Хүний хайлан-2012
Миссийн тэмцээнээр хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулдаг бол сонгууль хүний хайланг тодруулах арга хэмжээ болдог.
Миссийн тэмцээнээр хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулдаг бол сонгууль хүний хайланг тодруулах арга хэмжээ болдог. Шалгарсан мисс боссын гэргий болохоор явдаг бол шалгагдсан хайлангууд төр түшиж үлддэг. Шалгаруулалтаас шалгаруулалт хүртэлх дөрвөн жилд нь тэр хүн маань бидний дундах хамгийн муу этгээд байсныг таньж авна. Ингээд дараагийн сайн буюу муу нь удахгүй мэдэгдэх хүний эрэл эхэлнэ. Үүнийг сонгууль хэмээмэй. Харин шалгарсан мисс яадгийг бүү мэд. Дахиад л мисс шалгаруулдгийг бодоход ялгаагүй л байхдаа.
Төрийн түшээд бидний дунд байхдаа сайн байдаг, бидний дээр гармагцаа муу болчихдог, учир нь хаанаа явна.
Бид сайнаа сонгож чадахгүй байна уу? бидний дунд сайн хүн ерөөсөө байхгүй хэрэг үү? Хэрэв тийм бол тэднийгээ муу байхыг албан ёсоор зөвшөөрөх хэрэг гарна. Эсвэл сайн байсан хүн тийшээ очихоороо муухай болчихоод хайран сайхан улсаа алдаад байна уу? Үнэхээр тийм бол бид улам цөөрөх нь гарцаагүй болж.
Сонгуулийн өмнө үнэхээр л сайн мэдэгдээд байдаг. Дараа нь найгаа алддаг. Бид төрийн тэргүүнээс эхлээд парламент, орон нутгийн удирдлагаа сонгож хориод удаа шилдэг хөвүүдээ шигшижээ. Сонин хэвлэлийн хуудас эргүүлэнгээ эргэцүүлэхэд, бидний дундаас шигшээд шигшээд олигтой юм гарах уу гэж бодогдох боллоо.
Ингэхэд эрээд байгаа сайн хүмүүс маань бидний дунд байгаа юмуу. Нарийн яривал бид өөрснөө бодсон шигээ тийм сайн ард түмэн мөн үү? Сайн нь гарчихаад байгаа нь энэ юм бишүү? Ард түмэн нь гоёдоод, гишүүд нь муухайдаад байгаа нь үнэн үү?
Социализмын үед муу ард түмэн гэж байдаггүй, харин муу удирдагч гэж байдаг хэмээн сурталчилж байсан нь цаанаа учиртай. Тэр үеийн хязгааргүй эрхтэй мэдэлтэй, дангаараа ноёрхогч бүлэглэл ард түмний нэрийн өмнөөс юу дуртайгаа хийж, хэн дуртайгаа золиосолж болдог байсан. Тэгээд үйлдэл бүхнээ зөвтгөхийн тулд “дандаа зөв” байдаг ард түмэн хэмээх хийсвэр ухагдахууныг бий болгож ард зоныг өөрсдийг нь дарлаж байж.
Үнэн хэрэгтээ хэрэгтээ ард түмэн удирдагч хоёр ямар нэгэн байдлаар бие биедээ зохиж, бие биеэсээ урган гарч байдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн удирдагч хоёр хэн хэндээ хээнцэрдээд байх нь ховор. Ард түмэн өөртөө муухайдсан, хээнцэрдсэн удирдагчийн аль алиныг тэсгээдэггүй.
Олон түмэн өсч өндийхийн хэрээр хуучин удирдлага, арга барил гологдоод халагдаад л явдаг. Бид ч тэр замаар явж байна.Хэн нэгэн жолоодогч гарч ирээд биднийг өнөөдөр захирах боломж байхгүйтэй адил. Хэрвээ Чойбалсан өнөөдөр байсан бол хүмүүнлэгийн үйлс санаачилж, Цэдэнбал эргээд төржгэм олон намын чухлыг онцлох байсан. Тэр бүү хэл Чингэс хаан ирлээ ч гэсэн юун ертөнцийг байлдан дагуулах, харин ч хоёр хөрштэйгээ эв эеэ сахиж, гурав дахь хөрштэй болох талын нь л юм хэлнэ. Ингээд харахаар манай үндэстэнд өнгөрсөн цаг үеийн бүхий л удирдагч гологдохоор болж, ихээхэн ахиж дэвшиж.
Одоо гол зүйлдээ оръё. Санал худалдаж авлаа хэмээн бид үргэлж л уурладаг. Үнэн хэрэгтээ нэр дэвшигчийн өгснийг нь бид авч байгаа л бол наймаа таарч байна гэсэн үг. Өдийг болтол нэр дэвшигчийн тараасан мөнгийг нь буцааж шидсэн гэх баримт гарсангүй. Тэгэхээр сонгогчид мөнгө авмаар л байгаа хэрэг. Нэр дэвшигчид маань сонгогч биднийхээ авмаар байгаа мөнгийг нь тарааж байгаа учраас тэрбээр ард түмний хүссэн хүн мөнөөсөө мөн. Тэр хүн ард түмний хүссэн юмыг өгч байгаа болохоор өөрөө хүсссэн юмаа авах эрхтэй. Ийм болохоор эрхэм түшээдээ авилга авлаа, сан идлээ гэж бухимдахын хэрэг юун. Тэд авилга авахгүй, сан идэхгүй бол бидний хүссэн мөнгийг хаанаас олж өгөх вэ? Яван явсаар идсэн уусандаа тулахаар бид чинь хувааж идсэн хам хэрэгтэн болж таарч байна. Их багын ялгаа бол бий. Энэ логикоор хөөж үзвэл бид чинь олж ирснийг нь хувааж цохичихоод сүүлд нь болохоор авчирсан нэгийгээ хулгайчаар нь дуудан баалдаг хөгийн амьтад болж таарна.
Тийм болохоор авилгачид биднийг даапаалангуй харж байна. Нэр дэвшигчдийн тараадаг 10-20 мянган төгрөгөөр, шуудай гурилаар, татвар төлөгчдийн өөрсдийн мөнгөнөөс аваад аваад эргүүлээд татвар төлөгчдөд хувааж өгдөг “төрийн буян”-гаар бид саналаа зардаг учраас тэр бардам байна. “Та нар мөнгө гаргаад ирэхээр саналаа зарахгүй хаачив л гэж” хэмээн ам асууж байна. Үнэн л дээ.
Сонгуулийн хуулинд сонгогчдийн саналыг татах зорилгоор бэлэг, мөнгө тараахыг хориглосон л доо. Гэхдээ “энийг надад өглөө” гээд мөнгө бариад ирэх хүн гарах бол уу, яах бол?
Ийм болохоор бид авилга оршихыг зарим талаараа таалж байна гэсэн үг. Өнөөгийн монгол төрийн олныг бухимдуулсан дүр төрх бол зарим талаараа бидний өөрсдийн сонголт болж таарч байх шиг.
Чухам ийм учраас л шударга бус удирдагч, бусармаг төрийнхээ өмнөөс ард түмэн нь хариуцлага хүлээдэг. Иракийн эсрэг хориг арга хэмжээнд, Умард Солонгосыг бүслэн хаах бодлогод хамгийн түрүүн жирийн иргэд хохирдог. Уул нь шударга биш л дээ. Гэхдээ л тэгдэг. Үлгэрлэвээс эцэг нь эх нь муу нэртэй айлын хүүхдүүд гэм буруугүй атлаа нийгмээс гадуурхагдаад явчихдаг шиг.
Тэр жил өнөө хүн хулгайлсны дараа монголын иргэд Шенгений виз авахад ямар хэцүү боллоо, баруун явдаг улс хэлээд өгнө. Хулгайчийн хүүхдүүдийг гадуурхаж байгаа хэрэг. Дараа нь төрийн тэргүүн солигдсноос хойш Германы төдийгүй Америкийн виз яаж хялбаршлаа. Сайн эцэгтэй айлын хүүхдүүдийг хүндэлж байгаа нь тэр.
Нөгөө талаас шударга ёсыг тогтоох эрмэлзэлтэй зүтгэлтнүүд ч санал худалдан авах аянд өөрийн эрхгүй татан орж байна. Шударга байх гэхээр хээнцэрдээд байгаа хэрэг.
Манайхан чинь төгрөг тараахгүй, мөнгө амлахгүй амлахгүй сонгууль хийнэ гэвэл бүтэхгүй байхаа. Өнөө “Гарьд магнай” кинон дээр билүү, өөрийнх нь бөх уначихаар уурласан эх дагина “Би энэ наадмыг чинь үзэхгүй” гэж ирээд л аашилдаг даа. Яг тэрэн шиг “Хэзээ ийм гуриа сонгууль байсан юм бэ? Би энэ сонгуулийг чинь үзэхгүй” гээд хаяад явчихна. Тэхээр хамгийн шударга нэр дэвшигч ч, хамгийн шударга үйл хэргийг бүтээхдээ гэсэн шударга бусчуудтайгаа ижил замаар явахаас өөрцгүй болоод байна.
Бид хувийнхаас эхлээд хувьсгалынхаа бэрхшээлийн учир шалтгааныг төрөөс, сонгосон их хурлаасаа хайдаг, нэхдэг, уурсдаг. Зөв өө. Харин энэ удаагийн сонгуулийн өмнө өөрснийгээ нэг сайн шинжээд үзэхэд юу нь буруу гэж.
Ард түмнийг сайн хүн удирдаггүй. Бүхий дарангуйлагчид, цуст этгээдүүд чухамхүү хамгийн сайнаа толгой дээрээ залах гэсэн төөрөгдөл дээр дөрөөлөн гарсан байдаг. Харин зөв механизм л шударга удирдлагыг бий болдог. Удирдагчид шударгаараа төрдөггүй, харин шударга байхаас өөр замгүй механизмаар тэднийг барьдаг. Идүүлэхгүй хянаж байхаас илүүтэй идэх юм олдохгүй байх нь чухал. Ингэхийн тулд үндэстнийхээ бүтээж буй баялгийн хамгийн өчүүхэн хэсгийг төр мэддэг байлгах гээд олон юм бий. Өнөөдөр энэ баялгийн бараг талыг төр мэдэн хуваарилж байна. Хувь хүн мөнгөө булаалгадаггүй. Энэ утгаараа манай бүх мөнгөний тал хувь нь найдваргүй гарт байна гэсэн үг. Нарийн яривал ард түмэнд тараах мөнгө төрд олдохгүй байх. Ийм болохоор сан идэхээргүй хүн сонгох гэж зовохын оронд санд идэх юмгүй болгож танаад байхаар этгээдийг гаргана гэсэн санаа.
Хүний сайнтай ханилж, нөхөрлөж болно. Харин хүний сайнаар жолоодуулна гэж байхгүй. Өөрийн саналаараа шударга байх нэг хэрэг, өөрийн эрхгүй шударга байх нөгөө асуудал. Ингэхийн тулд ...ингэхийн тулд саналаа зардаггүй сонгогчтой болохоос эхэлнэ. Одоо бид энэ сонгуулиар та нарын олзноос хуваахгүй, хам хэрэгтэн чинь болохгүй гэдгээ харуулах цаг. Хам нь нэг л биш болсныг мэдэрсэн түшээд хулчийж эхэлнэ.

Зочин
зочин
Зочин
tamir
PUKA
Зочин
saruul
Зочин
mongol
mongol
Naran
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
Уншигч
Зочин
Òýãøýý
Зочин
Бурхантын бурхангүй
Зочин
Зочин
LOL
medemhiiregch
medemhiiregch
medemhiiregch
кукла
кукла
kukla
уншигч
Зочин
rg
Дэндэв
Зочин
Зочин
Handalt
Зочин
germany
germany
zochin
delgermaa
goe
Dorj
medemhiiregch
LOLITA
Зочин
medemhiiregch
medemhiiregch
medemhiiregch
Зочин
Зочин
Ганаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
ТОРОН ДОТОРХ ТОТЬ ШУВУУНД
Зочин
Зочин
Зочин
ЗӨВ МЕХАНИЗМ
Зочин
МАН-ын гишүүнээс
Зочин
Shudarga
Зочин
Arvai
Зочин