Хотыг зорьсон хүүхэдтэй хүүхнүүдийн нүүдэл
Сум, аймгийн төвийн амьдрал баргар, харин бүүр хөдөө боломжийн малтай байгаа язгуур монголчуудын амьдрал сайхан байна.
Сум, аймгийн төвийн амьдрал баргар, харин бүүр хөдөө боломжийн малтай байгаа язгуур монголчуудын амьдрал сайхан байна. Жаврын эрч харьж, мал сүрэг тарган орж малчны хот налайж, шар бууцны үнэр ямар сайхан юм бэ. Хөдөөгийн монголчууд хий хоосон сонгууль монгууль ярихаа больжээ. Харин таван толгойн хувьцаа, зургаан хувийн хүүтэй орон сууц сонирхсон шиг, мах, ноолуурын ханшны өсөлтөд цаанаа л сэтгэл дүүрэн байна. Мэдээлэл авах нь ч хотынхноос илүү байна. Улаанбаатар хотоос хойш 80-аад км газарт Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумын заагт өвөлжиж байгаа нутгийн буурал “данхар Дорж “-ийнхоороо буулаа. Данхар насаар ах ч гэсэн бид хоёр багаасаа үеийн юм шиг нөхөрлөсөн. Хаврын сар дөнгөж гарч байхад үхэр мал нь төллөөд, сүү сааль элбэг таргалчихсан, гаднаа япон тэрэг сойчихсон малчны амьдрал сайхан байна. Тэр хавьд өвөлжсөн гурав, дөрвөн малчид цагаан сарын аз үзэж байснаа зочин ирснээр тоглож байсан даалуугаа хумив. Данхар намайг ирсэнд ихэд олзуурхан цаадуулдаа “юмны учир мэдэх хүн” ирлээ гэж танилцуулав. Цагаан сарын золголтын ажил дууссаны дараа ”Засгийн газраас дөрвөн хүүхэдтэй өрхөд өгөх таван сая төгрөгийн орон сууцны талаар лавлаж гарав. Хотынхон ажил ажил гэсээр байгаад мэдээллээс бүүр хоцордог. Ийгээс нэг юм мэдээллийн дунд байдаг болохоор би хоцордоггүй гэж боддог боловч дөрвөн хүүхэдтэй хүүхнүүдэд таван сая төгрөгөөр өгөх орон сууцны тухай би тэднээс доор мэдэж байсан ч нэрэлхээд лавласан болгонд нь хариулаад байлаа. Хөдөөгийнхний ганц хүсэл нь хотод орон сууцтай болох юм байна. Данхар надаас асууж байна. Ерөнхий сайд дөрвөн хүүхэдтэй өрхөд таван сая төгрөгөөр орон сууц өгнө гэж хэлсэн. Тэр орон сууцнаас хөдөөгийн бидэнд олдох уу.
-Олдохгүй байлгүй дээ. Хотынхоо гэр хорооллынхныг орон сууцанд оруулж утаанаасаа салгах гэж ядаж байхад хөдөөгийн баячуудыг орон сууцаар хангаж галзууруулах гээгүй гээд тавьчихав. Данхар намайг өөрийгөө дайруулж байна гэдгийг мэдсэн, тэгсэн ч ”хөдөөгийн баячууд” гэдэг үгэнд их л урамшив бололтой. Миний хөрөнгө гэж юу байхав. Аавын буян, ардчиллын буянд хэдэн мал байнаа. Харин охин нойтон хүүхэд олонтой надад орон сууцны одоогийн үнэ ахдаад байна гэлээ. Данхарынх олон охидтой гэдгийг мэддэгийн хувьд мань эр дөрвөн охиноо хотод шилжүүлж орон сууц авах нь ээ гэдгийг гадарласан. Би цаашлуулж чамд ч тав, зургаан орон сууц хэрэг болно гэлээ. Тэр учиргүй инээснээ 1-16 насны дөрвөн хүүхэдтэй хүнд таван саяын орон сууц өгнө гээ биздээ чи бид хоёр ч хойд насандаа л хичээхээс энэ насандаа давдаггүй даваа гэв. Бид хоёрыг дэмий ярихыг харж суусан Жавуу Данхарын авгай Энэ хоёр уулзахаараа ингээд дэмий яриад байдаг юм. Зочдыг юм хум идэж уулга гэснээр бид хоёрын яриа өндөрлөв. Гэсэн ч бидний эхлүүлсэн яриа амин чухал байсан болохоор удалгүй дөрвөн хүүхэдтэй хүүхнүүдэд өгөх орон сууцны тухай яриа дахиад үргэлжлэв.
-Заавал дөрвөн хүүхэдтэй хүүхнүүдэд орон сууц өгнө гэж хүүхдийн тоо заадаг нь яаж байгаа юм болоо.
-Засаг өнөөдөр өгсөн 50 сая төгрөгөө 20 жилийн дараа авна. Тэгэхээр хүүхдүүдийг барьцаанд авч байгаа юм байлгүй. Бидний насны хүнд Засгийн газар байраа зээлээр өгөөд 20 жилийн дараа авна гэвэл аль хэдийнэ чад хийчихсэн байх юм байгаа биздээ.
-Аа. Нээрээ тийм байна. Нэг хоёр хүүхэд ч бас найдваргүй байх нь ээ. Их ухаан байна шүү.
-Эцэг ондоотой дөрвөн хүүхэд байвал яах вэ. Эцгийг яаж тогтооно оо.
-Эцэг хамаарахгүй байлгүй эхийнх нь паспортан дээр хүүхдүүдийнх нь нэр байдаг биз дээ.
-Өргөмөл хүүхэд , орон сууцны хүүхдэд орох болов уу.
-Одонгийн хүүхдэд л лав өргөмөл хүүхэд ордог. Тэгэхээр орон сууцны хүүхдэд өргөмөл хүүхэд орох байх.
-Дөрвөн хүүхэдтэй нөхөргүй эмэгтэй өрх мөн үү,
-Мөн байлгүй яахав.
-1-16 насны дөрвөн хүүхэдтэй тэгээд өрхийн орлого нь 600 мянган төгрөгтэй хүн хотод ховор доо. Харин хөдөө малтай айл бол болно оо.
-Үнэн шүү. Хотын залуучууд чинь голдуу л ганц, хоёр хүүхэдтэй хүрч ядаж байдаг биз дээ.
-600 мянган мянган төгрөгийн орлого гэдэг цалингаар амьдрагсдад бол хэцүү. Хөдөө бол үхдэг л гурав, дөрвөн төлөгний үнэ.
-Энэ Ерөнхий сайд чинь харин сайн хүн юм биш үү. Хөдөөгийн маниусын охин нойтон хүүхдүүдийг хот руу татаж орон сууц өгнө гэдэг.
-Уг нь хотын утааг л арилгаж гэр хорооллынхонд өгөх ёстой орон сууц байсан юм.
-За за яадаг юм. Ам ихт ангайхад буян ихт булаана гэж энийг хэлдэг юм.
-Одоо хотын паспорт үнэд орж, авлага нь дийлдэхээ болиноо,
Олж болдоггүй юм гэж одоогийн төрд байхгүй, хотын паспортыг чинь ёстой үхрийн гуяар даллаад авчихгүй юу.
Данхарынхны хот айлын сар шинийн идээ будаан дээр нэг ийм халуун яриа хөөрөө боллоо. Данхарын хоёр охиных, бас тэр хавьд Увс, Завханаас ирсэн айл бүрээс дөрвөн хүүхэдтэй хүүхнүүд яаралтай хотод ирж орон сууцанд орхоор мянгат малчид шийд гаргав. Харин намайг мордоход Данхар маань мордохын молор хундага өргөхдөө “Хөдөөгийн биднийг орон сууцжуулсан Ерөнхий сайд болон хотын дарга нарын сайн сайхны төлөө” гэж тогтооцгоосон юм.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотод маань 45 мянган иргэн буюу Дундговь аймгийн нийт хүн амтай тэнцэх хүмүүс шилжиж ирсэн байдаг. Харин Ардын намын Засгийн газрын дөрвөн хүүхэдтэй хүүхнүүдэд олгох болзолтой орон сууцны зээлийн сургаар хүүхэд тэвэрсэн хүүхнүүдийн нүүдэл Улаанбаатарыг маань чиглэлээ. За яадаг юм. Нийслэлдээ бүүр олуулаа бужигнаад л утуулаад, түгжрээд, сууна даа. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг.

SEKSY
Зочин
EH ORNII TOLOO
НЭР ҮГҮЙ
Зочин
AmIkhtEnkhbayar
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
4 huutei aav
Зочин
AN-iinkhand
Me
zochin
irgen
huu
зочин
Зочин
Цор
Цог
ви
zochin
Зочин
Зочин
Yg unen
Зочин
Зочин
зочин
Яана аа
Яг үнэн
зочин
зочин
зочин
Зочин
болормаа
Болд
Зочин
kk