Олимпийн аварга ба Олимпийн байгууллага хоёр ялгаатай
Энэ сарын 19-нд Монголоос олимпийг төлөөлдөг төрийн бус байгууллагын ээлжит сонгууль болох гэж байна. Монголын үндэсний олимпийн хороо ба түүний ерөнхийлөгчийг шинээр сонгоно гэсэн үг. Улс орон бүр дөрвөн жил тутамд болдог зуны олимпийн дараа залгуулаад чуулганаа хийдэг аж.
Энэ сарын 19-нд Монголоос олимпийг төлөөлдөг төрийн бус
байгууллагын ээлжит сонгууль болох гэж байна. Монголын үндэсний
олимпийн хороо ба түүний ерөнхийлөгчийг шинээр сонгоно гэсэн үг. Улс
орон бүр дөрвөн жил тутамд болдог зуны олимпийн дараа залгуулаад
чуулганаа хийдэг аж.
Спортын энэ байгууллага нь тухайн орны Засгийн газраас гэхээсээ Олон улсын төв байгуулагатайгаа түлхүү харьцаатай, харьцангуй бие даасан салбар юм. Тамирчид ч нарийн сайн учрыг нь мэддэггүй болохоос цаанаас асар их хөрөнгө зардал энэ шугамаар орж ирдэг, түүнийг хэрхэн яаж зарцуулдаг нь маньд хамаагүй шахуу.
Манай Монголыг төлөөлж суугаа "Олимпчин"-гууд цаанаа аль хэр нэр хүндтэй, зөв зүйтэй хүмүүс байдгийг мэдэхгүй юм. Юутай ч дуулиан шуугиан тариад байсан ноцтой зөрчил сонсогдоогүй. "Олимпийн харти" гэдэг өөрийн үндсэн хууль нь нэлээд чанга гэсэн сураг байдаг. Саяхан тэрбум хүнтэй Энэтхэг улс олимпод оролцох эрхээ хасуулж бөөн юм болоод байгаа. "Харти" дүрмээр бол тухайн орны олимп төлөөлөгч этгээд улстөрчдийн нөлөөнд автсан, үндэс угсаа, шашин гэх мэт улс орнуудад байнга тохиолддог голлох маргаантай асуудлаас ихээхэн хол хөндий байх учиртай. Тэгвэл Энэтхэгийн олимпийн хорооны дарга нь өмнө нь улс төрийн намын зүтгэлтэн хүн байжээ.
Одоо Монгол нь олимпийн аваргатай төдийгүй аваргуудтай, медальтнуудтай болсон. Төд удахгүй ядуу буурай гэсэн ангиллаас улс орон нь гарна. Энэ хоёр үзүүлэлт дэлхийн олимпийн байгууллагын анхаарлыг татахаар болчихлоо. "Олимпод түрүүлэхдээ бус оролцох нь" гэсэн уриа бол хэт ядуу ба үргэлжийн дайн самуунтай бүс нутагт энх тайван авчрах зориулалтай хэлсэн үг юм. Тэгвэл бидний олимпийн наадамд оролцох зорилго шал өөр болсон. Бүр тодруулбал спортод ардчиллыг аль хэр баримталснаа үзүүлэхийг нэхэж байна. Ядуу ба спорт хөгжөөгүйгээрээ дулдуйдаад наадамд ирэхээ байчих вий гэж манайх шиг оронд санаа зовохгүй гэсэн үг. Харин олимпийн ариун гэгээн тунхгийн дор авлига хээл хахууль газар авч, шударга бус сонголт хийх явдал их гардаг. Үүнийг Олон улсын олимпийн хороо таслан эсэргүүцэхийн тулд тухайн орны төр засагтай хамтран ажиллах шаардлага гарна. Гэхдээ тухайн орны төр засаг нь тунгалаг, ардчилсан байгаа тохиолдолд шүү.
Гишүүн орнууд, наадам зохион байгуулагч хотуудаас үлэмж татвар авдаг энэ баян байгууллага олимпизмийг хөгжүүлэхийн тулд манайх шиг буурай орнуудад чамгүй хөрөнгө хаясаар ирсэн. Манайх ч энэ хишгээс хоцроогүй нь мэдээж. Гэтэл Засгийн газар спортын байгууллагыг анхааралдаа авч чадах чинээгээрээ тусалсаар ирсэн байдаг. Эцэстээ алиных нь хөрөнгөөр, гадаад дотоодын аль байгууллага нь Монголын олимпизмийг хөгжүүлсэн болж таарав. Гадна дотным хүмүүст хүний өөрийн бүхний хийсэн болгоныг базаад сайхан тайлан бичээд өгчихдөг гэсэн хардлага сүүлийн үед дуулдах боллоо.
Одоогийн байдлаар шинэчлэлийн Засгийн газар спортод зориулсан яам хүртэл байгуулчихсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп болон олимпийн төрлийн спортод олимп, дэлхийн АШТ-ээс медальд хүрсэн тамирчдад насан туршид нь ихээхэн төгрөг бүхий цалинг сар бүр олгохоор болсон. Ийм дорвитой арга хэмжээ авсан төр засаг өөрийн орондоо үйл ажиллагаа явуулж буй Олимпийн хороог анхааралдаа авах эрхтэй болчихож байгаа юм.
Энэ вант улс шиг өвөрмөц байгууллагад "яагаад" гэсэн хачирхалтай үйл явдлууд олон бий. Олон түмэнд мэдэгдэж буй эхний "яагаад" бол тамирчнаасаа олон төлөөлөгчид наадам үзэхээр явцгаадаг. Юу нь юм, ямар үүрэг зориулалттай юм бүү мэд. Одоо улс баян болчихсон болохоор эд нартай тэгж хоол унааны зардлын хэрүүл хийх ч ичмээр л дээ. Дараагийн асуудал нь жуулчин тамирчин хоёр нь ялгагдахгүй нөхдүүд улс орноо төлөөлдөг байлаа. Одоо харин олимпийн эрхийн босго даваатай болж энэ явдал харьцангуй хаагдсан байх.
Өөр нэгэн зүйл бол гадна талдаа мэдэгддэггүй л болохоос маш улс төржсөн угшилтай газар. Энийг нь нам, улс төр гэж юу болдгийг мэддэггүй олимпийн цаад байгууллага нь огт хар авалгүй өнөөдрийг хүрсэн болтой юм билээ. Монголын жирийн иргэн социалист биш оронд хөл тавих хориотой нийгэмд зөвхөн тамирчид л гадаад явдаг байв. Ухвар мөчид нөхдүүд хөрөнгөт нийгмийг үзээд буруу үзэл суртал дэлгэрүүлэх вий гэсэн болгоомжлол 1990 он хүртэл үргэлжилсэн юм. Гадагш явж буй ялангуяа хөрөнгөтөн гэгдэх оронд тэмцээнд оролцож буй тамирчдыг дагаж НАХЯ-ны тусгай төлөөлөгч явах ба гадаадад тэмцээнд оролцох тамирчдыг амжилтаар нь бус өөр шалгуураар сонгох удаа ч цөөнгүй байсан.
Монголд ардчилсан хувьсгал мандахад гадаад ертөнцийн сайн сайхныг хамгийн түрүүнд явж үзсэн манай тамирчид хамгийн хойрго оролцсоныг хүмүүс одоо болтол гайхаад байдаг. Тэдний ихэнх багш удирдлага нь шалгарсан коммунистууд, тусгай даалгавар бүхий этгээдүүдээс бүрддэг байсан юм чинь аргагүй шүү дээ. "Англи, Америк гэдэг чинь газар дээр нь очоод үзэхээр ямар юм" гэхээр "Муухай муухай, тэр тухай битгий асуу" гэж улаан цагаан хэлдэг байсан цаг саяхан даа. Хожим бүх зүйл өөрчлөгдөхөд биеийн тамир спортын байгууллага улс төрөөс ангид гэсэн багийн дор огт салхи оролгүй сэмээрхэн өнөөдрийг хүрчихсэн нь нууц биш ээ.
Өнөөдөр МҮОХ гэдэг байгууллагыг "Энэ ямар учиртай газар вэ? Дарга цэрэг нь яагаад солигддоггүй юм" гэж олон хүн хардаж сэрдээд байгаа нь ч зөв. Уг нь спортын талбараас л арай илүү шударга ёсны загвар харагдмаар. Үргэлжийн тэмцээн уралдаан, шүүх шүүгч дунд ажил төрөл нь буцалж байдаг энэ газарт луйвар, булхай мундаг хөгжсөн нь гайхалтай гээч.
Хувь хүн спортын амжилт үзүүлэх юм бол насаараа идэх хоолондоо хүрчих болзолтой болчихлоо. Энэ нь маш шударга байдлыг олимпийн хорооноос нэхнэ гэсэн үг. Олимпийн төрөлд дэлхийн аваргаас медальд хүрэхийн төлөө амь хайрлахгүй зүтгэх залуусын тоо нэмэгдэнэ. Ямар спортоор, хэнийг Монголын өмнөөс төлөөлөх вэ гэдэг нь олимпийн хорооны үзэмжийн асуудал биш болно. Тэр бүү хэл улс орны эрх ашиг ч хоёрт тавигдах ёстой. Олимпод яагаад би болзлоо хангачихаад байхад оруулахгүй байгаа юм гэсэн гомдлыг тамирчин насан туршдаа гаргана. Хэн ч "Чамаас тэр арай дээр оролцох байх гэж тооцоолсон" гэж урьдчилан хэлж болохгүй.
Тэгэхээр энэ байгууллагад шударга ёс тогтоохын тулд хөөрхөн тэмцэл өрнөх болчихоод байна. Биеийн тамир спортын байгууллагуудад солигддоггүй, анзаарагддаггүй нөхдүүд одоо ч цөөнгүй байсаар байгаа. Азтай хийморьтой хэдэн тамирчдын буянаар, тэдний олж ирсэн хэдэн медалиар бүх хариуцлагаас мэнд амар мултарч алдар гавьяаг нь хуваалцан буйд бусад нь маш их дургүйцдэг юм билээ. Гол нь шударга ардчилсан биш явдал газар авсанд нь гомдол тасардаггүй.

Зочин
sport sonirhogch
Зочин
Зочин
hn
byamba
Зочин
osko
Сандаг