“НАРНЫ ЁЛТГОР ТУЯА, УСАН ДЭЭРХИ ТҮҮНИЙ ОЙЛТ”

Монгол бол угаасаа эх газарт түгжигдсэн, дадайд гарцгүй орон. Сувдан цэнхэр цэнгэг ганц том нуураа “Хөвсгөл далай”, “Далай ээж” гэж нэрлэдэг монголчууд бидэнд бол далай нэн хол. Тэгээд ч өвлийн жин хүйтнээр юун далайн тухай яриад унав гэж гайхаж магад. Энэ удаа далайн сэдэвт судалбар зурагны цомгоос алжаал тайлуулах зорилгоор сонирхуулах гэж байна. Улс төрийн хэрүүл голлосон мэдээллийн их урсгал дотор ганц нэг ийм шигтгээ байх нь зүйтэй гэж үзэв – baabar.mn
Далай тэнгистэй холбоотой судалбар гэрэл зургийн бүхэл бүтэн цомог надад бий. Эдгээр зургуудаа би ихэвчлэн Улаан тэнгис, Газар дундын тэнгис, Персийн буланд авсан. Ноднин өдийд далайн шуурга эхлэхийн өмнөхөн энэ зургийг Синайн хойгт авч билээ. Салхины аясаар хөвдөг завин спортын энэ тамирчид далайн шуургыг тэсэн ядан хүлээж суудаг юм болов уу гэх сэтгэгдэл надад төрсөн шүү.
Энэ зургийн хослол нь их давалгааг сөрөн яваа хүү, цаана нь нарны ёлтгор туяа. Давалгаа босч ирэхийн өмнөхөн. Энэ бол миний хүү давалгаа сөрөөд сэлэх гэж байгаа зураг.
Энэ сайхан бийчийг дараахан нь далайн шуурга ийм болголоо. Улаанаараа эргэсэн энэ их ус руу зориглон орох хүн олдсонгүй. Тамирчид бүгд дайжив.
Зуны нарлаг өдрийн далайн давалгаа. Энэ бол Газар дундын тэнгист, тэр давалгаан дунд цохиулаад зогсож буй хүний бүдэг дүрс байна. Тэр бол би юм. Давалгаа нь хөөсрөөд араас чангаагаад байх нь тэр дээ.
Зарим өглөө ийм нам гүм. Далайн хаяа, тэнгэрийн хаяа хоёр яг нийлсэн тэр мөчид би зургийн хослолыг яг тааруулан байж энэ зургийг буулгасан юм.
Улаан тэнгис дээгүүр үүр цайлаа. Манан будан дунд нар дөнгөж цухуйж байгаа нь үлгэрийн ч юм шиг.
Мөн л нарны ёлтгор туяа. Үдээс хойш нар буцах үед Газар дундын тэнгис ингэж харагдлаа. Нарны туяа, түүний усан дээрхи ойлтыг яг тааруулж патиардлаа. Би энэ зургийг мөнөөхөн Тель-Авивт явахдаа зочид буудлынхаа тагтан дээрээс авсан юм.
Эрчилсэн их далайн ус татарчихаараа ийм болчихно гээч. Хэдийгээр хүний гараар боссон ч тээр цаана буй чулуун арал уг нь их усан дунд, алсад харагддаг юм. Дэлхий тэнхэлгээрээ эргэх үед ус нь цаад эрэг рүүгээ хальчихаж. Наад эрэг рүүгээ хальсан үед миний зогсож байгаа газар хүрнэ.
Улаан тэнгис бол тэр чигээрээ усан зоопарк юм. Өдөртөө нааш цааш хоёр удаа хөлхөх усан гахайн цуваа. Эрэгтээ нэн ойрхон, тэгэхээс тэгэх гэж зугаацдаг гээч.
Цэнгэг уст энэ бийч бол Мена Оазис Ресорт хэмээх буурчийн газрын мэдэлд буй. Би Монголоос ирсэн зочдоо энд авчрах дуртай. Ус, элс нь жигд хосолсон, хүн амьтан хөлхөөд байхгүй, хоол байр сайтай, бас үнэ нь боломжийн.
Миний ач охин өвөөгийнхөө авч өгсөн завийг чирээд далай руу гарч өглөө.
Улаан тэнгисийн усан зоопаркийн нэг үзмэр энэ байна.

Лесото