“Алтан гадас” одонт энэ эрхмийг доктор Удо Хаазе гэнэ.  Миний амьдралын тойрог гадаад харилцааны гольдрил руу ороход Удо Хаазе гэж герман нөхрийн минь үзүүлсэн нөлөө, нөхөрлөл маш их тус болсныг би бахархан дурддаг. Цэл залуухан дипломатч тэрээр БНАГУ-ын ЭСЯ-нд II нарийн бичгийн даргаар Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа надтай эхлэн танилцаж, С.Баяр бид хоёртой уулзахаар (1987 оны намрын сүүлч) МОНГОЛПРЕСС дээр ирж байсан юм. Тэр цагаас хойш бид 24 жил тасралтгүй нөхөрлөжээ.



Уг нь алдар суугаа дуурсгасан нэртэй монголч эрдэмтэн байхаар бэлтгэгдсэн боловч  БНАГУ татан буугдсаны дараа шинэ нэгдсэн Германд нийгмийн байр сууриа баттай олж Берлиний Шёнефелд дүүргийн засаг даргаар лав 20 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэр маань саяхан, 2012.02.14-нд 60 насыг зооглож, ойгоо 17-нд нижгэр тэмдэглэж, 120 гаруй зочин урьсны дотор би гэр бүлийн хамт байлцах хувь тохиолоо.



Энэ байшинг манай Баянгол дүүргийнхэн бол андахгүй сайн мэднэ. Баянгол дүүрэгтэй Шёнефелд дүүрэг ах дүүсэг харилцаа тогтоогоод лав 15 жил болсон. Баянгол дүүргийн үе үеийн засаг дарга нар, ЗДТГ-ын төлөөлөгчид, бизнес- урлаг соёлынхон ийшээ мөн ч олон удаа айлчилсан даа. Баянгол дүүргийнхэндээ хандан Танай түнш чинь гар даллан мэндчилж байна.



Удогийн албан тасалгаанд. Тэнд Монголтой холбоотой маш олон бэлэг дурсгал, эмээл, зураг хөрөг байхтай Та танилцаж болно. Тээр цаана Баянгол дүүргийн засаг дарга хатагтай Амгаланг Та харж болно.



Бүр Баянгол дүүргийнхний тасалгаа гэж хүртэл тусад нь Шёнефелд дүүргийнхээ ЗДТГ-т гаргасан байна. Мөн л соёл түүхийн олон сайхан зураг хөрөг, бэлэг дурсгал  байна билээ.



Энэ чулуун хөшөөг Баянгол дүүргийнхэн бас андахгүй. Хэд хэдээр нь Шёнефелд дүүрэгт босгосон байна лээ. Шёнефелдээс Баянгол дүүрэг хүртэл ийм зайтай гэнэ.
 

 
Энэ их талд бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Учир нь Шёнефелдийн олон улсын нисэх онгоцны буудал хэзээ мөдгүй ашиглалтад орох дөхжээ. Ирэх зун гэхэд Берлиний Тегел нисэх онгоцны буудал хаалгаа барьж, агаарын тээвэр зөвхөн энд төвлөрөх ба Франкфурттай тэнцэхүйц, Европын хамгийн томуудын нэг аварга аэрпорт миний найзын тэргүүлдэг эл дүүрэгт сүндэрлэх нээ.



Энэ бол Удогийн маань санаж сэдсэн сурталчилгааны аварга самбар.  Шёнефелдийн олон улсын нисэх онгоцны буудлыг яг наад аман дээр босгожээ. “Берлинд Тавтай морилно уу”, “Берлин – Дэлхийн хаалга” – гэсэн сурталчилгааг сөргүүлж засаг даргынхаа эрх мэдлийн хүрээнд энэ самбарыг босгожээ. “Берлин” гэдгийг нь “Шёнефелд” гэж өөрчилсөн юм байна.   
 


Удо Хаазе найзын маань 60 насны ойн хүлээн авалт. Удо, түүний гэргий нэртэй эмч Ева Хаазе нар биднийг баярлан угтлаа.



Бид түүнийхээ энэ ойг бэлгэшээж бүр Тегеранаас энэ бэлгийг тээж авчирсан даа. Тегерен-Дубай-Каир-Стамбул-Берлин-Шёнефелд хэмээн холын зам туулж ирсэн лут бэлгээ би гардуулж байна. Ираны алдарт гар хивс юм л даа.  


 
Энэ их учиртай бэлэг. Энэ бол дайны үеийн герман нисэгчийн малгай, нүдний шил. Удо маань багаасаа нисэгч болохоор мөрөөдөж, спортын онгоц жолоодон 120 гаруй удаа нислэг хийсэн, спортын нисэгчийн хос мэргэжилтэй. Дунд сургууль төгсгөөд цэргийн нисэхийн сургуульд элсэх гэтэл тэр үеийн социалист Герман улс төрийн шалтгаанаар түүнийг маань хоригложээ. Учир нь өвөг эцэг нь хөрөнгөтний Баруун Германд байдаг тул МИГ жолодоод зугтах магад, найдваргүй этгээд гэж хардсан гэнэ.     


 
Найзын маань 60 насны ойн баярт лут лут хүмүүс уригджээ. Энэ эмэгтэйг манай спорт сонирхогчид, ялангуяа боксынхон бол алдахгүй дээ. Дэлхийн эмэгтэй боксын гурван удаагийн аварга энэ бүсгүй Шёнефелд дүүрэгт аж төрдөг ажээ.


 
Энд бас нэг хүндтэй зочин байна. Герман даяар алдартай улс төр судлалын нэрт эрдэмтэн, нэрт нийтлэлч, нэрт зохиогч, эдүгээ 88 насыг наслаад байгаа ч ухаан саруул хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярьж, “Хүйтэн дайн”-ы түүхийг надтай хуучлан суугаа нь. Тэрээр 1950-иад онд францын цэргийн сурвалжлагчаар Вьетнамд ажиллаж яваад олзлогдож коммунист Вьетнамын шоронд хоригдож байжээ.


 
Энд Удо миний охин хүүг танилцуулж байна. Миний охин 20 жилийн Германд очиж байгаа нь энэ.
 


Хорин жилийн өмнө тоглож явсан монгол, герман найзууд 20 жилийн дараа уулзаж тэр үеийнхээ цомогийн үзэж гайхаж байлаа. Энэ залуу бол Удогийн дүүгийн хүү, оюутан.   
 


Энэ хоёр ч 20 жилийн яаж уулзах юм билээ. Удогийн отгон дүүгийн хэнз охин миний хүүтэй бүр 2010 онд дотно танилцсан, түүнийгээ ч сайн санаж байна лээ.
 


Энэ хоёр 2010 онд тэдний зуслан дээр ингэж тоглож байсан даа.
 


Энэ охины ээж, манай Удогийн дүү бүсгүй – дунд сургуулийн герман хэл, түүхийн багш, миний гэргий, бэр эгч Ева нарынхаа хамт.


 
Найзын маань 60 насны ойн баяр гэрт нь үргэлжиллээ.



Удогийн гэр – монголын угсаатны зүйн музей гэж андуурам.


 
Энэ хүндтэй эрхэм бас эднийхний дотно танил. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Танд Удогийн халуун мэндийг блогоороо дамжуулан хүргэж байна. Та хоёрын монгол дээлтэй, эднийд шинэлэж байгаа зураг германы сонин дээр гарсныг би буулгалаа. 1970-аад онд Улаанбаатарт Ардчилсан Германы тусламжаар мах-консервын комбинат байгуулагдан ажил ундарч байх үест герман мэргэжилтний орчуулагч Удо гэдэг залуу тэндхийн ажилтан эрхэм Тэрбишдагватай танилцсан юмсанж.



Энэ бяцхан буудал манай Баянгол дүүргийнхний сайн танил байшин гэнэ. Энд монголчууд тухалдаг тэр жаягаар бид гэр бүлийн хамт байрлалаа. Хөдөөгийн    эрүүл агаарт, хотын хөдөлгөөн дуу чимээнээс хол, аэрпорттойгоо ойрхон маш тохилог сайхан буудал байна лээ. Эзэн Белгерийнхээ нэрээр нэрлэгдсэн. Белгер гуай гурван үеэрээ энэ байшинд суусан түүхтэй ажээ.