Гацаанаас гарах гарцыг хэн замчлах вэ
СЕХ-ноос УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүнээр Ц.Оюунбаатарыг баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаад бараг хагас жил шахамын хугацаа өнгөрч байна.
СЕХ-ноос УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүнээр Ц.Оюунбаатарыг баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаад бараг хагас жил шахамын хугацаа өнгөрч байна. Гэвч УИХ-ын гишүүн, Татварын Ерөнхий Газрын дарга зэрэг өндөр эрэмбын суудлуудын эзэн явсан ноён Ц.Оюунбаатарын тангаргийг өргүүлэлгүй өдий хүртэл цээжний махыг нь барж байгаа шаналгааг АН хийгээд МАН-ынхны аль нь ч биш зөвхөн Татварын Ерөнхий Газрын даргаас нь мултлангуут хорондоо очиж нийлсэн МАХН нь хийж байна. Хортой хор л тэмцэлдэж чаддаг юм байна. Биш ээ хорыг хор нь л хорсгож чаддаг гэж хэлбэл илүү тохирох юм байна.
Түүний өмнөөс санаа нь “зовсон” хэвлэлийнхэн намынх нь журмын нөхдөөс байн байн гүйж очин лавладаг ч даанч нэг хүний үнэргүй хариуг цаадуул нь шидчихээд явчихдаг. Бүр бүгдийнх нь ам нэг шүү. Сүүлд генсек Г.Шийлэгдамба нь энэ асуудалд эцэслэсэн хариуг өгч орхилоо. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга “Ц.Оюунбаатар бол Шударга ёс эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн аравдугаарт байгаа хүн шүү дээ. Гэтэл түүний өмнө жагссан Н.Энхбаяр, зургадугаарт жагссан Э.Батшугар нарын асуудал байгаа. Нэг, зургаад жагссан хоёр хүн байхад 10-т жагссан Ц.Оюунбаатар тангараг өргөж болно гэж үү” хэмээсэн сэрүүн тайлбар хийж нэг мөсөн унтраав. Энэхүү хатуу байр сууриас болж Ц.Оюунбаатар шиг нас намба тогтсон, юм юм үзсэн ийм хүн нэг шинэ намд яаран дааран гүйж очиж, тэдэндээ өшиглүүлэн ингэж ч явах гэж дээ гэсэн халаглал энд эндгүй хийсэх болжээ. Тэгэхээр УИХ элэг бүтэн болох асуудал ахиад л хүлээгдэх бололтой. Мэдээж зовлон зүдгүүр туулан байж эвссэн “Шударга ёс” эвсэл нь дотроо эхнээсээ эвээ олоогүйгээс гадна байдал нь улам даамжирч, элдэв тулгалт хийн даварч байгаа нь танхимын тэргүүнийг шаналгаж байгаа нь ойлгомжтой. Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гаригт Шадар сайд Д.Тэрбишдагватай “Н.Энхбаяр + улс төрийн нөхцөл” байдал сэдвээр ярилцах үедээ муудалцаж дуу дуугаа өндөрсгөн бараг л зодоон шиг хэрүүл хийсэн тухай мэдээ ордноор нэг тархаад байна. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад ноён Д.Тэрбишдагва “ Айхтар сүрхий зүйл болоогүй. Ер нь юу ч болж байсан дуугүй гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ. Засгийн газрын ажлыг урагштай байлгахын тулд хэн, хэнд нь санал нийлэхгүй байх зүйл гарч болно. Тэр хүрээндээ зарим асуудал дээр маргадаг нь үнэн. Зодоон цохион хийсэн зүйл байхгүй” хэмээн хариулжээ. Үүний хажуугаар ээдрээтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн нэгэн далд тогтоолын тухай сураг улс төрийн хүрээнд ярьж байна. Тэр нь Н.Энхбаяр өөрийн “Эвсэл”-ээ Засгийн газраас гар гэсэн лүндэн буулгасан тухай мэдээлэл юм. Энэ мэдээлэл хэрэв үнэн бол байдал яаж эргэх нь тодорхой. Хэдийгээр албан ёсоор хэн ч энэ тухай ам нээгээгүй байгаа ч ор тас худлаа буюу магадлалгүй мэдээ гэж үзэх аргагүй. Одоо түүний байдал ямар байгаа билээ.
Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа өөрсдийнх нь атганд биш өөр газар байна гэдгийн нэгэн илрэл энэ юм. Явж явж яллаа гэтэл ялалт нь ялалт биш. Ханаа дугуйлсан ч тооноо өргөж чадахгүй өрөөсөн баганатай зүдэрч үйлээ үзэхийн эрхэнд наанаа инээж, цаанаа уйлан байж улс төрийн хамгийн бүтэхгүй хэсэгтэй хамтрах болдог. АН-тай учирсан энэхүү нөхцөл байдлыг үндсэндээ зовлон гэж нэрлэж болох юм.
Дээр нь Өвөрхангайн ялаа ч үгүй, бас ялагдаа ч үгүй дөрвөн “гишүүн”-ий асуудал саяхан л хамтарсан засагт ширээ тойроод сууж байсан МАН, АН хоёрын харилцааг жинхэнэ улайсгаж байна. Өвөрхангайн МАН-ын гишүүд хүйтний улирлын хамаг ажил ундрах цагаар автобус автобусаар залагдан ирж хоёр өдөр ордны гадаа хашгиралдаж байгаад буцсан. Мөн аймгийн АН-ынхан Ерөнхийлөгчид хандан хэвлэлээр “Бид архийг биш сүүг сонгосон юм шүү дээ. Та яагаад тоохгүй байгаа юм бэ” гэсэн утгатай тунирхлын захиа илгээж тэмцсэн. Эцэстээ олон нийтийн анхаарал энэ асуудлаас холдсон. Гэсэн ч тэд яг над шиг л өвөрхангайчуудыг олон жилийн турш парламентад төлөөлсөн Г.Батхүүг гэнэт сонгуулиар гарч ирсэн Н.Төмөрхүү гэдэг залуу ялчихсанд эргэлзсэн хэвээр. Баянхонгорт Г.Занданшатар хэний ч мэдэхгүй Д.Ганбатад өвдөг шороодсон гэхэд итгэдэггүй янзаараа байх шиг. Чухам юу гээч болсныг тооцоо хийсэн машин л мэдэх байх даа.
Өөр нэг хачирхалтай мэдээ түгсэн нь дөнгөж хэдхэн хоногийн өмнө дахин санал хураалтаар ялалт байгуулсан хатагтай Д.Арвинтай холбоотой байлаа. Тэрхүү мэдээ бол МАН-ын дунд үеийн гишүүдийн дотроос хамгийн идэвхтэй, хатуу байр суурьтайд зүй ёсны дагуу тооцогддог энэ эмэгтэйг намаасаа гарч АН-д элсэх болсон гэх мэдээ юм . Үнэхээр итгэхийн аргагүй мэдээ. Бараг магадлалгүй мэдээ гэж хэлж ч болно. Гэсэн ч энэ яриа хатагтай Д.Арвингийн ямар нэгэн сүнстэй уулзсан тухай хошин мэдээллээс илүү хүмүүсийн нүдийг том болгож байна. За, энэ мэт зүйлс ч яахав. Засгийн газар олон улсын бондын зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар босгож чадлаа хэмээн чангаар зарлалаа. Босгосон мөнгөний баяр хөөрт дуулианы ард буцааж төлөх их өр, хоногоор урсах их хүү-ний тоолуур эргэж эхлэсэн. Ороод ирсэн мөнгөөр шуудхан л түжигнүүлээд эхлэх бэлэн төсөл, ажиллах хүч харин яг таг уу. Бэлтгэл ажил хэр хийсэн бэ. Зээлж авчирсан их мөнгөний тоо зарлан хөөрцөглөх нэг хэрэг. Одоо хэрхэн амжиж үр ашиг болгох вэ гэдэг Засгийн газрын тархиа ажиллуулах зүйл. Гэтэл тэдний толгойг улс төр нь мэрж байна.
Явсаар улс төрийн амьдралд нүүрлээд буй энэ бүх төвөгтэй нөхцөл байдал засагт хамтарсан МАХН-ынх нь дарга Н.Энхбаярын хэргийг хяналтын шатны шүүх хэрхэн авч үзэхээс шалтгаалж шийдэгдэх нь. Хяналтын шатны шүүх хурлын тов дахин долоо хоногоор сунгагдсан болохоор түгшүүртэй өдрүүд мөн хэмжээгээр уртассан гэсэн үг. УИХ-ын үйл ажиллагаа тасалдсан хэвээрээ байна гэсэн үг. Харин парламентад суудалтай намууд таг чиг. Санаачлагыг тэгэхээр хэн, хаанаас гаргавал зохилтой вэ. Гацаанаас гарах гарцыг хэн замчлах вэ.