Есүс Христосийн төрсөн өдөрт дарагдсан “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ”
Монголчууд бид ямар нэгэн баяр бий болгон тэмдэглэж, ууж идэх талаар ер нь хэнээс ч дутахгүй улс. Харин ганцхан тэмдэглэх дургүй баяр нь Тусгаар тогтнолын баяр юм уу даа. Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөнд дургүй хүмүүс манайхан юмуу гэхээр үгүй ээ.
-Эрх чөлөө тусгаар тогтнолын хөшөөг төв талбайдаа босгож, эх орончдынхоо нэрсийг алтаар мөнхлөх цаг-
Монголчууд бид ямар нэгэн баяр бий болгон тэмдэглэж, ууж идэх талаар ер нь хэнээс ч дутахгүй улс. Харин ганцхан тэмдэглэх дургүй баяр нь Тусгаар тогтнолын баяр юм уу даа. Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөнд дургүй хүмүүс манайхан юмуу гэхээр үгүй ээ. Би Монгол хүн, хөх толботой, моринд дуртай, эзэн Чингэс, Богд хаан, Монгол Улс мандтугай, би бол эх оронч хүн бусад нь урвагч гээд л цээжээ балбаж тусгаар тогтнолдоо хайртай гээд л гадаадынхныг занаж зүхнэ. Монголчууд бидний хамгийн томоор тэмдэглэх ёстой жинхэнэ тусгаар тогтнолын баяр маань жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд тохиодог. Өвөг дээдэс маань Хятад, Манжийн эсрэг хоёр зуун жил тэмцэн амь дүйн явж одоогоос яг 99 жилийн тэртээ арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөнд "Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий даяар тунхаглан зарлаж" их баярыг хийжээ. Тэр үеийн монголчууд ч Есүсийн төрсөн өдрийг тэмдэглээд ёолкдоод, ёолк хэсээд алга болсонгүй тусгаар тогтнолынхоо баярыг үнэн сэтгэлээсээ Хятадын цагаан хэрэм хүртэл их тал нутгаар сүслэн тэмдэглэсэн байна. Энэ үеэр Монгол нутгаар тэнэж, тагнаж явсан Оросын нэг жуулчин "Монголчууд тусгаар улс болсондоо үнэндээ баяртай байна.
Цагаан хэрэм хүртэл их тал нутагт хөгшид хүүхэдгүй сүүгээ өргөн Хүрээнийхээ зүг харан мөргөн залбирч байлаа гэж тэмдэглэн үлдээсэн байх юм. Цааш нь .... Монголчуудын "Богд хаандаа залбирах нь шүтлэгээс арай өөр байна. Харь нутгийн хүнээр хаан суулгалаа гэсэнгүй ... Монголчууд Богд ламаар төрийнхөө тэргүүнийг таньж тавьсан бололтой" гэж тэмдэглэжээ. Үнэхээр жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүд бол монголчуудын хувьд хулхи биш жинхэнэ тусгаар тогтнолын өдөр. (Оросын нөлөөнд бат орсноо Үндсэн хуулиар баталгаажуулсан арваннэгдүгээр сарын 24-нийг би хулхи гэж байгаа юм. Г.Д) Харамсалтай нь урд хойд хоёр хөрш аль нь ч Чингэсийн Монголыг хүчтэй тусгаар улс байлгаж болохгүй тэгвэл аюулд орно гэдгийг яс махаараа мэднэ. Энэ түүхэн сургамжийг хоёр хөрш мартахгүй. Тэр нь их гүрнүүдийн дээрэнгүй бодлогын түүхээр илэрдэг. Москва, Бээжин хоёр түүхийн аль ч үед Монгол Улсыг эд бараа шиг нэг нэгэндээ худалдсаар ирсэн нь үнэн түүх. Монголчууд нэн шинэ түүхэндээ өөрсдөө төрөө сонгох эрхийг 1990 онд л олж авсан. 1911 оны Есүсийн баяраар олж авсан тусгаар улс тийм их удаагүй. Монгол Улс 1911 онд олж авсан тусгаар тогтнолоо 1925 он гэхэд дахин алдаж эргэн Оросын колони, тоглоомын төдий Үндсэн хуультай улс болсон. Товчхон өгүүлэхэд Бээжин Москва хоёр уулзаад л ханцуй дотроо наймаалцаад л одоо танайх ав, үүгээр нь манайх авъяа гэж тохиролцдог байсан юм шиг байна билээ. Харин Монгол Улсын аль ч үеийн түүхэнд эх орончид байсан. Харамсалтай нь үе үед эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан ухаант зоригт хөвгүүд төр улсаа барьдаг боловч тэднийг ямар нэгэн аргаар хороодог байв. Энэ тухай хэдхэн баримт. 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төр улсаа тэргүүлсэн Ерөнхий сайдаас авахуулаад таван яамны сайдын дөрвийг хорлож алжээ.
Богд хаант Монгол Улсын цэргийн яамны сайд Г.Гомбосүрэн 30 насандаа бусдад хорлогдсон, Дотоод яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд 42 насандаа бусдад хорлогдсон. Гадаад яамны тэргүүн сайд Ханддорж алуулсан, 1912 онд Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан ба дөрвөн хошуу ноён, 1913 онд Ерөнхий сайдын орлогч ван Гончигсүрэн, 1919 онд сайн ноён хан Намнансүрэн нар тус, тус бусдад алуулсан буюу хорлогджээ. Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндорж бусдад хорлогдсон.
Тэгвэл 1921 оны Ардын нам, Ардын хувьсгалын лидерүүдийг яалаа. Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо 37 насандаа буудуулсан. Ардын намын анхны дарга С.Данзан алуулсан, Түр Засгийн газрын тэргүүн Чагдаржав алуулсан. Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар бусдад хорлогдсон, Ерөнхий сайд А.Амар алуулсан. Маршил Дэмид алуулсан, Соёлын сайд Эрдэнэбат хаан алуулсан, Ерөнхий сайд Б.Цэрэндорж хорлогдсон, Ерөнхий сайд Дамдинбазар, Жигжиджав нар бусдад хорлогдсон. Оросын коммунистуудын яргалал туйлдаа хүрч, улстөрчдийг нэг хоёроор нь биш 1922 оноос Шагдаржавын хамт 15 хүн, Лхүмбийн хамт 317 хүн, Саж Ламын хамт 85 хүн буудсан байна. За, за, Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулан тэмцэж буудуулсан эх орончдыг тоочоод байвал манай сонины хуудас хүрэхгүй тул үндсэн сэдэвтээ оръё. Товчхон хэлэхэд урд хөрш маань угийн далд нарийн ухаантай болохоор тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан өвөг дээдсийг маань голдуу л учир битүүлгээр наснаас нөгчүүлдэг байв. Манай хойд хөрш жаахан бүдүүлэг тулган хүлээлгэдэг зангаараа шуудхан өөрийнхөө улс оронд аваачаад буудчихдаг байв. Энэ бол миний л бодол. Улсынхаа тусгаар тогтнолоо олсон баярт өдөрөө ядаж Есүс Христийн төрсөн өдрөөс илүү тэмдэглэн өнгөрөөж сурах юмсан. Хойтон Богд хаант Монгол Улсын 100 жилийн ой нь болно. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын тусгаар тогтнолын их баяр Богд хаант Монгол Улсынхаа ойг тэмдэглэхийн ач холбогдол түүхэн үнэнийг сэргээх тухай их үглэж түмэнд ойлгуулахыг хичээсэн. Хэн ч үгэнд нь орохгүй энэ жил мөн л ёолкдоод байх юм. Харин Сосорбурам тэргүүтэй ардчилсан хувьсгалын партизанууд улсынхаа төв талбайг эрх чөлөө тусгаар тогтнолын талбай болгож Монгол Улсынхаа гал голомтонд үе, үеийн эх орончдынхоо нэрсийг мөнхөлье гэлээ. Үүн шиг бахархам санааг ойрд дуулсангүй. Ер нь эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж буудуулахаас бусдыг үзсэн, ардчилсан хувьсгалын манлайлагчид л үүнийг хийхгүй бол өөр хэн ч санаачилж хийхгүй. Тэгэхээр ардчилсан Ерөнхийлөгч зарлиг гаргаж төв талбайгаа эрх чөлөө тусгаар тогтнолын талбай болгож Монголын ард түмэн, "Монгол Улсын тусгаар тогтнолын баяр"-ыг Есүс Христийн төрсөн өдрөөс илүүд үзэн ёс төртэй тэмдэглэн эх оронч өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын үзэл суртлын түүхийг төгсгөл болгон үнэн түүх бичигдэнэ гэж найдна.

кк
buyanaa
монгол
Зочин
Boss
болроо
Сандаг
Самсаараа
Бүдээ
хөх төмөр
уншигч
Зочин
Зочин
bi demjigch
коко
Би Монгол
Computershop m n АНУ-гаас оруулж ирсэн оригнал зөө
bible
Зөөврийн компьютер
ìîíãîë
mash zov
Доктор
Зочин
Баяр
Morning
Зочин
Монгол
tushig
Jargus Kamin
Xa xa
Зочин
Dash
Зочин
Urtbayar
unenshdee
Зочин
kkkk
Зочин
Зочин
Дэмжиж байна