Улстөрч хүүхдүүд
Зуун жилийн өмнө монгол залуус маангар олуулаа лам болж байжээ. Гар амар амьдрах ганц арга нь тэр байж. Үлдсэн нь гэхээр хөөрхий Галсан, Эрдэнэ, Цахиур Төмөр эднүүс. Эдэн дундаа гайгүй шиг нь Итгэлт. Тэгээ л бөөн лам нар. Шийртэйхэн нэг нь сан тавьсан айлынхаа бүсгүйг жирэмслүүлэх буюу тэмбүүрүүлэхээс өөр шидгүй сүгнүүд.
Монгол залуус 30 мянгыгаа хядуулж байж арай гэж нэг орхимжоо тайлав. Салбар салбарт идэвхийлэн ажилласаар хүнээ ч өсгөж, улсаа ч үйлдвэржүүлээд авлаа.
21-р зуун гарав. Түүх давтагддаг гэгчээр залуус ахид л бөөн бөөнөөрөө сүг болох замыг сонгож хошуурах нь тэр. Харин орхимжоо пиджак болгож, эрхиэ зангиагаар сольжээ. Гүрэм номоо, намын мөрийн хөтөлбөрөөр сольж, гутлаа ботинк болгоод хүжний үнэрийг сүрчгийнх л болгож. Гэтэл хүн нь яг хэвээрээ шүү.
Манайхан 20 гараа л шууд улстөрч болж байна. Сүүлдээ тэднийг бойжуулсан ах нар нь хүртэл хажууд нь жулдахаар сайхан “хүмүүс” болж шүү. Тэр цэцэн цэлмэг яриа, дуу хоолой, үгийн өргөлт буулгалтыг нь ээ. Гитлер энэ цагт байсан бол тэднийг хараад уран илтгэгч гэгдэхээсээ ичиж үхнэ.
Тэдний хамгийн том бахархал бол том дарга нартай хамт авхуулсан зураг. Тэр зурагаа хүмүүст үзүүлэх бүх боломжийг алдахгүйн тулд духан дээрээ наагаад явахаас сийхгүй. За наадаг ч биз дээ хөөрхийс.
Тэд твиттэр, фэйсбүүкээр дүүрэн. Дагасан “ах лам”-ынхаа Пи Арыг хийнэ, намаа хамгаална, эсрэг намынхны хэлснийг мушгина, үгүй юмаа гэхэд халз доош нь хийнэ, тэгээд хамгийн чухал нь өөрийнхөө афоризмуудыг хэлнэ, тэгээд... мөнөөх зургуудаа үзүүлнэ. Завгүй ээ завгүй. Ёстой л ажил хэрэгч, завгүй залуус.
Твиттэр энэ тэрээр нь бас хүмүүс байдаг байдаг тул үе үе хэрүүл шуугиан болно оо. “Би ийм залуусаас бүрдсэн армитай бол бурханы ч эсрэг тулалдахад бэлэн байна” гэж Мао дарга тэртээ соёлын хувьсгалын үед улаан хамгаалагчдаа хараад хэлсэн үгээ одоо манай улстөрчдийн “залуу халаануудыг” хараад ахиад хэлэх байсан байх. Хараад л айдас хүрмээр байдаг юм тэд. Дагасан даргынхаа юмуу намынхаа төлөө амиа ч өгөхөөс сийхгүйн дээр бусдын ч амийг юман чинээ бодохгүй болов уу гэмээр.
Энэ залуус хаанаас гараад хаашаа тэмүүлж байгааг ажиглаж болж байна. Нам намынх ондоо байна. МАХН-ын залуус өөртэй нь сөргөлдсөн хэнтэй ч болов шууд үсдэлцэхэд бэлэн өрөлтөө аваастай. Холуур явахгүй бол яаж ч мэдэх байрын. Яах аргагүй хамаатан садан нь байдаг болоод л тэд тэнд байгаа болуу даа гэж таамаглаж байна. Тэхээс тэнд байх нь нэр төрийн хэрэг гэсэн логик яагаад ч буухгүй байна.
МАН-ын залуус болохоор яг л парадад жагсаж байгаа юм шиг нэг л үг нэг л үйлдэл адилхан хийдэг. МАН-ын залуус хоорондоо санал зөрнө гэж үгүй. Тэдний хоорондоо ядаж мэтгэлцэхийг нь хэн ч хэзээ ч хараагүй ба харах ч гүй байх. Мөнөөх зангиатнуут тэнд л тэгж бойжиж байгаа харагдах.
АН-ын залуус гэвэл... гэснээс АН-ын залуус гэж байдаг билүү. Твиттэр дээр хэн АН-г хамгаалж, Пи Ар-даж байлаа даа байз. Тэгсэн хэрнээ улаан цайм АН-ын гишүүн 2 нөхөр твиттэр дээр “шаа боовоо”-доо хүрцэн үзэж тараад байж л байдаг. Намынх нь ҮЗХ-ны хурал гэсэн чинь юу вэ.... хэд талцаад эгээ л Цогтайж киноны наадмын хэрүүл шиг юм болно. Сэлэм л дутуу. Тэрийгээ тэгээд эх орон даяар шууд дамжуулна даа сайхан.
Сая АН хуралаа хаалттай хийлээ. Дараахан нь МАН нээлтэй хийлээ. Бодвол МАН-ых байх хэдэн залуусын бах нь ханаж байнаа мөн. “МАН нээлттэй байхад АН хаалттай муухай” гээд л дуугаа авалцав. Хожим сонсох нь ээ АН сонгуулийнхаа хөтөлбөрийг ярьж байсан юм билээ л дээ. Тэрийгээ эрхбиш нууцаар хийхийгээ гадарлах байлгүй дээ салан палан гэхэд. Хэзээ хөзрөө дэлгээд тоглодог хүн байлаа.
Залуусын тухай руу гаа эргээд ороход АН-н фанат хүн би хараагүй. Гэхдээ бааранд ширээ тойроод суухаар сунасан подвоолк салаан таавчигтай хэдэн нөхөд “дэмжихээ хүрвэл ч АН-ыгаа л...” гэлцэнэ. Харин МАН-н гишүүн, үгүйдээ гэхэд НАМЗХ-н залуу гишүүн жирийн олны дунд өөрийгөө “илчилдэггүй”. Юунаас ичдэг юм мэдэхгүй. Тэхээр нүдний шил, зангиа 2-оор нь л таамагладаг байх даа одоо. Гэтэл нөгөө АН-ынхан аанай л навсайж пиавдсаар. Тэгээд ичихгүй “АН-ыг дэмждийшд би” гэж наана. Мөнгө өхгүй байсаар байтал үнэнч байна гэдэг хайр сэтгэл үү?
ИЗНН энэ тэр гэвэл одоогоор сураг алга.
Намын залуусын төрх байдал иймэрхүү харагдаж байна. Зөвлөхөд, аль унацтайг нь дагаарайзалуусаа л гэж дуусгы даа энийгээ. Дагахгүй бол яахав маниустай нийлээд “Евро 2012” үзнэ биз.
Зочин
Зочин
Ali
mongol hun
Зочин
Зочин
Шаадаг Хасаг
Niitlegch
МАХН мандтугай
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
zochin
zochin
e.nambar
lady
Зочин
hahaha
Зочин
mm
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
-=mgl=-
Зочин
Зочин
Зочин
Ganbat
Зочин
Зочин
Зочин
sodon
туяа
туяа
у
зочин
Зочин
Зочин
baya
Зочин
зориг
goomaral
Зочин
giigoo
dfljsdkfljskl
руру
ganaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
u
Зочин
Aldarjavhlan
man
яяя
zzz
zochin
Зочин
Зочин
Зочин
Пиавчин
Зочин
oko
Зочин
Зочин
Зочин
zass
bi
ЗӨГИЙ
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
bagsh
Зочин
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Дарга нарын хүүхдүүд ухаантай төрдөг
Зочин
Зочин
orgil
chimedee
Зочин
qwerty
Зочин
chinzo
Зочин
zuv
Зочин
Зочин
ОК
Andres
Зочин
Зочин
Зочин
Бука
Эрдэнэ
tamir
Зочин
jagaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
amarsanaa.wordpress.com
Badman
Amaraa
Зочин
Зочин