Сакура цэцэглэсэн Киотогийн хавар
Биднийг Киотод очиход намираа бороо, нойтон цас хольж орсон хаврын жихүүн угтлаа. Бороо орж байснаа хүйтрээд цас болж, тэгснээ үүлэн цоорхойн наранд гэсч хайлаад шавар шалбааг холилдоод, юу ч гэмээр юм бэ дээ? Бид 3 дугаар сарын эхээр Токиогоос хурдан галт тэргээр тийшээ зорчлоо.
Биднийг Киотод очиход намираа бороо, нойтон цас хольж орсон хаврын жихүүн угтлаа. Бороо орж байснаа хүйтрээд цас болж, тэгснээ үүлэн цоорхойн наранд гэсч хайлаад шавар шалбааг холилдоод, юу ч гэмээр юм бэ дээ? Бид 3 дугаар сарын эхээр Токиогоос хурдан галт тэргээр тийшээ зорчлоо. Бид гэдэг маань Элчин сайд Тошинори Шигэи, бидний хөтөч зохицуулагч Акира Шимотори, Лаосын Гадаад хэргийн сайдын зөвлөх, Энэтхэгийн ҮАБЗ-ийн албаны дарга эмэгтэй, Янгоны их сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны профессор эмэгтэй бид хэд л дээ.
Киото бол Японы эртний нийслэл, Японы яг төв дунд оршдог хот юм. Монголчууд тийшээ олон очсон учраас энд хот, мужийн түүхийг нь нурших хэрэггүй байх. Явснаа, гол нь зурагнууддаа хэдэн тайлбар хийе. Өглөөний наран мандаж байгаа Киото хот бидний буусан Rihga Royal Hotel-ын цонхоор ингэж харагдлаа. Би гэрэл сүүдрийг тааруулж нэлээд чармайж байж хотыг ингэж татлаа. Тэнгэр, үүлс, уулс, гол мөрөн нь бүгд багтах шиг боллоо.
Киото хотод сакура цэцэглээд байгаа нь. Токиод 4 дүгээр сард сакура цэцэглэдэг бол Киотод 3 дугаар сард цэцэглэдэг юм байна. Бид сакура үзэх гэж өглөөний нарнаар гарч ирээд байгаа нь энэ. Гэхдээ энэ бол жинхэнэ яагаан саарал сакура нь биш, төрөл цэцэг нь гэж манай Шимотори хэлэв.
Киотодхэдэн өдөр бороо цас холилдон орлоо. Нойтон чийгтэй, бас ч үгүй их жиндүү байлаа. Модны нүцгэн мөчир, гэхдээ ногооноороо зүлэг, нарны ёлтгор гэрлийг ойлгож байж би уулын оройгоос энэ зургийг татлаа.
Киото бол эргэн тойрон уулсаар хүрээлэгдэж, бас далан суваг шуудуу, гол усаар элбэг нутаг юм. Бид хэд гэж бээрсэн нөхөд түүх дурсгалын газраар хангалттай аяллаа. Надаас илүү халуун орны тэр гурав л их даарч зутарч байх шиг санагдав.Өвлийн ноосон малгай, бээлий өмсчихсөн, байн байн халуун юм оочоод л.
Киото хотын нэрийн хуудас энэ байна. Кинкаку-Жи буюу алтан харш (алтан ордон ч гэж нэрлэж болно) засвартай угтав.Рокуон-Жи (Бугат цэцэрлэгийн сүм гэж буулгая) хэмээх олон сүмийн цогцолборын нэг нь.1397 онд сёгүн Асикага Ёсимицү гэгч ноён алжаал тайлах харш хэмээн бариулжээ. Сёгүн гэдэг нь захирагч, цэргийн жанжин гэсэн үг. Ухаандаа Киото мужийг захирч байсан бололтой. Гурван давхар энэ харшид Буддын шашны ариун дагшин дурсгал, алтадсан тасалгаа бий гэлцдэг. 1950 онд нэг солиот лам сүмийг шатаах гэж оролдоод үлэмж сүйдэлжээ. Сүмийн үзэмж, гаднахи хэлбэр ихээхэн муудсан тул 1987 онд бүр хааж, сэргээн засварлаад тэр засвар нь 20 орчим жил үргэлжлээд байж байхад нь бид бүтээлэгтэй энэ сүмийн гадна явж очлоо.
Манай лаос найз бид хоёр фото зурагных нь өмнө зургаа татуулахаас өөр арга байсангүй. Гэхдээ үүнийг жинхэнэ сүм нь байна хэмээн андуурсан хүн цөөнгүй. Жинхэнэ юм шиг татаж буулгасан нь нь урлагийн хосгүй бүтээл гэж лав надад ойлгогдлоо. Гэрэл зурагчны авьяас чухам үүн дээр л гарсан байх. XIV зуундаа л энэ сүм өнөөгийн буддын сүмийн төрхөө олж, шашны зан үйл хийдэг дагшин газар болжээ. Эргэн тойрондоо битүү мод цэцэрлэг, сүм өөрөө нууран дунд орших ба нуурыг нь япончууд “тольт нуур” гэж нэрлэж ирсэн аж. Үнэхээр цаад сүм нуурын усанд яг байгаагаараа тусч гэрэлтэж байна.
“Киотокоцү” гэх энэ туур-оператор компани бидэнд хоёр өдөржин үйлчиллээ. Тийшээ явж байгаа монголчуудад хэрэг болуужин гэж би таниулж байгаа хэрэг шүү дээ. Киотод очоод бие даагаад, эсвэл нэг оюутан дагуулаад нийтийн тээврээр аялна гэвэл мөнгөний гарз болно. Тэгж явдлын гарз болсноос бэлэн ийм компанийг түшээд мөнгөө төлөөд явах нь хамаагүй дээр. Гэхдээ энэ удаа бидний зардлыг Японы ГХЯ хариуцсан юм.
“Киото коцү” туур-оператор компанийн энэ хөтөч эх орныхоо түүх, ялангуяа буддын шашин Японд хэрхэн нэвтэрсэн талаар маш өргөн дэлгэр мэдлэг, мэдээлэлтэй, англи хэлийг нэвт мэддэг, ёстой биднийг ангайтал ярьж байсан даа.
Киотод аялбал олон газраар явуулахгүй, ердөө 2-3 газар л бүтэн өдрийг барна. Эртний сүм дугана, түүнийг тойрсон нуур, цэцэрлэг нэг тусдаа хөтөлбөр, нөгөө нь энд харагдаж байна. Киото хотын нэхмэлийн үйлдвэрлэлийн ордон гэж буулгавал ойлгогдож магад.
Биднийг энд авчирч кимоногийн загварын ертөнцтэй танилцууллаа. Киото нь XIV зууны алтан сүмээр нэрийн хуудсаа хийдэг төдийгүй Япондоо нэхмэл эдлэлээр нэгдүгээрт ордог юм гэнэ. Ялангуяа үндэсний хувцас – кимоногийн загвар, үйлдвэрлэлээрээ.
Киото бол монголчуудад нэлээд дээхнээс танил болсон газар аж. Би нэхмэлийн үйлдвэрлэл гэдгээр ярьж байна. 1970-аад онд манай “Говь” үйлдвэр японы тусламжаар босч, ажиллаж эхлэхэд Киотогийн нэхмэлийн дээд сургууль оюуны хөрөнгө оруулалт хийж, “Говь”-ийн олон инженерүүдийг бэлтгэж өгсөн гэнэ. Тэднээс өнөөдөр УИХ-д лав хоёр нь сууж байна, төрийн алба, үйлдвэрлэл-бизнесийн салбарт Киотогийн монгол инженерүүд алдар суугаа дуурсгаж явaадаа.
Киотохот, түүний эргэн тойрны уулс нов ногооноороо өвлийг туулж, хавартай золгож байгаа нь энэ. Бидний буусан Rihga Royal Hotel нь хотын төв вокзалын харалдаа юм. Түм түжигнэсэн бум бужигнасан уйланхай хаврын Киото хот ингэж харагдлаа.