Өрөмдөх ёстой толгойнууд
Нэг үеэ бодвол манай залуус мөнгө газраас ургадаггүйг аамжмаар ойлгож, хөдөлмөрт суралцаж байна. Даанч уул уурхай, улс төр хоёр төлөвшиж ядан буй аашыг нь бүүр эвдэж, урмыг нь хугалаад дууслаа.
Нэг үеэ бодвол манай залуус мөнгө газраас ургадаггүйг аамжмаар ойлгож, хөдөлмөрт суралцаж байна. Даанч уул уурхай, улс төр хоёр төлөвшиж ядан буй аашыг нь бүүр эвдэж, урмыг нь хугалаад дууслаа. Нэг нь өмнөө зорилго тавьчихаад цалинтай цалингүй зүтгээд л байдаг, нөгөө нь нүдэн дээр нь ганц цавчаад машин, дахиж цавчаад байртай болоод эхлэхээр шударга биш санагдана биз дээ. Ингээд л ихийг бүтээх мөрөөдөлтэй програмист залуу уурхайн каамп дээр “радио холбоочин” хийнэ. Эсвэл авлигач болохыг мөрөөдөж улс төрд шургална. Уул уурхай л гаднаас валют оруулж, бусад бизнес нь 3 сая хүрэхгүй хүн амтай дотоод зах зээлээ түшиглэнэ. Аж үйлдвэр, шинжлэх ухаан хөгжөөгүй, далайд гарцгүй манай улсын хувьд уг нь мөнгө хураах боломжтой ганц нэг салбар бий л дээ, жишээ нь мэдээлэл технологи.
Япон, Германд ихэнхи чадварлаг залуус нь машины үйлдвэрлэл рүүгээ орчихдог учир програмистууд хомсдолтой. Тэд гол загвар алгоритм, удирдлагын түвшиний ажлуудаа л өөрсдөө хийж, механик ажиллагаа ихтэй коод бичих үүргийг хөгжиж буй орныхонд даатгадаг. Байшингаар бол архитектур, инженерийн төсөл, ТЭЗҮ –г нь өөрсдөө гаргаж, тоосго өрөхийг нь outsourcing –оор хийлгэнэ гэсэн үг. Япончуудын source кодыг Энэтхэг, Вьетнам, Хятад зэрэг Азийн програмистууд нугалдаг бол Германы кодуудыг зүүн Европынхон бичдэг жишээтэй. Хөдөлмөрийн бүтээмж хамаарахгүйгээр олон жил ажиллах тусам цалин өсдөг тогтолцоо нь Япончуудын үндэсний онцлог. Түүнчлэн тухайн ажилчны нийгмийн даатгал гэх мэт олон төлбөрийг зарлагадах шаардлагатай болдог нь эздэд ашигтай биш. Харин Койзумигийн засгийн газрын үед АНУ –ын шахалтаар гаднаас гэрээт ажилчдыг авах хуулийг баталсан нь өндөр технологийн салбарын бизнесменүүдэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Гэрээт ажилтан нь хэзээ ч халж болох, нийгмийн даатгал төлөхгүй, үйлдвэрчний эвлэлтэй зууралдахгүй, хямд цалин өндөр бүтээмжтэй гэх мэт олон давуу талтай.
Тэгвэл outsourcing ер нь яаж явагддаг вэ? Ажлын бүтээмж хамгийн өндөр 30 – 40 насны Япон IT инженер сард дунджаар 50 мянган долларын цалинтай. Иймээс цалингийн зардал хэмнэхээс аргагүй зарим жижиг төслийг outsourcing –аар л амжуулна. Жишээ нь Тоёотагийн үйлдвэр нэг IT бүтээгдэхүүнийг хямд төсвөөр гүйцэтгэх шаардлагатай болсон гэж саная. Тоёота гадныхантай харьцахгүй, өөрийн итгэлтэй “том” зуучлагчид нэг инженерийн цалинг 10 мянган доллараар үнэлсэн төсөл захиална. Том зуучлагч 4000 –ыг нь өөрт аваад, үлдсэн 6000 –ыг нь цааш жижиглэнгийн зуучлагчид шилжүүлнэ. Жижиглэнгийн зуучлагч нь харин ихэнхидээ Япон компани биш outsourcing –аар хөдөлмөр эрхлэгч Энэтхэг, Вьетнам, Хятад, Филипин г.м. улсынх байдаг, манайд ч мэр сэр бий. Жижиглэнгийн зуучлагч компани Японоос ирсэн 6000 –аасаа талыг нь буюу 3000 –ыг нь ашиг болгож аваад сая л нэг өөрийн хүрээний IT –гийн компанид 3000 долларын цалинтай төсөл захиална, тодруулбал “зуучилна”. Харин тэрхүү IT компани нь өөрт ирсэн 3000 –аас жирийн програмистдаа 1000 – 1500 долларын цалин л өгнө. Гэхдээ хөгжиж яваа орнуудын хувьд нь энэ нь тун боломжийн орлого. Шударга биш санагдаж байгаа ч бизнес ингэж л явагддаг. Зөв талаас нь харая л даа, Тоёота бол ганц шил арчигч буруу ажилласаны төлөө ч зах зээлээс хэдэн мянгаар нь машинаа эргүүлж татдаг “хэтэрхий” хариуцлагатай үйлдвэр. УБ –ын угсармал байрны нэг давхарт контоорлох Монгол програмист залуусыг Тоёотагийнхан мэдэх ч үгүй. Муухайгаар хэлэхэд Тоёота буурай орнуудын програмистуудтай тоож харьцахгүй. Их зантайдаа биш л дээ, Ази тивийн 30 сая програмистуудаас яг хэн хэн нь найдвартай, шаардлага хангахуйц софтвэйр хийж чадахыг ялгахгүй болоод л тэр. Харин жижиглэнгийн зуучлагчид тэднийг ялгана, танина, эрнэ хайна. Хэрэв буруу програмистдаа хандвал өөрсдөө дампуурч, их алдагдалд унах риск хүлээнэ. Ижилхэн зарчмаар том зуучлагч жижиглэнгийн зуучлагчийг мөн л ялгана, танина, харилцана, өөрсдөө гол рискийг үүрнэ. Тоёотад тодорхой хугацаанд, тодорхой төсвөөр, тодорхой софтвэйр л хэрэгтэй. Бусад аахар шаахар, бантангийн ажлыг амжуулж тодорхой риск хүлээснийхээ төлөө л зуучлагчид тийм “цавчаа” –гаар цалинжиж буй. Японд зуучлагчийг хориглосон хууль гараад ч үр дүн олигтой харагдаагүй. Угаас капитализмд хэн их хөдөлмөрлөсөн нь биш, хэн том риск үүрсэн нь л ихийг олдог дүрэмтэй хойно.
Outsourcing –ын шударга, шударга бишийг шүүх гэсэнгүй. Монголд олон ч залуус тун амжилттай outsourcing –аар мөнгө хийдэг байсан ч 2008 оны хямралаас хойш ихэнхи нь явуургүй болжээ. Тэгээд ч өдгөө 1000 – 1500 долларын цалин гэдэг тийм ч гайхмаар тоо байхаа больсон. Чадвартай Монгол IT инженерүүдийн хувьд өдөржин шөнөжин коод бичээд 1000 долларын цалин авах нь бараг үгүй. 1000 –ын цалин голохгүй програмистууд нь өөрсдөө харин outsourcing –доо гологдоно. Хэчнээн хар ажил ч гэсэн ямартай ч Азийн хэмжээний стандарттай хийнэ шүү дээ. Товчхондоо outsourcing нь мэдээлэл технологийг хөгжүүлэх шийдэл биш, цаг зуурын л ажил. Бидэнд өөрсдөө оройд нь ажиллаж, өөрсдөө бүх мөнгө шингээх оргиналь идеа, оригналь бүтээгдэхүүн л хамгийн чухал.
Манай дотоод зах зээлийн гол захиалга нь вэб сайт, дата бааз төдийхөнд голчилно. Супермаркетуудын софтвэйрыг нийлүүлдэг Интерактив, банкныхны софтвэйрыг хангадаг Grapecity гэх зэрэг компаниуд оригналь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч гаднаас мөнгө цутгаж амжаагүй л явна. Програмистууд хоорондоо ойлголцоход бэрх, барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр гэж ихэнхи нь үздэг бололтой. Нэг газраа ганц хоёр жил ажиллаад л хувийнхаа жижиг компанийг байгуулаад явчихдаг. Уг нь олон зуун жижигхэн компаниас нийлсэн цөөн том компани нь хавьгүй илүү бүтээмжтэй байдаг нь эдийн засгийн хууль. Гадаад зах зээлд борлуулагдах өндөр түвшиний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нэгдэхээс өөр гарцгүй л юм.
Анх оёдлын машины зохион бүтээгч нь оёдолчдыг ажилгүй болгочихно хэмээн айжээ. Гэтэл машин нэвтэрсэнээр бодсоноос бүүр ч эсрэгээрээ оёдолчид хэд дахин илүү ажилтай болсон юм. Мэдээлэл холбоо, гэр ахуй, автомашин, анагаах ухаан гээд бүх салбар электронжлоо. Бидний дуртай уул уурхайд хүртэл аль хэдийнэ жирийн эксковатороос хэд дахин бүтээмжтэй, хэд дахин аюулгүй ажиллагаатай “ухаалаг” эксковатор нэвтэрсэн. Ганцхан хагас дамжуулагч чип (ХДЧ) л технологийн асар том зөрөөг авчирч байна. 2011 онд зөвхөн ХДЧ –ын зах зээлд 320 орчим тэрбум доллар эргэлдсэн. Ухаалаг утас байтугай ухаалаг индүүнд хүртэл хэдэн зуун чип суурилагдана. Тэрхүү чипнүүдийнх нь дотор ч мөн олон арван чип бий. Чипэн доторхи чип бүрийг өөр компаниуд төрөлжиж үйлдвэрлэдэг. Ойрын ирээдүйд сандал, харандаа, хөхний даруулга хүртэл ухаалаг болно, дэндүү том зах зээл.
ХДЧ буюу semiconductor chip –ийг дизайн (Fabless) , үйлдвэрлэл (Fabrication) гэсэн үндсэн хоёр шатаар бүтээнэ. Эхний шатны буюу Fabless үйлдвэрлэлд Qualcomm, AMD, Broadcom (бүгд АНУ), Mediatek (Тайвань) гэсэн компаниуд тэргүүлдэг. Харин хамгийн нүсэр зардалтай үйлдвэрлэлийн (fabrication) процессийг голчлон Тайвань, Сингапурчууд нугалдаг. Intel, Samsung, Toshiba гэх мэт луугхарууд л хоёр шатны үйлдвэрлэлийг хослуулах чадалтай.
Бидний хувьд fabless нь илүү тохиромжтой. Загварчлал, алгоритм нь цаасан дээр хийгдэх, автоматжуулах ямар ч арга зам байхгүй цэвэр оюуны ажил юм. Алгоритмаа боловсруулсаны дараа электрон системийн дизайнаа гаргана. Хар үгээр бол хагас дамжуулагчийн зургийг өндөр нягтшилтайгаар компютерт зурна. Тэрхүү зургийг нь Тайваны үйлдвэрүүд авч пелёнк дээр хэвлэнэ. Хэвлэсэн пелёнкон дахь зургаа өндөр түвшний Герман линзээр бичил хавтанд тусгаж химийн бодис түрхэх, литографын аргаар шарах, нано зэс утас холбох гэх мэтээр “амилуулна”. Бидний үйлдвэрлэх “зураг” нь Баярцогт гишүүний ярьдаг шиг 20 мянга байтугай 20 тэрбум өгөгдөл, хувьсагчийг тооцоолох учир асар хүчтэй компютер, өндөр түвшиний мэргэжлийн програм хангамж хэрэгтэй. Наад зах нь 256GB RAM –тай компютерээр л амжуулна, бидний өдөр тутам хэрэглэж буй компютер 2 – 4 GB RAM –тай байдаг. Нэгэнт хөл дээрээ зогсчихсон компаниуд хорхой хүргэм мөнгө олно. Жишээ нь 21 мянган ажилтантай Qualcomm гэхэд л 2011 онд 14.9 тэрбум долларын орлоготой (ЗГ татвар ногдуулах орлого), 4.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. 4200 ажилтантай MediaTek буюу ажилчдын тоо нь манай ОТ –тэй дүйх компани гэхэд 3.6 тэрбум долларын татвар ногдуулах орлого, 1.2 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байх юм. Ашиг гэдэг нь нийт орлогоосоо ажилчдын цалин, хөрөнгө оруулалт судалгааны зардал, татвар зэргээ хассан дүн. Нэг гаргаад авчихсан зургийг л хувилаад зараад байх учир урсгал зардалгүй. Бүдүүн тооцоогоор нэг ажилчинд ногдох САРЫН дундаж бүтээмж 50 – 60 мянган доллар болно. Чип биш, чипний зураг л үйлдвэрлэж зардаг компаниуд шүү дээ.
МУИС –ын Мэдээлэл технологийн сургуулийн багш нар “Чип-системийн сургалт хөгжүүлэлтийн төв” (ЧСХТ) –ийг байгуулах санал гаргаж гадаад дотоодын олон байгууллагад ханджээ. Япон, АНУ, Тайвань, Европын холбоонд засгийн газрын санхүүжилттэй ЧСХТ шиг төвүүд өндөр бүтээмжтэй ажилладаг аж. ЧСХТ –ыг санаачилсан залуус бор зүрхээрээ өөрсдийн шугамаар хөөцөлдсөөр Японы эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд Юкио Эдано тэргүүтэй засгийн газрын төлөөллүүдтэй ч уулзалдаад амжиж. Эдано сайд тун уриалгахан хүлээж аваад тухайн үеийн ерөнхий сайд С.Батболдын удахгүй хийх стратеги түншлэлийн айлчиллын хүрээнд илүү дэлгэрэнгүй ярилцахаар тохирчээ. Ингээд ЧСХТ төслийн гишүүдээс нэг нь ерөнхий сайдын айлчиллын багт орж, хэлэлцэх асуудлын жагсаалтанд ч төслөө багтаасан байна. Харамсалтай нь манай ерөнхий сайд хэтэрхий том олон асуудалдаа анхаарал сарнисан уу яасан ЧСХТ төслийг Эдано сайдад уламжлаагүй юм. Уг нь “Манай энэ залуусыг дэмжээрэй” гэсэн ганц л өгүүлбэр хэтэрхий хангалттай байв. Монголын зарим бизнесмэнүүд “Чип, электрон, програм” гэсэн үгсийг дуулаад л бүтэшгүй зүйл гэж сэтгэнэ. Чип үйлдвэрлэх биш, чипний зураг л үйлдвэрлэнэ гэж дахин дахин тайлбарлахад нь “тийм ашигтай юм бол бид Тайваньд хөрөнгө оруулчихая л даа” гэж томорсон улс ч бий гэнэ.
Манайхан мэддэг нь Microsoft болохоос биш дэлхийн хаа сайгүй л Монгол залуус өндөр түвшиний IT инженер, менежерээр ажиллаж байна. Японд л гэхэд Hitachi, Sony, Kawasaki Microelectronics компаниудад топ түвшиний IT инженер, менежер хийдэг 15 – 20 залуу бий. Тэдний ихэнхи нь Монголд Fabless үйлдвэр, судалгааны төвүүд байгуулагдвал ирж ажиллахыг мөрөөддөг аж. Нэг судалгааны төв байгуулах зардал нь хайгуулын нэг өрөм зоох мөнгө л юм билээ. Манай ЗГ, бизнесмэнүүд газар өрөмдөх биш залуусынхаа тархи руу “өрөм зоогоосой”, маш их баялаг олдоно доо. Улс эх орны төлөө ч биш, зүгээр л тэнд асар их идеа, асар их мөнгө нуугдаж буй.
Эцэст нь, дээр дурдсан ЧСХТ бол энгийн л нэг жишээ. Мэдээлэл технологи, математикийн салбарын залуус маань өөрсдөө хичээж, хувийн жаахан амбиц, элдэв араншингаа дарж нэгдэх хэрэгтэй санагдана. Хэрэгтэй хэрэггүй асар олон хэлэлцүүлгүүд өдөр бүр явагдаж байна. Бид ч бас нэгдэж санаа оноогоо хуваалцах хэрэгтэй байх гэж бодлоо. Ямартай ч фээсбүүк дээр нэг групп нээчихлээ. http://www.facebook.com/groups/438670096187899/
Өөр нэмж тодруулах асуултууд байвал твиттэрээр холбогдоорой найзуудаа.
https://twitter.com/aanxaa

Зочин
baagii
Зочин
hehe
сайн байна уу
...
102
Зочин
Мазаалай
BOOJ
unshdag
Зочин
Od
Ph.D
Зочин
ЗОЧИН
VIRUS
Зочин
Зочин
delgermaa
..
..
..
d temuujin
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Иргэн
amnes
Laguudad
hi
hi
Зочин
УНШИГЧ
123
asa
Зочин
Зочин
redline