Хөрөг
Яагаад ч юм би эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийнхээ гүнд тээж яваа гайхамшигт далд ертөнц, хэр баргийн маанаг эрчүүдийн насан турш мөшгөөд ч олж чадамгүй нандин нууцад ухаангүй татагддаг зантай.
Яагаад ч юм би эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийнхээ гүнд тээж яваа гайхамшигт далд ертөнц, хэр баргийн маанаг эрчүүдийн насан турш мөшгөөд ч олж чадамгүй нандин нууцад ухаангүй татагддаг зантай. Зарим хүн гайхах л байх. Гэхдээ тэрэн шиг сонгодог баримтууд гэж миний хувьд хаа ч байхгүй. Бүсгүй хүн бүхий л амьдралынхаа турш тэрхүү гайхамшигт нууцыг бүтээж амьдраад, буцахдаа аваад явчихдаг болохоор сэтгүүлч хүний хувьд мэдэж авахыг, мэдэрч үлдэхийн төлөө шунадаг. Энэ хүсэл маань өнөөдөр уншигч та бүхэнтэй Монгол Улсын Гавъяат жүжигчин Б.Цэрэнпагмын тухай хөргөөр уулзуулж байна.
Түүнтэй би одоогоос арван хэдэн жилийн тэртээ танилцсан билээ. Тухайн үед монголын кино хийгээд драмын урлагийн сор болсон эрхмүүдтэй цуврал ярилцлага хийж, тэдний гайхамшигт ертөнцөөр аялж, нөлөөнөөс нь хэсэгтээ л гарч чадахгүй автчихаад, дуу хураагуурын болхидуу хуучны хар аппарат, тэмдэглэлийн далбагар хүрэн дэвтэр, гардаг гардаггүй баахан үзэг бал, уруулын будагнаас өөр юмгүй том хар цүнхээ үүрэн хэдэн сараар тэдний дунд хутгалдан явсан сан.
Өнөөгийн ардын жүжигчин С.Мягмарнаран театрын гадна гансарч, Гантөмөр гэртээ муур тэжээж, нэрт жүжигчин Нямсүрэн, Н.Сувд нар багшилж, Б.Цэрэнпагма хөдөө хээр тэнэж явсан үе байв даа. С.Мягмарнаран гуай миний асуултад бухимдан ширээгээ нүдэж “ Тэнгэр минь, тэр театрт чинь миний Доржсамбуу алга. Сувд, Нямсүрэн, Цэрэнпагма алга. Тэгэхээр би юугаа хийж очих болж байна вэ” хэмээн хашгирч, Гантөмөр цонхоор ширтэн гиеүрч, аль болох театрын тухай ярианаас зугтан, аргаа бараад муурныхаа тухай ер бусын нэгэн нээлт хийснээ ярьж, алдарт Нямсүрэн “ Ц.Гантөмөр, С.Мягмарнаран, Н.Сувд, Б.Цэрэнпагма нар бол монголын театр киноны шөвгийн дөрвөн жүжигчин шүү” гэсэн ихэмсэг дүгнэлтээ гарган над руу чулуудаж байв. Тэдэнтэй хийсэн цуврал маань явсаар киноны ертөнцийн нэрт хатагтай Б.Цэрэнпагма руу эрхгүй алхуулсан юм. Гомдож тунилгүй гүдэсхэн зангаар театрынхаа хаалгыг хааж, сураг ажиггүй алдран одсон тэр хатагтайн араас уйгагүй эрж хайх ажилд орлоо. Хөдөө л сураг нь гараад байв. Хоёр гурван сар явсны эцэст нүүр тулан уулзахаар болздог юм байна.
Дуурийн театрын үүдэнд зогсон түүний ирэхийг хүлээв. Цагаан цамц, хуниастай урт хар банзал өмсч, үсээ ардаа сулхан боосон, ид сайхан насандаа яваа нүд дүүрэн эмэгтэй товор товор алхлан айсуй.
Киноныхны дунд үлгэр домог шиг үлдсэн, цуутай хүүхэн Б.Цэрэнпагма…Зөрж өнгөрсөн хүн болгон эргэж харна.
Олны яриа ортой. Бас л сайхан хүүхэн юм аа…Уруул дээрх мэнгэ, инээхэд нь ярс хийх цагаан шүд, илүү дутуу хиймэл зан авиргүй байгаагаараа…
Энэ өдрөөс хойш түүнтэй би олон арван удаа уулзаж учирч явав. Зарим үед гөжөөд барагтай үг унагахгүй. Эгзэг нь таарсан өдөр сэтгэлд нь өөр юу ч үлдээгүй байх гэж итгэмээр бүхий л үүх түүхээ уудалж, тэрэндээ улам хөндүүрлэсээр санаа алдан үлдэнэ. Тэгснээ маргааш нь утас цохиж, эгчийнх нь сэтгэл дотор далайн шуурга шиг нэг юм эрчилчихлээ, яаж намжаах уу, жаахан хамт суух уу, тайвширч, номондоо оръё л доо гэж инээд алдан “өднө”. Тэр болгонд нь би дэгдсээр очно. Зарим үед ажил хийж яваагаа тас мартчихаад үлгэр домгийн тэр сайхан эгчийн аясаар гансарч, хамт тэсэрч, хамт уйлж, хамт ууж орхино.
Ерээд оны дундуур түүний тухай ёстой элдвийн яриа гарч байв. Архинд орж гэнэ. Амьдралаа алдаж гэнэ. Дэмий тэнэдэг болчиж гэнэ. Залилан хийж гэнэ гээд л…Хачирхалтай нь тэр алийг нь ч тоохгүй. Угаасаа ч тоож шиншлэхийн аргагүй цуу ярианууд.
Өмнөөс нь огшиж, арай ч дээ…Энэ хүн чинь монголын тайз дэлгэцийн урлагт 30 жил зүтгэсэн, арилж баларшгүй томоос том орон зайг эзэлсэн, дунд үеийн лидер жүжигчдын нэг шүү дээ гэж бухимдмаар. Гэвч өөрөө энэ тухайд үл тооно. Гайхамшигтай том жүжигчин атлаа гайхмаар энгийн зан авиртайн илрэл.
Театраас яваад арван хэдэн жил болохдоо нэгээхэн ч удаа эргэж хурган, хаалга үүдийг нь онголзуулаагүй. Усанд хаясан чулуу мэт дув дуугүй алга болсныг нь жүжигчид одоо ч гайхан дурсдаг.
Одоогоос 30 гаруй жилийн тэртээ драмын театрт хүмүүс зөвхөн барааг нь л харах гэж зорьж ирдэг, борооны дараах солонго шиг төрсөн хэдэн сайхан хүүхэн байсан гэдэг. Б.Цээнямбуу, Н.Сувд, Б.Тунгалаг гээд ёстой нөгөө эрчүүдийн хэлдгээр согоо шиг амьтад. Тэдний нэг нь Б.Цэрэнпагма. Тэр бас монголын тайзнаа амилсан тоотой хэдхэн Дездемоны нэг. Энэ талаараа тэр “Манай хамгийн анхны алдартай Дездемон болох Б.Сэржханд, Ч.Долгорсүрэн, Б. Цээнямбуу нарын тоглож байсан дүрд би тоглоно гэхээс айж, халширч байлаа. Гурав дахь тавилт шүү дээ. Н.Сувд, Н.Мэндбаяр бид гурав ээлжилж тоглодог байлаа. Би энэ дүрд хангалттай сайн тоглосон гэж хэлж чадахгүй” гэж эрс шулуухан хэлнэ. Харин Таагүрийн “Цусан тахилга”-д тоглохдоо найруулагч Доржсамбуугаа уйлуулж байснаа дурсдаг. Найруулагч хүн жүжигчний өрөөнд орж ирж баяр хүргэнэ гэдэг ховорхон тохиолдол. Тэр удаа Доржсамбуу найруулагч маань миний өрөөнд орж ирэн баяр хүргэж, Дорлигжав бид хоёртой хамт зургаа татуулаад гарч байсан. Энэ бол жүжигчин хүнд хамгийн том шагнал шүү дээ гэж тэр шүүрс алдан ярьж билээ.
Б.Цэрэнпагма театртаа эргэж ирж болох байсан. Хэн түүний өмнө хориглох тэмдэг тавих юм бэ. Н.Сувдыг театрын хаалгаар оруулахгүй гэж энд тэнд хуралдаж, хуйвалдаж бөөн асуудал болж байсан шиг атаа хорслын аймшигтай хориг Б.Цэрэнпагмад тохиолдоогүй. Энэ тухай шалгаахад минь “Та яв, одоо болноо л гэж театр надад хэлсэн. Би явсан. Ингээд л гүйцээ” гэж тэр эрсхэн хариулж байв.
Түүний хамгийн их хөлсөө урсгасан, хүчээ шавхаж босгосон дүр нь “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүр. Галзуу Цэвлээр би өөрийгөө чинээнд нь тулгаж шавхсан. Зураг авалтын дараа сэтгэл хэзээ ч байгаагүйгээр ханаж, ахиад юунд ч шунахааргүй цатгалан амьтан болчихсон шүү гэж хэлэхдээ тэр анх удаа том жүжигчний ихэмсэг инээмсэглэл уруул дээрээ тодруулсан. Том хүн том л байдаг юм билээ.
Театрт Дорлигжав, Цэвээнравдан, Доржсамбуу, Нямсүрэн, Мягмарнаран, Сувд нар байхгүй болчихоор би хэн байх гэж тэнд толгой хоргодох юм…гэж нэг удаа дуугарсан. Хамгийн их даналзаж байгаа нь л энэ. Уг нь насаараа ч даналзсан болох аатай жүжигчин шүү дээ. Гэвч тэр тэгдэггүй.
Зан чанарын хувьд Б.Цэрэнпагма бусад эмэгтэйчүүдээс тэс ондоо. Нялхамсуу, танхил, ад мөрийн шинж юу ч байхгүй. Тэгсэн атлаа жинхэнэ монгол хүүхний намба төрх, гоо сайхныг харамгүй аваад төрчихсөн. Авъяас билгээс гадна хөдөлмөрч, шантаршгүй эрч хүчтэй болохоор тайз дэлгэцийн урлагт өөрийн гэх томоос том орон зайг дархалж чадсан.
Тэрбээр нэр алдартай жүжигчин, цуутай сайхан хүүхэн атлаа хувь хүнийхээ хувьд асар гоё ертөнц. Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж онохоос сийхгүй, дур зоргоороо.
Бүсгүй хүний заяа төөрөг, гуниг баяр, дурлал хайр, хагацал зовлонгоос яаж ангид байхав. Энэ бүхнийг тэр аяглаж, аргалж, захалж, эрхэлж туулсангүй. Гудиггүй туучаад л гарсан.
Идэр залуухан бүсгүй хайр сэтгэлтэй учирч, уяран татагдаж, бүх амьдралаа даатган андгай тангараг тавьжээ. Энэ хайрынх нь эзэн Александр гэх орос нэртэй өндөр цагаан залуу байв. Салж хагацаж чадахгүй хөтлөлцөж гүйсээр нэг л мэдэхэд тэр залуугийн гэргий нь болсон гэдэг. Сайхан хосууд ч байсныг хэлэх үү, хүмүүс ёс юм шиг эргэж хардаг байжээ. Тэд хоёр сайхан охин, нэг сайхан хүүгийн эцэг эх бололцов.
Амьдрал үргэлжилсээн. Гэхдээ тийм ч өө сэвгүй байж чадаагүй. Тэгсэн ч би түүний дэргэд насан турш амьдарсан шүү дээ гэж тэр хэлдэг. Түүний нөхөр одоогоос арван жилийн өмнө өвчний улмаас нас барж, энэ хорвоогоос үүрд буцсан. Тэрбээр хэвтэрт орсон нөхрөө олон жил асарч халамжилж байгаад бурхны оронд үдсэн юм. Түүнийг надаас өөр хэн асарч тойлох билээ. Хөөрхий Алагаа минь сайн хүн шүү гэж тэр уйлан хайлан дурсдаг.
Тэдний залуу насны амьдрал алдаа оноо, ээдрээт түүхтэй. Хэдийгээр жүжигчин бүсгүйн нэр тайз дэлгэцнээ цойлон мандаж байсан ч царайлаг, сэргэлэн залуу араар нь байн байн тавьж орхидог байж. Нүд булаасан сайхан хүүхний араас хар хор хоёр л дагадаг нь бараг жам. Эхлээд итгэхгүй, дараа нь хүчээр хүлээж авахгүй яваад л байж. Хов жив салхиар дэгдэн чихэнд нь ирсээр. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэдний харьцаанд сэв сууж, бүсгүй зүрх сэтгэлээ шархлуулан шаналжээ. Энэ шаналал зовиурын дараа тэр уучилж, тэсч үлдэхийг хүсчээ. Угаасаа л гүдэсхэн, нуруутай, хүнлэг зан чанар нь түүнийг гэр бүлээ хамгаалж үлдэхэд тусласан биз.
Дахиад л тэдний амьдралд шуурга дэгджээ. Гэхдээ энэ удаа хашир өөрөө дэгдээчихэж. Алагаа намайг шархлууллаа гэж би бодож байсан. Гэвч би өөрийгөө өөрөө гүн шархлуулсан гэж тэр шударгаар хүлээсэн. Хайр сэтгэл гэдэг бас шударга ёс ажээ. Жүжигчин бүсгүйн харцанд өртөж, сэм сэм уясгасаар байгаад дасгаж орхисон нэг гэмтэн тодорсон нь тэр. Хэргийн эзэн улсын начин цолтой, цагтаа тив дэлхийд шуугиулж явсан сайхан эр. Тэдний хайр сэтгэл багагүй дуулиан тарьсан гэдэг. Бэлтгэлд гарчихаад бараг хорионд шахуу орчихоод байхад нь хайртай залуугаа зорьсоор уулын амралт руу шуугиулж очдог байж . Айхыг мэдэхгүй залуу нас юм хойно хайртай залуугаа дасгалжуулагчаас нь хулгайлан хамтдаа зугтаж, хөг хөгтэй, халуухан дурсамж бүтээж, дурлалдаа шатаж явсан түүхтэй.
Хайр гэгч хэсэгхэн асаад унтарч үлддэг гал юм шиг. Салхи шуурга шиг сандааж ирээд шархнаас өөр юу ч үлдээдэггүй гай юм шиг. Насан турш сэтгэлийн мухарт хурган амьдарч чаддаг амь бөхтэй шаналан юм шиг…
Нэртэй жүжигчин, нэртэй бөх хоёрын амрагийн явдал нэг л мэдэхэд хотоор нэг тархжээ. Бүсгүйн нөхөр ч мэдэж, залуугийнх нь аав ээж, ах дүүс нь ч мэдэж. Би тэр үед юунаас ч айхгүй болчихсон. Яавал ч яаг…гэж бодож байсан л даа хэмээн хэзээ хойно хэлэхдээ ч дотроо хөндүүрлэж байгаа нь мэдрэгдэж байж билээ.
Тэдний дурсамж бол тэдний л дурсамж шүү дээ гэж зарим нь хэлэх байх. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний хайрын түүх.
Нэгэнтээ хайртай залуу нь энэтхэгээс хэн болгоны өмсч чаддаггүй гоёмсог даашинз авчран бэлэглэжээ. Тоглолт тараад нөгөө даашинзаа өмсчихсөн, гэнэ сэрэггүй амьтан театрын үүдэнд гараад иртэл нөхөр нь хүлээж байх нь тэр. Нэг ч үг хэлэлгүй даашинзыг нь цуу татан урж шидчихээд яваад өгч. Дотуур хувцаснаас өөр юмгүй үлдсэн бүсгүй тэр чигээрээ гэр лүүгээ алхчихсан гэж байгаа. Хот яасан ч амар амгалан байсан юм. Нөгөө нэр алдартай нүцгэн бүсгүй маань сарны туяанаас өөр хэвнэггүй гудамжаар гудиггүй алхаж явсан байх юм.
Гэсэн ч харилцаа үргэлжилсээр л байж. Харамсалтай нь залуугийн аав ээж тэднийг зөвшөөрсөнгүй. Ингээд л тэр өөрөөс нь өөр хэн ч олж харахгүй гомдол гуниг тээсээр, түүнийгээ цээжин дотроо хав даран хоцорсон. Хамаг л ариун нандин бүхнээ зориулж, өөртөө байгаа бүхнэ золиосолж чадахаар байхыг минь харсаар, мэдсээр байж бусдын гараар хайр сэтгэлээ хөнөөлгөсөн дөө. Үнэндээ тэр зүгээр л айсан юм гэж тэр надад ганцхан удаа дурссан.
Хайр сэтгэл гэгч өөртөө аймшиггүй их эр зоригийг агуулж байх ёстой байдаг аж. Хэрэв тэгж чадахгүй л бол хайр найргүй дайрч довтлох аймшигт шуурганд булгаран унадаг юм байна.
Ахиж зүрх сэтгэлээрээ ийм аймшигтай бороонд нэвт норохгүй гэж тэр шийдсэн ч байж болох юм.
Театраас гараад тэр монгол орноо хөндлөн гулдгүй аялжээ. Нэг ч сум үлдээгээгүй. Хөдөө урлагаар ангаж байна шүү дээ гэж энэ тухайгаа тайлбарлана. Дараа нь “Одойчуудын театр” гэгчийг байгуулж, аялан тоглолт хийв. Байгаль эхийн хайр хишгийг дутуу хүртэн шаналж яваа тэднийг газар газраас олон цуглуулж, чухам л Тереза эх мэт асрамжилж, хөгжүүлж, өөр амьдралд дагуулсан. Тэд нь байн байн элдвийн зан гаргана. Гэвч тэр шантрахгүй. Гэрээрээ дүүрэн цуглуулчихаад оймс гутлыг нь зэхчихсэн сууж байдагсан.
Олон жил ханилж, алдаа оноогоо хуваалцаж, гурван хүүхдийн эх эцэг бололцсон ханиа алдсан явдал түүнийг гүн хямралд оруулсан юм. Хэнэггүй, эршүүд, бас гэгээхэн түүнийг энэ хагацал багагүй өөрчилсөн. Эзгүйрч, хачин хоосорсон сэтгэлээ анагаах гэж тэр ахин босч ирж, нийслэлд тоглолтоо хийсэн. Б.Сосорбарам, Д.Батсүх хоёртойгоо хамтран хошин урлагийн ертөнцөд буурь заан зогсч, өөрийнхөө “байгаа”-г зарласан.
Хувийн зан чанарын хувьд түүнд нэг том дутагдал байдаг. Тэр үгийн зөрөөн дээр шахам бусдад итгэж орхидог гэнэн. Түүнийхээ шанг ч сайн авна. Гэсэн ч төрөлхийн итгэмтгий цагаахан зан нь хашир суулгаж дөнгөөгүй. Бусдад амархаан гэгч нь хууртаж, байгаагаа тавьж туучихаад, төдөлгүй мэдэж амаа барьна. Тэгснээ нэг их гомдож том том нулимс унагана.
Ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн авъяасаараа өөрийнхөө эзэгнэх ёстой орон зайг дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, уйтгар гуниг, үүх түүхтэйгээ хамт аж төрөн, алдсан шиг алдаж, оносон шиг онож, дурласан шиг дурлаж явсан сайхан монгол бүсгүй.
Тэр хайрлуулж чаддаг байжээ. Энэ бол эмэгтэй хүний хувьд маш чухал зүйл. Бараг л амьдарч явсан утга учиртай нь дүйнэ.
Хайрлах гайхамшигт чадварынхаа төлөөсөнд ертөнцийн эмэгтэйчүүд хичнээн ихийг олж авдаг, бас алддаг гэж санана. Тэд галзууртлаа дурлаад, түүнийхээ төлөө эд хөрөнгө, нэр хүнд, авъяас билэг…ер байгаа бүхнээ золин замаа алдаж,эцэст нь үс гэзгээ үгтсээр гундан унадаг бол зарим нь эрх мэдэл, эд хөрөнгө… юу хүссэнээ адтайгаар соронздон авч ер бусын амжилтыг байгуулдаг. Учир нь хайр сэтгэл сул дорой хүмүүст хүч чадал, хүчирхэг хүмүүст сул тал нь болж явдаг зүйл аж.
Гэхдээ хүн төрөлхтний бүхий л цаг үеийн түүхэнд энэ бүхэн эмэгтэй хүнийг яллах хүчин зүйл болж чадсангүй. Яагаад гэвэл тэдний хайрласан үнэн үлддэг. Хайрлуулсан бас үнэн үлддэг байна. Яахын ч аргагүй зүйл гэж энэ. Бараг Ялалт гэж үзэж болох юм биш үү.
Тэр хайрлаж, бас хайрлуулж чаджээ. Яагаад гэвэл миний амьдралд харамсах юм юу ч байхгүй гэж хэлсэн юм. Харамсах юмгүй амьдарч чадна гэдэг ховорхон хувь тавилан биз. Ийм бардам хариу хичнээн хүүхний амьдралд ирсэн бол.

Oyuk
nomio
Зөнөг өвгөн
М.НАРАНХҮҮ
зочин
Зочин
Энхцэцэг
Тунгаа
enji
ëõàãâà