Ардчилсан намд дүүрэг, сум мэт нь ПАДЛИЙГҮЙ
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар парламентыг бүрдүүлж буй гол хоёр хүчин санал зөрөлдөж байна.
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар парламентыг бүрдүүлж буй гол хоёр хүчин санал зөрөлдөж байна. Угаасаа энэ асуудал улс төрд ч, сонгогчдод ч цоо шинэ асуудал юм. Тийм болохоор бусад энгийн зүйлс шиг ярс ярсхийтэл гар барилцаад нэгдмэл байр суурьт хүрчих бололцоо муутай. Ер нь бол тэд тохиролцоонд хүрэхийг эрхэмлэн хоорондоо бичиг цаас шидэлцэн ээлжит бус чуулганыг гацааж байгаа ч яг шийдэх “эрх” нь тэдний гарт биш цагаан дээр хараар бичсэн хуульд байгаа билээ. Гэвч Ардчилсан намынхан нөгөө л дур зоргон дээр суурилсан авираа тулган бойкот хийж, сурснаараа шүгэлдэцгээн бөмбөр нүдэж байна. Тэдний хувьд бүх юм яагаад ийм хялбархан, төрт ёсны нарийн тулхтай асуудлууд яагаад ийм жирийн, иргэдийн бодит байр байдал яагаад ийм үл хэрэгсмээр зүйл байдгийг өөрийн эрхгүй заримдаа гайхах юм. Өөрсдөө ингэж иргэдийн эгдүүг хүргэж байдгаасаа болж сонгуулиас сонгуульд ялагдал хүлээдгээ яагаад ухаардаггүй юм бол. Эгдүүг нь хүргэж биш энгэрт нь наалдаж байж саналыг нь авах нь ядахдаа гаднаасаа ёс зүйтэй, дотроосоо эерүү зөөлөн харагдмаар юм. Энэ их энгийн зөвлөгөө юм шиг харагдаж байгаа байх. Гэвч тийм биш юм. Үнэн хэрэгтээ сонгогч бол хүн. Хүнд хүрдэг зам нь ерөөсөө л сэтгэлд нь хүрэх зам байдаг шүү дээ. Тэр замаар анхнаасаа л мориныхоо амыг сул тавьчихсан, эмээлийнхээ хоёр тал руу унаж боссон, амаараа дүүрэн аархуу эзэрхий ч юм шиг, гомдоллож тунирхсан ч юм шиг салаа үзүүртэй үгтэй сагсуу залуу шиг давхиж очвол юу болох билээ.
Одоо иргэдийн эгдүү хүрч эхэлсний эхний дохиог хэлье. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөнийг иргэд түрүүчээсээ сануулж эхэллээ. Сануулахдаа зүгээр нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх төдий биш Үндсэн хуулийн Цэцэд хандаж сануулсан нь тэдний эгдүү хүрсний л илрэл. Албан ёсны хэллэгээр нь тайлбарлая л даа.
Орон нутгийн хурлын тухай хуулийн 8.2 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэн иргэд түрүүчээсээ Цэцэд хандаж эхэлжээ. УИХ-ын 2008 оны тавдугаар сард Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн дөрвөн жилийн хугацааг гурван жил таван сарын хугацаатай болгож богиносгосноор нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдчихжээ. Энэхүү халдлагад иргэдийн эгдүү хүрч байгаа юм байна. Аргагүй шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болохоор жинхэнэ эрх биш, УИХ-ын бүрэн эрх л том бөгөөд жинхэнэ эрх байдаг гэсэн үг үү. Ингэж мөрөн дээр нь гишгэсэн аархалд монгол хүн шиг дургүй амьтан байдаг бил үү. Ховор л болов уу.
Одоогийн мөрдөж буй хуулиар бол Орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамт явуулах ёстой шүү дээ. Энэ хуулийг бүгдээрээ л хамт баталсан биз дээ гэж асуух байх. Тийм ээ, УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан шинэ өөрчлөлтүүдийг би хувьдаа талархан хүлээж авч байгаа.
Хэдийгээр бүр сонгодог хувилбар биш ч гэсэн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Сонгогчдыг бүртгэх, саналын хуудсыг тоолохдоо автомат машин ашиглахаар болсон. Мөн сонгогчид цахим үнэмлэхтэй болж гарынхаа хээгээр сонгуульд оролцох болсон. Гадаадад амьдарч аж төрж байгаа монголчууд маань санал өгөх эрхтэй болсон гээд УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдэд дэвшилттэй зүйлүүд цөөнгүй байгаа. Энэ мэдээж сайн хэрэг. Гэхдээ энэ удаа УИХ-ынхаа сонгуулийг эхэлж явуулдгаараа явуулаад орон нутгийнхийг өмнөх хуулийн дагуу явуулсан сонгуулийн үр дүн, бүрэн эрхийг нь дуусгавар болсны дараа явуулбал зүйд нийцнэ. Иргэд сонгогчдын толгой руу ойлгож таньж ядан байгаа шинэ технологи, толгой эргүүлсэн холион бантан, хэмжээ хязгааргүй их ачааллыг нэг дор чихэх хэрэггүй. Тэгээд ч Үндсэн хууль зөрчсөн заалтын асуудлын хажуугаар одоо хуй салхи шиг яаран дааран довтолговол хуульт ёсны, төрт ёсны хэврэгшил гэсэн далд атлаа үргэлж нийгмийн амьдралыг ганхуулан байдаг нэгэн эмзэг сэдэв сэдрэнэ.
Иргэдийн эгдүү эрх мэдлээрээ далимдуулан хуулийн зүйл заалтаар зоргоороо оролдоход хууль зөрчсөнөөс дутуугүй хүрдэг.
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр сонгуулийг хамт явуулбал тооцоолсон тооцоолоогүй олон бэрхшээл гарна гэж үзэн, тусад нь явуулах тал дээр нэгдсэн байр суурьт хүрээд байгаа юм байна. Харин АН-ын бүлэг одоогийн мөрдөж буй хуулийн дагуу хоёр сонгуулийг хамт явуулах саналтай байгаа. Гэвч тэд нэгдсэн байр суурьт хүрэн тохиролцож чадахгүй байгаа учраас АН-ын бүлэг нийслэл, аймгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулж, дүүрэг, сумын сонгуулийг тусад нь буюу намар явуулах шинэ санал гарган МАН-д хүргүүлжээ. Тэдний энэхүү хүсэлт сонгогчдын гэдэнг жинхэнэ хөдөлгөж мэдэхээр харагдаж байна. Бидний хувьд Их хурал, Нийслэл, Аймгийн эрх мэдэл л чухал, тэр муу дүүрэг, жалгын сум, баг мэт нь падлийгүй гэсэн ихэрхүү авир эндээс ханхалж байна. Зөвхөн эрх мэдлийн төлөө улангассан, улангасах улангасахдаа ялгаварлаж, түүвэрлэж, шигшиж шилж улангасч байгаа энэ хандлага тал нутгаар тархан амьдарч буй хөдөөгийн сонгогчдын эгдүү зэвүү хоёрыг яасан их хүргэж байгаа бол.
Ардчилсан намынхан санаагаа өнгөн талдаа ингэж тайлбарлаж байна. Хоёр сонгуулийг нэг дор явуулбал зардал хэмнэнэ. Бас сонгогчдын идэвх өндөр байна. Улс төрийн хийрхэл багасна. УИХ-ын сонгуулийн дэвшилттэй заалтуудыг Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд яавал ашиглахгүй байх вэ гэсэн бүх арга саамыг МАН-ынхан хайж байна. Энэ бол тэдний орон нутгийн эрх мэдлийг алдахгүй гэсэн л санаархал шүү дээ гэж.
Энэ юуг илэрхийлж байна вэ. Нэгдүгээрт, Үндсэн хууль зөрччихөөд байгаа явдал тэдэнд бол бүр падгүй хэрэг болж таарлаа. Хууль тогтоогчид өөрсдөө ийм төлөвшилтэй байвал хуулийн дор хэн жагсах юм бэ гэж иргэд бие биенээсээ асууж байна. Энэ бол яах аргагүй тэдний зөв. Хоёрдугаарт, зардал хэмнэх биш бүр хэт өсөх нь тодорхой. Юун хэмнэх. Хоёр сонгуулийг нэг дор хийхэд зардал өснө үү гэхээс багасахгүй. Иргэдийг ийм тэнэг гэж үзэж болох уу. Амьдралынхаа өдөр тутмын ачааллыг яая гэж байхад нь ингэж мэхэлсэн, мэдэн будилсан, дотор санаагаа ядуу хүний сэтгэхгүйд тааруулсан хэмнэлт гэх ганган үгээр булсан башир арга сэдэх хэрэг байна уу. Гуравдугаарт, сонгогчдын идэвх хоёр сонгуулийг нэг дор явуулснаар огцом нэмэгдэх гэнэ. Үүн шиг гэнэн ойлголтоор хэн ч даллуулахгүй. Монголын ард түмэн сонгуульд саналаа өгнө гэж санаж зүтгэсэн нь санаж зүтгэж ирээд өгдөг. Оролцохгүй гэсэн нь яаж ч хулхин дээр нь цэцэг ургуулаад, гурил будаагаар булаад гэртээ гэдийгээд хэвтчихдэг. Манай улстөрчид олон түмнийхээ аяг ааш, сэтгэхүйд тохирсон, хөрсөн дээрээ буусан юм ярьж хэлж баймаар байна.
Дөрөвдүгээрт, улс төрийн хийрхэл багасна гэнэ. Улс төрийн хийрхлийг өөрсдөө л өдөөхөө багасгавал хийрхэл өмнөх сонгуулиудын үеийнхээс хөөрчихнө гэдэг юу л бол. Буруу булхай гарвал эсэргүүцэл гарч л таарна. Урьд нь тийм байсан. Цаашид ч тийм л байна.
Тавдугаарт, МАН-хан л Орон нутгийн эрх мэдлийг алдахгүй гэсэндээ гүрийж байна гэсэн байр суурийг төвийн хэвлэлүүдээр өдөр болгон цацаж байна. Үнэн хэрэгтээ улс төрийн хүчин болгон Засгийн эрхийн төлөө л сонгуульд өрсөлддөг. Энгийнээр эрх мэдлийн төлөө. Энэ хүсэл ганцхан МАН-ынх ч биш. Бүгдийн хүсэл. Үнэн хэрэгтээ түүхэндээ ялж үзээгүй талбарт тугаа хатгахыг хамгийн их хүсэмжилж буй нь Ардчилсан нам. Энэ нь ч зөв. Аймгуудынх нь дийлэнх дарга нар хэрэг төвөгт холбогдчихсон гэх мэдээлэл хавтгай түрж, хэт олон жил сум сууриндаа хаан шиг лаглайн суусан дарга нарт нэгэнт таагүй болсон сонгогчдын сэтгэл зүй хавсайдаж буй энэ үед АН орон нутгийн сонгуульд хүч хаян үзэх нь зүйн хэрэг. Жишээ нь нийслэлийг “авах” зорилго бол яах аргагүй улс төрийн зорилго. Гэтэл хувийн шинжтэй зорилгууд ч энэ зүгт багширалдан байдаг болсон. Хотыг хүнийх өөрийнхтэй нь хамт анхаарлыг нь таттал удирдаж байгаа одоогийн Мээрээс болсон уу, тийш тэмүүлсэн хүсэл шунал дэндсэн дуулддаг. Хотын байшингийнх нь нэг мариалаг залуу “Би хотын дарга болмоор байна” гэж согтуу уйлаад л, засгийн ордноос хэдхэн алхмын зайд байдаг нэг дүүргийн дарга “Би 400 мянган доллар бэлдчихсэн, харж байгаарай би сонгуулийн дараа хотын дарга болно” гэж сэрүүн зүүдэлж гүйгээд л байгаа тухай эмгэнэлтэй мэдээнүүд дуулддаг. Бод л доо. Зурагтаар зүгээр л нэг хоол тайлбарладаг байсан пацаан НИТХ-ын төлөөлөгч болонгуутаа хар шил зүүчихсэн, Сүхбаатарын хөшөөнд баяраар цэцэг өргөдөг нэгэн болж хувирах бол гайхамшиг биз дээ. Ийм гайхамшиг руу ханарах нь тэгэхээр зүйн хэрэг. Орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөх хувь болоод хувьсгалын шалтгаан энэ мэт олон билээ.
Ардчилсан намынхан хэлж байна. Угаасаа хоёр сонгуулийг хамт явуулна гээд хуульчилчихсан. Яахав, хамт явуулахад саад болох хэд хэдэн заалт бий. Засчихъя л даа...гэж. Энэ бол дэндүү хөнгөн хялбар хандлага. Өөр хэлэх зүйл алга.
Дараагийн нэг зүйл. Сонгуулийн хар ажлыг хэн хийдэг вэ. Нөгөө л төрийн албан хаагчид. Тэдний хүч хүрэх л байх. Гэхдээ л хүн хүчний асуудлыг жижиг асуудалд тооцож боломгүй.
МАН-ынхан бол ингэж тайлбарлаж байна. Саналыг автомат машинаар тоолно. УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолчихоод, орон нутгийн хурлын сонгуулийн саналыг гараар тоолох уу. Зохион байгуулалтын хувьд жигдрүүлэх шаардлагатай байна. Иргэдээ энэ шинэ зүйлд бэлтгэмээр байна шүү дээ. Автомат машин саналын нэг л хуудас унших хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл хоёр тусдаа хуудсаар санал хураалт явуулбал уншиж чадахгүй. Тиймээс ар өвөргүй бичсэн нэг хуудсыг бэлтгэх хэвлэх хэрэгтэй болно гэж. Үнэн хэрэгтээ техникийн бодит боломжин дээр ч асуудал гарч байгаа юм байна. СЕХ-ныхон санал тоолох машин нэмж авах шаардлагатай болж магадгүйг нуухгүй байгаа. Тэр бүү хэл Төрийн байгуулалтын байнгын хороонд энэ тухай саналаа ирүүлсэн байна. Бас нэг зүйл сануулахад цаг хугацааны хувьд санал хураалтыг 20.00 цаг болгож нааш татсан. Нэг хүний санал өгөх хугацаа уртсахад л бөөн зөрчил дагана. Энэ бол бас л жижиг асуудал биш шүү дээ. Бүгдийг нарийн бодож, сонгогчдын талд, элдэв сүржин нэмэлт дарамтгүй л сонгуулиа явуулмаар байна. Бид бол баян болох мөрөөдөлтэй ядуу айлын хүүхдүүд. Тэгэхээр хөрснөөсөө хэт ниссэн юм руу хуйлран дайрмааргүй байна. Эцэст нь ахин хэлэхэд ИТХ-ын бүрэн эрх нь Үндсэн хуулиар дөрвөн жил байгаа. Наана нь сонгуулиа зүтгээд явуулбал бүрэн эрхэд нь халдсан хэрэг гарна. Энийг жирийн асуудал шиг үзвэл хамгийн хариуцлагагүй улс төр тэр л болно шүү.