Баялагийн хараал
Наяад оны үед Эрүүлийг хамгаалах яамнаас анх удаа улс даяар патологийн судалгаа явуулжээ.
Наяад оны үед Эрүүлийг хамгаалах яамнаас анх удаа улс даяар патологийн судалгаа явуулжээ. Тухайн популяцийн хоёр хувиас илүү нь сэтгэцийн доголдолтой бол тэрчигээр нь эрүүл биш гэж үздэг. Ингээд судалгаа явуулжээ. Монголын нийгэм эрүүл. Мэдээж. Хомсдол жишээ нь Улаанбаатарт 0,86 хувь гарсан нь ердийн эрүүл үзэгдэл. Харин найман суманд асуудал нэлээд төвөгтэй гарчээ. Зарим суманд оюуны хомсдол 10 хувьд хүрсэн. Ийм дүнгийн цаана хэд хэдэн шалтгаан байгаа аж. Юун түрүүн байгалийн тусгаарлал хүмүүс хоорондын гэрлэлт болон хавьталтын сэлгээг хязгаарласнаас болж сэтгэцийн хомсдолтой хүмүүсийн популяцид эзлэх хэмжээ зөвшөөрөгдсөн хувиас давжээ. Эзгүй алслагдсан говь, гүн тайга, хязгааргүй талын чанад гэх мэтийн газар зүйн тусгаарлал ийм байдалд хүргэжээ. Хэдийгээр судалгааны дүгнэлтэд бичээгүй ч энд тухайн үеийн улс төрийн дэглэм нэг том шалтгаан байсан юм. Иргэдийн шилжих хөдөлгөөн нам-засгийн хатуу хяналтад байсан. Амралтаараа сумаас аймаг ороход ч тусгай зөвшөөрөл, зам явах албадан шаарддаг байлаа. Замын товчоо, гүүр зэрэгт байнгын байцаагч суун ирж буцах иргэн болгоноос зорчих зөвшөөрөл, зам явах үзүүлэхийг шаардана. Иргэд тухайлсан зөвшөөрөлгүйгээр амьдрах газраасаа шилжин явбал тэртэй тэргүй нарийн хяналтаас бултаж чадахгүй дороо баригдан эргэж хөөгддөг. Ялангуяа Улаанбаатар, аймгийн төв мэт төвлөрсөн газар нууцаар шилжин ирэгсэд яг л оргодол зуугуул шиг амьдардаг байлаа.
Хотон, цаатан зэрэг үндэсний цөөнх байгалийн гэхээсээ угсаатны шалтгаанаар энэ үзэгдэлд автсан байлаа. Харин хил орчмын нэг сум газар зүйн ч, угсаатны ч биш шалтгаанаар олон хувийн хомсдлийн үзүүлэлттэй гарсан юм. Гомдчиж магадгүй учир нэрлээд яахав. Хэдийгээр төвөөс алслагдсан боловч тэгтлээ байгалийн тусгаарлалд ороогүй тус сумын иргэд ижил нөхцөлтэй зэргэлдээх сумдаас хавьгүй илүү хомсдолын хувь проценттай гарсан нь сонирхол татам. Хятад Монголын хооронд жин тээдэг хэдэн гол гарцын нэг уг сумаар дайрдаг байж. Их говийн элсэн цөлийг туулсан жинчид чухам тус сумын нутагт орж ирэн түр амсхийдэг байсан ба энэ нь аяндаа бараг л жинчдийн төвлөрсөн байнгын боомт шахам болжээ. Зуу магадгүй хоёр гурван зуун жил уг сумын нутаг жинчдийн говь цөл туулсны дараах алжаал тайлах цэг байсан юм байна. Ядарч туйлдсан жинчид нутгийн ардуудаас идэшний хонь мал, уух уснаас авахуулаад уналгын морь тэмээ худалдаж авна. Хариу төлбөр нь лангаар хэмжигддэг мөнгө, мөн алт байлаа. Металл мөнгө нь өнө эртнээс Хятадын гол төлбөрийн хэрэгслэл байсан. Алт бол тэрнээс илүү үнэтэй, хамгийн гол нь найдвартай. Олон үе дамжин ийм худалдаа хийсэн нутгийн олонд алт мөнгөний мундахгүй хуримтлал буй болжээ.
Нүүдэлчид эргэх дөрвөн улиралд байнга нүүдэллэж байдаг болохоор алив баялагийг хадгалж өвлүүлж үлдээх бололцоо муу байдаг. Дэлхийн түүхэн дахь хамгийн том дайн хийсэн мөртөө тэндээс үлдсэн ганц хутга сэлэм Монголын нутагт үлдээгүй. Мэдээж зориудаар оршуулан булсан хэрэгсүүрээс гарч ирж буй эд өлгийн зүйлийг тооцохгүй бол шүү дээ. Эд баялагийг хадгалж өвлүүлэх гол “банк” нь махан бие нь болдог. Амьжиргааны гол хэрэгсэл болсон мал бол үхэж үрэгддэг хэврэг эд. Харин алт мөнгө, үнэт чулуу зэрэг үнээ алдахгүй эрдэнийг гол төлөв биедээ нааж хадгална. Иймээс ч монгол эрчүүд хүн үнэмшимгүй олон мал хуйгаар хөөрөг, гаанс, мориний тоног худалдан авч гангардаг. Мал зуданд явчихана, пиисүү гаанс байж л байна. Эхнэр хүний гоёл цул алт мөнгө. Бараг лангийн алтаар зүгээр л махийлгаад хийчихсэн сүүжин ээмэг зүүсэн авгай бол гоёж гэхээсээ айлын үнэт хөрөнгийг хадгалж байгаа банк л юм даа. Ренчин гуайн нотлож буйгаар бүр Чингисээс өмнө Макадоны Александр хааны тухай “Сулхарнай баатар” хэмээх ном орчуулан хэвлэж байжээ. “Нууц товчоо” хэмээх утга зохиолын гайхамшигт өв тухайн үед бичигдсэн ганц зохиол нь биш байлгүй. Хятад ханзаар буулгасан ганц хувийг л суурьшмал иргэдийн номын сангаас азаар оллоо шүү дээ. Ингэхээр мянган жилийн турш бичигдсэн бүх дурсгал нүүдэлчдэд үлдсэнгүй. Есөн эрдэнээр бичсэн ном бол үлдсээн. Бичгийн дурсгалыг үлдээх хамгийн шилдэг арга нүүдэлчдэд энэ л байна.
Эргээд өнөөх боомтын үүрэг олон жил гүйцэтгэсэн сум руугаа оръё. Алтны ихээхэн хуримтлалтай болсон тэд үүнийгээ алдахгүй байх дээр толгойгоо гашилгаж эхэлсэн бололтой. Аяндаа энэ нь танихгүй хүн харуут л манай алтны нөөц рүү шунасан нэгэн гэж хардах болов. Мундахгүй алтны нөөцтэй энэ суманд ямар ч мундаг инжаан дархчууд очоод үйлчлүүлэгч орохгүй. Учир нь тэд хардаад хүнээр юм хийлгэдэггүй, болхи ур хийцтэй сүүжин ээмэг өөрснөө дархалдаг. Дөчийн битоны таган дээр паяалникаар алтаа хайлуулж байгаад яаж ч болдоггүй алтан түрхэцтэй алтан тагтай болчихсон хүн бий. Тэрийгээ харамлаад хүнээр янзлуулдаггүй, хий л яахав гээд асуугаад явдаг. Ийм маягийн хардлага нь хордлого болж сүүлдээ бараг л удамшиж эхэлсэн бололтой. Хүүхнээ гадагш хадамд өгөх, хархүүгээ өөр нутаг хошуунаас бэр буулгахад нийтээр дургүй болжээ. Ийм сэтгэлгээ хэдэн үе дамжин удтал үйлчилсний дүнд зэргэлдээ сум орныхтой харьцуулахад хавьгүй олон оюуны хомсдолтонтой болсондог. Цус ойртолт хэрээс хэтэрсний цаад гол шалтгаан энэ. Олон жилийн өмнө тус суманд очоод ирсэн нэг хүний яриа: Буу алдсанаас болоод нэг хүүхэд хөлөндөө шархтан сумын эмнэлэгт хүргэгджээ. Сумын дарга, намын дарга, сургуулийн захиралаас авахуулаад бараг нийт хүн ам нь эмнэлэгт шавааралдчихсан өнөө хүүхдийн төлөө сэтгэл зовон зогсож байна гэнэ. Ямар их хүндлэг ард түмэн бэ хэмээн гайхан учрыг асуутал бүгдээрээ мөнөөх хүүхдийн ойрын хамаатан байсан аж. Баялагийн хараал уу?
Ер нь ч худалдаа солилцооны механизм муу үйлчилдэг нүүдэлчний нийгэмд хий хардлага маш хүчтэй байдаг. Хөршүүд нь өөртэй нь адил мах, сүү, ноос ноолуур гээд яг ижил зүйл үйлдвэрлэдэг болохоор хоорондын солилцоо бараг байдаггүй. Байх ч утга учир алга. Харин билчээрийн маргаан мөнх. 1700 оноос хадгалагдан үлдсэн бичиг баримт бараг тэр чигээрээ билчээрийн маргаан, зарга л байх юм. Нэгэнт юм өгч оронд нь юм авдаг солилцооны механизм байхгүй, дээр нь дундын буюу хэний ч биш билчээрийн маргаан үргэлж байдаг болохоор нүүдэлчний биенийгээ хий хардах сэтгэлгээ хэрээс хэтэрсэн. Хязгааргүй уудам нутагтаа дураар сэтгэн нүүх тэд өөрснөө ашиглаж барахгүй их талаа их л хартайгаар хэнээс ч хамгаална. Алив баялгийг эргэлтэнд оруулах дадал заншил байдаггүй учир механизмыг нь мэдэхгүй, зүгээр л хардаж харамлаж харж суух дуртай. Адуу ялангуяа өнөө цагт аж ахуйн хэрэгцээ багатай болсон. Гэвч мал хувьчилснаас хойш тоо толгой нь хоёр дахин өсч мянгаар тоологдох адуутай ард олон болжээ. Энэ бол чухамдаа баялагийг нүдээр харан баясаж сэтгэлийн таашаал эдэлдэг уламжлалт нүүдэлчин сэтгэлгээтэй холбоотой.
Баялагийн хараал хүртсэн асар том талбай, олон сая хүний нийтлэг зовлонгийн жишээ ч бий. Напалеоны аян дайныг зогсоож эцсийн ялалт байгуулсан орон бол Орос. Орос цэрэг бүхий л Европыг туулан Парист ялалтын тугаа залав. Олон жилийн тусгаарлалд байсан орос хүмүүс Европтой танилцлаа. Эрх чөлөөний үнэ цэнийг мэдрээд буцжээ. Энэ бол хурдан тархах халдварт өвчин. Ийнхүү 1825 онд оросын сэхээтнүүд “декабрист бослого” гэж түүхэнд тэмдэглэгдсэн самуун үүсгэсэн юм. Яг тэр үед Оросын эзэн хаан I Александр нас барж таарч. Дүү Николай нь хаан ширээнд заларлаа. Тэрээр тийм харгис хүн байгаагүй. II Екатарина хатан хаан байх хугацаандаа хэдэн арван мянган хүн цаазалж байсан бол I Николай декабристуудын бослогын гол толгойлогч таван хүнийг цаазалснаас өөр хэнд ч ийм ял өгч байгаагүй. Тэрээр гучин жил хаан ширээнд суужээ. Декарбист бослого нь гадны нөлөө маш аюултай гэсэн сургамжийг шинэ хаанд өгч. Ийм учраас Их Петр хааны арай гэж нээсэн гадагш хандсан хаалгыг ийнхүү Николай хааж орхив. Европ даяар өрнөсөн 1830, 1848 оны хоёр том хувьсгал, түүнээ дагасан нийгмийн давалгаа бужигнаан нь Николай хааны хувьд өөрийнх нь бодлого зөв байж гэсэн дүгнэлтэд хүргүүлсэн юм. Гэтэл үнэндээ тэрхүү хоёр том хувьсгалын хүчээр Европ улам илүү иргэншиж, Аж үйлдвэрийн хувьсгалын төгс ялалтыг байгуулан урьд байгаагүй том амжилтад хүрсэн билээ.
Николай хаан өөрөө инжинерийн боловсролтой нэгэн. Тэрээр Орос орныг аж үйлдвэржүүлэхийн ач холбогдлыг сайн ойлгож байсан. Тухайн үед Сибирийн асар их баялаг эхнээсээ нээгдэж эхэлж байв. Ер нь Орос орон хэмжээлшгүй баялагтай. Хаан энэ их капиталыг эргэлтэнд оруулахын чухлыг ойлгож бүхэл бүтэн программ дэвшүүлэн олон төсөл хэрэгжүүлжээ. Гол гол төмөр замуудын эхлэл чухам түүний санаачлагаар хэрэгжсэн. Орос орон биеэ даан хөгжих бүрэн үндэстэй гэж тэрээр үзэв. Ийм л учраас Оросыг тэрээр ертөнцөөс тусгаарлан хаасан юм. Тэрээр оросын хоцрогдсон тариачинд итгэдэггүйгээс гадна, баялагийг нь цөлмөж магадгүй европчуудаас бүр их дөлнө. Иймээс л аж үйлдвэржүүлэх бүх төсөл зөвхөн хааны гарын үсэгтэй байж л хэрэгжинэ. Энэ их баялаг шунахай европчуудын гарт орохыг тэрээр сэтгэл зүрхэндээ тэвчсэнгүй. Ийм шалтгаанаар Европын технологийн дэвшил, арга ухаанаас зориуд зугтаж байлаа. Түүнээс гадна Европт тохиох байнгын хувьсгал, үймээн бужигнаан Орост халдварлахаас үхтлээ айж байв. Хэдийгээр тэрээр юм л бол цаазлаад байдаггүй боловч “халдвар авсан” сөрөг хүчнийг тусгаарлах ажлыг санаачлан өргөжүүлжээ. Сибирийн их баялагт нутаг юун түрүүн эсэргүүг цөлөх газар болгон ашиглагдав.
1853 онд Николай үхэхэд хатуу чанга дэглэмтэй, харьцангуй тайван, асар их баялагтай боловч тэр нь эргэлтэд ороогүй, ертөнцөөс тусгаарлагдсан хаалттай Орос орон ард нь үлджээ. Хүү II Александр хаан ширээнд суунгуутаа л уураа гадагш гаргахгүй дотроо агуулсаар байгаад даралт нь хэтэрсэн, юу юугүй дэлбэрэх гэж байгаа Орос орон гарт нь орж ирснийг ойлгов. Тэрээр эцгийн бодлогыг залгамжилсан ба харин дэлбэрч байгаа уурыг дарахын тулд шууд харгислал явуулж эхлэв. Хэдэн мянгаар нь цаазалж гарлаа. Тэр хэрээр Орос орон улам хувьсгалжиж “народник” гэх мэт террорист байгууллага олноор үүсэн энд тэндгүй дэлбэлж эхэлжээ. Хий хардлагаас болж хав дарсан Урал, Сибирийн баялаг ашиглагдахаасаа илүүтэй цөллөгийн зэлүүд газар болон хоригдол болон цөлөгдөгсөд улам нэмэгдэв. Хаан өөрөө эцэст нь террорист халдлагын золиос болж үхсэн дээ. Өөрөө шингээж чадахгүй мөртөө өлөн ховдог зангаар бусдаас газар нутаг булааж авах дуртай Оросын империалист бодлого улам лавшрав. Крымын анхдугаар дайнаас эхлээд Сталин хүртэл Оросын дайн болгон газар нутгаа өргөжүүлэхэд чиглэж байлаа. Екатарина хатан хаан том хүүдээ Константин гэж нэр өгснийгөө Константинополь буюу Истанбулыг эзэлж Орост нийлүүлээрэй гэж захиж байгаагаар тайлбарлаж байв.
Хаалттай хартай нийгмийн гор хувьсгал, замбараагүйтэл, аллага, терроризмаар гадагшилдаг аж. Сөрөг хүчин байхгүй байгаа нь нийгэм зөвшилцөлд хүрэх бүх механизмыг хаадаг, түүнд дасан зохицох болон суралцах бололцоог үгүй хийдэг аж. Ийм л учраас 1905 оны болон 1917 оны хоёр цуст хувьсгал гаран төрийн аажимдаа хувьсан сайжирч өөдлөх жам ёсны урсгал хаагдан, өмнөхөө бүрэн нурааж байж хорвоог шинээр дахин цогцлоон байгуулдаг солиотой адал балмад арга техник хөдлөх гол механизм нь болдог ажгуу.
Оросууд Сибирийг колончилсны 400 жилийн ой болоод удаагүй байна. Энэ хооронд тэд энэхүү дэлхийн хамгийн баялаг бүсийг цөллөг, ГУЛАГ, шоронгоос өөрөөр бараг ашиглаагүй. Ангийн үс л баахан цуглуулж Европ Америк руу арилжсан байх. Илгээлт болон цөллөгөөр ирсэн орос үндэстэн 1990 оноос бөөнөөрөө эндээс дайжих боллоо. Жилд 400 мянган орос Европ руу нүүж байна гэсэн тооцоо байна. Сүүлийн хорь гаруй жилд 10 сая орос иргэн Сибирийг хаян дүрвэжээ. Технологийн хоцрогдолд орсон Орос орон лавтай Сибирийн их баялагийг эргэлтэд оруулж эзэмшиж чадахгүй. Энэ бол хятад, япон, америк, солонгос хүмүүсийн ирээдүйд ашиглах их баялаг. Цаг хугацааны л асуудал байна. Цагтаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсан Орос улсын нийт экспортын 85 хувь нь зөвхөн байгалийн боловсруулаагүй түүхий эд байна, өнөөдөр. Түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн болгож гаргахад өндөр технологи хэрэгтэй. Ялангуяа бүхнийг технологиор шийддэг болсон өнөө үед. Өндөр технологи эзэмшихийн тулд түүнд суралцах хэрэгтэй. Үүнд их цаг хугацаа орно. Ийм бололцоог II Николай хаан эхэлж хаасан юм. Ямар ч баялаггүй Япон болон асар их баялагтай боловч ухаан дутмаг бодлоготой Орос хоёрын өнөөгийн хөгжлийн хэмжээ, хүн ардын амьдралын төвшингийн ялгаа энэ бүхний эцсийн үр дүнг харуулна. Үнэхээр баялагийн хараал гэж байдаг юм байна.
2013.3.18
Баабарт
Зочин
Gantulga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
Батнэрэн
Byyburt
бүүбурийн ээлж удахгүй ирнээээээээээээ
EEJ
Зочин
Зочин
хэхэ
60 дөхчихөөд хүүхдүүдийн толгойг эргүүлж байх юм.
Зочин
Зочин
Зочин
mangar
irgen
Чалко синхуа
BAGI_ 0415
Зочин
bat
Зочин
Зочин
Бүүбур аа нүдээ битгий аниад бай үүнийг уншсан уу
Зочин
Зочин
Зочин
Nuudelchdiig omoorogsod
Teneguud umaa bid nar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ГАНАА
Zochin
GEHDEE....
UNEN UG helsen
OK great
Taalagdlaa. Gehdee...
ubman.mn
Batkhuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
xhx
иргэн
Зочин
Зочин
Баабарт
Бабарт
Зочин
Рийчэр
Зочин
хойдгойд
Зочин
Baabar zuv
Зочин
Bayalagiin haraaliig holoos haih hereggui
Bayalgiin haraaliin ham shinj
anhaaraltai unshij oilgoh ni chuhal
BAABAR OK
muro
Warta
Зочин
Warta
БИ БОЛ ТЭНЭГ ХҮН
д тэмүүжин
unen2
Зочин
Зочин
Didu
Зочин
dsfsf
asdfad
Siberia
Зочин
Зочин
yusg
Зочин
Баабарыг шүтэхээн боль
NB
zochin
estoi goyo
Baabar zov bichjee
Зочин
Зочин
Зочин
Зочин
HEHE
HH
HEHE
Миний бодлоор
yaag unensh dee
demjigch
Зочин
Зочин
555
zochon
bat
сүхээ
ayush
Jamts
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
Зочин
Warta
Зочин
yagaad
zochin
bat
za
Зочин
Зочин
VIRUS
Зочин
mn
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Зочин
Хараал гэж байхгүй
Зочин
Зочин
Зочин
BATA
Зочин
Зочин
БҮҮБУР БҮҮ БУРААД БАЙГААРАЙ УРВАГЧ НОВШ ОО
Зочин
Батка
rm_irlaa
Зөрүүд өвгөн
Ааш муутай зөрүүд өвгөн
hm
IRGEN
Зочин
Бүүбур итгэмтгий боловсролгүй залуусын тархи угааг
Зочин
Анд
утаа
Хүмүүс ээ Бүүбурыг шүүхэд өгье. Баримт хангалттай
Unen d helhed
unen
Зочин
Зочин
Зочин
mongolhvv
ЭНЭ ХҮН ЮУЧ ОЙЛГООГҮЙ ХҮН ҮҮ АЛЬ ЭСВЭЛ УРВАГЧ УУ
ЭНЭ ХҮН ЮУЧ ОЙЛГООГҮЙ ХҮН ҮҮ АЛЬ ЭСВЭЛ УРВАГЧ УУ
Ayush
baabar ah
энх
Баялаг
Baabar ahaa
Зочин
ayush
Ayush
Ayush
Зочин
Зочин
Boldoo
Зочин
Mr Tugsuu
bayaraa
Зочин
Зочин
Зочин
entropy
Зочин
ЯН ХҮС
Зочин
Зочин
ЯН ХҮС
Үзэгчийн үгээр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин