“Арабын Хавар” уу, эсвэл “Лалын Өвөл” үү?
Арабын ертөнцийг хамарсан ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн дэлхий дахиныг гайхшруулсан, догдлуулсан үйл явдал хэвээрээ байгаа ч саяхан Палестин-Израилийн хооронд байлдсан, Сирийн босогчид хэзээ ч Израильтай эвлэрүүлэхгүй гэдгээ андгайлсаар байгаа.
Арабын ертөнцийг хамарсан ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн дэлхий дахиныг гайхшруулсан, догдлуулсан үйл явдал хэвээрээ байгаа ч саяхан Палестин-Израилийн хооронд байлдсан, Сирийн босогчид хэзээ ч Израильтай эвлэрэхгүй гэдгээ андгайлсаар байгаа, Египетэд исламист Ерөнхийлөгч нь өөртөө хууль сахиулах дээд эрхийг булааж авснаас тус орон дахин хямралд тулсан зэрэг үйл явдлуудаас ажваас энэхүү “Арабын Хавар” гэгч нь таньж хэлж мэдэхгүй олон эрсдэлийн өмнө дэлхийг аваачиж байх шиг. Энэ тухай өгүүлсэн хоёр дахь хэвлэлтийн номоо Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн Д.Баярхүү гаргахаар бэлтгэж байна. Өмнөх нь ном нь жил гаруйн тэртээ Тахрирын хувьсгал нэрээр хэвлэгдээд эдүгээ “Номин”, “Интерном” номын их дэлгүүрт борлогдоод дуусч байна – baabar.mn
... “Арабын Хавар” гэгч нь эцсийн үр дүнгээ үзтэл асар их холын зай туулахаар байна. Ялалт нь эцэстээ засгийн эрхэнд радикал лалынхныг гаргаснаар өндөрлөх юм биш биз гэсэн хардлага, болгоомжлол өрнийн орнуудад, мөн Орост газар авч буй тухай мэдээлэл интернэт мэдээний сайтуудад байнга цухалзах боллоо.
Дарангуйлагч дэглэмүүд нурдагаараа нурна, тэр бол жам ёсны үзэгдэл, гэвч тэр нуралтын дараа парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд исламист нам гэнэт ялаад гараад ирэх, ялалт байгуулж засгийн эрх авсан лалын тэр нам нь эдийн засаг-нийгмийн асуудлаа шийдэхийн тулд нийгмээ хүчээр лалжуулах вий гэдгээс хувьсгал хийсэн, хувьсгал нь үргэлжилж буй арабын тэр орнууд дахь иргэний, либерал намууд, нийгмийн зарим хэсэг, шашны цөөнхи, эмэгтэйчүүд айж түгшиж буй тухай мэдээлэл хөвөрч буй аж.
Хувьсгал ялсны дараахи Египетэд исламистууд засгийн эрхнээс мөддөө зайлахгүй байх бодит нөхцөл, түүхэн шалтгаан бэлхнээ байна. Тухайлбал олон арван жил хориглогдож хавчигдсанаасаа болоод ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж буй; засгийн эрхэнд нэг ч удаа байж үзээгүй учраас эрх өгөөд үзье гэх ард түмний сэтгэхүй төлөвшсөн; Мубаракийн дэглэмийн үед бие дааж парламентад ороод дэглэмийн эсрэг хамгийн хүчтэй тэмцэж, ард түмний дуу хоолойг хүргэж, сөрөг хүчний үүргийг ганцаараа гүйцэтгэж байсан нь эргээд “Лалын ахан дүүс” нэр хүндтэй байх нөхцөл болж байгаа аж.
Нэр хүнд, нөлөөгөөрөө лалын исламистуудтай өрсөлдөж чадах цорын ганц нийгмийн бүлэг бол Египетэд зөвхөн арми байсан, армиас өөр улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнүүдээс хэн нь ч лалынхныг сөрөн зогсож чадахгүй гэсэн нийгмийн сэтгэхүй хүчтэй түгсэн байсан ба шинэ Ерөнхийлөгч М.Мурси гарч ирээд армийг арын эгнээ рүү эргэлтгүй түлхэж чадсан аж.
Тунис, Марокко, Египет дэх өмнөх сонгуулиудад исламист намууд итгэлтэй ялалт байгуулсанд өөдрөг бусаар хандаж, болзошгүй ажиллагаанд бэлтгэж буй нэг улс үндэстэн Ойрхи Дорнодод байна. Энэ бол арабчуудын мөнхийн хөрш, өмнө нь 6 удаа араб хөршүүдтэйгээ дайтаж байсан Израиль юм.
Францын El Mundо сонинд Los nervios y la incertidumbre de Israel ante "un largo inviernoбrabe гарчгаар сурвалжлага, ярилцлага нийтлэгдсэнийг израилийн зарим сайтууд авч тавьжээ. Тэдгээрт тоймлон бичсэнээс үзвэл, Египеттэй мөргөлдөхөд тун ойртоод буй тухай таамаглан ярилцжээ.
Хувьсгал ялсны дараахи Египетийн сонгуульд радикал исламистууд нэг хэсэгтээ ялалт байгуулсаар байх болно гэдгийг Израилийн цэргийн тагнуулын алба өмнө нь судлаад дүгнэлтээ гаргачихсан ба одоо Сири дэх хэрэг явдлыг тандаж байна хэмээн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак мөн ярьжээ. Тэр тандалтаар бол Ерөнхийлагч Башар Асад унах нь гарцаагүй гэнэ. Сирийн дэглэм унах нь тэдний цаадхи ираны ивээн тэтгэгчдэд хүнд цохилт болж, Сири ба шиитийн “Хэзболла”-гийн холбоо сүлбээг сулруулна хэмээн израильчууд бид итгэж байгаа ч нөгөө талаасаа Сирид засгийн эрх эзгүйрсэн сул орон зай дараа нь юу болох бол гэдэгт бүр ч ихээр сэтгэл түгшиж байна хэмээн тэрээр ярьжээ. Байдал ноцтой болж ирэх магадлалтай тул ерөнхий боловсролын бүх сургуульд араб хэлийг заавал сургах хөтөлбөрт шилжихийг “Балад” хэмээх намаас Кнессетэд сонгогдсон депутат хатагтай Ханин Зуаби Гэгээрлийн сайд Гидеон Саарт хандаж уриалсныг бас мэдээлж байна.
Нaaretzdaily.com сайтад Netanyahu: Arab Spring pushing Mideast backward, not forward гэсэн гарчигтай мэдээ тавигдсан нь анхаарал татахаар юм. Ерөнхий сайд Беньямин Нетанияху Кнессетийн чуулган дээр мэдэгдэл хийж, Арабын дараалсан хувьсгалуудыг дэмжсэн барууны улс төрчдийг ширүүн шүүмжлэв.
Х.Мубаракийн талд зогсоогүй нь маш том алдаа боллоо, бодит байдлыг олж харсангүй, буруу алхам хийлээ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн нэр дээр тэрээр шүүмжлэл тавьжээ.
Радикал лалынхан засгийн эрх авсан буюу эвслийн Засгийн газрыг толгойлсон тохиолдолд ганцхан зүйл нэн тодорхой харагдаж байна. Ардчилсан, лалжсан, либерал ямар ч арабчуудын хувьд нэн тэргүүний шийдвэрлэх зорилт нь Палестины эзлэгдсэн нутгийг эргүүлж авах явдал байх болно. “Лалын ахан дүүс”-ийнхний сонгуулийн кампанийн уриа тунхагт энэ талаар бишгүй орсон ба нэр дэвшигчид нь энэ талаар улиг болтол сурталчилгаа хийж эхэллээ. Палестины эзлэгдсэн нутгийн асуудалтай хамт Кэмп-Дэвидийн гэрээг өөрчлөх, цуцлах, Синайн хойгийг бүрэн эргүүлж авах, Израильд байгалийн хий нийлүүлэхийг зогсоох, Сирийн Голаны өндөрлөгийг чөлөөлөх, бүхэлдээ хөрш жүүдийн төр–улстай харилцаагаа хурцатгах асуудал яригдах магадлалтай ...

- Бид Египеттэй мөргөлдөхөд тун ойрхон очоод байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн Батлан хамгаалахын сайд асан Бен Элиезер;
- Энэ Арабын хавар гэдэг нь фундаменталист лалын өвөл болж хувирлаа. Үүний үр дүн нь гэвэл бүх нийтийг хамарсан дайны магадлал бодитой боллоо хэмээн Израилийн армийн ар талын дарга генерал Э.Айзенберг;
- Арабын дарангуйлагч нар ээлж дараалан унах нь гарцаагүй боллоо. Харин тэглээ гээд арабын өвөл удтал үргэлжилж таарлаа хэмээн Батлан хамгаалахын сайд асан МошеАренс;
- Хахуульд идэгдсэн дампуурсан арабын дарангуйлагчдыг халж гарч ирсэн Засгийн газруудтай хэл амаа ололцоход тун бэрх, хянаж хүчрэгдэхгүй хэмээн Гадаад хэргийн сайд А.Либерман нар тэрхүү зөвлөлгөөн дээр хэлж, анхааруулжээ.
Хувьсгал ялсны дараахи Египетийн сонгуульд радикал исламистууд нэг хэсэгтээ ялалт байгуулсаар байх болно гэдгийг Израилийн цэргийн тагнуулын алба өмнө нь судлаад дүгнэлтээ гаргачихсан ба одоо Сири дэх хэрэг явдлыг тандаж байна хэмээн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак мөн ярьжээ. Тэр тандалтаар бол Ерөнхийлагч Башар Асад унах нь гарцаагүй гэнэ. Сирийн дэглэм унах нь тэдний цаадхи ираны ивээн тэтгэгчдэд хүнд цохилт болж, Сири ба шиитийн “Хэзболла”-гийн холбоо сүлбээг сулруулна хэмээн израильчууд бид итгэж байгаа ч нөгөө талаасаа Сирид засгийн эрх эзгүйрсэн сул орон зай дараа нь юу болох бол гэдэгт бүр ч ихээр сэтгэл түгшиж байна хэмээн тэрээр ярьжээ. Байдал ноцтой болж ирэх магадлалтай тул ерөнхий боловсролын бүх сургуульд араб хэлийг заавал сургах хөтөлбөрт шилжихийг “Балад” хэмээх намаас Кнессетэд сонгогдсон депутат хатагтай Ханин Зуаби Гэгээрлийн сайд Гидеон Саарт хандаж уриалсныг бас мэдээлж байна.
Нaaretzdaily.com сайтад Netanyahu: Arab Spring pushing Mideast backward, not forward гэсэн гарчигтай мэдээ тавигдсан нь анхаарал татахаар юм. Ерөнхий сайд Беньямин Нетанияху Кнессетийн чуулган дээр мэдэгдэл хийж, Арабын дараалсан хувьсгалуудыг дэмжсэн барууны улс төрчдийг ширүүн шүүмжлэв.
Х.Мубаракийн талд зогсоогүй нь маш том алдаа боллоо, бодит байдлыг олж харсангүй, буруу алхам хийлээ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн нэр дээр тэрээр шүүмжлэл тавьжээ.
- “Арабын хавар” гэдэг нь явж явж барууны эсрэг, либерализмын эсрэг, израилийн эсрэг, ардчиллын эсрэг лалын популист үймээн болж хувирлаа. Эдгээр хувсгал нь арабын ертөнцийг урагш нь биш, харин гэдрэг нь ухраана. Тийм учраас зөв үйл хэрэг гэж үзэх аргагүй. Хөрш Иорданд Хашемитын династ унавал том аюул учирна. Унах магадлал бий. Арабын орнуудын оршин суугчид хэвийн ардчилсан тогтолцоогоо бүтээж босгож чадна гэдэгт би үнэхээр эргэлзэж байна хэмээн Нетанияху ярьжээ.
Радикал лалынхан засгийн эрх авсан буюу эвслийн Засгийн газрыг толгойлсон тохиолдолд ганцхан зүйл нэн тодорхой харагдаж байна. Ардчилсан, лалжсан, либерал ямар ч арабчуудын хувьд нэн тэргүүний шийдвэрлэх зорилт нь Палестины эзлэгдсэн нутгийг эргүүлж авах явдал байх болно. “Лалын ахан дүүс”-ийнхний сонгуулийн кампанийн уриа тунхагт энэ талаар бишгүй орсон ба нэр дэвшигчид нь энэ талаар улиг болтол сурталчилгаа хийж эхэллээ. Палестины эзлэгдсэн нутгийн асуудалтай хамт Кэмп-Дэвидийн гэрээг өөрчлөх, цуцлах, Синайн хойгийг бүрэн эргүүлж авах, Израильд байгалийн хий нийлүүлэхийг зогсоох, Сирийн Голаны өндөрлөгийг чөлөөлөх, бүхэлдээ хөрш жүүдийн төр–улстай харилцаагаа хурцатгах асуудал яригдах магадлалтай ...
Үргэлжлэлийг номоос нь үзнэ үү