Өндөр жилийн сар шинийн баяр нь төр засгийн эрх барьж буй улстөрчдөд сонгуулийн сурталчилгаагаа эрчимжүүлэх сайхан боломж олгох болжээ. Усан луу жилийн цагаан сарыг Монголын төр засаг төрөл бүрийн амлалт, шагнал, цол, тэмдгэн сондроор (хүзүүний зүүлт) гоёж, төр засгийн тэргүүнүүд өмссөн дээлийн өнгө, барьсан хөөрөгний томоор уралдан шинэлэв.

Сар шинээр урьд онуудын дунджаас гу рав дахин олон сайн малчин, тариаланч, аваргууд төрж, тэдний ихэнх нь яагаад ч юм сайд нарын Их Хуралд дэвших тойргийн аймаг, сумдад “таарсан” учир төр засгийн удирдлага, түшээд газар дээр нь шагнал, цол гардуулан давхилдаж, тун завгүй “ажиллалаа”.

Цагаан сарын урт амралтын өмнөхөн Засгийн газар олон мянган хүнд хямдхан орон сууцтай болох найдвар төрүүлсэн шийд вэр гаргав. Жилийн зургаан хувь буюу зах зээлийн үнээс гурав дахин хямд хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийг энэ IV сараас олгоно гэлээ. Засгийн газар баталгаа өгч, Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгийн бонд гарган арилжааны банкуудад зарж, орлогоор нь байрны төлбөрийг бүрдүүлэх ажээ.

Арилжааны банкуудаар дамжуулан хэнд, ямар нөхцөлөөр энэхүү хөнгө- лөлттэй зээлийг олгох талаарх журмыг дөн гөж томилогдсон Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж болон Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар батлав.

Энэ гурван байгууллага орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, барилгын ажлыг хянах зорилгоор Орон сууцны корпораци (ОСК) байгуулсан боловч арилжааны бан куудаар заавал дамжуулах ажээ. Сүр дуулиантай энэ хөтөлбөр яг хэдэн айлд очих, аль хэр бодитой, жинхэнэ зардал нь хэд болох, түүнийг хэн нь төлж байгааг тодруулах хэрэгтэй юм.

УЛААНБААТАРТ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ҮНИЙГ ЮУ БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

Хотын захирагчийн хэлснээр төслийн хү рээнд нэг иргэн 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах бөгөөд байрны 10 хувийн урьдчилгааг төлсөн байх ёстой. Энэ нь одоо баригдаж буй 55 ам метр талбайтай 9000 байрны хагасыг нь дээрх 200 тэрбум төгрөгөөр борлуулна гэсэн үг. Ам метр талбайг дунджаар нэг сая төгрөгөөр үнэлж байгаа нь өнөөгийн зах зээлийн үнэ.

Улаанбаатар хотын орон сууцны шинэ байрны үнэ гурван хэсгээс бүрддэг. Үнийн гуравны нэгд газрын болон бусад зөвшөөрөл авах хээл хахуулийн өртөг шингэдэг. Дараагийн гуравны нэгийг барилгын компаниудын банкнаас авсан зээлийн хүү бүрдүүлнэ. Харин үлдсэн гуравны нэг нь барилга барих материалын болон хөдөлмөрийн биет зардал байдаг. Саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажилтнууддаа зориулан өөрсдийн хүчээр, өөрийн мэдлийн газар дээр барьж дуусгасан, сайн чанартай гэж улсын комисс үнэлсэн барилгын зардал ам метр нь 330 мянган төгрөг болсон тухай бүх мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь дээр хэлсэн бодит зардлыг түвшинг баталгаажуулж байна.

МУУ ЗАСАГЛАЛЫН ТӨЛБӨР

Улаанбаатар хотын газрын мафи шинэ ба рилгын үнийн гуравны нэгийг баригдахаас нь өмнө хуваагаад хүртчихдэг. Энэ нь хэнд ч нууц биш олон жилийн хэвийн үзэгдэл бөгөөд, иргэд яаж ч чадахгүй цөхрөнгөө баржээ. Хотын захирагч бүр өмнөх дарга руугаа бурууг чихэж, өөрсдөө газрын наймааг үр гэлж лүүлэн, байрны үнийг тэнгэрт хадааж, хэрэглэгчдээ сорон амьдардаг гүн зуршил ардчилсан гэх Монгол Улсын нийслэлийн удирдлагын гол шинж чанар болоод байна.

Энэ мафи хотын дэд бүтцийг өргөтг ө хөөс үнэхээр айдаг юм. Нэмж халуун хүйтэн ус, зам, эрчим хүчний сүлжээ барихгүйн төлөө тэд их хичээдэг. Байгаа сүлжээнд нь ойр дэл сул газрууд, түүний дотор сургуулийн хашаа, тоглоомын талбай, машины зогсоолуудыг ширээн доогуур өн дөр үнээр зардаг боломжоо алдахаас айж байгаа нь тэр. Дэд бүтэц шинээр барьчихвал албан тушаалын унац багасна. Тийм учраас дэлхийд газар нутгийн хэмжээгээр эхний 17-д ордог Монгол Улсын нийслэл хот явган хүний замгүй, машины зориулалтын зогсоолгүй болжээ. Хотыг ийм болгочихсон Г.Мөнхбаяр дарга маань Сар шинээр иргэддээ зориулж ламаар ном уншуулан, матрын нулимс дусаасан нь сондрын шинэ нэгэн чимэг боллоо.

Улаанбаатар хотын Захирагч, түүний хамсаат нууд хотын газар, нийтийн хөрөнгийг зарж борлуулснаас хэдэн төгрөг олж, юунд зарцуулж байгаагаа тас нуудаг. Хамгийн сүүлчийн тод жишээ нь Яармагийг “зай сандаж” дуусгасан явдал. Энэ том, бараг хоосон талбайг хэнд, ямар үнээр өг сөн талаар хотын байтугай төр засгийн удирдлагууд ч үг дуугарахаас айж байна. Үнэнч шу дарга ёсыг тогтооно хэмээн сайхан ярихаас цаашгүй Ерөнхийлөгч ч энэ тухай дуу гарахаас болгоомжилж байна.

Энэ бүхнийг ил тод ярьж, илрүүлэн гаргаж, таслан зогсоож чадвал шинэ барилгын үнийг 30 хувь бууруулах боломжтой. Ил тод, сайн засаглал л үнийг бууруулдаг юм.

САНХҮҮЖИЛТИЙН ЗАРДАЛ

Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн өрийн бичгийг (бондыг) Засгийн газар батал гаажуулсан буюу Сангийн яаманд улсын төсвөөс хүү, үндсэн өрийг нь төлөх болсон учир арилжааны банкууд авч магадгүй. Гэхдээ энэ бондын хүү (купон) нь Засгийн газрын өөрийнх нь одоо гаргаад байгаа бон дынхоос өндөр байж л арилжааны бан куудыг татна. Эдүгээ Засгийн газрын ЖДҮ-ийг дэмжих бондын хүү жилийн 12 хувь учир орон сууцны зээлийн бондынх наад зах нь энэ түвшинд, эсвэл өндөр байх учиртай. Тэгээд ч хоёр жилээс урт хугацаагаар гаргах боломжгүй буюу 20 жилийн турш тасралтгүйгээр шинэ бонд гаргах шаардлагатай. Тэгэхээр Засгийн газрын ирээдүйн өр нэмэгдээд л явна гэсэн үг.

Арилжааны банкууд зургаан хувиар иргэдэд зээлдүүлэхээр шийдсэн нь үйл ажиллагааны зардлаа хамгийн багаар гурван хувь гэж тооцвол банкууд 15 хувийн орлоготой бай на гэсэн үг. Энэ бол үнэн хэрэгтээ орон сууцны санхүүжилтийн өнөөгийн зардлыг буу руулж байгаа хэрэг биш юм. Одоо зах зээл дээр байгаа 18 хувийн зээлийн хүүгийн 12 хувийг нь татварын болон бусад орлогоор төлж байгаа хэрэг. Нөгөө талаас Монгол Улсын арилжааны банкны хүү ирэх 20 жилд буурах үндэсгүй болж, улмаар бизнесийн зээлийн хүү өндөр байх нөхцөлийг баталгаажуулж буй хэрэг юм.

Ямар зардлаар юу бүтээж байгаагаа сай тар тооцож, хамгийн түрүүнд хасаж хэмнэж болох зардлаа юуны өмнө багасгах шаардлага байгааг сонгуулийн жилийн сондор төсөв монголчуудад дахин сануулж байна.

Хэрэв бид засаглалыг сайжруулж, газрын мафийн үйл ажиллагааг зогсоож чадвал хотын гэр хорооллын газрыг бүртгэж, зах зээлийн эргэлтэд оруулан, иргэдийн өөрсдийн оролцоог хангаснаар орон сууцжуулах асуудлыг хямд өртгөөр түргэн шийдэж чадна. Иргэдээ орон сууцжуулах нь маш зөв ч нэгээс нь хурааж нөгөөд нь өгөх гэхээсээ өмнө газрын авлигаа зогсоож, мафиа хааж чадвал энэ ажил хурдан хэрэгжих болно.