ХӨГЖЛИЙН ХЭМЖҮҮР
Шинэ он гарлаа. Эхэлж байгаа 2012 онд монголчууд бид хөгжил бүтээлээ арай бодитой хэмжиж, үнэлж чадвал улс орны эдийн засгийн өсөлт айл бүрт хүрэх эхлэл тавигдана.
Шинэ он гарлаа. Эхэлж байгаа 2012 онд монголчууд бид хөгжил бүтээлээ арай бодитой хэмжиж, үнэлж чадвал улс орны эдийн засгийн өсөлт айл бүрт хүрэх эхлэл тавигдана. Жишээ нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ аль хэр бодитой вэ? Сонгууль дөхсөн тул засгийн эрх баригчид монгол хүн бүр жилд 3000 долларын орлоготой болчихлоо, удалгүй 5000 доллар болох тухай ярьж эхлэв. ДНБий нэг хүнд ногдох хэмжээ гэдэг бол бол жишээ нь нэг нь 9999, нөгөө нь 1 долларын орлоготой хоёр хүний дундаж орлого 5000 гэсэн үг учир энэ тоо бол бодит биш, ста тистик орлого. Энэ бас олон жилийг харьцуулахад өсөлт гарсан бол хэрэглэгдэг улс төрийн үзүүлэлт. Хувь хүний амьралаас хол, цамцных нь гадна байгаа энэ тоог улс төрийн намын удирдлагууд хэт хавтгайруулан хэрэглэж Монгол Улс эдүгээ тэдний онц мэргэн удирдлагын дор онцгой хурдан хөгжиж эхэлсэн мэтээр харуулахыг оролдож байна.
Эрдэс баялгийг хэн бүтээсэн гэж? Монгол Улсын эдийн засгийн ерөнхий хэмжээ хурдтай өсөж байгаа нь өнөөгийн монголчууд бидний, ялангуяа улс төрийн намуудын бүтээчихсэн зүйл огт биш бөгөөд энэ бол зүгээр л Хятад улс хэт түргэн хөгжиж, бүх төрлийн ашигт малтмалын түүхий эдийн хэрэгцээ эрс өссөнтэй холбоотой. Эрдэс баялгийг байгаль эх олон зуун сая жилийн тур шид бүтээсэн бөгөөд газрын дор байгаа түүнийг ухаж гаргаад, байгаа чи гээр нь зарж байгаагаа л бид гайхуулаад байгаа хэрэг. Түүнийг улам ихээр олборлохын тулд улам том, хүнд даацын машин тоног тө- хөөрөмж гадаадаас аваад байгаа учир гадаад худалдаа өсөж, ДНБ-ийг томруулж буй юм. Харин жинхэнэ үнэт зүйлийг манай байгалийн баялгийг түүхийгээр нь худалдаж аван боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгоод бидэнд буцаагаад арав дахин нугалан зарж байгаа га даадын орнууд бүтээж байна.
Газрын дорх баялгийг олборлож байгаа хэн ч гэсэн олборлолтын зардлаа нөх сөний дараа тодорхой ашиг нэмж авна, үлдсэн хэсэг нь Монголын иргэдэд хүртэх ёстой. Яагаад гэвэл тэр баялгийг олборлогч биш байгаль бүтээсэн тул тухайн улсын хүн бүрт тодорхой хэсэг нь очих учиртай. Харин ямар хэлбэрээр очих нь хөгжлийн асуудалд бөгөөд тэр хөгжил нь яг юугаар хэмжиж илэр хийлэгдэхээс хамаарна. Хөгжлийг зөв хэмжих нь Монголын эдийн засгийн өнөөгийн хөгжлийг уурхайн эзэд, улстөрчид, төр засгийн эрх мэдэлтнүүд л онцгой мэдэрч байгаа бол өдрийн орлого нь 3000 төгрөгөөс доогуур нэг сая хүн бараг мэдрэхгүй байна. Хөгжлийг баян, ядуу хэн боловч зэрэг хүртэж, мэдэрч байх суурь бол дэд бүтэц бөгөөд түүнийг ашиглан ажлаа бүтээмжтэй хийж, амьдралаа дээшлүүлэх бололцоо айл өрх бүрт очиж байж, бодит амьдралын чанар дээшилдэг. Ийм учраас амьд ралын чанарын хэмж үүрээр хөгжлийг хэмжих учиртай.
Сингапур айл бүр нэг эхнэр, хоёр хүүхэд, гурван өрөө хувийн сууц, дөрвөн дугуйтай машин, таван оронтой тоотой цалинтай болох хөгжлийн зорилго олон жилийн өмнө тавьж, түүндээ хүрсэн юм. Үүнтэй адил бодитой, биед нь ойр хэмжээгээр буюу үйл ажил лагааны үр дүнгээр хэмжихгүй бол Монголын улс төрчид оруулсан хөрөнгө, тараасан мөнгө, төсвийн зард лын тоон хэмжээгээр хөгжлийг хэмжин, иргэдийг төөрөгдүүлж байна. Нэгэн зохиолд томруулдаг нөлөөтэй толь ядуу хүнийг тарган харагдуулж, нөгөө хүн нь тэр толийг хагалах гээд байдгийг санаж байна уу? Сонгогчдыг том бөгөөд статистик дундаж тоонд итгүүлэх нь сонгуульд ялахыг хүссэн улстөрчдөд л ашигтай. Тэгээд ч орсон хөрөнгийн хагас нь гарахдаа алга болж, зөрөөг нь эрх мэдэлтнүүд хуйвалдаад зувчуулчихдаг. Том тоотой хө- рөнгө оруулалтын үр дүн бага учир иргэддээ хүртэхгүй байна.
Хэрэв бид эдийн засгийн өсөлтөө үйл ажиллагааны үр дүнгээр нь хэмжвэл бидний амжилт тийм ч өндөр биш, баярлаад ухаан алдах хэмжээнд өрөөсөө хүрээгүй байна. Монголын хөгжлийн эхлэл юу вэ? Өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал бол дэд бүтэц байхгүй, боловсон хүчний чадвар сул дорой байгаа явдал. Энэ талаар юуг, яаж хийхээ тодорхойлж, хийх ажлын явцаа бодитой хэмжиж чадвал манай эдийн засгийн өсөлт айл бүрт мэдрэгдэж эхэлнэ. Хүн амын гуравны нэг нь цахилгаан эрчим хүчтэй холбогдоогүй байхад шинээр цахилгаан станц барих газраа ч шийдэж чадалгүй 10 жил болж байна. Экспорт, импортын урсгалаа даахгүй байгаа төмөр замын хүчин чадлаа нэмж чадахгүй, том том тоо ярьж, ганц хоёр шан тавьснаас хэтрэхгүй байсаар ээлжит Засгийн газрын хугацаа дуусч байна.
Өмнөд нутагт цахилгааны болон ачаа тээврийн сүлжээ бүтээн байгуулахад 5.2 тэрбум доллар шаардлагатай байхад яг тийм хэмжээний бэлэн мөнгийг тарааж өгөхөөр улайрч байгаа нь үнэхээр л сонгуулийн синдром гэлтэй. Улаанбаатарт хувийн хэвшлийн компаниуд хүч чадлаа бүрэн ашиглаж чадахг үй байгаагийн гол шалтгаан нь авьяас чадварын дутагдал. Шинээр ажилд орогсдын 93 хувь нь ажлаа бүрэн хийхэд шаардлагатай мэдээллийн технологи ашиглах, удирдлага, бүтээлч сэтгэлгээний мэдлэг, дадлагын бэлтгэл сургалт хийх шаардлагатай гэж өөрсдөө үзэж байна (Дэлхийн Эдийн засгийн форумын судалгаа) Шинээр авсан ажиллагсдын сургалтын чанарыг дээшлүүлэхийг нь санхүүжүүлж болох юм. Хувийн салбарт хэрэгцээтэй сургалтын агуулга, хүрээг суд лан тодорхойлж, сургал тын хуваарийг бо ловсролын бүх шатанд тохируулахаас гадна дунд, ахлах ангийн сурагчдад техник, мэргэжлийн дадлага олгоход анхаарах хэрэгтэй байна. Одоо бүх суралцагчдын 10 хувь л энэ сургалтад хамрагдаж байгаа ажээ.
18-35 насны хүмүүсийн 38 хувь нь ямар нэг шалтгаанаар дунд сургуулиа орхиж байгаа өнөөгийн нөхцөлд эдгээр хүмүүст “хоёр дахь боломж” олгох сургалтыг зохион байгуулбал ажил олоход нь бодитой тусламж болох юм. Энэ бүхнийг хийгээд түү нийгээ зөв хэмжээд ирэхээр хөгжлийн үр дүн хүн бүрт мэдрэгдэж үс рэнг үй хөгжлийн баттай суурь тавигдах юм. Энэ бол Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болох эхлэл болно. Эдүгээ монголчууд түүх голлон ярьж, янз бүрийн ой тэмдэглэн, хийж бүтээх одоо цагаараа биш, өнгөрсөн цагаар илүү амьдарч байгаа нь үнэхээр анхаарал татаж байна. Хоосон тоон үзүүлэлтэд хөөрч, хийж бүтээхийн оронд найр наадам хөөцөлдөн, архидан согтуурч гол ажлаа хийхгүй байгаа нь хэнд ашигтай юм бэ?

Acku
Зочин
Зочин
Зочин
Зочин
suvdaa
у
Zov khyn
Зочин
зөв хүн
Зочин
Zaya
WOW
Зочин
Зочин
GAST
ariunaa
GAST
GAST
Зочин
Цээгий
Zochin
zochin
Germand surdag oyutan
зочин 58
зочин 58
doorhi GAST-d
Зочин
GAST
zov
GAST
GAST
GAST
GAST
Hugjliin bodlogo alga
шоогоо
Шинэ оны мэнд
Yostoi demjij baina
Түмэн
Зочин
Зочин
Зочин А
cd
HUU
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин