Нэмэгдэлтэй театр. Хоёр ертөнцийн буудал
Бид хатсан өвс, ялаа шумуул хоол руу орчихыг хээрийн нэмэгдэл гэж өхөөрдөөд л идэж орхидог.
Бид хатсан өвс, ялаа шумуул хоол руу орчихыг хээрийн нэмэгдэл гэж өхөөрдөөд л идэж орхидог. Харин театрт нэг юм үзэх гэхээр тасралтгүй урдуур сүүтэгнэх тарган гүзээ, дотор нь тархи бий эсэх нь үл мэдэгдэх толгойнуудыг бол “гудамжны нэмэгдэл” юм өөрийгөө тайтгарууллаа. Жүжгийнхээ эхний 1\3-ийг ийн “үзэж”, үлдсэн хэсгийг нь энд тэнд гялалзах гар утасны гэрэл, хэн нэгний тэврээд ирсэн хүүхдийн уйлах чимээнд өнгөрүүлэв. Төгсгөл нь ч зүгээргүй гээ. Жүжиг ерөнхийдөө дуусах болж, гэхдээ арай ч дуусачихаагүй байхад нь пижигнэтэл босож үүд рүү багшрах олон хүний араас тайзан дээр юу болоод байгааг арай гэж л харсан. Гэхдээ давгүй ээ, ямар ч байсан жүжигчдэд алга таших үзэгчид үлдсэн юм шүү.
Жүжиг цагаасаа 25 минут хоцорч эхэлсэн. Хаана ч хэвийн явдал. Бүр ингэсэнд нь итгэмээргүй байлаа. Харин үзэгчид бүтэн цагийн турш цуварсан нь тэр. Театр маань яах вэ, жижигхэн ч гэсэн хөөрхөн хийцтэй. Багадаа орж байсан хэвээрээ л байна. Харин хүйтэн. Ер нь тоглогчид маань билетэн дээрээ “даарах тул зузаан хувцаслаарай” гэж анхааруулахгүй бол дараа нь “нэг их даарч билээ” гэснээс өөр дурсамж үлдэхгүй нь байна. Бас сандлууд нь ардах нь урдахтайгаа бараг чацуугаас болж нэлээн өлийж л үзэх хэрэгтэй болсон. Том том толгой данхайлдаад л. Засвар хийхээр болж дээ. Хувьчлагдаагүй юм уу хаашаа ен.
УДБЭТ-д ТВ коктэйл Амбий нартай хамтран “Хоёр ертөнцийг буудал” жүжиг тоглож байгаа ажээ. Ж.Сэнгэдорж найруулсан.
Жүжгийн хувьд тас зохиолтой байлаа. Франц хүн бичсэн гэнэ. Амтархан үзлээ. Найруулагчийн гоё эффектүүд үзэгчийг тайз руу уусган оруулж байна. Явсаар байгаад төгсгөл дээр хүрлээ. За Өөскөө үхэх үү амьдрах уу гэсэн догдлол дээр иртэл Си эмч “хайр үхлийг ч ялдаг” гээд хэлээд өгөв. Аа үхэхгүй юм байна, тэгвэл өөр яах нь уу гэж харж байтал “яах ч гүй” дуусчихдаг юм даа. Тэгсэн хэрнээ Өөскөө үхэх амьдрах эсэхийг үзэгчдэд “таавар болгон үлдээсэн” гээч. Дөнгөж саяхан хариуг нь хэлчихсэн таавар байдгийг харав.
“Юу болоод байгааг жүжигчдээрээ тоочуулдаг” монгол стиль нь “төгсгөлийг үзэгчдэд үлдээдэг” гэсэн модерн стильтэйгээ зөрөлдчихлөө. Ядаж нэгийгээ болихгүй дээ. Аль дээрийн л сонины мөр: “Харин гол дүрийн хоёрын гэрлэх үү салах уу гэдгийг үзэгчдэд үлдээсэн нь найруулагчийн уран шийдэл байлаа...”. Гэтэл би санаанд оромгүй, эсвэл уран гоё төгсгөл хүлээцэн сууж байдаг.
Нэг бодож олсонтойгоо хэдэн жил зууралддаг энэ монгол уран бүтээлчид үү! Эсвэл жүжгийг учиргүй яарч хийгээ юу?.
Жүжигчдийн хувьд бүгдээрээ л мундаг юм. Ялангуяа Цэнд-Аюуш, Энхбаяр нарын ярианы өнгө гоё. Амбий лаг байна. Бусад нь ч гоё. Яагаад хоолойны өнгө вэ гэвэл хуучны хэдэн хөгшчүүлийн дуу оруулалт ба “Мандухай цэцэн хатан” киног эс тооцоод сүүлийн үеийн буюу 80-аад оны дунд үеэс хойшхи манай бүх жүжиг, киноны тоглолтод хоолойны өнгө, үнэмшилгүй яриа орж эхлээд, 90 оноос хойш бүр муухай орилоон нэмэгдээд дампуураад явчихсан ажиглагддаг. Хүний чихэнд хэзээ ч наалдхааргүй, бүр чийртэй, үнэмшилгүй, амьдралд байдаггүй хоолойн тембрүүд сайн муу зохиол, сайн муу найруулга үл харгалзан бүх киног “онцгүй, үнэмшилгүй болчихсон” гэгдэхэд том нөлөө үзүүлсэн болов уу. Оргил жишээ нь Оргил гэх бага зэрэг европжуу царайтай жүжигчин байсныг манайхан мэднэ. Хүүхнүүд зөвхөн чих байхад л хангалттай дурлаж орхидог хорвоод яагаад үнэмшилтэй диалоги хийчихэж чадалгүй олон жил болсон юм бол гэдэг сонин.
Өнөөдрийн жүжигт бол “яг орчихсон явсныг гартал” гэнэ гэнэ орилсоныг, бас Си эмчийн яриаг эс тооцвол яриа хөөрөө ерөнхийдөө давгүй л байлаа. Си эмчийг яагаад ч яг тийм барил авахуулцын, албатай ч юм уу гүй ч юм уу хэхэ.
Ямартай ч нэг оройг аятайхан өнгөрөөв. Жүжиг үзсэн. Үйл явдалд нь орлоо. Хамт догдоллоо. Ямар сайндаа гоё төгсгөл хүлээчихсэн сууж байх вэ дээ. Та нар бас үзээд алдаарай. Үнэхээр хөөрхөн зохиол, шийдлүүдийг харах болно. Гэхдээ зузаан хувцаслаарай. Тэгээд инжоое!

Зочин
Зочин
ЭНХБАЯРЫН ГАВЪЯАТ ҮЙЛЭНД ЗОРИУЛАВ
nice
buratino
dandi
Зочин
d temuujin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
ss