Буг чөтгөр ч бурханлаг
Гэгээрсэн хүний хувьд бүх юм сайхан бол гэгээрэлгүй хүний хувьд бүх юм муухай. Муухай нь гайгүй муухай, найгүй муухай гэсэн хоёр ялгаатай.
Гэгээрсэн хүний хувьд бүх юм сайхан бол гэгээрэлгүй хүний хувьд бүх юм муухай. Муухай нь гайгүй муухай, найгүй муухай гэсэн хоёр ялгаатай. Гайгүй муухай санагдсандаа л хайрлах, бишрэх гэхчлэн гоё үгсийг хэрэглэдэг. Харалган мунхаг хүний хайр нь хүртэл харамлах, өмчлөх сэтгэлийнх нь илрэл байдаг. Чин хайр бусдад эрх чөлөө соёрхохоос биш, хүлээс дарамт болдоггүй. Арай гайгүй хорслоо л мунхаг хүмүүс хайр гэж эндүүрдэг. Жинхэнэ оршихуйг харах нүд, мэдрэх зүрх нь үй түмэн үйл түйтгэртээ хучигджээ.
Ариусч гийсэн мэлмий л жинхэнэ оршихуйг хардаг. Арай бүдэг, илүү тодорхой гэж ялгарахаас биш бүх тохиол сайхан, бүх юм зөв. Бурхан, чөтгөр хэмээн дайсагнасан хоёр тал түүний хувьд байхгүй. Энэтхэг санскрит хэлэнд үүнийг маш сайхнаар илэрхийлдэг. Англи хэлний divine (бурхан), devil (чөтгөр) хоёулаа санскрит хэлний dev гэсэн язгуураас үүсэлтэй. Dev бол гэрэл гэгээ, deva бурхан тэнгэр гэсэн утгатай. Гэгээрсэн хүн чөтгөрт ч гэсэн “Ямар бурханлаг, ямар гайхамшиг вэ!” л гэж хэлдэг.
Нэгэн түүх өгүүлье. Энэ явдал Исламын арш (мистик) эмэгтэй Рабияагийн тухай. Нэгэн удаа түүнтэй өөр нэг мистик Хассан аялж явжээ. Хассан Кураан судраа хаа нэгтээ гээсэн байж. Өглөөний заибирлаа үйлдэхийн тулд тэр Рабияагаас судрыг нь гуйжээ. Өдөр бүхэн унших учиртай судар хэдэн сар хэрэглээгүй гэмээр өлөн тоосонд дарагдсаныг Хассан хараад ихэд гайхав. Тэгээд судрыг нээтэл нүдэндээ итгэмгүй зүйл олж хараад бүр ч сандарч уймарчээ. “Буг чөтгөрийг үзэн яд!” гэсэн ариун бичээс дээрх үг бүрийг чагталж зассан байлаа. Сүүлчийн эш үзүүлэгчийн бошгыг дур зоргоороо засах зүрхтэй ямар гээч бүсгүй вэ! Хассан мөргөлөө ч үйлдэж чадалгүй Рабияа дээр эргэн ирлээ.
Рабияа бол гэгээрсэн эмэгтэй байсан юм. Энэ дэлхий дээр тун цөөхөн эмэгтэй хүн бодь хутгийг олсон. Тэдний нэг нь Рабияа бүлгээ. Хассаныг хараад тэрбээр “Судрын тоосонд та үймэрч орхив уу, сэтгэлийн тоосондоо үймэрч орхив уу?” гэлээ. Хассан “Ингэж болно гэж үү?” хэмээн чичирсэн гараар дүүрэн засвартай судрыг дэлгэн асуув.
“Зүгээр л тайван мөргөлөө үйлдэхгүй, юунд ингэтлээ сандардаг юм бэ?” гэж Рабияа инээмсэглээд, “Бурхантай учирсан тэр өдрөөс хойш надад өөр царай харагдахаа больсон. Бүх дүр түүний гэгээн дүр. Буг чөтгөр ч урд минь гарч ирсэн би Бурханыг л харна. Тэгээд яаж үзэн ядаж чадах юм бэ? Зөнч мэргэнтэй учирсан ч би эл судрын үгс зүйд нийцэхгүйг шулуухан хэлнэ. Хуваагдмал хүмүүст л зөв зүйтэй санагддаг байх. Бурханыг таньсан хүн хуваагдмал байж чадахгүй” гэж хариулжээ.

Эх сурвалж: “And the Flowers Showered” by Osho.
Зочин
Зочин
Маралбаясах
Зочин
Энхээ
Зочин
kherlen
Зочин
Зочин
Зочин
203.91.117.4 induuchind
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
df4f
бадралд
badraldaa bayarlala
Зочин
Зочин
ЭНХБАЯРЫН ГАВЪЯАТ ҮЙЛЭНД ЗОРИУЛАВ
Зочин
Зочин
Сэрээч
eb
zochin
Shashin gej yag yuu yariad bainaa
Зочин
анх уншсан юмандаа шууд итгэдэг хүн усан тэнэг

Children of Lucifer
Зочин
чөтгөрт хүртэл ямар бурханлаг гэдэг гэнэ үү хэхэ
арай ч дээ
Altantsetseg (103.9.90.130)
бадралаа яг энэ мөр хаана байгааг олоодох
монгол сармагчид
Altantsetseg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
bayarlaa
bayarlaa
БАДРАЛД
Зочин
Зочин