ҮХЛИЙН ТУН
“… Бурхан минь ямар азаар Монголынхоо гаальчдад баригдав аа. Та нартаа маш баярлаж байна…” хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын хилээр хоёр кг хар тамхи авч гарах гээд баригдсан монгол залуу нулимсаа дуслуулж өчиж зогссон гэнэ.
“… Бурхан минь ямар азаар Монголынхоо гаальчдад баригдав аа. Та нартаа маш баярлаж байна…” хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын хилээр хоёр кг хар тамхи авч гарах гээд баригдсан монгол залуу нулимсаа дуслуулж өчиж зогссон гэнэ. Үнэхээр ч нэгэн бодлын азтай ажээ тэр “товаарщ”. Хэрэв Монголын хил, гаалийнхан мань нөхрийг тавиад туучихсан бол өдийд Хятадад баригдчихаад цаазын ял сонсон, ар гэрийнхнийгээ амьдын тамд унагасан нэгэн байх байж. Монголчуудаа гэж, нэгнээсээ яасан ч сургамж авдаггүй, хаширдаггүй сонин ард түмэн юм бэ дээ! Хятадад очоод баригдвал толгойг үй болно гэдгээ мэдсээр хэр нээ тэр залуу чухам юуг бодож, юунд найдаж амь насаараа дэнчин тавих ыг зүрхлэн шийднэ вэ? Энэ бол яавч зүрх зоригтойн шинж биш. Тархи нь ажиллаад, ажиллаад л амь насаа хоёр мянгахан “ногооны” хэмжээнд үнэлж байна шүү дээ хөөрхий.
Сохор аз байгаад хоёр кг хар тамхиа эзэнд нь хүргэж өгсөн бол 2000 “ногоон” авах байсан юм билээ зайлуул. Одоо Монголдоо хоригдон шалгуулж байна. Ял авах нь дамжиггүй. Манай хуулиар хар тамхи зөөвөрлөх, наймаалах, борлуулах зорилгоор хадгалсан байх аваас дээд тал нь 15 жилийн ял онооно. Хүний газар, гүний нутагт үхлээ хүлээж сууснаас хавгүй дээр байж таарна. Тиймээс ч “Баярлалаа” гэдэг үгийг нулимстай хэлсэн биз. Бидний байгаа энэхүү төрх өрөвд өлтэй агаад эмгэнэлтэй. Хоёр сая гаруйхан Монгол архи, тамхины хэрэг лээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон. Нэг хүнд 28 литр архи (жилд) ногддог гэсэн. За тэгээд үүн дээр хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ тэлэн дэлгэрвээс юу болохыг төсөөлөхөд ч бэрх.
Монгол хэмээх улс мөхлийн замдаа шуударч, монгол үндэстэн түүхийн хуудаснаа л дурсагдан үлдэх болно. Оны өмнөхөн хувийн ажлын шугамаар Бээжинд хэд хонох хэрэг гарсан юм. Тэр үед надад хэлмэрчилж, бас унаагаар үйлчилж байсан Мөнхөө хэмээх өвөрлөгч залуу “Ар монголчууд та нар хар тамхи, ман сууруулах бодисын наймаанд давшингуй орж байна” хэмээн толгой сэгсэрч харамсалтайгаар ярихдаа сэтгэл сэрдийлгэм нэгэн хэргийг жишээллээ. Өнгөрсөн оны тав дугаар сард Хятадын Гуанжоу хотноо монгол залууг тун хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гарч. Цагдаагийнхан шургуу мөрдөж, үйлдсэн этгээдийг баривчилсан юм билээ. Туйлын харамсалтай нь тэрхүү монгол залуу Зүүн Өмнөд Азийг хэрсэн хар тамхины наймааны гэмт бүлэглэлд гишүүнээр элсч Филиппинээс Хятад руу хар тамхи тээвэрлэдэг байж.
520 грамм кокаиныг гялгар уутанд боож залгиад сүүлчийн тээвэрлэлтээ хийсэн монгол залуу эцэст нь амиа алдсан юм. Түүнийг Хятадад хамсаатнууд нь тосоод “бараагаа” тав хоног хүлээсэн гэсэн. Ямар ч арга хэмжээ аваад “бараа” гадагшлахгүй байсан учир тэд монгол залуугийн гэдсийг хүүлэн “бараагаа” аваад цогцсыг нь мөчлөн жижиглээд далайд хаячихсан аж. Нэг удаагийн тээвэрлэлтээр 3000 ам.доллар авдаг байсан гэх тэр монгол залуу амь насаа хэзээ нэгэн цагт зольж мэдэх осолтой “галаар” оролдож байна гэдгээ ядаж эргэцүүлсэн л байж таарна. Ийм аймшигтай цаашид хэчнээн монгол хүн учрахыг таашгүй. Яагаад гэвэл “хар тамхи” хэмээх энэ ертөнцийн хамгийн адгийн, ёрын бүхэн шүглэсэн юманд монгол хүн, тэр тусмаа хүүхэд, залуус дэвтэн шүлэнгэтэх боллоо. Үүний эсрэг дорвитой тэмцэж байгаа юм огт алга.
Өнөөдрийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдон харь улсын шоронд 13 монгол хүн хоригдчихоод байна. Жил бүр энэ тоо өссөөр. 2011 оны арванхоёрдугаар сард Малайзиас нисч ирсэн хоёр монгол залуу Бээжингийн захын нэгэн дэн буудалд буугаад өрөөндөө нас барсан хэрэг гарсан юм. Дөнгөж 22 нас хүрч буй цэл залуухан атлаа аль хэзээний хар тамхинд донтсон тэд тухайн үед кокаиныг үхлийн тунгаар хэрэглэсэн байсан гэсэн. Ийм жишээг олноор дурдаж болно. Гадаадад хоригдож буй иргэдээсээ Л.Байгалмаагийн тухай л мэдэхээс бусдынх нь хувь заяа эдүгээ хэрхэснийг бид мэдэхгүй. Холбогдох газрууд ч энэ бүхнийг сонирхдоггүй бололтой. Гадаад хэргийн яамны Д.Ганхуяг гэдэг түшмэлээс худлаа гэвэл асуугаад үзээрэй. (Ажил үүргийн хүрээнд ийм асуудлыг тэр хариуц даг юм.) Малын захад босгосон мануухайнаас долоон дор ажил үүргээ гүйцэтгэдгийг нь анзаарна даа. Ерөөсөө л манай төр, засгийн ерөнхий төрх ийм юм.
Монголчууд өнөөдөр ДОХ-ын аюулд дөжирч, дасчихсан шигээ хар тамхи хэмээх чимээгүй тахалтай эвлэрэн дасах аваас өршөөлгүйгээр цаазын илдэн дор үндэстнээрээ толгойгоо тавилаа гэсэн үг. Монгол шиг хяналтгүй, эх захгүй, авлига хээл хахуульд идэгдсэн улс олон улсын гэмт хэргийн бүлэглэл үүдийн үйл ажиллагааг тэлэх, өргөжүүлэх хамгийн таатай орчин болдог юм. Өмхийрсөн маханд өт үрждэг шиг. Ээ, хөөрхий энэ маань од юм. Эрхэм гишүүний хүү юм. Эр хүн алдаж оноо л биз. Эм хүн эцсийн бүлэгт шуналдаа дийлдээ биз гэсэн байдлаар хар тамхичдын үйлдлийг хамгаалсаар байтал нэгэнт оройтсон байх вий дээ. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн мэдээ солилцдог олон улсын “Rilo” байгууллага хар тамхи мансууруулах төрлийн бодисын наймаа хүчтэй дэлгэрсэн Зүүн өмнөд Ази, Дундад Азийг хэрсэн сүлжээнд Монгол Улс орсон гэдэг мэдээг албан ёсоор дэлхийд зарласныг эрх баригчид эрхбиш дуулсан байх ёстой.
Хойд, өмнөд хоёр хөрш маань хар тамхины наймааны хамгийн том зах зээл. Ийм нөхцөлд Монголыг тэд зүгээр орхино гэж үгүй. Хууль дүрэм нь хэрэгждэггүй, цагдаа, шүүх нь авлигад амташсан гэдгийг андахгүй мэднэ тэд. Хамгийн аюултай нь энэхүү өмнөд, хойд хоёр хөршийг дамнасан хар тамхины наймааны төв Монголд шилжиж болзошгүй явдал бөгөөд магадгүй одоо ч манайд хар тамхины үйлдвэрлэл нууцаар бий болчихсон байх магадлалтайг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байна шүү дээ. Дээр дурдсан хоёр кг геройн гэдэг маш их хэмжээ юм. 2008 онд мөн л “Чингис хаан” нисэх буудлын “00”-ын өрөөнөөс 1.3 кг кокаиныг илрүүлж байв. 2010 оны хоёрдугаар сард Улаан баатараас Бээжин зорчиж явсан Монголын иргэний цүнхэнд ацетил кодеин хэмээх мансууруулах төрлийн хориотой бодис 1.7 кг байсныг илрүүлсэн.
2010 оны наймдугаар сарын 27-нд Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэх онгоцоор зорчиж явсан монгол бүсгүйн гар цүнхнээс эм болгож шахсан 60 капсуль фенадоксин хэмээх мансууруулах бодис илэрсэн гээд энэ бүх баримт, фактыг анзаарвал Монголоос гадагш чиглэсэн урсгал бий болсон байх сэжиг төрж байна. Өөрөөр хэлбэл, Монголд хар тамхи, мансууруулах бодисны нууц үйлд вэрлэл бий болсон байх магадлал өндөр байгаа юм. Тэгээд энэ бүхний эсрэг тэмцэх сэрэмжлэх, сэргийлэх ямар ч бодлого төр, засагт алга. Гааль гэхэд л ямар ч тоног, төхөөрөмжгүй шахам байна. Хар тамхины чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, алба огт байдаггүй гэвэл үнэмших үү. Гаалийн ажилтнууд хаа очиж мэдрэмжтэй тулдаа дээрх тохиолдлуудыг илрүүлж байж. Илрэх гүй, баригдахгүйгээр хэч нээн кг хар тамхи, мансууруулах бодис манайхаас гарч, орж ирж байгааг тооцох ямар ч боломж алга.
Аюулын хамгийн анхных нь Монгол Улсын ийм хяналтгүй, хянах бололцоогүй замбараагүй байгаа явдал билээ. Өдгөө Улаанбаатарын зарим бааранд мансууруулах үйлчилгээтэй үрлийг 5000 төгрөгөөр, сордог нунтаг бодисыг (нэг удаагийн) 35000 төгрөгөөр зарж борлуулдаг наймаа нууцаар өрнөдгийг цагдаагийнхан өөрсдөө ярьдаг юм. Өнгөрсөн жил хүүхэд залуус мансууруулах бодисын наймаатай холбогдсон 200 тохиолдол гарсныг сон соод эрх баригчид эрхбиш нэгийг бодож буй байх гэж найдах юм. Өнгөрсөн зун 15-17 насны охид хөвгүүд нийлэн том жийп хөлөглөн Улаанбаатараас Ховд, Баян-Өлгийг зорин мансууруулах төрлийн ургамал түүнэ хэмээн явж байхтаа дайралдснаа танил маань хуучилсныг санаж байна. Энэ бүхэн гамшгийн дохио биш гэж үү.
Монгол орны хаана л бол хаана зэрлэг олсны ургамал бий. Гааль, цагдаа нийлж Дархан, Сэлэнгийн зарим нутгаар ургасан тэрхүү зэрлэг ургамлыг баахан шатаасан юм гэсэн. Энэ бол үр дүн багатай, аргаа барсан үйлдэл. Гадаадын улс орнуудад хар тамхины эсрэг тэмцэх тусгай цагдаа, гаалийн алба гэж байдаг. Тэгвэл яг ийм бүтэц манайд хэрэгтэй болжээ. Хар тамхины эсрэг тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлага зайлшгүй гарч байна. Одоогоос хоёр жи лийн өмнө хар тамхи татдаг залуус өөрсдийн нууц холбоог хүртэл байгуулж байсныг сонсож байсан. Тэд ний дунд рок сонирхогч, багш, эмч, дуучин, инженер гээд нийгмийн бүхий л төлөөллийнхөн байсан гэсэн. Тэгээд юу боллоо, дунд сургуулийн багш залуу найз бүсгүйгээ 24 хутгалан хөнөөсөн аймшигт хэрэг гарс наар тэд илэрсэн. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгч, хохирогч хоёул мансуурсан байсан гэдэг.
Хар тамхитай одоо л эрчимтэй тэмцэхгүй бол оройтно. Нэгэнт оройтвол бид дийлэхгүй ээ. Хар тамхи, мансууруулах бодис Монголд улам дэлгэрч байна гэдгийг Засгийн газрын илтгэлд дурдах тө- дий биш, асуудал болгон онцгойлон анхаарч ажил хэргийг эхлүүлэх хэрэг тэй болжээ. Энд бод лого дутаад үгүйлэгдээд байна. Ард иргэдээ хар тамхины аюулд дөтлүүлчихээд ашиг орлого, хөгжил цэцэглэлтийн тухай яриад яах ч юм билээ. Өмнөд хөршид гэхэд л өнгөрсөн онд интернэтээр хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг 128 мянган хүнийг илрүүлэн баривчиллаа. Хар там хины наймаачдын үйлдэл улам нарийсаж байна. Монгол Улс, монголчууд бидэнд үхлийн тун ойртон дөтөлсөөр.