Жинхэнэ их хурал болбол…
Сонгуулийн үр дүнгээр улс төрийн дахин хуваарилалт явагдана. Энэ процесс мэдээж МАХН-ын доторхи хүч нөлөөгөө тавьж өгөх эсэхээ хараахан нэгсэж шийдээгүй яваа 50-иад оныхны хөдөлгөөнөөс хамааралтай.
Сонгуулийн үр дүнгээр улс төрийн дахин хуваарилалт явагдана. Энэ процесс мэдээж МАХН-ын доторхи хүч нөлөөгөө тавьж өгөх эсэхээ хараахан нэгсэж шийдээгүй яваа 50-иад оныхны хөдөлгөөнөөс хамааралтай. Энэ үеийн гол төлөөлөл нь С.Баяр. Ард нь мэдээж Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан гэсэн нэрс хөврөнө. Эд халаагаа хэнд нь яаж өгөхөө мэднэ. Ар өврөө мэдэх, ач юуг нь ухамсарлах тийм гарт атгуулахаа мэднэ дээ. Жишээ нь Ц.Нямдоржтой учраа олж чадаагүй хүн намын дарга болоход хэцүү. Гарч ирээд ганц “бөөлөхөд” л нурааж мэднэ.
Жишээ нь, өнөөдрийн намын удирдлагын хэт яарсан, дутуу бодсон “Тэрэлжийн” тунхаг дээр л гэхэд хашир толгой Н.Энхбаяр яаж тоглож, дэмжигчдийн хүрээгээ хэрхэн тэлж байгааг хар. Үүгээрээ дөрөөлж залуучуудыг яаж нуман тулгуурт оруулж, том эрх ашиг, том эрх мэдлийн наймааны эхлэлийг тавьж байгааг нь бид бүгдээрээ харж байна. Ингэж л дүү нараа алгадаад авч чаддаг үе шүү дээ.
Бас нэгэн “Том ах”- ын үзүүлж буй дүү нараа удирдах гэсэн, халамжиндаа авах гэсэн “хашир” ухаан өөрсдийн үеийнхнийх нь атаархал, дүү нарынх нь дургүйцлийг сэмхэн төрүүлж байгааг ч анзаарч буй биз ээ.
Улс төрийг хийдэг шинэ урлагийн тухай ишилж, баахан онол ном гаргаж ирээд “Ийм юм гэж цаашдаа байхгүй. Хуучин үеийг хуучин араншинтай нь цэцэг чулуудаад үднэ” гэсэн цэцэн залуус захаас аван үгүйсгэх л байх. Гэхдээ л С.Баярыг мурина, энэ цагийн сэтгэлийн уясал дээр нь “тоглоод” гараад явчихна гэж тооцвол гэнэн л хэрэг болно.
Ингэхэд 50-иад оныхны хамгийн том лидерээр хаалгаа цэлс хийтэл нээлгүүлж байгаа жараад оныхон гэж хэн юм бэ
Энэ үеийн шийдвэр гаргах гол этгээдүүд нь хэн хэн юм бол. Энэ үеийн гол төлөөлөл С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Г.Мөнхбаяр, У.Барсболд, Т.Гантулга, Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр…гэсээр цааш цуврана. Эд хэндээ итгэл үзүүлэх вэ гэдгээ өөрсдөө л шийднэ. Гэхдээ хамгийн адармаатай нь эд мөн л цул биш. Жишээ нь Намын даргын төлөө С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх нар өрсөлдлөө гэхэд С.Батболд дээр Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил нар, М.Энхболд дээр Г.Мөнхбаяр, Т.Гантулга нар, У.Хүрэлсүх дээр У.Барсболд гэх мэтчилэн хуваагдал үүснэ. Хэдийгээр бүгд хоорондоо хайртай найртай харагдавч яс тулаад ирсэн сонголтон дээр дээрх маягаар л хуваагдах нь тэртэй тэргүй тодорхой нөхдүүд.
Хэрэв У.Хүрэлсүхэд дээш ахин нэг шат өгсөх боломж гарч орон онгойлоо гэж бодоход түүний оронд У.Барсболд,Т.Гантулга хоёроос өөр өрсөлдөх кандидат байхгүй гэж хэлдэг ажиглагчид цөөнгүй таардаг. Үнэндээ энэ хоёр этгээд улс төр, төрийн захиргааны туршлага, түрийвч, нөлөө юм юмаараа хэн нь ч хэнээсээ дутахгүй “амьтад” шүү. Т.Гантулгад МАХН-ыг айлын амбаараас гаргаж ирээд XXV дугаар их хурлыг нь хийлгэж байсан гавьяа байдаг. Намын төлөө бодитой эрсэлж, тэмцэж явсан үнэлэмжээрээ энэ залуу өөрийн үе дотор дээгүүр эрэмблэгдэх түүхтэй нь ч үнэн.
У.Барсболдын ард Хөшөөт нь хөшиглөж, хөглөрсөн их мөнгө нь эргэлдэж байхад тэр бас юуг ч хийж чадна. Ийм л наранд найзууд шиг, сүүдэрт дайснууд шиг аюултай гарууд намын даргынхаа хормой дор гал өрдөөд л сууж байгаа гэдгийг дутуу харж болохгүй.
Жараад оныхон хэзээ ч зангидсан гар шиг болж чадахгүй нөхдүүд гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа байх. Ах нартаа ч үүнээсээ болж шоглуулдаг, дүү нартаа ч оролдуулдаг зовсон л үе. Тэдний хэн нь хэдэн онд хаана хэнээс намын батлахаа гардсан, 1996 оны ялагдлын дараа хэн нь ямар байр суурьтай байсан зэргийнх нь үүх түүхийг хамар цоргим халуун нясуун үнэртэй нь хадгалж яваа амьд архивууд ч өнөөдөр захаас аван байж байна. Ийм эвцэлдэхэд хэцүү, эвцэлдэж яваагүй, эвцэлдэх магадлал тааруу үеийн төлөөлөл намын толгойд гарлаа гэхэд тогтоод байгаад байх боломж нь хэр вэ.
Энэ үеийнхний багш нь өнөөдөр Улаанбаатар хотын орос дүүрэгт улаан ягаан болтлоо бухимдчихсан, хашаандаа хатсан навчсыг бутартал өшиглөөд холхиж яваа нөхөр. Багшийгаа бариад “идчихэж” байгаа балмад үеийнхэн ч гэж жараад оныхныг хэлж болно. Ийм аймшигтай үе өнөөдөр хаалгаар чихэлдэн орж ирчихээд арсалдаж сууна.
Дараа үеийнхэн нь 70-аад оныхон
Эд бол гурав дахь сонголтод оролцох этгээдүүд яах аргагүй мөн. Д.Зоригт,Ж.Энхбаяр,С.Бямбацогт,Хасын Ч.Ганхуяг,Ц.Сүхбаатар,Э.Мөнх-Очир гээд бүхэл бүтэн бүлэг этгээдүүд бий. Энгийн үгээр хэлэхэд эд их бужигнуулнаа. Гэхдээ эд С.Батболдод илүү “туслана”. Нялуурч тойруулалгүй хэлэхэд Э.Мөнх-Очироос бусад нь цэвэр С.Батболдын команд. Гэхдээ энэ үе хэт идэвхжих юм бол 50,60-аад оныхны дургүйг хүргэж, бүгдийг нь Сү-гийнхээ эсрэг сэгсийтэл нь эргүүлчих аюултай. Тийм ч учраас ажиглагчдын зарим нь Д.Зоригт, Ж.Энхбаяр хоёрыг жишээ нь ойрын өдрүүдэд томилолт өгөөд түр гадаалуулах хэрэгтэй гэж хошигнож байгаа байх. Гэхдээ л энэ бол С.Батболдыг цаашдаа ах нар болоод өөрийн үеийн дэмжлэгийг авахыг хүсвэл энэ үеийн аюул тээсэн илгээмж шиг “хөвгүүд”-ээс холхон байх хэрэгтэй гэсэн шивнээ юм. (Нөгөө талдаа энэ нь далаад оныхон гэх салбар салбарт давалгаалан гарч ирээд, энэхүү адармаатай хэцүү цаг үед хөлөө олон тэнцэж чадсан шинэ үеээс бүхэлд нь болгоомжилж буй түрүү үеийнхний сэрэмж ч байж болох)
Нэгэнт элгээрээ наалдчихсан улсуудаас салах хэцүү шүү дээ. Энэ С.Батболдоос тийм гялбаатай хөдөлгөөн хүлээгээд нэмэр байна уу даа гэж зарим хүн хэлж байгаа харагддаг. Гэхдээ С.Батболд Н.Энхбаяраас салж чадсан л хүн шүү дээ. Одоо тэдний дунд дипломат маягийн инээмсэглэл ч бараг үлдээгүй гэх юм. Хэдийгээр сонин хэвлэлээр гулгуулж буй төлбөрт бичвэрүүдээр тэднийг ийнхүү эгнэгт салсан, Н.Энхбаярыг дуудаад байхад нь тэр очихгүй байгаа гэх мэтийн балай үг дайж байгаа ч айхтар хэрсүү ард түмэнд тийм ч сайн хүний дүр бууж өгөхгүй байх шиг байна.
МАХН-ын эдүгээн өнгийг тодорхойлж байгаа гурван үеийн төрх байдал Их хурлынхаа өмнө нэг иймэрхүү байр байдалтайгаар “аж төрж” байна. Жаран оныхон тэр, мөн 70-аад оныхон нь энэ. Ийм нөхцөл байдал шувтраагүй байхад 2012 оны сонгууль болно. Намын шинэ дарга нь яг л хуучин дарга С.Баяр шигээ энэ гурван үеийг гурвалсан морьд шиг нэгэн зүгт довтолгон зүтгүүлж, намаа 2012 оны сонгуульд ялуулж гэмээнэ үеэ эзэлж, түүхээ бичилцэх учиртай юм. Хүний амьдралын бүхэл бүтэн үеийн хариуцлага гэдэг ойлголт өөрөө өндөр босготой эд ажээ. Энэхүү өндөр босгыг давах хоншоортой, хийморьтой аавын хүүд л МАХН-ын XXVI Их хурал боломж олгоно. Гэхдээ жинхэнэ Их Хурал болбол шүү дээ.