Сүмд ноход гүйж явна гэвэл
Оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх тухай дуулиан боловсролын шинэ сайд Л.Гантөмөрийг чамгүй сандаргасан. Сайд нь мэднэ гэж бодоод төрийн өмчийн сургуулийн төлбөрийг арван хувиас илүү нэмэхийг хориглосон боловч их, дээд сургуулиуд түүний үгийг тоодоггүй.
Оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх тухай дуулиан боловсролын шинэ сайд Л.Гантөмөрийг чамгүй сандаргасан. Сайд нь мэднэ гэж бодоод төрийн өмчийн сургуулийн төлбөрийг арван хувиас илүү нэмэхийг хориглосон боловч их, дээд сургуулиуд түүний үгийг тоодоггүй. Төлбөр л нэмэхгүй бол сургуулиуд хаалгаа барих хэрэг гарах дээрээ тулаад байгаа юм болов уу гэтэл бас тийм биш юм аа. Төрийн их дээд сургуулиуд төрийн сангийн мөнгө, төсөв, оюутнуудын төлбөр, хандив, бусад орлого зэрэг мөнгөөр хэрхэн нааддаг тухай ноцтой баримт манай редакцид ирэв. Энэ баримтаар бол МУИС-ийн удирдлага нэг сайдын үгэнд орох нь бүү хэл, Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолыг ч тоодоггүй нь харагдана. Жишээлбэл, Засгийн газар 2010 оны нэгдүгээр сарын 10-нд МУИС-ийг өөрчлөн байгуулах тогтоол гаргасан. Гэхдээ 100 хувь төрийн өмч нь хэвээрээ байхаар. Тогтоолоор МУИС-ийг улсын бүртгэлээ өөрчлөхийг үүрэг болгосон. Гэтэл өнөөг хүртэл хуучин бүртгэлтэйгээ. МУИС төсвөөс санхүүжилт авдаг тул төрийн сангийн дансаар л гүйлгээ хийх үүрэгтэй. Гэтэл МУИС-ийн удирдлага арилжааны банкинд данс нээлгэчихээд. түүгээрээ гүйлгээ хийх сонирхолд хөтлөгджээ. Арга нь тун энгийн МУИС-ийн удирдлага төрийн өмчийн хажуугаар МУИС-ийн хөгжлийн сан нэртэй нэгэн Төрийн бус байгууллага байгуулжээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол төрийн байгууллага хажуудаа хувийн байгууллага, төрийн бус байгууллага байгуулж болохгүй. Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн бус байгууллага байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байх тухай ч хуулиар баталгаажуулсан нь энэ. Харин МУИС яагаад төрийн бус байгууллагаа байгуулсан шалтгаан нь мөнгө угаах гэснээс өөрөөр тайлбарлах арга алга. Монгол Улсын оюуны сорыг бэлтгэдэг МУИС-ийн удирдлага олон тэрбум төгрөгөөр тоглож, газрын наймаа хийж явна гэвэл та итгэх үү. Оюутнууд л л хууль зөрчдөг гэж шүүмжилдэг. Харин МУИС-ийн ректор С.Төмөр-Очир хууль зөрчжээ гэвэл яах бол. Ректорын хууль зөрчиж байгуулсан “МУИС хөгжлийн сан” хэмээх ТББ газрын наймаа хийж, ТӨХ мэтийн жижиг гарыг үл тоомсорлосон хэний, ямар дэмжлэг хүлээж өнөөг хүртэл хариуцлага хүлээхгүй байгаа нь анхаарал татна. МУИС-ийн мэдэлд байгаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн дутуу барилга байсан гэнэ. Тэр нь МУИС-аас арваадхан алхмын зайтай үнэтэй 375 метр квадрат газар. Ийм хэмжээний газар 16 давхар орон сууц бариад зарахад өлхөн арван сая ам.доллар олно. Гэтэл хууль бус ТББ-ын Удирдах зөвлөл тус газрыг 292 сая төгрөгөөр үнэлэн иргэн Даш гэдэг хүнд худалдчихжээ. Харин Дашаас 200 сая төгрөг авчээ. Сонирхолтой нь түүнийг санхүүгийн бүртгэлд “өглөг” хэмээн бүртгэсэн байх юм. Хуулиар бол тус газрыг худалдах, үрэх, дуудлагаар худалдах, хувьчлах эрх нь ТӨХ-нд байдаг аж. Бүр ноцтой нь энэ байгууллага магистрын сургалт, шилжин суралцсаны төлбөрийн 50 хувь, оюутны хяналтын тооноос хэтэрсэнд авдаг нэмэлт төлбөр гэх мэт ихээхэн хэмжээний мөнгийг дансаараа дамжуулна. Эрүүгийн шинжтэй энэ хэргийн хариуцлагыг ТББ байгууллага байгуулсан ректор, ТББ-ын Удирдах зөвлөл, өмчөө хянах үүрэгтэй ТӨХ, Мэргэжлийн хяналтын байгууллага, энэ бүхнийг зохион байгуулсан С.Төмөр-Очир нарын хэн хүлээх нь тодорхой бус байна. Учир нь банкны хууль бус дансаар гүйгээ хийхдээ нэгдүгээр гарын үсгийг МУИС-ийн дэд захирал Б.Даваасүрэн, хоёрдугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч н.Оюунцэцэг нар зурна. Мөнгөний баримт нь санхүүгийн тэмдэг төдийгөөр баталгаажиж, гүйлгээ хийгдэнэ. Төрийн өмчийн жижиг газрын дарга, жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол өдийд хаана суугаа нь тодорхой. Харин монголчуудын оюуны сорыг бэлтгэдэг МУИС-ийн удирдлага яах бол гэдгийг оюутнуудаас эхлээд Монголын сэхээтнүүд анхааралтай ажиглаж байна. Мэдээж дээрх үйлдэл зөвхөн МУИС дээр гарсан гэвэл худал хэрэг болно. Бусад төрийн өмчийн их дээд сургуулиудад ч МУИС-ийн дээрх өвчин халдсан нь мэдээж. Гэхдээ төрийн өмч, оюутны намрын элсэлтээр бизнес хийж байгаа үйлдэл нь хуулийн хажуугаар өнгөрөх учиргүй. Одоогоор боловсролын салбарт илэрсэн хамгийн том луйврын ганц жишээ энэ. Монголчууд хүүхдээ сургахын тулд асар их хөрөнгө зардаг болсон. Төр ч түүнийг нь дэмжиж багагүй хэмжээний мөнгө гаргаж байна. Гэтэл хувь, хувьсгалаас гарсан тэр их мөнгө хэдхэн хүнийг баяжуулах хэрэг болж байгаа нь өнөөгийн их, дээд боловсролын сургалт, чанар муу байгаагаар илэрнэ. МУИС-ийн удирдлага зөвхөн газрын наймаа хийгээд зогсохгүй санхүүгийн томоохон зөрчил байгаа нь шалгалтаар илэрсэн байна. 2011 оны салбаруудаас гаргаж өгсөн тайлан, толгой байгууллага болох МУИС-ийн тайлантай тэмээ, ямаа шиг зөржээ. Зөвхөн богино хугацаат өр төлбөр гэхэд хоёр сая шахам ам.доллар, Засгийн газрын хөрөнгө оруулалт арван сая ам.доллараар зөрсөн байх юм. Дээр нь дахин үнэлгээний 10.2 сая ам.долларын зөрүүтэй гарчээ. Мөн 2010 оны баталгаажсан тайланг 2011 оны эхэнд шалгахад нэг тэрбум төгрөгийн зөрүү гарсан аж. Эрдэмтэд маань зардлаа өсгөх бичих замаар энэ их мөнгийг тайландаа суулгах арга олсон уу гэмээр. Тэд зөвхөн зардал нэмэх замаар мөнгө хийдэггүй бололтой. Зарим тохиолдолд хасах арга бас хэрэглэнэ. Салбар сургуулиуд гурван тэрбум төгрөгийн авлагатай гэж тайлагнасан бол толгой сургууль түүнийг нь бууруулаад нэг тэрбум бууруулж тайлагнасан байх жишээтэй. МУИС төгсөгчид сургуулиараа гайхуулах дуртай. Оюутнууд нь ч бусад сургуулийн оюутнуудтай харьцуулахад арай дээгүүр харцтай. Энэ нь ч тэдний буруу биш. Учир нь МУИС монголчуудыг соён гэгээрүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн. Тэд сургуулиа Монголын боловсролын ариун сүм гэж хайрлаж явдаг. Хармсалтай нь энэ сүмд нь ноход гүйж явна гэвэл тэд итгэхгүй. МУИС болон бусад төрийн их, дээд сургуулиудтай холбоотой асуудал сөхөгдөж байгаа нь анхных биш. Өмнө нь ч олон удаа яригдаж байсан. Гэхдээ ард олон тэр бүрт итгээд байдаггүй байсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг эрхэм ректор хууль мэдэхгүйдээ гаргасан гэвэл худлаа. Хуулийг тэр хамгийн сайн мэднэ яаж бултахаа ч тооцсон. Ямар ч том мөнгөн дээр Төмөр-Очир ректор гарын үсэг зураагүй. Харин өнөө төрийн бус байгууллагын удирдлага, нягтлан гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дарсан байгаа. “Бид оюутнуудын сургалтын төлбөрөөр амиа зогоож байна” хэмээн ярьдаг. Энэ сургууль жилд багаар тооцоход 60 сая ам.доллар эргүүлж байна. Ганц жишээ татахад МУИС-ийн ЭЗС-д өнгөрсөн жил 90 гаруй оюутан бусад сургуулиас шилжүүлж авахдаа тус бүрээс нь 1,4-2,2 сая төгрөг авах тушаал гаргажээ. Сэжигтэй нь дээрх төлбөрөөс тэрбум шахам төгрөгийг хөнгөлсөн байна. Гэхдээ албан бус ханш 3-5 сая төгрөг байдаг тухай оюутнууд ярьдаг. Зөвхөн энэ зөрүүнээс багш нарын цалинг нэмж болно. Энэ тохиолдолд оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй байх боломжтой. МУИС-ийн удирдлага сургуулийнхаа санхүүгийн тайланг оюутнууддаа, эцэг, эхчүүдэд ил тод болгох, шинэчлэлийн Засгийн газар, МУИС-д аудит хийлгээд, холбогдох байгууллагууд үнэнээр нь шалгавал жигтэйхэн муухай тоо, новш, ноохой гарах юм шиг байна билээ. Ингэхэд МУИС маань төрийн сургууль бил үү, Төмөр-Очир нарын сургууль бил үү.
Гэхдээ ...
Sain medehgui yum.
Хувийн мөрдөгч
ard
zochin
нано
УК
Зочин
Зочин
Зочин
ulzii
Зочин
Зочин
USA
жулик
YGB
ард
shonkhor
Зочин
Зочин
baagii
Caution
Зочин
bagsh
bat
Shalga
kkkk