Бат-Үүл гүрийж, дүүргүүдийн Засаг дарга нар гэдийж байна
Орон нутгийн сонгууль зарлагдлаа. Ялагдаж үзээгүй МАН шуудхан хэлэхэд өшөө авагчдын үүр болжээ. Нийслэлд Бат-Үүл тэргүүтэй МоАх-ын партизанууд гарч ирсэн нь Ардын намын уур уурхайг уудлах илчлэх дэлбэлэх болов.
Орон нутгийн сонгууль зарлагдлаа. Ялагдаж үзээгүй МАН шуудхан хэлэхэд өшөө авагчдын үүр болжээ. Нийслэлд Бат-Үүл тэргүүтэй МоАх-ын партизанууд гарч ирсэн нь Ардын намын уур уурхайг уудлах илчлэх дэлбэлэх болов.
Нийслэл ямар төртэй байгааг улстөрчид хэлж чадахгүй байна. Учир нь хуулиар бол Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл. Тэрбээр нийслэлийн дүүргүүдийн дарга нарыг үг дуугүй захирах эрхтэй. Өдөр бүр шахам хүний амь эрсдэж байгаа цагт Засаг дарга нийслэлийн дүүргийн дарга нарт өдөр бүр хэд хэдэн тушаал буулгаж байна. Харамсалтай нь МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нар түүний үгийг сонсох нь бүү хэл, өөдөөс нь даапаа хийсэн ажиллагаа явуулж хорсолоо тайлж эхлэв. Мэргэжлийн хяналтынханыг шат бүртээ хяналтаа чангаруулах, албан тушаалтан бүр өөрийн хариуцсан ажлыг хийж, дээд шатандаа цаг алдалгүй тайлагнах өвөлжилтийн бэлтгэлийг гараар барьж, нүдээр үзэх үүргийг Засаг дарга Э.Бат-Үүл өдөр шөнөгүй өгч байна. Харамсалтай нь хариуд нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг өдөр шөнөгүй намдаа гишүүн элсүүлэх ажил зохион байгуулж, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан сураггүй байгаа гэнэ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар намаа шинэчлэх гээд төрийн ажил нурах, босох нь тэдэнд хамаагүй болжээ. Засаг даргын нэр хүнд нийслэлчүүдийн дунд өсөх тусам, тэр хэрээр дүүргийн Засаг дарга нарын нүд хорсож байгаа аж. Инээдтэй нь тэд хорслоо нийслэлийн Засаг даргад гаргах зүрх байхгүй. Өөрсдийн үйлчилгээ үзүүлэх ёстой иргэдийг тамлах арга бодож олж. Эндээс МАН, МАХН-аас төрд шургасан албан тушаалтны үнэн төрх харагдана. МАН-ынхан өөр намын албан тушаалтнуудыг эсэргүүцэж байвал намдаа үнэлэгдэнэ. МАН-д өөр намын гишүүнийг л эсэргүүцэж байвал нийслэл хог, утаа, мөс, цасанд дарагдаж байх нь хамаагүй. Тус намын төрхөөс үүдэлтэй араншин. 1922-1938 онд тэдний энэ араншин тодорсон. Намын бодлогыг эсэргүүцсэн нэрээр Монголын сэхээтний армийг хядаад зогсоогүй. Төр, намын зүтгэлтнүүдээ ч, түмэн олны шүтдэг сүм, хийдүүдийг хайр найргүй устгасан байдаг. Энэ нь уг нам Монголын ард түмэн, эх орны төлөө биш. Гишүүд нь зөвхөн намынхаа төлөө л үхэн хатан тэмцдэгийг батална. Социализмын үед ч энэ намын гишүүд л бусдаас илүү эрх эдэлдэг байсан. Өнөөдөр ганцхан энэ нам л монголчуудын хийсэн бүтээсэн баялагаас ихээхэн хэмжээний хөрөнгө эзэмшиж байна. Гэтэл бусад намуудад улсын өмч гэх зүйл байхгүй. Сүүлийн ганцхан жишээ гэхэд нийслэлийн өмчид байгаа Лениний музейг МАН түрээсээр эзэмшдэг юм байна. Харамсалтай нь нийслэлийн төсөвт тушаах ёстой 500 сая төгрөгийг тушаагаагүй гэнэ. Хэдэн арван тэрбум төгрөгөөр намын байраа хормын дотор барьсан энэ нам хотын төсөвт 500-хан сая төгрөг өгч чадахгүй байна гэхэд хэн ч итгэхгүй. Дахиад л нөгөө төрөө биш намаа боддог булчирхай нь ажиллаж байна гэсэн үг юм. Эндээс харвал МАН нийслэлийн төрийн албыг намдаа зүтгүүлсээр өнөөг хүрчээ. Нийслэл хөгжөөгүй, асуудлаа шийдэж чадаагүй нь МАН-ын гишүүд нийслэлийн төрийн албан тушаалыг намсаг болгосных гэж улс төр судлаач дүгнэж байна.
Улаанбаатарын ирээдүй
Орос цэрэг гэсэн агуулгатай энэ нэр хэр удаан байхыг би мэдэхгүй. Нийслэлийн Чингисийн өргөө ч юм уу, Соёмбот, Сүлдэт гэж нэрлэх бичлэг хийгээч гэж олон хүн надад санал тавьдаг. Гэхдээ өнөөдөр нийслэлийн байдал нэртэй мантай байна. Утаа, хог хоёрыг устаагүй байхад нэр устай ноцолдож суух нь коммунизмын онол ярьж 90 жил суусантай адил хэрэг болно. Анх удаа нийслэлийн удирдлага ардчилсан хүчний мэдэлд шилжлээ. Э.Бат-Үүл, Д.Баттулга, Н.Гантөмөр, Ш.Төмрбаатар, Н.Батаа гээд нийслэлийн удирдлагаар 23 жилийн өмнө монголчуудын эрх чөлөөний төлөө амиа золин, тэмцэж явсан ардчилагчид ажиллаж байна. Нийслэлийн утааг устгахаар арван жилийн өмнө газрыг иргэдэд шударгаар хувьчлахын төлөө тэмцэж явсан Б.Батмөнх, Ш.Ганхуяг, А.Лхагвадорж нар өөрсдийн боловсруулсан агуу төсөл хэрэгжүүлэх гэж зовж явна. Нийслэлчүүд тэдэнд итгэсэн. Эрхийг нь өгсөн. Ямар ч шатны дарга, түшмэд тэднийг эсэргүүцэх эрхгүй. Үүл+Тулга /Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга/ энэ бол бодлого. Нийслэлчүүдийг утаанаас ангижруулах бодит ажил. Тэд ирэх гурван жил нийслэлийн утааг долоон уулын цаагуур хөөнө. Дахин тэр тухай хөгшидийн сэтгэлд л дурсагдана. Гэхдээ энэ бүхэн шидэт саваагаар бүтнэ гэсэн үг биш. Тэр бүхнийг гүйцэлдүүлэхэд нийслэлчүүдийн итгэл дахин хэрэгтэй. Үүний тулд хууль хэрэгжүүлэх гэж гүрийж байгаа Засаг дарга Э.Бат-Үүлийг хууль гишгэж, намаа тордож байгаа дүүргийн Засаг дарга нараас нийслэлчүүд ялгах шаардлагатай. Нам ялгалгүйгээр, нийслэлчүүдийг тордох гэж байгаа Э.Бат-Үүл, төрийн төсвөөр намаа сурталчилж байгаа МАН-ын дарга нарын ялгааг анзаарах учиртай. Удахгүй болох орон нутгийн сонгуульд АН ялж байж Засаг дарга Э.Бат-Үүлийн бодлого дүүрэгт хэрэгжинэ. Эс тэгвээс иргэд хохирч, МАН баясана. МАН-аас барьж байгаа бодлого Үүл, Тулга хоёрыг эсэргүүцэж байвал нийслэлийн тал нь хөлдөнө үү, бүтнээрээ хөлдөнө үү МАН-д падлий байхгүй. Нийслэлчүүд хэр их зутарна. Тэр хэмжээгээр МАН-д ашигтай тусна. Хороо, дүүрэгт хог, утааг нь нэмээд байхад Э.Бат-Үүл зайлахгүй бол хэн зайлах вэ хэмээн МАН мушийж байна. Орон нутгийн сонгуулийг авчихвал орвонгоор нийслэлийг эргүүлнэ гэж МАН занаж байна. Утаагүй нийслэл МАН-д хэрэггүй. Улаан үзэл сурталтай Улаанбаатар л тэдэнд байхад хангалттай. Ирэх орон нутгийн сонгуульд АН ялбал утаа, хог түүх болон үлдэнэ. Гэр хорооллынхон хойт насандаа биш, энэ насандаа паартай байшин, паалантай жорлонд амьдарч үзнэ. МАН ялбал хороо, дүүрэг хог утаагаар л уралдах болно. Энэ бол Улаанбаатарын маргаашийн зураг. Мэрэг төлөг биш. Өнгөрсөн жилүүдэд батлагдсан түүх.
баатарыг дэмжэцгээ
Зочин
Зочин
uwuu
ul medeh
Зочин
Óíøèã÷
chuka
Зочин
хабсм
Sem
Зочин
uurchlue
irgen
Хувийн мөрдөгч
Хувийн мөрдөгч
sobadam
Зочин
Зочин
Зочин
Зочин
хотын иргэн
Зочин
нийслэлчүүд
Зочин
MGL
Зочин
Ub irgen
124.158.74.8 - д
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ogi
baasan
Бог
Зочин
DFG
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Brayan
кккк
кккк
кккк
Oyunaa
Oyunaa
Зочин
Ene oron nutgiin songuulaar chini duurgiin
Зочин
сэр
Зочин