ДЭЛХИЙ ҮРГЭЛЖ СӨНӨЖ БАЙГАА
Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд бил үү, дэлхий сөнөх учиртай байв.
Нэг. Намайг анзаараад аль...
Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд бил үү, дэлхий сөнөх учиртай байв. Олон төлөгч үүнийг бошоглон хэлж, бараг л “дэлхий сөнөхгүй бол намайг алаарай” хэмээн андгайлах нь холгүй байв. Харин дэлхий сөнөх төлөвлөсөн хугацаанаас гурван долоо хоногийн дараа бичиж буй эл өгүүлэл галав юүлэх асуудлыг огт хөндөхгүй.
Тэгээд яах гэж энэ тухай өгүүлэв гэж үү? Ийм учиртай юм. Өөрийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл бол хүний үндсэн шинж. Аж төрөл, албан тушаал, хайр дурлал бүгд л явсан явсаар өөрийн байр суурь, эрх мэдэл, таашаалыг хүлээн зөвшөөрүүлэх үйл явц. Бараг цөмөөрөө л нам гүм ажин түжин аж төрөхийн сайхныг бахдах боловч бусдын анхаарлаас гадуур хаягдахыг хэн маань тэвчиж чадахгүй.
Маш их мөнгө хөрөнгөтэй болсон ч өөрийг нь хэн ч танихгүй, хэнээс ч асуусан “үзээгүй гар байх чинь” гээд байх юм бол баян байхын утга алдана. Уран бүтээл туурвих, албан тушаал эзлэх бүгд чиний засаглалыг батлан, бусдаар чамайг хүлээн зөвшөөрүүлдэг.
Байцаагч бээр иргэнийг дарамтах, зохицуулагч нар жолоочийг шаналгах бүгд л өөрийгөө илэрхийлж, орон зайгаа нотлох төрөлхийн зөн. Уг нь чамайг тамлах юм уу, хэрэгт чихэж оруулан зовоож тэндээсээ таашаал авах гэж байгаа юм биш. Чамаас хүндлэл нэхэж байгаа арга нь. Чамайг хууль, дүрмийн харанхуй ангалд шидэж айлгаад, дараа нь өгөөмөр гараа сунган аварч, тэрхүү сайн үйлсээсээ таашаал авах гэж л байгаагаас өөр хар муухай санаа байхгүй. Гэхдээ энэхүү сайн үйлсийн менежмэнт нь бидэнд аймаар хүнд тусдаг. Хүнд шархтай хүнийг аварсан буян үйлдэхийн тулд хутгалж унагаад явбал юу болох билээ, бараг л тийм.
Хашгираад хашгираад хэнд ч анзаарагдахгүй, хэнийг шалгах, айлгах заяанд төрөөгүй нэгэнд ч гэсэн өөрийгөө илэрхийлэх, орон зайгаа тунхаглах хязгааргүй амбиц заяагдсан л байдаг. Яг л “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т “ Арабын их цөлд, юу ч үгүй дайдад орших араб нүүдэлчний охинд бусадтай л адилхан тачаангуйн сэтгэл заяаж” гэж гардаг.
Нэгэнт л үндэс нь заяагдсан болохоор үзүүрт нахиа гарах нь зүй. Тэд юугаар ч хамаагүй бусдын анхаарлыг татаж, өөр рүүгээ харуулахыг хүснэ.
Хүний баяр бахархал, талархал, үгүй ядаж атаа жөтөөг нь оролдож байж өөр рүүгээ харуулах нь хамгийн энгийн зам. Сайхан дуулах, сайн хэлэгдэх, бахдал төрүүлэх нь хүний энгийн хүсэл. Нөгөө үзүүрт нь бусдын жөтөөрхөл дээр хийх тоглоом байна. “Нэр байна, хор байна, хүний дор орохгүй шүү” гэсэн гэмгүй хэллэг хүртэл бусдын атаа жөтөөн дээр ажиллах менежмэнтийг заах аж.
Дээр өгүүлсэн замуудыг сонгох боломж үгүй бол хүн төрөлхтний өөр эмзэг цэгийг хайх хэрэгтэй. Герегийн домогт Ахиллэс баатрыг багад нь мөнхийн усаар угаахдаа өсгийнөөс нь бариад дүрчихэж. Атганд үлдсэн өсгий нь рашаангүй хоцорч. Ингээд түүний үхлийн цэг нь өсгийд үлдсэн гэж өгүүлнэ. Өштөн нь түүний өсгий рүү харван алдаг ч бил үү? Харин түүнийг рашаалсан этгээдийн гарны талаар тодорхойгүй үлджээ. Учир иймд Ахиллэсыг ухиалсан хүний рашаанд дүрэгдсэн гар мөнхийн хутгийг олоод, тэр этгээд нас бараад олон жил болсон хойно гар нь авсандаа ав амьд байсан ч юм уу, түүний гар руу ДОХ-ын вирустай шприцээр цианит кали тарихад яах ч үгүй байх тухай шинэ шинэ домог зохиогчоо хүлээн нойрсож байнам. Ямар ч байсан “Ахиллэсын өсгий” хэмээх хэллэг түүхнээ үлдэж, хүний эмзэг, амин газрыг заах утгатай болжээ.
Нарийн яривал хүн төрөлхтний “Ахиллэсын өсгий” нь хөлийнхөө улын ар хэсэгт бус харин айдас хэмээх сэтгэл зүйн хүчин зүйлдээ оршсоор өдийг бас хүрэв. Тийм учраас хүнийг айдсаар дамжуулан, өөрийгөө илэрхийлэх арга туйлын найдвартай сайнд тоологдон өдий хүрчээ. Мянга мянган жил төрийн эрх мэдэл, шударга хуулин дээр гэхээсээ “ахиллэсийн өсгий дээр” тулсаар явжээ.
Хүн хүний айдас олон янз. Нэг хүн үхэхээс айдаг байхад, нөгөө этгээд магадгүй үхэхгүй удахаас айдаг ч байж мэднэ. Тэр хүн тушаал дэвшихээс айдаг байхад, энэ хүн ердаа шприцнээс ухаан алддаг байж болох талтай. Гэмт этгээд хууль цааз хэрэгжихээс эмээдэг байхад, хохирогч хөөрхий шударга хууль цалгардахаас эмээж суух жишээний. Тэгэхээр хүн тус бүрийн айдас дээр тоглох аргаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх нь нэлээн хүндрэлтэй. Нэг талаас хүн нэг бүрийн айдасыг олох гэж бөөн ажил, оллоо ч насны эцэст сайндаа л 100 хүн айлгасан статистик гарна биз.
Иймээс нийтээр нь айлгах арга хайх хэрэгтэй. Тэр бол ертөнцийн мөхөл, газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг нийтээр нь хөнөөх үзэгдэл. Чухам үүн дээр л олон хүн менежмэнт хийдэг. Амжилтанд хүрдэг.
Дээхнэ нэг нөхөр Апениний хойгийг тахихгүй бол дэлхий сөнөнө, онгоц зардал хэрэгтэй байна гээд зурагтаар яриад байсан даа. Ай даа “Боловсрол, боловсрол, бас дахин боловсрол оо...” гэж. Ядаж дэлхийн гадаргуу нь хөдөлгөөнтэй хэд хэдэн пялтаанаас тогтдог ба тэр золигийн пялтаанууд уулзвараараа зөрөлдөж, холголдож байдаг. Тэр хавираа, зөрөөн дээр их төлөв газар хөдөлдөг гэдгийг уншчихсан бол Фужи хайрхныг тахина гээд сууж байхгүй байхгүй юу. Түүгээр ч зогсохгүй өнөөдөр хүмүүсийн амыг асууж шүтэгдээд “Би эс хэллэ үү” хэмээн амыг нь асууж л болох байж.
Хойтон буюу 2012 онд дэлхий сөнөнө гэсэн бошог олон үзмэрчид бий. Ганцхан манайд ч биш, дэлхий даяар зөндөө. Харин тэдний ёрлоочдод итгэх нэг нь итгээд, үгүй нь үгүй өнгөрдөг. Учир нь тэнд “нэг хүн-нэг үзэл бодол” гэсэн логик үйлчилдэг. Харин манайд нийтээрээ итгэх хандлагатай. Энэ нь социалист дэглэмийн “нийт хүн-нэг үзэл бодол” зарчмын үлдэнгэр байж болох талтай.
Бас хүн төрөлхтөн анх удаагаа дэлхий сөнөхөөс айж байгаа нь энэ биш. Манайхан л гэхэд 1960-аад онд, хаалттай социалист дэглэм дотор атал “Икар мөргөж дэлхий сүйрэх” бошогт итгээд алийгаа алдан, малчид малаа хариулахын оронд зүгээр туугаад явуулчихаж байсан жишээ ч энүүхэнд байна.
Энэ бүхний цаана дэлхийг сөнөөгөөд хаячих хорон санаа ч, сөнөхөөс нь аврах гэсэн сайхан сэтгэл ч байгаа юм биш, ердөө л “над руу нэг хараад аль” гэж гуйж, дуудаж буй хэрэг юм.
Хоёр. Үг бол бясалгал
Монголчууд бэлгэ дэмбэрэлтэй үгэнд дуртай. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж хэлэлцдэг. Сайн сайхан үг хэллэг бол сайн бясалгал болдог гэж үздэг. Найр хурим дээр уртаас урт ерөөл хэлнэ. Энэ нь сайн, сайхан бэлгэдлээр засал хийж байгаа нь тэр. Бурханы ном сургаал ерөөл бэлгэдэл сайн үгсээр бялхам. Сайхан үг хэлж байгаа хүний сэтгэл гэрэл гэгээ дүүрэн, түүнийг сонсогчид ч баяр хөөр ундармал. Олон олон хүний сайхан сэтгэл нийлээд мууг хөөж, сайхныг залах зөв эрчим бүрдүүлнэ. Бясалгал, амьдрах урлагийн багш нар “Олуулаа хийсэн бясалгал-дасгал илүү үр дүнтэй болдог” гэж нэгэн дуугаар хэлдэг нь учиртай. Мэдээж илүү дээд шатны даяан энээ тэрээ бол аглагийг хүсэх нь зүй.
ХХ зууны Монголын дуу шүлэгт эх орноо магтахдаа яагаад ч юм бэ, Монголын газрын гүний баялгийн талаар байн байн дурьдан өгүүлдэг нь сонин. Харваас дэд бүтэцгүй, далайд гарцгүй, үйлдвэржээгүй эх орон нь Европ маягийн улс болон өндийхөд тус болж болох хамгийн дөт зам нь уул уурхай л байж харагдснаас тэгсэн ч байж мэднэ. Бас зөнгөөрөө л сайн сайхан, баян чинээлэг маргаашийг бэлгэдэн ерөөсөн байж ч болно.
-Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөрсөн дороо эрдэнээр баян...
Яндаж болдоггүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ....
-Уурхай баялгийн охь болсон
Олон уул даваанууд
-Цагаан цасан талгайтай
Алтан эрдэнийн хэвэлтэй гэхчлэнгийн олон арван мөр бадаг бидний сэтгэлд одоо ч эгшиглэсээр.
Ямар ч л байсан ерөөлөөр болж өнөөдөр бидний уурхай баялгийн охь болсон олон уул даваануудын хөрсөн дор эрдэнээр баян байж алтан эрдэнийн хэвлийгээ нээж байна.
Муу муухайгаа нууж явах нь муугаас салах биш, муутайгаа удах арга гэдгийг бид мэднэ. Гэхдээ буй бүхнээ муугаар дуудаж, айсуй цагийн салхины өөдөөс нулимаж явах нь үнэхээр муу бясалгал, муу эрчмийн даллага мөн.
Дэлхий эхлэл үгүй шигээ төгсгөл үгүй. Харин бидний цаг хугацаа өөрийн хэмжээтэй. Үнэн хэрэгтээ үхэж байгаа амьд биет бүрийн хувьд дэлхий сөнөж байдаг. Учир нь түүний энэ орчилд авсан нэгэн насны төрөл дуусч байгаа хэрэг. Олж авсан төрлийнхөө сэрэл мэдрэмжээр төсөөлж байсан хорвоо ертөнц нь орогнож мэндэлсэн биеийн мөхөлтэй хамт галав юүлэн одож байдаг. Тийм болохоор дэлхий ертөнц цаг мөч тутамд мөхөж, тухай тухайн төрөлтний орчинд галав юүлж байгаа. Учир иймд өөрийнхөө мөхлийг битгий яаран дууд, сэрэл мэдрэлтэй чинь хамт юүлэх галвыг бүү урьтан бясалга... Дэлхий сөнөх хэцүү биш, бас ховор биш. Ердөө л чи үхэхэд чиний хувьд дэлхий сөнөж байгаа нь тэр. Хараал ёрлолын оронд ерөөл бэлгэдэл бясалгахтун, орон бүхний пролетари нар аа... гэж

Зочин
Зочин
Nandintsetseg
хэхэ
Х.Жукел
Зочин
ганаа
Reader
Зочин
eric
asdasd
sdfsdf
sss
sss
sss
dsfsfdfs
sss
sss
гоё болж
Зочин
*****COMPUTERSHOP mn***** СУПЕР ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА Т
Ariunaa
test
mybeam
:D
:D
hehe
hehe
seoul
Alt
unshlaa
bama
zochin
Доодоо
зочин
òóóê
яагаад
сэдэв
бодож үз
зочин
Т. Мөнхбат
Бясалгал
Зочин
Зочин
Зочин
Зочин
3-n proletari
baje
baje
Бабардоо
Зочин
Зочин
ООО
lumo
Зочин
d
PROLETARI
sdfsd
Зочин
Зочин
Зочин
Zorig
Зочин
Зочин
zorigt
Зочин
Zorig
hi
1