ХУУЛИА ХӨЛДӨӨ ГИШГЭСЭН ХУУЛЬЧДЫГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЯ
Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүүхийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдоллоод л байдаг.
-ШҮҮХ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХ БОЛ ЭНДЭЭС Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ-
Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүүхийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдоллоод л байдаг. Он жил урссаар. Шударга ёс байдаг гэдэгт, үнэн зөв хэзээ нэг цагт ялдаг гэдэгт итгэдэг хүмүүс улам ховордсоор. Нэг үеэ бодвол энэ салбарыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэдгээр дээрээсээ эхлээд дуугарах болов. Бас шинэчлэгдээд л байгаа шүү дээ гэж зөрүүдэлдэг хуулийнхан ч өөр дотроо шинэтгэлийг хүлээн зөвшөөрөх болов. Гэвч эрс тэс өөрчлөлтийг огцом хийж шинэтгэлийг авчрахгүй бол хохирч байгаа хүний эрх, шударга ёс ийм зовиуртай удаан шилжилтийг хүлээхийн аргагүй дорд оржээ.
Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чигтээ хуучин нийгмийн хүмүүс. Социализмын үед боловсрол олж, нам төвтэй тэр нийгэмд хүмүүжсэн. Тэр ч үүднээсээ дарга юу хэлнэ, нам ямар чигтэй байна тиймийг л дагадаг. Уг нь намын харьяалалгүй гэгдэх ч тийм нийгэмд төлөвшсөн болохоороо яаж ч хичээгээд түүнийгээ тавьж чадахгүй юм.
Ерээд оноос ч өмнө энэ салбарт ажиллаж байсан хүмүүс одоо ч ажилласаар. Одоо Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг залхааж байна хэмээн буруутгагдаж байгаа хүмүүс өмнө нь Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг хамгаалж ажилладаг байлаа. Түүний эрх ашгийг хөндсөн, эрх баригч намыг муулсан хүмүүсийг залхаан цээрлүүлэхэд гар бие оролцон ажилладаг байв. Тийм хүмүүсийг шоронд илгээх буюу түүний өмнөх шат дамжлагыг бүгдийг туулдаг байв. Н.Энхбаярын эхнэртэй нь муудсан У.Хүрэлсүх, аавтай нь муудалцсан рашаан судлаач, сонин булаалдсан эрхлэгч Б.Ганболд, шүүмжилж бичсэн сэтгүүлч Г.Дашрэнцэн, хэмжээлшгүй эрх мэдэлт МАХН-д (тухайн цагийн нэршлээр нь) нь эсэргүүцлийн туг намируулсан "Шударга ёс бүлгэм"-ийн Г.Баярсайхан, тэдний мэдэгдлийг хэвлэсэн "Өдрийн сонин"-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, үг хэлж байхад нь хойно нь эсэргүүцлээ илэрхийлж цаас барьсан Л.Гүндалай. Тэднийг бүгдийг шорон руу, эсвэл шоронд оруулах ял тулгах бүр шатыг дамжуулж, ясанд нь тултал "буруу"-г нь мэдрүүлнэ. Ингэхийн тулд намын хийгээд хуулийн бүх араа машинуудаа хөдөлгөдөг байв. "Өдрийн сонин"-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн МАХН-ын араа зуултанд орж, шалгагдаж байхдаа түүнийг буруутган өргөдөл гаргасан гэх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин рүү утас цохин "Залуу цагийн андаа юунд цагдаад өгөв дөө" гэхэд "Н.Энхбаяр шахаад суулгахгүй байна шүү дээ" хэмээн учирлаж байсан гэдэг. Тэд нэгэн цагт "Ардын эрх" сонинд хамтдаа зүтгэж байсан болохоор нэг нь тийн утастаж, нөгөө нь үнэнээ тэгж хэлсэн хэрэг л дээ.
Ингэж л нэгэн цагт Н.Энхбаяр гэдэг "үндэсний удирдагч"-д таалагдаагүй, түүний уур хилэнг хөдөлгөсөн хүмүүсийн эсрэг "шударга ёсыг тогтоох" ёстой хуулийнхан ийнхүү ханцуй шамлан зүтгэж байсан юм.
Харин одоо эзэн нь солигдож. Тэр эрх баригч МАН-тай муудалцаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тухай элдэв бүхнийг дэлгэн тавьснаас өөрөө шахаанд оржээ. Яг хуучин цагт хийсэн хийгээгүй бүхний төлөө буруутдаг байсан тэр л зохиолын дагуу өрнөв. Эзэн байсан Н.Энхбаярыгаа элдвээр ороож гоочлох болов, хуулийнхан. Яг л танил хэв маягаараа шахаж байгаа учраас Н.Энхбаяр нь мэдэхийн цаагуур мэдэж, нүүдлээ ч хийж, хариу арга хэмжээгээ ч авч байх шиг ээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан, хэсэг хугацаанд харьд сурч байгаад ирсэн туслах Б.Тулга хэмээх залууг цагдаагийнхан баривчилж нэг, тавьж нэг жүжиг тавилаа. Энэ бол хуулийнхны дэглэсэн жүжиг. Драмын театрын ойд зориулж "UBS" телевизийнхэн "Орших уу, эс орших уу" гээд нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд драмын урлагийг ойлгуулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.
Энэ төсөл хуулийнханд хүртэл очиж, нөлөөлөөгүй л баймаар юм. Гэвч цагдаа нь ч, прокурор нь ч, шүүх нь ч бүрэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай хоршин эмгэнэлт инээдмийн жүжиг тавив. Дуудахад өөрөө очсон Б.Тулгыг цагдаагийнхан оргон зайлахыг завдсан гэж үзээд баривчилжээ. Баривчлан саатуулах 14 хоног нь гүйцэхийн алдад прокурор нь сунгах гэж цаасаа аваад шүүх рүү гүйжээ. Гэтэл түүнийг эрүү өвдөг нь нийлсэн хэдэн өвгөн, эмгэн замд нь барьцаалаад авчихаж гэнэ. Бүр 18 цаг барьцаалсан гэж байгаа шүү. Харин шүүх ирэхийг нь хүлээж цөхөөд, суллах ёстой юм байна гэж ойлгоод тогтоолоо гаргасан байна. Үүн шиг жүжиг гэж байх уу. Тэгээд бас болоогүй прокуророос хэвлэлийн бага хурал зарлаж шогтлоо. "Бид үргэлжлүүлэн хорих гэж байсан чинь өвөө, эмээ нар мөрдэстэй албан хаагчийг маань барьцаалаад чадсангүй" хэмээн мэдэгдэв. Уучлаарай, ийм юм байдаггүй юм. Улс төрийн байгууллага юм уу, прокурор чинь. Угаасаа ганц прокурор гэлтгүй манай хууль хяналтынхан улс төрийн байгууллага шиг, ажилтнууд нь намын гишүүд шиг байсаар удлаа. Миний, миний эцгийн, миний өвөөгийн мэдэхийн ийм байсаар. Ардчилсан нийгэм, ардчилал үнэртсэн ахуй бидний олон зүйлийг өөрчилсөн. Ганц өөрчлөгдөөгүй нь хуулийн салбар. Яагаад гэвэл тэр л үед байсан хүмүүс тэр чигтээ энэ салбартаа ажилласаар байна. Гэтэл сая юу болов. Үргэлжлүүлж сунгах байсан чинь чадсангүй гэж, бичгээ ирүүлээгүй болохоор суллачихлаа гэж ам амандаа хууль дүрэм, цаг нараа ярьцгаав.
Хэзээ Монголд хууль дүрэм ингэтлээ үйлчилдэг болчихсон юм бэ. Шорон руу явуулсан хойноо бичгээ үйлддэг биз дээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг "Чамайг маргааш цагдаа явж баривчлуулна даа" гэж нэг утасдаад л хэлсэн сүрдүүлгийн нь дагуу цагдаа ирж "Оргон зайлах гэсэн" үндэслэлээр баривчилж л байдаг ш дээ. Шүүгчид нь гэнэт гурван талаасаа болзож ирээд л захирамжаа гарган, гарын үсгээ зурчихсан л байдаг. Гэхдээ бодит үндэслэлээр бус харин дээрээс нь утасдаж зааварчилгаа өгсний дагуу шүү. Дээд шатны шүүгчийнх нь үг хууль байдгаас тэр биз. Тийм бусармаг хүмүүс нь улам бүр дэвшин дээшлэхийг яана.
Хэзээ ингэж жинхэнэ ёсоороо хууль дүрэм үйлчилж байсан юм. Ингэдэггүй гэдгийг явж ирсэн туршлага, түүх, нулимс шаналангаараа ард түмэн чинь мэддэг болчихсон. Хувь хүмүүс хоорондоо гомдол гарган, хэрүүл маргаанаа шийдүүлэх гэвэл шударга үнэн тэнд байгаа гэж итгэх ч аргагүй. Зуднаар ноход зоолдгийн адилаар хуулийнханд зоолуулаад л дуусна. "Хэрэг хааш нь ч эргэж мэдэхээр байна" гэж хэлээд гар харахаа тэд андахгүй. "Буруугүй ч буруутан болохгүйн тулд байдгаа барьж өгөгсөд Монголын нийгэмд дэндүү олон доо. Хуулийнхан хэнийг зоолохоо өөр хоорондоо тохирч, үгсэн ярьж сүлжээ хэлбэрээр ажилладгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнөөдөр Зайсанд хаус худалдан аваад амьдарч байгаа хүмүүсийн хэд нь хууль цагдаагийнхан гэж та бодож байна. Зайсан байтугай Америкт хаус худалдан авагсад ч байгаа, энэ салбарынхаас. Хийж бүтээж хөдөлмөрлөсөн хүн авч болно оо. Харин хуулийн нэрээр хүний зовлон нулимсаар хөлжиж байгаа бол дэндүү харамсалтай. Бас хуулийн нэрийг барьж эрх мэдэлтэн, намын даалгавраар ажиллаж байгаа бол эмгэнэлтэй. Шүүгчид дунд "Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа" гээд улайрагсад, бас "Аргагүй тэтгэвэрт гарахаасаа өмнө" гэж хүлээн зөвшөөрөгсөд бас байдаг гэлцдэг. Мэдээж, энэ бүгдийг шүүмжлэн бичихдээ шударга ёсыг барьж, нэг сэтгэлээр ажиллаж байгаа бүх хүний зүтгэл сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ цэврээс цэвэр байх ёстой хүмүүс дунд бохироос бохир хүмүүс байгаа учраас энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Үүний тулд тэр чигээр нь хүмүүсээ солих нь зөв. Арав хорь гучин жилээр эзэн сууж, шударга ёсыг тогтоохын оронд алдагдуулсан хүмүүсийг бүгдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Гэхдээ ажиллах жилийг нь тооцож, цалин пүнлүүг нь өгсөн ч яахав. Ирэх үр дүнгээ бодвол гарах гарлага ч яамай байна. Харин оронд нь нам, даргын төлөө ажиллаж болдог гэдгийг огт ойлгохгүй залууст хууль эрх мэдлийг атгуулъя. Хүний эрх бүхний толгойд байдаг гэдгийг төрөх цагаасаа мэдэрч өссөн, хүнээ дээдэлдэг улс оронд хууль эрх зүйн чиглэлээр сурч боловсорсон мэргэжилтнүүдээр дүүргэе. Явж байгаа хүмүүсийн гомдол, цав цагаан цаас мэт шинэ хуульчдыг дагаад ирэх эрсдэл байж болох ч шударга ёсыг хөлдөө гишгэж болдог мэт ойлгон явж ирсэн хүмүүсийн гаргах уршгаас л бага байж таарна. Дэлхийн улс орнуудад ч ингэж ирсэн нь бий. Хоёр Герман нэгдэх үед Зүүн Германд таваас дээш жил ажилласан шүүгч нараа хуйгаар нь сольж байсан гэдэг. Яагаад гэвэл тэднийг шүүгчид биш даалгавар биелүүлж ирсэн хүмүүс гэж үзсэн учраас хууль тогтоох байгууллагад байлгахаас цээрлэсэн ажээ. Хэрэв Монголд шүүхийн шинэтгэл хэрэгтэй хэмээн үзэж, шударга ёсыг тогтооно л гэж үзэж байгаа бол эндээс л эхлэх хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл, шударга ёсыг ярьж л байгаа бол зоригтой өөрчлөлтөөс ч айхгүй байх ёстой.
USA
USA
Зочин
Зочин
Зочин
hyyliinhand
Хуулийн салбарын булхай
Ил тод
Зочин
иргэн
hhh
Зочин
Nab
Зочин
Mogul
Зүчи
Зочин
ggg
Ýíýðýë äî ÿàì
Ýíýðýë äî ÿàì
ÀÐÄ Ò¯ÌÝÍ
ÀÐÄ Ò¯ÌÝÍ
зочин
DDD
zochin
sukhee
purewbaatar
д тэмүүжин
d temuujin
uwuu
Зочин
ganaa
goe
Нямдорж сайд
зочин
Зочин
Baagii
Бат
Зочин
Зочин
Зочин
xun
123
irgen
zov
101
зочин
иргэн
ахмад ажилтан
Антиполицай
Chigeltein shuukhed
Зочин
Зочин
M.Tuvshin
M.Tuvshin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
otgoo