ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ!!!
Саяхан Оюутолгойг үзэх боломж олдлоо. Дэлхийн хамгийн том орд, түүнийгээ дагаад хамгийн том бүтээн байгуулалт хийгдэж байгааг нүдээр үзлээ.
Саяхан Оюутолгойг үзэх боломж олдлоо. Дэлхийн хамгийн том орд, түүнийгээ дагаад хамгийн том бүтээн байгуулалт хийгдэж байгааг нүдээр үзлээ. Дээр нь Тавантолгой, Ухаа Худаг, Олон Овоот гээд 2020 он гэхэд Монголын эдийн засаг 40 000 тэрбум болж Сингапурын хэмжээнд очих боломж бий гэнэ. Энэ бол шууд тооны машин дээр бодсон зүйл. Хууль, улс төрийн “бохирдол” хойшлуулж магадгүй л юм. Тэгэхээр бидний ирээдүй тун чиг гэрэлтэй харагдаж байна. Гэрэлтэй цаг хугацааг урагшлуулахын тулд биднээс шалтгаалах юм бас бий. Бид мэргэжлийн болох ёстой, сонирхогчийн бодлогоосоо татгалзах хэрэгтэй. Азийн бар, Африкийн арслан (Мавритан, Гана, Уганда, Ботсвана, Ангол бол тухайн бүс нутагтаа арслан) гэх улсууд бусдаасаа илүү чөлөөт эрүүл зах зээл, дээр нь мэргэжлийн байдаг. Сонирхогчийн бодлогоос сална гэсэн үг. Спортод ч тэд ийм байдлыг чухалчилсан учир хөгжиж байна.
Монголын спорт бол харьцангуй хоцрогдсон салбар. Тийм ч учраас урт насгүй бодлогууд их харагдана. Спортод орох мөнгө өдөр ирэх бүр нэмэгдэж, улс ба компаниуд мөнгө хаяж байна. Мөнгө, бодлого хоёр бие биенээсээ харилцан хамааралтай. Нэг нь байхгүй бол нөгөө нь хичнээн байгаад өндийхгүй. Харин хоюулаа байвал бар, арслангууд шиг болж эсвэл үсрэнгүй хөгжлийн жишээ Катар шиг болж болох юм. Манайх мөнгөтэй болсон, цаашдаа ч өснө, харин бодлого үнэндээ тэг зааж байна. Ийм үг байдаг даа: Хүн мөнгөнөөсөө дор байж болохгүй. Мэдлэг чадвартай, хүчтэй байхгүй бол мөнгө түүнийг үгүй хийчихнэ. Гэтэл та нар түүнийг “Мөнгө эвдчихлээ” гэдэг биз дээ? Мөнгө эвдэв үү, аль эсвэл өнөөх хүн чинь өөрөө мөнгөний занг эвдэв үү? Мөнгө бол өөрт нь таараагүй оюун сэтгэхүйд захирагддаггүй юм гэж Айн Рэндийг айхтар голыг нь онож хэлсэн үг бий. Миний хэлэх гэсэн санаа бол манай спортын бодлого (бодлогын ард хүн л байдаг) мөнгөнийхөө дор орж болохгүй. Одооны явуулж буй бодлого бол дэндүү доод түвшинийх. Мөнгөндөө нам цохиулаад, асгаж цутгаж буй дүр зураг.
ТОП 4 төрлийг хөгжүүлэх ёстой гэж Монголын спортын бодлогыг “тодорхойлогчид” үздэг. Бүх хүүхдээ бөх, боксчин болгох нь (бүгдийг адилхан болгох нь) “харгислал” шүү дээ. Уг нь харьцангуй цөөхөн хүн амтай учир алагчлах шаардлагагүй мэт. Гэтэл зарим нэг нь хүн ам цөөтэй юм чинь чаддаг спортоо түлхүү анхаарах нь зөв гэнэ. Ийм лоозон урдаа барьж буй хүмүүс спортынхоо мөн чанарыг сайн ойлгоогүй, зүгээр л медаль авах тухай бодож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ы хувьд бүр байж боломгүй зүйл. Том толгойтой Олимпын хорооны хувьд Монголын засгийн газрын толгойг эргүүлснээс ялгаагүй. Манайх шиг Олимпын хороо нь ийм хүчтэй улс хөгжихгүй. Олимпоос медаль авах зорилгоо ТОП 4 гэдэг нэрийн дор хэрэгжүүлсэн хэрэг. Бүх мөнгөө төмөр болгодог ийм эргүү бодлогыг зогсоохгүй бол цаашдаа Олимп, дэлхийгээс медаль авах нэрийдлээр тэрбум, тэрбумаар төсөвлөдөг мөнгө нь төмөр болоод л орж ирнэ. Медаль гэсэн бахархалаар амьдарч болохгүй. Миний бодлоор Олимпоос алтан медаль авсан нь манайд нэг сайн талыг бий болгосон. Хэрвээ алт аваагүй бол Лондон, Рио дэ Жанэйрод зөвхөн алт авах гэж дайрах байсан биз. Олимпын алт авахаас илүү чухал юм спортод байдгийг Олимпын алт авсанаар ашгүй ойлгосон болов уу!!! Ойлготол нь ахиад дөрвөн жил хүлээхгүй. ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ.
Спорт холбоодын хийж буй үйлдэл, ярьж байгаа нь дэндүү жижигхэн. Чөлөөт бөхийн холбоо спортын төв ордны А заалыг өгвөл Лондонгоос хоёр алт авчирна гэж томорчээ. Дээрх үгийг энэ жил хэлсэн. Олимпоос алт авахын тулд жилийн өмнө бэлддэг, ухаардаг, заалаа хөөцөлддөг улсыг жижигхэн гэнэ. Чөлөөт гэлтгүй бүх ТОП гэх төрлүүд жилийн өмнөөс бэлддэг. Гэтэл медаль гэж ярихын оронд илүү мэргэжлийн талаас хараасай. Тухайлбал Монгол хүн нүүдэлчний араншинаар ямарч юманд хурдан дасдаг, сурдаг. Тийм ч учраас бид өөрсдийгөө бусад үндэстнээс “авьяас”-тай гэдэг. Энэ бол үнэн. Харин бид ямар дутагдалтай вэ гэхээр, юм амархан сурчихаад уйгагүй хийж өөрийн болгох тал дээр дутуу. Тиймээс Монгол тамирчдыг тогтмол удаан хугацааны бэлтгэл хийлгэхгүй бол амжилт нь тогтвортой биш байдаг. Энийг олж хараад эртнээс бэлдэж мэддэггүй хүмүүс үү? Хэрвээ мэдсэн бол байнгын бэлтгэл хийх заалтай болох ёстойг мэднэ. Өөрийн гэсэн заалтай болохын тулд засгийн газрын хэрэгжүүлэгч газартаа Олимпын зардалаас илүү, заал барьж өгөх зардал нэхэх нь гарцаагүй. Нэгэнт өөрийн гэсэн заалтай хүмүүс амжилтыг үйлдвэрлэж өгнө. Харин яг эсрэгээр тэр заалыг манайд өгчих тэгвэл бид амжилт үзүүлнэ гэдэг, гэтэл тэр нь бусад спортууд хичээллэдэг заал шүү дээ. Тэдний бодлыг уншвал энэ Олимпоор медаль аваад манай салбар “хөгжиж” байгааг хүмүүст үзүүлж, өөрөө албан дээрээ удаан суух бодол. Ийм бодолтнууд олон байгаа нь харамсалтай. ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ.
ТВ9 телевиз сагсанбөмбөгийн холбоог муу байна гэсний төлөө шууд дамжуулахаа болих дээрээ тулав. Сагсны нарийн бичиг нь “манайхыг муу гэлээ” гээд уурласан юм байх. Өмнө нь Одод телевиз ингэж байлаа. Ерөнхий нарийн бичгийнхээр бол бүх телевиз магтаж үнэн байдлыг нь дарж байх ёстой юм гэнэ. Бүх хүнд таалагдах гэсэн коммунист арга барилаасаа салаасай. Жижигхэн юмтай хөөцөлдвөл өөрөө ялгаагүй жижигхэн гэдгээ илчилж байгаа хэрэг. Ийм бодлого баримталдаг учраас спорт шүүмж, давхар өөрийн салбар нь ч хөгждөггүй. ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ.
Манай спортоос цол хэргэмүүдийг зогсоох цаг болсон. Гавьяат, хөдөлмөрийн баатар гээд том том цолнуудтай. Гавьяаттай юу ярихав гэж нөгөөдхөө хөөргөнө. Харин ч ганц ярих хүн нь. Гавьяат гэхээрээ бэлтгэлдээ хоцорч ирдэг, ирээд бааварласаар байгаад таардаг ужигтай. Тиймээс амжилт нь тотвортой байх тохиолдол ховор. Угтаа бол хамгийн эхэнд ирж, сүүлд нь явдаг, үлгэр жишээ байх ёстой. Цол хэргэм, амжилтаар бүх хүн ялгаатай. Харин бэлтгэл, бэлтгэлийн цаг бүгдэд ижил байх ёстой. Манайд эсрэгээр байдаг нь нөгөө сонирхогчийн бодлогоос үүдэлтэй. Дээр нь нэг том амжилт гаргачихвал дархан аварга мэт дараагийн тэмцээнд заавал тэрнийгээ оруулдаг сонин уламжлал бий. Ялагдвал, бэлтгэл хийхгүй бол ард нь өөр хүн хүлээж байгааг мэдрүүлэх ёстой. Улсын аваргад ороод ялагдсан ч гадагшаа явдаг ийм “дархан”-уудыг бий болгодог дасгалжуулагчид нэг юм бодоосой. ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ.
Сонирхогч гэж хэн бэ? Тэр бол үзэгч. Үзэгчийн өнцөгөөс харж дүгнэлт хийнэ. Хэн хожсоныг мэдэх боловч яагаад хожигдсоныг нь ойлгохгүй. Манай тамирчид гадаад, дотоод яваад байдаг хождог, хожигддог, юунаас болоод хожигдсоноо сайн ойлгодоггүй. Манай хөлбөмбөгчид Филиппинд хожигдсон. Яагаад хожигдсноо ойлгодоггүй. Филчүүд сайн байсан учраас хожсон гэх ганц үгтэй. Бөхчүүдын амжилт нэг л хэвэндээ байгааг мэддэг, гэхдээ ойлгодоггүй. Эртний Грекчүүд өдөр шөнийн тэнцэх өдрийг яг хэлдэг байсан боловч, юунаас болж тэнцдэгийг ойлгодоггүй. Шашин шүтдэг хүмүүс яагаад шүтдэгээ ойлгодоггүй. Хүмүүс шүтдэг (аав, ээж нь ч юм уу) учраас шүтэх ёстой гэж үзнэ. Ойлгоогүй байж шүтэх хэр зөв бэ? Ойлгох хэрэггүй, зүгээр л шүт!!! гэж хэлээд дэлхийн том харгислалыг үйлдэж байлаа. Ойлгоогүй юм ямар аюултайг харж байна. Бэлтгэл хийх амжилтын үндэс гэдгийг мэднэ, гэхдээ ямар бэлтгэлийг ямар шат дараатай хийвэл амжилт үзүүлэхийг ойлгодоггүй. Өнгөний ийм бодлого манай спортод бий. Мэддэг боловч ойлгодоггүй. ЭНИЙГ СОНИРХОГЧ ГЭНЭ.
Тухайлбал сагсны спрайт лигт түрүүлсэн багийн дасгалжуулагч гарбөмбөгчин. Дээд лигт ч бөхийн хүн баг дасгалжуулаад амжилт үзүүлэх тохиолдол бий. Хөлбөмбөгийн бөмбөг онож өшиглөж чадахгүй хүн ч лигийн баг дасгалжуулдаг. Хачирхалтай нь аварга авсан тохиолдол бий. Олимпын аваргын сугалаанд Кэйжи Сүзүкитэй таарсан Түвшинбаярыг найдваргүй болсон гээд орхиод гарсан ерөнхий дасгалжуулагч бий. Туслах нь алт авахуулсан түүхтэй. Бид тийм онцгой авьяастнуудаар дүүрэн гэвэл үгүй. Сонирхогчийн спорт угийн ийм байдаг. ЭНИЙГ ОЙЛГООСОЙ. Манай спортын салбарынхан тухайн спортын мөн чанараа мэддэг боловч ойлгодоггүй. Дэлхийд юу болж байна, манайд юу болж байна, Монголын спорт хаана явна ойлгодоггүй. Мэргэжлийн бус, сонирхогчдоор спорт дүүрэн. Япон, БНСУ гэх мэт улс ямарч салбарт амжилт үзүүлж байгаа нь ойлголттой холбоотой. Яавал хөгждөгийг тэд ойлгочихсон. Харин бид бусад улс хөгжиж байгааг мэддэг боловч ойлгодоггүй. Юмыг ойлгосон хүнд утга гарч ирнэ. Монголын спортын бодлогыг ойлгоосой...
Ямарч үржил шимгүй хөрсөнд зэрлэг ургамал ургадаг. Хаана ч ургадаг гэсэн үг л дээ. Манай спортод Ч.Наранбаатар, Ч.Зоригтбаатар, Д.Загдсүрэн, Д.Жаргалсайхан гэх мэт хаана ургах “чадвартай”, эргэн тойрондоо хортой ургамлууд бусдаас илүү ургаж байна. Тэд сайн хөрс бий болгох тал дээр хэзээ ч анхаарахгүй, харин ч гоёмсог хурц гэрлээс айна. Зөвхөн сайн чанарын ургамал ургахад зориулагдсан хөрс бидэнд хэрэгтэй. Тийм хөрснөөс бусдыгаа гутаадаг, зэрлэгүүдийг цэвэрлэх хэрэгтэй.

Ккк