ХОНЬ ШИГ ӨРЦЛҮҮЛЭХЭЭ БОЛЬЦГООЁ
Өрцлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж боддог учраас эсэргүүцэлгүйгээр амь тавьдаг юм гэсэн.
Өрцлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж боддог учраас эсэргүүцэлгүйгээр амь тавьдаг юм гэсэн. Хонь үнэхээр ингэж боддог эсэхийг хэн мэд лээ. Ямар ч байсан ямаанаас до лоон дор “тэнэг” мал юмдаг. Харин хүн хониноос дор байхын тухайд юу гэхийг ёстой мэдэхгүй юм. Байсхийгээд л бидний өрцөн дээр хутга тулгачих юм даа. Хэн гээч. Хэн дуртай нэг нь.
“Энэ төрд эзэн байна уу” гэж аргаа барсан мэргэжил нэг тэн маань бичихийн учир ч үүнтэй холбоотой. Үнэхээр монголчууд бид эзэнгүй хонин сүрэг шиг ингээд яваад л байх уу? Улстөрчдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний золиосонд хонь шиг өрцлүүлэхээ больцгооё! Г.Батхүүгийн “Шунхлай”, Ш.Бат хүүгийн “Жааст”, Ган зоригийн МТ, Н.Оюунгэрэлийн “Петровис”, Ц.Анандбазарын “Сод Монгол”-ын ШТС-уудаас бензин, түлш авахаа болиод жагсацгаая л даа. Хэн нэгэн амбийцтай, хү мүү- сийн төлөөнөө нохойд барьдаг мод нь болоод утга учиргүй жагсдаг шигээ, өөрсдийнхөө төлөө нэг өдөр ч болтугай бүгд ажлаа хаяад яагаад жагсаж чаддаггүй юм бэ, бид. Ийм арчаагүй болохоор улстөрч хэргэмтэй наймаачид дураараа дарлаад, дуртай үедээ даварч чадаад байна.
Долларын ханш чангарч бай гаагаас боллоо гэсэн шалтгийг АН-аас угшилтай “Шунхлай”, “Жааст”, МТ компаниудын захирлууд тайлбарласан. Гэтэл ингэж үнэ нэмэх гадна, дотнын ямар ч шалт гаан байгаагүйг улстөрчид өөрс дөө ил далд шивнэж байна. Ерөнхий сайд С.Батболд нефть импортлогчдыг энэ удаа яагаад үнэ нэмэх болсныг нь шалгах Ажлын хэсэг гаргасан. Хэрэв үндэслэлгүйгээр нэм сэн нь тогтоогдвол нефть им портлох эрхийг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хатуу мэ дэгдсэн. Засаг, төр бий гэдгийг хүртэл март сан энэ олигархуудад ингэж хандах цаг нь болсоон.
С.Батболд хэлсэндээ хүрч, зангарагаа харуулж чадвал Монголын ард түмэнд жинхэнэ хүндлэгдэх эрхээ олж авна. Ийм л удирдагч, төрийн зүтгэлтнийг нийгэм тэр чигээрээ хүсэн хүлээж байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан хэмээх молхи нэгэнтэй хариуцлага тооцох учиртай. Шатахууны үнийг нэмэх ямар ч шалтгаангүйг мэдэхийн дээдээр мэдэх тэр нөхөр л гол шийдвэрийг гаргасан хуншгүй “амьтан”. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө газар гэдэг нэрнийхээ яг эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг ч өөрчлөх цаг нь болж. Басхүү газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэмээх “амьгүй албат”. Ийм сонин “амьтад” төрийн албыг залгуулж байгаа хойно, энэ байтугай “тэнэг үзэгдэл”-ийг олонтаа дэглэсээр байх биз.
Нефтийн үнийг нэмсэн нь зүгээр л улс төрийн шалтгаантай байсныг Улаанбаатараас бусад аймаг, хотуудад үнийн ямар ч хөдөлгөөн ороогүй нь нотлох. Н.Алтанхуяг хэмээх “Морь унасан толгойгүй хүн”-ээр журмын нөхөд нь мөн ч даажигнах юм даа. АН-ынхан Засгийн газраас гарч болно. Гэхдээ ингэж ард түмнийг хохироож, нийгэмд бухимдал, хямрал үүсгэсэн улс төр хийж болно гэж үү. Даврагсдын хандыг одоо дарахгүй бол ийм юм цаашдаа нийгэмд ужиг болно.