ЕГИПЕТИЙН СОНГУУЛЬ (2)
ЕГИПЕТИЙН СОНГУУЛЬ (2)
Египетийн Ардын хурлын 498 гишүүнийг сонгох гурван үе шаттай ээлжит бус сонгуулийн эхний үе шат нь 11 дүгээр сарын 28-29-нд явагдаж дүнгээ гаргасан, хоёр дахь үе шат нь энэ 12 дугаар сарын 14-15-нд явагдлаа. Ердөө 498 суудалд нийтдээ 10 мянган хүн өрсөлдөж байгаа учраас зөвхөн өгсөн саналыг тоолж цэгцлэнэ гэдэг барагдахгүй их ажил болох нь мэдээж.
Улс төрийн 40 гаруй намын төлөөлөгчид болон олон мянган бие даагчид өрсөлдөж буй гэх мэдээ явж байна Хоёр дахь үе шатанд 180 депутатын суудалд 33 нам, олон мянган бие даагч өрсөлдлөө гэв. Гудамжинд уулзсан иргэдийн яриагаар бол 80 орчим нам, зарим нь 100 орчим нам гэх мэт янз янзын тоо хэлж
байна.
Нэгэн дунд сургуульд биднийг 10.00 цагийн үед очиход тэнд хашааны ар өврийн хоёр том хаалгыг нээж эр эмээр нь ялган нэг нэгээр нь оруулж байв. Оочер нь хэдэн зуун метр сунаж, тэнд хэдэн мянган хүн орох ээлжээ хүлээн дугаарлаж байв.
Бид хэд хэдэн санал хураах төвд ажиглалт хийж үзэхэд үүрийн таван жингээс үдшийн харанхуй хүртэл оочер тасрахгүй, оочерлогсод нь залхсан ядарсан шинжгүй байлаа.
Эрчүүдийн оочер ингэж харагдав. Ардчилсан сонгууль дээрээ ч лалын шашны хуулиа хатуу мөрдөж байгаа нь энэ. Энд аав нь хүүтэйгээ оочерлож байгаа бол нөгөө нэг цуваанд ээж нь охинтойгоо зогсож байгаа. Ардчилсан хувьсгалт тэмцэлдээ эр эмээрээ хуваагдаж орно, өлсгөлөн суулт эр эм тусдаа ...
Эмэгтэйчүүдийн оочер бидний очсон сургуулийн нөгөө талаас ингэж харагдав.
Манай ЭСЯ-ны консул энэ бага даргаас зарим нэг зүйлийг тодруулж асуулаа. Эд өөрсдөө санал өгөх эрхгүй, зөвхөн аюулгүй байдлыг хангаж, элдэв зөрчил өдөөн хатгалгаас сэргийлнэ гэж хэлж байна.
Цэрэг манаж, цагдаа зохицуулалт хийж байна. Элдэв зөрчил тэмцэл, үл ойлголцол харагдсангүй.
Гиза дүүрэгт сонгууль болдогоороо болж амьдрал өрнөдөгөөрөө өрнөж байна.
Гиза дүүрэгт сонгогчдын гомдол тасрахгүй байна. Саналаа өгчихсөн бололтой хэсэг нөхөд тэнд сонгуулийн талаар маргаан өрнүүлж байв. Нэг мандаттай тойргийн саналын нэг хуудсан дээр 100 гаруй хүний нэрс байх ба тэднээс өөрийн гэх нэр дэвшигчээ эрж олох гэж махаа иддэг хэмээн эд ярьж байв.
Исламист намууд сонгуулийн сурталчилгааны доозыг хэтрүүлэв. Намууд сурталчилгааны самбаруудаа буулгаж, ухуулах хуудсуудаа хураасан боловч санал хураах байрны гадна энэ самбарыг исламист "Аль-Нуур" (салафист) нам модон дотор өлгөсөн харагдана.
Энэ ховор агшин. Христосын лам нар, гэлэнмаа нар Гиза дүүрэгт санал өгч байгаатай таарлаа. Энэ гэлэнмаа лав салафистуудын намд санал өгөөгүй байх. Иргэний “Аль-Кутля” эвсэл юм уу, либерал “Аль-Вафд” намыг дугуйлсан биз гэж таав.
Эхний шатанд санаандгүй ялж одоогоор “Лалын ахан дүүс”-тэй нийлээд 65 хувийн дэмжлэг аваад буй салафист намын сурталчилгаа. Салафистууд эмэгтэй нэр дэвшигчдийнхээ нүүрийг нуужээ, тэр дээд эгнээний цаад үзүүрт намын эмблемний оронд эмэгтэй нэр дэвшигч байх ёстой байж. Гэтэл нэр нь байдаг. Царай нь алга. Өөрсдөө юу гэж тайлбарлаж байна гэхлээр, нэгэнтээ тас хар гивлүүртэй зөвхөн хоёр нүд харагдаж байгаа нь эстетик талаасаа зохимжгүй гэв.

Зочин