Ноёны бөх унах ёсгүйг санал тоологч машин мэдсэнгүй
УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ноёны бөх уурлаад сүйд хийх нь ээ янз нь. Ганцаараа ч туйлахгүй дэг ээ. Урьд нь “гудамжны намууд” хэмээн доромжилж байсан намуудаа цэрэг болгоод дагуулчихаж. Өс хонзон нь туйлдаа хүрсэн салан тусгаарлагч намтайгаа хүзүү сээрээрээ тэврэлдээд жигтэйхэн.

Ууралсан шалтгаан их энгийн. Санал тоологч америк хулхи машин МАН-ыг ялсан гэсэн хариу гаргалгүй АН-ыг давуу санал авлаа гээд гаргачихаж. Хэрэв МАН-ыг яллаа гэсэн хариу гаргасан бол хулхи биш сайн машин байх байжээ. Тэгэхээр МАН-ын уурыг машин ч хүргэсэн юм биш. МАН-ын уурыг АН-ын ялалт хүргэжээ. Монголд сонгууль бүрээр зөвхөн МАН ялж байх ёстойг америк тэнэг машин мэдэлгүй алдаа гаргасан болж таарав.
Одоо тэгэхээр бүх саналын хуудсыг гараар тоолж америк машины булхайг ард түмэнд дэлгэх гэнэ. Үүний цаана юу нуугдаж байна вэ гэвэл, МАН саналын хуудсыг гараар тоолох явцад дадсан булхайгаа хэрэглэн ялах зорилго тавьж буйг бүгд мэдэж байна. МАН-ын атгаг санааг хаширч хашир суусан сонгогчид мэдэхийн цаагуур мэдэх хэмжээнд хүрсэн нь чамлах дэвшил биш шүү. Энэ бол МАН-ын дураараа дургидаг түүхэн хийрхэл хумигдаж буйн үзүүлэлт мөн.
Гараар тоолж болно оо, болохгүй юм гэж байхгүй. Гагцхүү гараар тоолохдоо гарамгай луйварддаг мэргэжилтэй болохоор машины зөв тоолсныг буруу болгоод л гаргаад ирнэ. Үүн шиг үнэн юм байхгүй. Тэгэхээр гараар тоолно гэдэг чинь бузгай шударга болж, гадныхны сайшаал хүлээсэн сонгуулиа 2008 оны сонгууль шиг бантан болгоно гэсэн үг. Гараар тоолъё гэж буй хүмүүс уг чанартаа будлиан хийе гэсэн ганцхан зорилготой хүмүүс.
“Гарцаагүй ялсан намайг, гарцаагүй ялсан намыг минь машинаар луйвардчихлаа” гэж телевизээр бачимдаж харагдана. Нууцын нууц саналын хуудсуудын халдашгүй орон зайд тэр хүн, тэр нам яаж нэвтрээд, өөрийнхөө ялсныг, бас намынхаа ялсныг мэдсэн байна аа? Энэ чинь харин шалгах ёстой зөрчил өөрөө өөрийгөө илчлээд гараад ирж буй юм биш үү? Дахин хэлье, гараар дахин тоолж болно, гэхдээ ёс будлиантуулна. Ноёны бөхийн бүдүүлэг заль уг нь нүдэн дээр ил байна. Автомат машиныхаа тоолсныг дараа нь гараар тоолж шалгах байсан юм бол тийм үнэтэй олон мянган машин худалдаж авах ямар хэрэг байв. Гаргуундаа гарсан мөнгөө үрэх арга олохгүй аргаа барахдаа тийм тэнэг наймаа хийсэн байж таарамгүй. “Монгол гар тоололт” гэж нэг мунадаг нарийн технологи байдаг бөгөөд түүгээр ямар ч боловсронгуй машины алдааг олдог гэж дэлхийд рекламдаж, валют босгоод, ядуустаа 21-ийнхээ оронд тараах санаа Ардын намд минь төрөв үү?
Ардын намын аатай, баярхуу “бөхчүүд” амьсгаа ихтэй явна. Ойчсон бөхөд шалтаг ямар мундах биш. Дээрэлхэж сурчихсан хортой шартай бөхчүүд олон шалтаг чих дөжиртөл ярих нь гэм биш зан болсонд олон нийт эдүгээ залхжээ. Жижиг намууд түүхэндээ УИХ-ын болон орон нутгийн сонгуульд шувт уналаа. Дандаа унаад буй бөхчүүдийг наадамчин олон өрөвдөнө үү гэхээс үзэн ядахгүй. Ойчих яахав. Байдаг л зүйл. Харин хүч, ухаан хүрэлгүй уначихаад уурлах муухай. Сонгогч олонд уначихаад, хүч үзээд дийлээгүй өрсөлдөгч бөх-АН-д хорсдог нь яаж буй хэрэг вэ?! Уг нь тэднийг өрсөлдөгч нь унагаагүй, сонгогчид унагаасан байлтай. Ямагт унагаагаад буй тэр олон сонгогчийнхоо санаа бодлыг л судалмаар сан. “Ард олон яагаад жижиг намуудыг сонгохгүй, тэнэгтээд байна аа?” гээд өөрсдийгөө бас судалмаар сан. Сурсан зангаараа өрсөлдөгчөө гутаах арга замаар сонгогч олны хайрыг татаж, ялалтад хүрнэ гэсэн буруу тооцоогоо хаяач!
СЕХ хэд хэдэн тойргын хэсгийг шодолтоор сонгож, саналын хуудсыг гараар тоолсон боловч зөрөө гарсангүй. Одоо дахин тоолбол Ц.Нямдорж У.Хүрэлсүх. Н.Энхбаяр Ч.Улаан Б.Жаргалсайхан нараар тоолуулахгүй аваас зөрөө гарахгүй нь тодорхой боллоо.
Энэ ч бас яахав. Засгаа яаж шүү байгуулдаг юм бол доо? Засаг байгуулахад ярвигтай л үр дүн энэ сонгууль гаргасан аж. МАНАН байгуулбал урьдынхаас өтгөн манан харанхуйлна. Битүү мананд төөрч будилснаас эх орон ард олныхоо төлөө авсаархан гишүүдтэй МАХН-тай эвлэрэхээс ондоо зам үлдсэнгүй. Өөр зам байгаа бол хамтрах сан. Хувь заяаны тоглоом оо гэж хяслантай нь даанч дийлдэшгүй ажгу. Тийм ч учраас аливаад бүү ам гар гэж ухаант дээдэс минь сургажээ. Хэрэлдэх нэг өдөр байхад эвлэрэх нэг бий гэдгийг мартаж болохгүй гэж бас захьсныг санах хэрэгтэй болж дээ.

2012-06-30
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Болж байна
ЗОчин
Orgil
Зочин
London
Зочин
Зочин
Зочин
chinggis-udgan.blogspot.com
Зочин
Зочин
medrel ATM
Зочин
Зочин
Gereltekh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Akuya
Зочин
Зочин
Зочин
Зочин
сонгууль
Зөгий
bid
zochin
Зочин
Зочин
huurhii
huurhii
huurhii
Зочин
Зочин
Зочин
t
зо
Зочин
unen
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин 001
Зочин
Altai
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
AN
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
зочин
zochin
áààòàð çîðèã
rgrg
Зочин
Зочин
нл
amarsanaa.wordpress.com
DR
Зочин
иргэн
иргэн
bayaraa
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
KhandaUSA
Зочин
Зочин
Зочин
buriad
Зочин
Munkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Үнэн
Үнэн
Үнэн
Зочин
Үнэн
Зочин
dd
munkhuu
Зочин
Зочин
anhaa
ыбөыбөыбөы
ыбөыбөыбөө
ыбөыбөыбөыб
Зочин
Зочин
ыбөыбөыбөыб
ыбөаыбөыбөыбө
ыбөыбөыбөб
ыбөыбөыбөыбө
ыбөыбөбыө
йыбөйыбөйыбө
ыбөыбөыбө
ыбөыбөыбөө
ыбөыбөыбөө
өыбөыбөыбө
йыбйыыйб
ыбөыбөыбөбө
ыбөыбөыбөыбөө
ыбөыбөыбөыбө
ыбөыбөыббөөы
ыбөыбөыбөөыб
ыбөыбөыбөыбөбы
ыбөыбөыбөыбөыб
ыбөыбөыбөыбөб
ыбөыбөыбөыбө
ыбөыбөыбөыбө
ыбөыбөыбөыө
ыбөыбөйыуөйыбө
бөабөабөабөа
бөаөбабөа
ыбөыбөыбөыбө
ыбөыбөыбөыбө
ыбөыбөыбө
ыбөыбөбыө
бөабөабөа
ыбөыбөыбө
зочин
бөабөабөабө
Зочин
saruul
Зочин
Leck Mich
MBA
Баатархүү
Зочин
Зочин
зочин
Зочин
уншигч
Bat
жагаа
АН мандаг
Зочин
ялалт