Буцаж урсана
Төрийн ордон шинэ Парламент, шинэ Засгийн газрын гишүүдээ хүлээж аваад хоёр сар болох гэж байна.
Төрийн ордон шинэ Парламент, шинэ Засгийн газрын гишүүдээ хүлээж аваад хоёр сар болох гэж байна. Улс төрийн шинэ мөчлөг эхлэснээс хойшхи энэхүү 50 гаруй хоног халаа сэлгээ, томилгоо, тэдгээр үйл явцыг тойрсон хэрүүл хараалаар л дүүрэн байв. Улс төрийн ээлжит сонгуулийн дараах төр төвхнөх явц угаасаа л нэг иймэрхүү өнгө төрхтэй өрнөдөг. Гэхдээ танил дасал болсон өнгө төрх гэдэг нэг хэрэг. Тэндээс үлээж байгаа салхи нийгмийг тавгүйтүүлж, шууд тулгасан, хүчиндэж эрдсэн, бухимдуулж бужигнуулсан бардуу шинж зонхилж байгаагаараа ихээхэн онцлогтой байна. Энэ онцлог нь харин хожмоо ямархан үр дагаварыг авчирч гайтуулахыг одоогоор дүгнэх аргагүй юм. Товчхон хэлэхэд манай өнөөдрийн эрх мэдлийн олонхи маань парламент доторх эрээвэр хураавар, энд тэндээс тэнэж орж ирсэн сайн дурынхныхаа учрыг олж чадахгүй будилж байна. Механик нэгдэл адармаатай нь үнэн. Одоо парламент дотор сүрхий сүрхий юм ярьж тодрох оролдлого хийж байгаа нөхдүүдийг сайн ажиглаарай. Хуучин засгийн үед хэн ч биш байсан ганц нэг хүмүүс, одоо хэн болох нь тодорхойгүй, хэн нэгэн болох ирээдүйгүй хэцүү нөхдүүд л үсчиж байгаа. Учраа мэдэхгүй, нэгэнт урссан голын голдирлыг буцааж эргүүлэх гэсэн болчимгүй оролдлого тээсэн алиалагчид л гэж тэднийг хэлж болно.
Б.Бат-эрдэнэ гэж нэг бөх байна. Монголын дундаж олонхийн харанхуй хайранд насаараа хөлбөрсөн нөхөр. Гаднаасаа хийгүй, сайн хүний дүртэй, бүлээн бүтээн оргисон энэ хүн монголд юу хийсэн юм бэ. Өөрийнхөө ойлгохгүй, ойлгох бололцоо ч үгүй сэдвээр л дэмийрч байдаг. Үндсэн салбар нь болох үндэсний бөхдөө ч дандаа өөрөөсөөсөө илүү хүмүүсийг зальдаж, аргалж, хохироож явж дээшээ гарсан хүний амиа хичээсэн атгаг намтар л үлдсэн байдаг шүү дээ. Хэрлэн голоо хэрчүүлэхгүй гээд явж байх нь түүнд зохиж байсан. Одоо “Оюу толгой”-н гэрээг буцаана гээд л орилж байна. Огт мэдэхгүй, өөрийнхөө тархины хэмжээнд ахадсан юмаар популизм хийж яваа нь олон түмэнд нэг их эх оронч харагдахаасаа илүү инээдэм эмгэнэл болон үзэгдэж байна шүү дээ, уг нь.
“Оюу толгой”-н гэрээний сурталчилгаанд би огт оролцоогүй сэтгүүлч. Гэхдээ одоо болж буй нэг үзэгдэлд дургүй минь ихэд хүрч байна. Манай шинэ нөхдүүдийн хийж байгаа ажил, ярьж байгаа зүйл, явуулж байгаа суртал нэг л бишээ. Хүн байвал барьж хорино, шоронд хийнэ, шонд дүүжлэнэ. Гэрээ байвал цуцлана. Бусниулна Олон улсын тавцанд монгол улсын нэр хүнд хохирол амсана уу, яана хамаагүй, хөгжлийн босгон дээр ирсэн бид ухрана уу, боломжоо алдана уу бүр хамаагүй. Дараагийн зүйл, байшин байвал нураана..монгол хүмүүсийн гадна дотноос царайчилж олж ирсэн хэдэн төгрөг салхинд хийснэ үү яана бас хамаагүй. Ийм л харгис уур амьсал зонхилсон өдрүүд үргэлжилж байна. Хэдийнээс бид бие биедээ ийм хайргүй, ийм харгис болчихов оо.
О.Баасанхүү гэж нэг тэнэг байна. Тэнэж орж ирсэн, тэнэсэн сум шиг ийм нөхрийг өөрөөр юу гэх юм. Гэрээ гэдэг чинь сайн дурын зүйл гэж тэр хашгирч байна. Тэр өөрөө сайн дурын уран сайханч болохоор тэрэнд бүх юм сайн дурын санагдах нь зүйн хэрэг. Өөрөө хэн ч биш байж монгол төрийн тамгаа дараад явуулсан зүйлийг урж шидэх эрхийг хэн түүнд олгосон юм бэ. Энэ улсад чинь үлдэх нэр, үргэлжлэх зам харгуй гэж байдаг юм. Тэр мэдэхгүй л дээ. Тийм учраас ийм овилгогүй юмнуудын амныхаа зоргоор донгосч байдаг зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй. Хэрэгтнээ өмгөөлөөд яв. Эсвэл төрийн буулган дор, төрийн хүн байх цагаан толгойг эхнээс нь заалга гэж хэлмээр санагдана. За, тэр бие даагчид нэг хэрэг. Тэд хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй. Тэдний мөрийн хөтөлбөр ч гэж юу байлаа, хэрэгжинэ ч гэж юу байлаа. Тийм юм байдаггүй юм. Дөрвөн жил шоу хийнэ. Шоу бол шоу. Үндсэндээ энэ улсын төлөө нэг шавар амбаар барьж, нэг тоосго тавиагүй нөхдүүд гарч ирчихээд нураана, барина хорино, буцаана ухаарна, хална солино л гэж бахирч байна. Голын урсгал эргэж урсдаггүй юм аа. Ямар ч модернист буцааж урсгаагүй байна.
Манайхан багаар амьдарч сураагүй улс. Сураагүй учраас бүх юм нь эргэж буцаж, бужигнаж, хэрэлдэж тэмцэлдэж байдаг. Одоо “Оюу толгой”-н гэрээг буцаах эсэх дээр эсрэг санал өгсөн гишүүдийг яллах аян эхлээд байна. Хараад хэлэх үг олдохгүй суух бэрх юм аа. Яасан нөгөө “Оюутолгой”-гоор амьсгалж байсан сэтгүүлчид, яасан нөгөө баталж хийж байсан улстөрчид...Монголд ой санамж гэж үнэхээр үгүй болжээ. Монголын төрд бүр ч алга....