ӨНГӨРСӨН ЧОНЫН АРААС ӨМСГӨСӨН ӨРШӨӨЛ
Өөрсдөө чоно алж хядаж ханасан уу, хараал нь туссан уу яасан боохойг гэнэт хайрлахаар болчихлоо. Эсвэл чоно махнаас гарсан юм болов уу?

Хээр талын хөх чононд бүх л үеийн дарга нар дайн зарлаж бүгдийг нь устгаж хаячихаад өнгөрсөн хойно нь одоо юу яриад байгаа юм бол.
Хэрэв амьтан хамгаалах тухай хууль гаргасан бол тэр нь эрх баригчдад л хамаатай. Тэднийг хөдөө салхинд гарахад нь захын цагдаа нэгжиж буу шийдмийг нь булааж, унаа машиныг нь журмална гэж хэзээ ч бүтэшгүй. Хурдан буу, хурдан унаатай. Одоо "шинэ Монголчууд" зөвхөн чоно алахын тулд Европоос 800 мянган еврогийн үнэтэй "Бенз" захиалж хийлгэн авчирлаа. Алах анчин нь олшроод иртэл алуулах нохой нь хядуулаад дуусчихсанд бухимдацгааж байна. Тэгээд чоно алахыг нийтэд хориглов. Тэрнээс энэ амьтанд гэгээн хайртай явсны илрэл огт биш.
Чонын тухай "Илүү тэнгэртэйд нь алагддаг" гэсэн үг байдаг. Энэ үг нь ан хийх далим юм уу эсвэл монгол баячууд, эрх баригчид чоно алж тэнгэрээ нэмэх тийм их чин хүсэлтэй явдаг юм уу. Ямар ч байсан энэ хэлц үг боохойн тоо цөөрөхөд багагүй нөлөөлсөндөг. Гадаад дотоодын хамаг олигтой сургууль дүүргэж, шинжлэх ухаанд толгой нь "эстүүжин" болтлоо чанагдсан баймаар нөхдүүд л илүү тэнгэрийн тухай мухар сүсгийг илүүтэй ярьдаг нь хачин.
Амьдралдаа ан хийж үзээгүй болохоор энэ өрөвдмөөр амьтны үхэж байгааг харахад чухам ямар таашаал төрдгийг үнэндээ ойлгодоггүй. Бид ном зохиол хууч ярианаас чонын тухай зөндөө л сонсдог. Чоныг холоос харахад дунд зэргийн биетэй гэрийн нохой гүйж яваа юм шиг харагддаг. Гэхдээ энэ саарал амьтан энэ ертөнц дээр оршин тогтнохын тулд өөрөөсөө хэтийдсэн их тэсвэр хатуужлыг даван туулдаг. Хамгийн эхний зорилго бол хүнд алуулахгүйгээр амиа авч гарах ухаанд суралцана. Дараа нь хоолоо олж иднэ. Хоолыг бол хаанаас ч хамаагүй хооллодог юм билээ. Өвс иднэ. Яваан дундаа царцаа түүгээд гүйж явахыг нь харсан. Түвэг чирэгдэл ихтэй ангийн араас сүүлийн үед бараг явахаа больчихсон юм шиг. Тэгж яваад анчинтай таарчих гээд их болгоомжилдог байх. Ялангуяа нүцгэн талд гарч зээр хөөхөө бүр больсон. Талд өөрөөс нь хэд дахин хурдан сум, машин хоёр тааралдвал амьд гарч байсан тохиолдол байхгүй учраас тийшээ явахаа больсон. Талын хөх чоно талаа эзэнгүй орхисноос хойш тэндхийн зээр гөрөөс, үхэр мал үхээд эхэлсэн. Чонын хоол болох ёстой өвчтэй юмнууд үхэж далд орохгүй нэгэндээ шүлхий халдаагаад хээр тал тэр аяараа ёолж байна. Чоно хайж хөдөө ирсэн жийптэнгүүд амьтны эрүүлийг нь хөнөөж өвчтэйг нь амьд үлдээх гаж тогтолцоог бий болгосон. Уг нь ухаант хүмүүс боловч байгаль орчинд ухаалаг хандах ухамсаргүй.
Чононд явсан хүмүүс чоныг бахархан ухаан залийг нь биширцгээдэг. Зарим мангар нөхдүүд саарлаас үлгэр авч амьдардаг, бараг чоно шиг санаа муутай болоод байгаа гэж ирээд ярьдаг. Машинаар араас нь хөөсөн чинь шонгийн модны ард нуугдсан л гэнэ. Эрээд олдохгүй байсан чинь машин доогуур ороод раманд нь зүүгдчихсэн байв ч гэх шиг. Хавхтай хөлөө тас хазаад зугтаж байгаа юм даа. Үнэн хоншоортой. Иймэрхүү үйлдлийг хараад бахархдаг боловч эр зоригийн урамшуулал болгож хэзээ ч амийг нь уучилдаггүй нь дэндүү гунигтай. Чоно ч өөрөө бас хувиа тавихгүй зэвүүн амьтан л даа. Тээр жил хөдөө байхад манай нэг нэртэй бизнесмэнийг дутуу үхсэн чоно босч ирээд гэдсийг нь хүү татчихаж билээ. Түүнийг сумын эмнэлэгт аваачаад нисдэг тэрэг дуудаж хот руу аваачсан боловч шархаа даалгүй нас барсан. Талийгаачийг эмнэлэгт орж ирэхэд шархыг нь харсан. Сэлэмдчихсэн юм шиг аймаар хүүлсэн байдаг. Гэхдээ чоно хүн барьсан тохиолдол их ховор дуулддаг. Голдуу л өөрсдөөсөө шалтгаалж гайтсаны бурууг энэ амьтанд тохдог. Уг нь чоно бол хүн төрөлхтөн рүү шумуулнаас бага довтолдог амьтан. Малчин нь малаа хариулалгүй хаявал дөрвөн хөлт байтугай хоёр хөлт хулгайч ч "олсон"-д тооцдог.
Одоо тэгээд хууль нь гарч байгаа юм бол бүх тохиолдлын ан хийх явдал бүрмөсөн зогссон гэж ойлгож байна. Бүх л анг агнахыг хориод ганцхан чоно л үлдээд байсан. Төв аймгийн татварын байцаагч нөхөр илүү тэнгэртэй болох гэж Жаргалант ороод чоно биш хүн амины хэрэгт ороолцолдлоо. Гадаадын зочныг Монголд чоно алуулж зугааг нь гаргадаг. Сайд, саятнуудыг аймгийнхан, аймгийн татварын даргыг сумынхан, сумын даргаа суурийн малчин нь дагуулж давхин нэг чонын араас олон хүн буу агсан, машин хөлөглөн наадам шиг юм болдог. Бүгд л дор бүрнээ өөрийн тэнгэртээ ханахгүй өрөөлийн тэнгэр булаачих санаатай. Харамсалтай нь энэ тэнгэрлэг амьтан өршөөл ирэхийг хүлээлгүй дуусчихжээ. Чоногүй болох ч яахав. Томцуулын байнга тордохгүй бол цөмөрчих гээд байдаг биднээс илүү тэнгэр нь хаяж балрах вий дээ. Араатан алах донтой хүмүүсээр энэ гудамжинд хүн барьчих гээд байгаа золбин нохдыг буудуулах юмсан.