Шинийн нэгний өглөө тэнгэр цэлмэг, нарлаг дулаахан, +25 градустай байв.
Манай ЭСЯ өглөөний тунгалаг наранд ингэж харагдаж байв.



Каирт наран мандаж байна. Их хот өглөөний мөргөлийн дараа нам гүм.
Харин монголчууд бид Шинийн нэгний золголтоо хийхээр бужигнаж байлаа.



Каирын монголчууд. Энэ удаа бид маш олуулаа, халуун ам бүлээрээ Шинийн нэгнийг угтлаа. Өнгөрсөн жилийн Цагаан сараар гурвуулхнаа, Египетийн ардчилсан хувьсгал чинээндээ тулж аюул түгшүүр дор санд мэнд золгож байснаа бодоход энэ жил ийм олуулаа боллоо. Цаана нь Каирын их сургууль, лалын шашны Аль-Азхарын их сургуульд суралцдаг оюутнууд бүгд ирээгүй байгаа.



Төр төлөөлсөн Элчин сайдтайгаа ахмад настнаасаа эхлэн золгов. Ерөнхийлөгчийнхөө соёрхсон алд цэнхэр хадгаа бариад би золголоо.



Ахмадуудынхаа дараа балчир үрстэйгээ золголоо.



Каир дахь оюутны төлөөлөгчид золгож байна.



Каир дахь оюутны төлөөлөгчид. Өвөр эгнээнд суугаа нь манай мусульман шашинт оюутнууд. Арын эгнээнд зогсоо нь Каирт араб хэлэнд гэгээрч байгаа МУИС-ийн ГХСС-ийн Араб хэлний ангийн оюутнууд.



Аль-Азхарын их сургуульд исламын шашинд гэгээрч буй монголын 30 гаруй мусульман оюутны төлөөлөгчид -  Даулетбек, Хурметхаан, Нуртай, Омеркельд нар Баян-Өлгий, Улаанбаатар дахь ах дүүс, анд нартаа baabar.mn-ээр дамжуулан баярын мэнд хүргэж байна.



ЭСЯ-ны хүлээн авалтын заал Шинийн нэгэнд монголчуудын хөлд ийнхүү дарагдлаа. Жилдээ ганц хоёр удаа ашиглагддаг энэ танхимд Цагаан сар, Шинэ жилээр салхи оруулдагсан.



МУИС, Аль-Азхарын их сургуулийн оюутнууд халуун яриа өрнүүлж байна.



Оюутнууддаа бэлэг гардуулан үдэж өглөө.