НЬЮТОН
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой.
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлдэг, мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, биологи, генетик, геологи, менерологи, антропологийн салбарын анхдагч ойлголт, нээлт хэрхэн бүтсэн, ямархуу адал явдал болж байсан, хялбаршуулбал яг юун тухай хэрхэн төсөөлбөл зүгээр талаар тун ч хорхой хүрэм уран гоё хэлбэрээр бичжээ. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн энэ номыг Баабар, Т. Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Бүх ертөнцийн таталцлын хууль хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.
Тухайн цаг үеийнхээ хоёр мундаг хүн хоорондоо мөрий тавьснаар энэ явдал эхэлсэн юм. Мөрийцөгчид нь эсийг анх тодорхойлсон Робэрт Хүүк, одон орон судлаач, астрономич алдарт Сэр Кристофер Рэн нар байв. 1683 онд Халлэй, Хүүк, Рэн нар Лондонд үдийн зоог барин огторгуйн биетүүдийн хөдөлгөөний тухай ярилцаж байв. Тэр үед гаригууд ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар дугуй биш харин өндөг шиг хагас зууван замаар огторгуйд тойрон явдгийг олж мэдсэн байв. Үүний шалтгааныг олж тайлбарлаж чадсан хүнд хувиасаа 40 шиллингийн шагнал (энэ нь тухайн үедээ хэдэн долоо хоногийн хөдөлмөрийн хөлстнй тэнцэж байв) өгөх болно гэж Рэн мэдэгдэв.
Харин бусдын санааг хулгайлдаг гэдгээрээ зартай Хүүк: “Үүний шалтгааныг би хэдийн тайлчихсан. Гэхдээ шийдлийг минь бусад хүн үнэлж хүндэтгэдэг болгохын тулд, бусдад бас толгойгоо ажилуулж, хувилбар санал болгох боломж олгохын тулд шийдлээ зарлалгүй хэсэг хугацаанд хүлээзнэе” хэмээн хэлэв. Санамсаргүй болсон энэ үйл явдал яагаад ч юм Халлэйд ихийг бодогдуулсан бололтой ярианд ихэд автжээ. Тиймээс ч тэр үү, дараа жил нь Халлэй энэ асуудалд хариу олохын тулд, ямар нэг байдлаар тус болж магад хэмээн бодон Их сургуулийн математикийн профессор Исаак Ньютонтой уулзахаар Кэмбриж явав.
Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм. Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр Нар хүний нүдэнд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор Нар руу болох хэмжээнд нь тултал удаан хугацаагаар эгцлэн ширтээд дараа нь харанхуй өрөөнд хэд хоног сууж нүдээ эдгээх хэрэг гарсан гэдэг. Дахин аз таарч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм учирсангүй.
Энэ бүх хачин ааш, гүн алмайрлын цаана гайхамшигтай дээд оюун, суут ухаан байсан юм. Оюутан байхдаа Ньютон тэр үед нь заадаг байсан ердийн математикийн хэмжээ хязгаарлалтанд бухимдан цоо шинэ төрлийн тооцоологч бүтээсэн ч энэ тухайгаа 27 жилийн дараа л бусдад хэлсэн аж. Үүнтэй нэгэн адилаар тэрбээр спектроскопын үндсийг тавьсан гайхалтай нээлт оптикын салбарт хийсэн ч энэ тухайгаа бусдад хэлэлгүй 30 жил дарсан байдаг.
Тэрээр ер бусын ухаантай байсан ч жинхэнэ шинжлэх ухаан түүний оюуны зөвхөн хэсэгхэн хувийг л эзэлж байсан бололтой. Арианизм хэмээн нэрлэгддэг, Ариун Гурвал (эцэг, хүү, ариун сүнс ) гэж байхгүй гэж үздэг тэрсүүд үзэл баримталдаг нууц бүлгэмийн гишүүн нь Ньютон байв. Егөөтэй нь Кэмбриж дэх Ньютоны ажиллаж байсан Коллеж нь Тринити гэдэг нэртэй байсан юм. Тэрээр Ерусалем дахь Соломон хааны сүмийн шалыг хэдэн ч цагаар зогсолтгүй ширтэн уг шалны хээ угалзны цаана нууц тэмдэг байгаа гэж хайдаг байсан бөгөөд энэ дохионд Есүс дэлхийд дахин хэзээ ирэхийг кодолж үлдээсэн гэдэгт итгэдэг байв. Мөн алхимид маш их цаг зарцуулдаг байжээ. 1936 онд Жон Мэйнард Кэйнс Ньютоны бичиг цаасыг дуудлага худалдаагаар худалдаж аваад нээж үзэхэд тэнэд нь огторгуй гаригийн тухай биш харин хэрхэн суурь металуудыг алт болгон хувиргах тухай бичиж судалсан байхыг хараад маш их гайхсан гэдэг. 1970-аад онд Ньютоны үсэнд хийсэн судалгаагаар түүний үснээс алхимичдын ихэд сонирхон судалдаг мөнгөн ус энгийн хүнийхээс бараг 40 дахин их байгаа нь илэрсэн. Чухамдаа тийм ч учраас тэр өглөө орноосоо босохоо мартчихдаг байсан байж магадгүй.
1684 оны 8 сард Халлэй Ньютонтой уулзахаар очихдоо ямар хариу хүлээж байсныг бид гадарлаж байна. Гэвч азаар Ньютоны туслах Абрахам Дө Муври дурсамжиндаа бичсэнээр энэхүү түүхэн уулзалт хэрхэн болсон тухай бид илүү ихийг мэдсэн юм:
Хүн төрөлхтний түүхэнд маш урт удаан хугацаанд ганц удаа тохиолддогчлон, заримдаа хүний оюун хэний ч санаанд орохооргүй гайхамшигт нээлт хийдэг. Тэр нээлт нь гайхалтай юу, эсвэл түүнийг нээсэн оюун нь илүү гайхамшигтай юу гэдгийг хэлэхэд төвөгтэй. Зарчмууд хэвлэгдсэн үе бол түүхэн дахь аугаа гайхамшигт мөчийн нэг байсан юм. Энэ бүтээл агшин зуурын дотор түүнийг алдарын оргилд хүргэжээ. Түүнээс хойш Ньютон хаа ч очсон алхам тутамдаа алга ташуулж, хүндлэл хүлээх болсон ба шинжлэх ухааны гарамгай амжилтынхаа төлөө Хүлэг баатар цолоор шагнуулсан Английн анхны эрдэмтэн болсон юм. Калкюлусыг хэн нь түрүүлж зохион бэ гэдэг дээр түүнтэй мэтгэлцдэг Германы эрдэмтэн Готтфрид вон Лэйбниц хүртэл Ньютоных түүнээс өмнөх цаг үеийн бүх бүтээлүүдээс аугаа нь гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар “Өөр ямар ч хүн хүрэхийн аргагүйгээр бурхдад илүү ойртсон” хэмээн Халлэй бичсэнийг олон хүн давтан цуурайтуулсан.
Зарчмууд -ыг огтхон ч ойлгохын аргагүйгээр бичигдсэн номнуудын нэг гэдэг ч (математикын ухаантан царайлагчдад тохуурхуулахгүйн тулд Ньютон зориуд ингэж ойлгохын аргагүй хүндээр бичсэн юм гэдэг) үүнийг ойлгож чадах оюунтны хувьд энэ бол алсаас далласан цамхгийн гэрэлт цонж мэт билээ. Энэ бүтээл нь огторгуйн обьектуудын орбитыг хэлээд зогсохгүй яагаад тийнхүү хөдөлж байгааг тайлбарлан таталцлын хүч гэдэг ойлголтыг буй болгосон. Ийнхүү гэнэт л ертөнцийг ойлгож тайлбарлаж болохоор болсон юм.
Зарчмууд-ын голт зүрх нь Ньютоны хөдөлгөөний гурван хууль (Маш энгийнээр хэлбэл: аливаа зүйл түлхсэн чиг рүү явах болно. Түүнд өөр хүч үйлчлэх, нөлөөлөх хүртэл тэр биет шулуун шугамаар явах болно. Аливаа хүч нь сөрөг чиглэл бүхий тэнцүү хүчтэй тулгардаг.) болон таталцлын хүчний түгээмэл хууль юм. Энэ нь ертөнцөд байгаа бүх зүйл бусад зүйлтэй холбоотой гэж үздэг. Энэ онолын дагуу хэдийгээр итгэхэд хэцүү ч гэсэн чи хэрвээ өрөөнд байгаа бол тэр өрөөнд байгаа бүх зүйл болох хана, тааз, чийдэн, муур зэргийг өөрийнхөө өчүүхэн хэмжээтэй таталцлын хүчээр өөр рүүгээ татаж байдаг гэж үздэг. Эдгээр зүйлс ч гэсэн чамайг өөрсөн рүүгээ татаж байх болно. Энэ бүхнээс, аливаа хоёр обьект бие биенийхээ жинтэй уялдаатай хэмжээгээр (шууд пропорционалаар), харин хоорондын зайтай урвуу хамааралтайгаар таталцдаг болохыг Ньютон олж нээсэн юм. Үүнийг өөрөөр тайлбарлавал, хэрвээ хоорондын зайг хоёр дахин их болговол таталцлын хүч нь 4 дахин сулрах болно. Үүнийг:
Зарчмууд- ыг хэвлүүлж гаргах явц тийм ч шулуун байгаагүй. Өмнөх хоёр ботио тайлбарласан гол тайлал болох гуравдугаар ботийг нь гаргахын өмнө Ньютон, Хүүк хоёр хоорондоо муудалцчихав. Гуравдугаар боть нь хэвлэгдэхгүй бол өмнөх хоёр ботийг ойлгохын аргагүй байлаа. Халлэй дунд нь зуучилж, дипломат зан гаргаж байж нэг юм гуравдугаар ботийг нь хэвлүүлж авсан юм.
Халлэйгийн зовлон дуусах болоогүй аж. Вангийн нийгэмлэг номыг нь хэвлүүлнэ гэж амалж байсан мөртөө цагаа тулахаар санхүүгийн бэрхшээлтэй гээд татгалзаж орхив. Түүний өмнөх жил уг нийгэмлэг Загасны түүх хэмээх номыг нь өндөр зардлаар хэвлүүлсэн нь амжилт олоогүй. Тиймээс одоо математикын зарчмын тухай ном өмнөхөөсөө ч дор байх болно гэж тааварласан хэрэг. Хэдий тийм ч их орлоготой нэгэн биш боловч Халлэй уг номыг хэвлүүлэх зардлыг халааснаасаа төлсөн юм. Ньютон харин өөрийнхөө сурсан зангаараа огтхон ч мөнгө төлөлцөөгүй. Тэгтэл нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсэн явдал боллоо. Халлэй Вангийн нийгэмлэгт албан хаагчаар ажиллах саналыг хүлээн аваад удаагүй байтал түүнд нийгэмлэг амалж байсан жилийн 50 паундын тэтгэлэгийг өгч чадахгүй боллоо гээд үүнийг нь Загасны түүх номоор төлжээ.
Далайн таталт түрэлт, гариг хоорондын таталцал, үхэр бууны сум газарт буцаж унахын өмнө яагаад тодорхой траектороор даялдаг, яагаад бидний хөл доорх газар цагт хэдэн зуун км-ын хурдтай эргэлдэж байхад бид агаарт хийсчихгүй байгаа гэх мэт маш олон зүйлсийг Ньютоны хуулиуд тайлбарлаж өгсөн.

1684 онд Др.Халлэй Кэмбрижэд зочлон ирж, дараа нь хэсэг хугацааны дараа доктор Нарны таталцлын хүч нь хоорондох зайнаас квадратын харьцаатай байгаа үед гаригууд нарыг тойрох хөдөлгөөний муруй нь ямар дүрстэй байх вэ гэж асуусан.Үүнийг математикт урвуу зэргийн хамаарал гэдэг бөгөөд Халлэй үүнтэй холбоотой гэж итгэж байсан ч чухам яагаад ийм байна вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байв.
Ноён Исаак тэр дор нь энэ бол эллипс байх болно гэж хариулсан. Доктор гайхан, баярлаж, түүнийг яаж ингэж мэдэж байгаа юм бэ гэхэд Ньютон “би тооцоолж үзсэн юм” гэж хариулсан. Тэр тооцооллыг нэн даруй үзэж болох уу гэхэд ноён Исаак бичиг цаасаа ухан хайсан боловч олж чадаагүй.Энэ бол итгэмээргүй гайхалтай зүйл. Яг л хэн нэгэн хүн хорт хавдрыг хэрхэн эмчлэх жорыг нээсэн мөртлөө тэрнийгээ хаана тавьснаа мартчихсантай адил байв. Халлэй түүнээс гуйн шалсны эцэст Ньютон энэ тухай бүтээл, өгүүлэл ч юм уу бичиж гаргахыг зөвшөөрөв. Ньютон амалсныхаа дагуу бичиж нийтлүүлсэн. Үнэндээ тэр амалснаасаа ч илүү ихийг хийсэн юм. Тэрээр хоёр жилийн турш бичиг цаасаа цэгцлээд: “Philosophiae Naturalis Principia Mathematica” хэмээх латин нэртэй, орчуулбал “Байгалийн философийн математик зарчмууд” гэсэн бүтээл номоо хэвлүүлсэн.
Хүн төрөлхтний түүхэнд маш урт удаан хугацаанд ганц удаа тохиолддогчлон, заримдаа хүний оюун хэний ч санаанд орохооргүй гайхамшигт нээлт хийдэг. Тэр нээлт нь гайхалтай юу, эсвэл түүнийг нээсэн оюун нь илүү гайхамшигтай юу гэдгийг хэлэхэд төвөгтэй. Зарчмууд хэвлэгдсэн үе бол түүхэн дахь аугаа гайхамшигт мөчийн нэг байсан юм. Энэ бүтээл агшин зуурын дотор түүнийг алдарын оргилд хүргэжээ. Түүнээс хойш Ньютон хаа ч очсон алхам тутамдаа алга ташуулж, хүндлэл хүлээх болсон ба шинжлэх ухааны гарамгай амжилтынхаа төлөө Хүлэг баатар цолоор шагнуулсан Английн анхны эрдэмтэн болсон юм. Калкюлусыг хэн нь түрүүлж зохион бэ гэдэг дээр түүнтэй мэтгэлцдэг Германы эрдэмтэн Готтфрид вон Лэйбниц хүртэл Ньютоных түүнээс өмнөх цаг үеийн бүх бүтээлүүдээс аугаа нь гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар “Өөр ямар ч хүн хүрэхийн аргагүйгээр бурхдад илүү ойртсон” хэмээн Халлэй бичсэнийг олон хүн давтан цуурайтуулсан.
Зарчмууд -ыг огтхон ч ойлгохын аргагүйгээр бичигдсэн номнуудын нэг гэдэг ч (математикын ухаантан царайлагчдад тохуурхуулахгүйн тулд Ньютон зориуд ингэж ойлгохын аргагүй хүндээр бичсэн юм гэдэг) үүнийг ойлгож чадах оюунтны хувьд энэ бол алсаас далласан цамхгийн гэрэлт цонж мэт билээ. Энэ бүтээл нь огторгуйн обьектуудын орбитыг хэлээд зогсохгүй яагаад тийнхүү хөдөлж байгааг тайлбарлан таталцлын хүч гэдэг ойлголтыг буй болгосон. Ийнхүү гэнэт л ертөнцийг ойлгож тайлбарлаж болохоор болсон юм.
Зарчмууд-ын голт зүрх нь Ньютоны хөдөлгөөний гурван хууль (Маш энгийнээр хэлбэл: аливаа зүйл түлхсэн чиг рүү явах болно. Түүнд өөр хүч үйлчлэх, нөлөөлөх хүртэл тэр биет шулуун шугамаар явах болно. Аливаа хүч нь сөрөг чиглэл бүхий тэнцүү хүчтэй тулгардаг.) болон таталцлын хүчний түгээмэл хууль юм. Энэ нь ертөнцөд байгаа бүх зүйл бусад зүйлтэй холбоотой гэж үздэг. Энэ онолын дагуу хэдийгээр итгэхэд хэцүү ч гэсэн чи хэрвээ өрөөнд байгаа бол тэр өрөөнд байгаа бүх зүйл болох хана, тааз, чийдэн, муур зэргийг өөрийнхөө өчүүхэн хэмжээтэй таталцлын хүчээр өөр рүүгээ татаж байдаг гэж үздэг. Эдгээр зүйлс ч гэсэн чамайг өөрсөн рүүгээ татаж байх болно. Энэ бүхнээс, аливаа хоёр обьект бие биенийхээ жинтэй уялдаатай хэмжээгээр (шууд пропорционалаар), харин хоорондын зайтай урвуу хамааралтайгаар таталцдаг болохыг Ньютон олж нээсэн юм. Үүнийг өөрөөр тайлбарлавал, хэрвээ хоорондын зайг хоёр дахин их болговол таталцлын хүч нь 4 дахин сулрах болно. Үүнийг:
F=G* (Mm/r2 ) гэж томъёолдог.
Энэ нь мэдээж бидний ихэнхийн хувьд тийм ч хэрэг болоод байхаар зүйл биш авч энэ томъёо ямар аятайхан авсаархан байгааг ядаж л хүндэтгэж болох юм. Хэдэн товчхон үржүүлэх, хуваах үйлдэл хийгээд л чи хаа ч явсан өөрийнхөө таталцлын байр суурийг мэдэх боломжтой. Энэ бол хүний оюнаар тодорхойлогдсон хамгийн анхны түгээмэл байгалийн хууль байсан юм. Тиймээс л Ньютоныг нийтээр шагшиж бишрэн дээдлэх болсон юм даа. Зарчмууд- ыг хэвлүүлж гаргах явц тийм ч шулуун байгаагүй. Өмнөх хоёр ботио тайлбарласан гол тайлал болох гуравдугаар ботийг нь гаргахын өмнө Ньютон, Хүүк хоёр хоорондоо муудалцчихав. Гуравдугаар боть нь хэвлэгдэхгүй бол өмнөх хоёр ботийг ойлгохын аргагүй байлаа. Халлэй дунд нь зуучилж, дипломат зан гаргаж байж нэг юм гуравдугаар ботийг нь хэвлүүлж авсан юм.
Халлэйгийн зовлон дуусах болоогүй аж. Вангийн нийгэмлэг номыг нь хэвлүүлнэ гэж амалж байсан мөртөө цагаа тулахаар санхүүгийн бэрхшээлтэй гээд татгалзаж орхив. Түүний өмнөх жил уг нийгэмлэг Загасны түүх хэмээх номыг нь өндөр зардлаар хэвлүүлсэн нь амжилт олоогүй. Тиймээс одоо математикын зарчмын тухай ном өмнөхөөсөө ч дор байх болно гэж тааварласан хэрэг. Хэдий тийм ч их орлоготой нэгэн биш боловч Халлэй уг номыг хэвлүүлэх зардлыг халааснаасаа төлсөн юм. Ньютон харин өөрийнхөө сурсан зангаараа огтхон ч мөнгө төлөлцөөгүй. Тэгтэл нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсэн явдал боллоо. Халлэй Вангийн нийгэмлэгт албан хаагчаар ажиллах саналыг хүлээн аваад удаагүй байтал түүнд нийгэмлэг амалж байсан жилийн 50 паундын тэтгэлэгийг өгч чадахгүй боллоо гээд үүнийг нь Загасны түүх номоор төлжээ.
Далайн таталт түрэлт, гариг хоорондын таталцал, үхэр бууны сум газарт буцаж унахын өмнө яагаад тодорхой траектороор даялдаг, яагаад бидний хөл доорх газар цагт хэдэн зуун км-ын хурдтай эргэлдэж байхад бид агаарт хийсчихгүй байгаа гэх мэт маш олон зүйлсийг Ньютоны хуулиуд тайлбарлаж өгсөн.
baagii_Warrior
chinzo
Namuun
Namuun
Nyamaa
maralmaa
ulam ih
bondgoroo
chi olon olon
hehe
bi zaluu hvn
oo
Зочин
Baabart
Baabart
ЗЭВ
ЗЭВ
Batkhuu
Batkhuu
Zorig
Исаак Ньютон 203. 169. 53. ***
Zorig
Batkhuu
Batkhuu
24. 12. 246. *** guai
Batkhuu
Batkhuu
h
Зочин
Зочин
202. 126. 91.-д
bat
89.187.142-т
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Erdene erdemten bishe
Erdene erdemten bishe
Erdene erdemten bishe
zaluu
zochin
amarsanaa.wordpress.com
Зочин
Зочин
Зочин
EBIONE
EBIONE
suragch
Wiki black-out
193. 84. 36. *** илжигний чихэнд дахин алт хийв
Зочин
Ochir
Зочин
202. 179. 20. *** d sanuulaad bna shdee
Ok, It’s truth !!!!
Ok demjij bna
203. 217. 171. *** d
555
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
HA HA HA
Zorig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
БИД МОНГОЛЧУУД ШҮҮ ЗАЛУУС АА
АНГЛИЖУУЛАЛТ БОЛ АФРИКЖУУЛАЛТ МӨН ШҮҮ
ШАЛГААД ҮЗЭЭРЭЙ
Зочин
nomad
тамир
Зочин
Isaac Newton Buteegch - Burhand itgegch negen bsn
Зочин
áîáî
Зочин
Зочин
007
Saihnaa
Zochin
Нүд
bas
Зочин
hehe
Нүд
Нүд
Zorig
Zorig
Зочин
Зочин
Зочин
Сайнаа
Зочин
Сайнаа
Зочин
зочин
Зочин
ãèé÷èí
Зочин
Zorig
үнэн
test
boldoo
Zorig
Буянболд
Orchuulga ni avah yum alga
ar
Зочин
Baabar
noyon
Зочин
Noyon
зочин
Исаак Ньютон
Zorig
Baabar
Zorig
Зочин
Сэтгэгдэлчин