Иргэний эрх чөлөөт байдал III
Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.
ТАНЫ УТАС
Эдүгээ гар утаснь ярихаас гадна дуу болон дүрс бичлэг хийх, дамжуу лах,
цахим шуудан илгээх, хүлээн авах, интернэтээр аялах, богино мессеж
солилцох зэрэг харилцаа холбооны бүх боломжийг агуулсан гайхамшигт
хэрэгсэл болжээ. Мөн эзнийхээ бүх төрлийн гэр чилгээ, үнэмлэх, эрүүл
мэндийн дэвтэр, төлбөрийн хэрэгсэл болж эхэллээ.
Хувь хүний утасны мэдээллийг хянах, харилцан яриаг сонсох, шаардлага
болон хувь хүний нууцыг хамгаалах хууль хоёрын дундах тэнцлийг олох нь
дэлхий дахинаа ардчилсан нийгмийн өсөлт бэхжилтийн томоохон сорилт
болоод байна.
Өнөөдөр хувь хүний гар болон гэрийн утасны мэдээллийг хэн, ямар
байгууллага, ямар зорилгоор, ямар тохиолдолд хянах, харилцааг нууцаар
чагнах, бичиж авах, ямар зорилгоор ашиглах эрхтэйг Монголын ардчилсан
нийгмийн иргэн бүр мэдэх ёстой. Хуулиар зөвшөөрсөн байлаа ч төрийн
байгууллага олж авсан хувь хүний нууцыг тодорхой хугацаанд хадгалах
учиртай. Иргэний эрх чөлөөт байдлаа хамгаа лах нь юуны түрүүнд иргэдийн
өөрс дийнх нь амин чухал сонирхол байх ёс тойг ардчилсан улсын иргэн бүр
ухамсар лаж, хамтран нэгдэж ардчиллын хам гийн чухал амин сүнс болсон
хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг юм. Ганц нэгээрээ төрийн машины эсрэг
амжилт олдоггүй учир иргэний эрх чөлөөт байдлын төлөө идэвхтэнүүд дуу
хоолойгоо нэгтгэдэг.
ТАНЫ УТСЫГ СОНСОХ ЭРХ
Монгол Улсын Харилцаа холбооны хуулийн 23 дугаар зүйлд “Холбооны сүлжээг Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна” гэж заасан байдаг.
2010 оны долдугаар сарын 8-ны өдөр мөн хуульд нэмэлт оруулж, үүрэн утасны операторууд нь “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах” үүрэг тэйг тодорхойлон заажээ.
Уг хуулиар гүйцэтгэх ажлыг явуулах эрхийг тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар, цэргийн болон хилийн тагнуулын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон боловч тэдний дотроос зөвхөн Тагнуулын байгууллага л дээрх 9.1.1-д харилцаа холбооны сүлжээнд холбогдох эрхтэй гэдгийг иргэд бид мэдэх ёстой.
Гагцхүү тагнуулын байгууллага нь “Гадаад тагнуул, сөрөх тагнуулын чиглэлээр гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдол бүхий бусад мэдээ олох, хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэм буруутай этгээдийг олж тогтоох”– ын тулд хувь хүний утсан харилцааг сонсох эрхтэй. Бусад бүх байгууллага иргэдийн утасны харилцааг сонсох, бичих болон бусдаар хуулж авах эрхгүй бөгөөд хэрэв тэгсэн бол хууль ёсны бус үйлдэл гээд аливаа хэрэгт гэрчийн материал болж чадахгүй ажээ.
ТАНЫ УТСЫГ СОНСДОГ УУ
Тагнуулын байгууллагуудыг ”харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг
хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах”-ын тулд хэн
нэг нь гар утасны компаниудын сүлжээнд нэмэлт төхөөрөмж суурилуулж,
шаардлагатай үед тодорхой утсыг чагнах, бичлэг хийх боломж бүрдүүлэх
ёстой. Харин манай үүрэн телефоны компаниуд түүнийг нь бүрдүүлсэн
эсэхийг иргэд бид мэдэх хэрэгтэй байна. Мэдээж тэрхүү тусгай тоног
төхөөрөмж нь өндөр өртөгтэй, түүнийг ашиглаж тордох, техникийн дэвшлийг
даган тогтмол шинэчлэх нь хүн, хөрөнгийн их нөөцийг төсвөөс шаардсан
ажил болно. Нөгөө талаас үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг компаниуд
өөрсдийн зардлаар түүнийг авч суурилуулах нь үйл ажиллагааны зардалд нь
бас нөлөөлнө.
Эдүгээ харилцаа холбооны тодорхой ком паниуд хүний яриаг сонсохын тулд
3-4 тус тусдаа ажилтны нууц кодоор нэг зэрэг орж задлан цацсан тоон
мэдээллийг буцаан эвлүүлдэг учир аль нэг байгууллага хүссэн цагтаа
сонсох боломжгүй юм байна.
Ер нь дээрх “хуульд заасан журам” гэдэг нь ямар журам, дэгийг хэлж
байгаа, хэрэгжүүлэх шат дамжлага нь ямар байх, тухайн дүрэм, журмыг хэн
батлах, хэрэгжилтийг нь хэрхэн хянах зэргийг нарийвчлан зохицуулсан байх
учиртай. Чөлөөт өрсөлдөөний нөхцөлд үүрэн утасны компаниуд
хэрэглэгчийнхээ хувийн нууцыг хамгаалахын тулд боломжтой бүх арга
хэмжээг авах ёстой. Аль нэг ажилтан нь дангаараа шийдээд хүний яриаг
сонсох техникийн боломж байх ёсгүй. Техникийн тийм боломжтой компани
байгаа эсэхийг дүгнэдэг, технологийн үнэлгээ өгч, нийтэд мэдээлдэг
мэргэжлийн, хараат бус байгууллагууд Монголд хэрэгтэй байна.
Энэтхэг болон Арабын орнуудад хорлон сүйтгэгчид хоорондоо Blackberry
утас ашиглан цахим шуудан, мессеж явуулж, олон хүн барьцаалсан хэрэг
удаа дараа гарч байсан. Энэ утсыг үйлдвэрлэж, өөрөө сүлжээгээ хянадаг
Канадын RIM компани дамжиж буй бүх мэдээллийг өөрийнхөө сервертээ авч
цацдаг бөгөөд цуварч ирдэг тоон дохиог цуглуулан эвлүүлдэг нууцлалаа
хэнд ч өгдөггүй. Ийм учраас энэ утсыг зарим оронд хэрэглэхийг хорьсон
байна. Хэрэв хэн нэгэн ямар нэг буугаар хүн буудаад алчихвал буу
үйлдвэрлэгч хариуцлага хүлээдэггүй шүү дээ гэж RIM-ийн удирдлага
мэдэгджээ.
ТАНЫ УТСЫГ СОНССОНЫ ДАРАА
Ардчилал хөгжсөн орнуудад хувь хү ний утсыг сонсохыг тусгай хуульчилсан бө гөөд тухайн гүйцэтгэх байгууллагууд хэдэн удаа, хэдий хугацаагаар сонссон тухай тайлангаа жил бүр гаргадаг. Нэг талаас тухайн байгууллага хэзээ, ямар зорилгоор сонс сон, ямар хэргийг илрүүлэхэд хэрхэн нөлөөлс нийг тайлаг нах учиртай. Нийтийн аюулгүй байдлын төлөө татварын мөнгөөр санхүүждэг учраас тэр. Нөгөө талаас иргэд нь мөрөөрөө амьдарч буй хүний хувийн нууцад төр нь халдаад байдаггүй гэдэгт итгэлтэй болдог. Тэгээд ч төрийн гүйцэтгэх байгууллагын ажилтан бүр хувь хүний нууцыг олон жилээр гаргахгүй байхыг хууль, журмын дагуу зохицуулсан байдаг.
Монголын гүйцэтгэх байгууллагууд “Үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага” болгох ёстой гэж хуульдаа заасан байдаг ч, энэ зарчим алдагдахгүй гэсэн баталгаа байгаа эсэхэд иргэд анхаарах ёстой юм.
Энэ талаар “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хувь хүн, хуулийн этгээд зохих дээд шатны байгууллага, албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй” гэсэн ерөнхий заалт байдаг.
Ардчилал өндөр хөгжс өн орнуудад ийм тохиолдлыг шийдэх хугацааг тодорхой зааж, нэр төрийг нь сэргээн, хохирсон иргэнд мөнгөн төлбөр олгодог.
Хувь хүний харилцаа холбооны нууцыг хадгалах нь иргэний эрх чөлөөт байдлыг хамгаалах ажлын амин чухал хэсэг, иргэдийн өөрсдийнх нь үүрэг юм.
Монгол Улсад маань ардчилал бүрэн агуулгаараа цэцэглэн хөгжих болтугай. Яагаад гэвэл зөвхөн жинхэнэ ардчиллал нь Монгол шиг жижиг улсын тусгаар тогтнолын баталгаа болно.
mongol huu
Bazargur B.
Bazargur B.
Зочин
Н.Батболд
malish
Зочин
Зочин
Зочин
4
3
Хоёрдугаар хэсэг
Сайн дураар орчуулав
Сайн дураар орчуулав
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Inauguration 2013 deer helsen ugnees