигадаа идэгдээд явчихвал энэ амжилт насгүй л дээ.
-Та асуудалд орсон дарга нарыг нь өмөөрч байна уу?
-Үгүй ээ. Хамт олныг нь. Энд нэг стандарт нэвтэрчээ дээ. Одоо манайд онгоцны ийм юм гэмтээд, тэгээд эргэж буув энэ тэр л гэж шуугидаг болж. Гэмтээгүй онгоцоо уул мөргүүлчихдэг байснаа болиод гэмтснээ буулгачихаж байгаа биз дээ.
-Тэгээд нисэхийнхэн “Тэгж ярих юм бол бид онгоцоо унагаагүй” гэж хэлэх учиртай юмуу
-Тэгж болдоггүй учраас л наад жишээг чинь татсан
-Одоо газарт бууж авлига руу орох уу?
-Авлига харагдахгүй мөрлөө хүн бүрийг хорлож байдаг учраас нийгэм хар зөнгөөрөө дургүй байдаг. Зарим хүний боддог шиг өөрөө авлигад өгөх юмгүйдээ гутаад, эсвэл өөрт нь авлига өгөхгүй учраас хордоод тэмцдэг ч юм биш.
-Үл харагдах авлигын үл харагдах жишээ хэлнэ үү
-Авлига нь үл харагдавч гай нь ил. Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалд “Хар дайн харагдахгүй мөртлөө, Харандаа цаас гараас булааж” гэж гардаг шиг. Хотын зам яагаад бөглөрөөд байна. Яагаад барьж байгаа барилгаас юм унаж хүн цохиж алах болов, яагаад гэртээ цоожлогдсон хүүхдүүд түймэрт эмгэнэлтэйгээр өртөөд байна.
-Авлигачид том машинаараа зам бөглөөд, өндөрт гарч...
-Үгүй. Авлигачид харагдахгүй мөртлөө хүн бүрийг хорлодог. Жишээлэхэд, хэн нэгэнд түргэн тусламжийн машин хүрч чадахгүй байсаар амиа алдаж байгаа бол авлига л буруутай. Учир нь тэд замыг хааж байшин барих зөвшөөрөл өгсөн, тусламжийн тэргийг дундаас нь сольж эвдэрхий юм өгсөн болоод л тэр. Гэрт түгжээтэй хүүхэд шатаж эндсэнд авлига л буруутай. Өч төчнөөн хүүхдийн цэцэрлэг ясль барих мөнгө авлигаар гулгаад арилсан болоод л тэр.Авлига багасах, арилахын хэрээр энэ хорлол арилна. Даанч тэрийг ярих тайлагнах боломжгүй.
-Төчнөөн хүн түргэн ирэхээс өмнө амьсгал хураах нигууртай байсан боловч үхсэнгүй. Төчнөөн хүүхэд галт өртөх учиртай байсныг болиулав гэвэл ард түмэн “муу ёрын золиг вэ” гэнэ
-Тэдний зөв. Гэхдээ хүн зон зөв зүйтэй юмыг ухаанаараа ч, зөнгөөрөө мэдэрдэг. Хамгийн гол нь Элбэгдорж бидний мөрөөдлийг шагнасан
-Одон тэмдэг нь бүгдэд нь хүрсэн юм болуу даа?
-Арай биш ээ. Ц.Элбэгдорж биднийг бүгдийг нь Авлигатай тэмцдэг төрөөр шагнасан юм. Энэ л миний мөрөөдлийн шагнал.Мөрөөдлийн замаар орох нэг хэрэг. Орж явсан замаас гажаад гарах ч байдаг. Ийм болохоор мөрөөдлөө хамгаалах ёстой. Ийм болохоор би мөрөөдлөө хамгаалж саналаа өгнө.
-Ярилцлагаа арай өвөрмөц байдлаар төгсгөх саналтай байна. Яавал дээр вэ?
-Оньсого таалцвал ямар вэ?
-Нээрээ сонин санаа байна
-Өгсөн, авсан, өгөөгүй, аваагүй дөрвүүлэндээ гайтай. Авлига. Тэр юу вэ?
-Саак төгсгөл болчихвуу даа.
Нэг. Өөрийгээ дэмжиж саналаа өгнө

Хоёр. “Өгсөн, авсан, өгөөгүй, аваагүй дөрвүүлэндээ өлзийгүй” Тэр юу вэ?

Зочин
Зочин
Зочин
sainzaya
энхүүнээ
!!!
!!!
АНХАА
Sanshiro
Батэрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Ulzii
Gaberdene
Jo
Зочин
зориг
чи чухал? үр ач чухал?
зочин
зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
unshigch
zov
Пүрэвбаатар МоАХ
Зочин
Зочин
Зочин
VIC
VIC
bandi
bandi
Зочин
zochin
Хөдөөгийн хөх
Bataa
zochin
Зочин