Авто хөрөг

Би их сайхан хүн. Хүн бүхэн л намайг тэгж хэлдэг. Артгаа бол хүний хайлан... гэх мэт үгс өдөрт хэдэнтээ чих дэлсэнэ. Би хэчнээн даруу байя гэсэн ч тэр олон хүн зэрэг худлаа хэлнэ гэж байхгүй тул аргагүй хүчин мөхөсдөж зөвшөөрдөг юм даа.
Би багаасаа л яаж ийж байгаад бүх юмны учрыг олчихдог байсан, одоо ч хэвээр. Ямар нэг юмыг гайхаад, толгойгоо гашилгаад байгаа хүмүүсийг би их гайхдаг. Гэхдээ хүнлэг, сайхан хүн сэтгэлтэй учраас зэмлэж, шогшрохын зүгээр л зөвлөгөө өгдөг. Би бас нэр төр хөөцөлдөхөд туйлын дургүй хүн тул тэднийг талархал илэрхийлж амжихаас нь өмнө холдоод явчихдаг юм.

Хамгийн анх бараг 15 жилийн өмнө би нэг хүнтэй гудманд таарч түүнийг аварч билээ. Хөөрхий амьтан бүр цонхийчихсон, ихэд шаналж, тэр нь бүр ходоодыг нь өвтгөж байгаа боловуу гэлтэй харагдаж байв (дашрамд би өөрийгөө тусламж хэрэгтэй хэний ч хажуугаар туслахгүйгээр өнгөрч чаддаггүй хүн гэдгээ хэлье. Ер нь хүмүүсийг хараад тусламж хэрэгтэй үгүйг нь шууд мэдэрдэг юм). Тэгээд би түүн дээр очлоо. Тэр үнэхээр хэцүүджээ. Кармааны хулгайч муу шаар хамаг мөнгийг нь хулгайлчихаж.

-Хайн, чи тэр хулгайчийг барих хэрэгтэй! л гэж би уулга алдаад түүнийг ам нээхээс нь өмнө эргэж хараад явсан даа. Ард “нээрээ тийм шүү дээ, баярлалаа танд...” гэж байгааг нь би сайн мэдэрч байв. Би бас маш мэдрэмтгий, хүний зовлон шаналалыг зайнаас шууд мэддэг гэдгээ хэлэх ёстой байх.Тэндээс эхлээд л хүнд тус болж байвал санаа минь амрах юм байна гэдгийг ойлгосон сон.

Тэр цагаас хойш би өөрийгөө хүмүүсийн төлөө зориулахаас шийдэж далд ухаан, тэнгэрийн дохио, хорвоо ертөнцийн учир холбогдолыг судлаж эхлэв. Судлах тусам улам амтанд нь орж шинэ шинэ гүн ухааныг нээж, төгсөрч гэгээрсэн юм. Би Монголын их суу ухаан, Хатан ухаан, Чингисийн догшин шар ухаан, Тэнгэр үзлийн гүн ухаан зэрэг олон онол боловсруулж нийтэд түгээж байгаа хүн.

Одоо би хэлэх гэсэн юмаа шууд хэлий.


Юу гэвэл миний гавьяаг өөр хүн булаавуузай л гэж санаа зовж байгаа явдал юм. Миний гавьяа бол дэлхийг сүйлрээс аварсан гавьяа байх болно.

Бяцхан дурсамж:  Би урьд нь олон удаа монголд гарцаагүй болох байсан газар хөдлөлт, цунами, хар шуургуудыг зайлуулж байлаа. Хорооллын Ачтан Нарлаг дээр болох байсан Зулаа хар шуургыг тарнидан хөөж Америкт Сэнди болгон буулгасан минь саяхны л явдал. Тэр байтугай Шархадны задгайд болох гэж байсан аймшигт газар хөдлөлтийг гурав хоногийн өмнө мэдээд японд цунами болгож шилжүүлсэн билээ. Муусайн милитаристууд яахав дээ. Гадны хүнийг хавчиж хадуурхаж байгаа нь тэр зэрэг. Харин хамгийн мундаг гавьяагаа би 2009 онд хийсэн. Тэр жил 13-р хорооллын шинэ зам дээр газар хөдлөх гэж байсныг би ам мөлтөс мэдээд Хаити руу явуулчихаж билээ. Газраас заятай тэр муу хар нөхдийг нэг сайхан чадаж билээ. Эндээс би бас физикийн бас нэгэн агуу нээлтээ санамсаргүй хийсэн дээ (ер нь суут эрдэмтэд дандаа санаандгүй л юмсыг нээсэн байдаг юм шүү дээ). Би Хаитид газрыг нь хөдөлгөсний дараа эмх  замбараагүй байдал газар аваагүй юу. Хулгай дээрэм мээрэм гараад. Тэгсэн чинь хажуугаар нь хүчингийн хэрэг учиргүй элбэгшээд хэхэхэ. Тэгсэн чинь манайхан гайхаж хоцроод. Гайхах юу байх вэ дээ энэ чинь, газар хөдлөхөөр дэлхийн татах хүч эрс багасдаг л байхгүй юу даа. Тэгээд хүн амьтны унжаад явжээдэг юмнууд хөөрч дээшлээд өөрийн эрхгүй тийм шаардлага гарчихаж байгаа байхгүй юу. Монгол суу ухаан, тэнгэр шүтэх ёсны 44 түгээмэл гэдэг чинь энэ. Би ухаанаа бусдад хүргэх гэж ном гаргаж, лекц уншдаг.

Тиймээ, би энэ удаа дэлхийг сүйрлээс аварна. Би хэдийнэ бясалгаж, сан тавиад, оройдоо онгод тэнгэрээ дуудаж ярилцаад эхэлчихсэн. 12 сарын 20-ны 00 цаг гэхэд 49 хоног бүрэлдэж дуусах юм. Тэгээд 21-нд тэнгэрийг хар үүл нөмөрч хүн төрөлхтөний төгсгөл ирж байгаа нь тэр. Намайг дэлхийг аврах гэж ноцолдож байхад элэг нэгт монголчууд минь та нар дор бүрнээ өвэг дээдсийнхээ сүнсийг дуудаж залбир. Энэ орчлон гэдэг чинь нуль изотерик ухаан сүлжилдсэн оюуны дээд түвшинд л математик, философийн нарийн нягт уялдаатай онол ухаанаар тайлбарлагдах эд юм шүү дээ.

Би дэлхийг хэрхэн аврах вэ?

Би өөрийгөө математикч гэдгээ хараахан хэлээгүй байх. Би бол дэлхийг аврахаар илгээгдсэн цорын ганц хүн. Би дэлхийг математикийн батлагдсан онолууд болон өөрийн нээсэн хэд хэдэн онол, мөн шинжлэх ухаан үүсэхээс 500 жилийн өмнө нотлогдож буй болсон физикийн бурханлиг онол, арга ухаануудын тусламжтайгаар аврах болно.

Эхлээд дэлхийн микро бүтэц, түүний сүлжилдсэн нарийн зангилаа холбосуудын цөм буюу та нар шиг болхи ухаантнуудынхаар бол нэг гутлын үдээсийг хэд хэд зангидцан юм шиг зүйлсийн байрлалыг тогтооно. Тэгээд л яг дэлхий сүйрч эхлэх мөчид би тэдгээр зангилаанаас язгуур гаргаад дифференциал авчихна.

Ийм амархан байсныг та нар мэдээгүй юу тээ?

Гэхдээ та нар чадахгүй. Та нар яаж ч оролдсон (та нар гэдэгт миний өрсөлдөгч нэр бүхий эрхмүүдийг хэлж байгааг тэд өөрсдөө мэдэх байхаа. Яршиг шүү та нар! Дэлхийг би л аварна!) миний хийх математик үйлдлүүдийг гүйцэтгэж чадахгүй. Нууц нь юу гээч?

Нууц нь гэвэл тэдгээр зангилаанаас яг язгуур гаргаж эхлэнгүүт нь буюу процесс дуусаагүй байхад дифференциал авах учиртай юм. Гол нь энд л байгаам даа. Зөвхөн тэнгэр үзлийг хатуу баримталж, орон гэрийн поо болон өөрийн энергийн пийпогоо нарны температурт ойртуулсан эрхэм чухаг хүн л энийг чадна. Би 99 жил цас бороонд гандсан богдын нохойн жогорхойгоор өөрийгөө ариулсан хүн.

Та нар улсаа өмөөр! Намайг өмөөр! Энэ үндэстнийг чинь би эрдэм чадлаараа аваад явж байна.

12 сарын 22-нд олон луйварчин хүмүүн дэлхийг аварсан гэж бурах байх. Тэдгээр чалчаа хүмүүст бүү итгэгтүн. Харрин надад итгэж, бишрэгтүн! Үүнийг би ч биш тэнгэр танд хэж байгаа болно.