ҮНДЭСНИЙ БӨХИЙГ “УЛАНДАА ГИШГЭГЧ”
Багадаа аав, ах нартайгаа Үндэсний баяр наадмын бөхийн барилдаан зурагтаар үзнэ гэдэг зүйрлэшгүй баяр баясгалан байлаа.
Багадаа аав, ах нартайгаа Үндэсний баяр наадмын бөхийн барилдаан зурагтаар үзнэ гэдэг зүйрлэшгүй баяр баясгалан байлаа. Гэтэл хүүхэд насны тэр сайхан бүхэн нэг л өдөр худал хуурмаг байсанд хачин ихээр гомдож байсан юм. Тавь, жар хүрсэн хөгшин хүн дөрвөн сайхан залууг хаяхад ийм л байдаг юм байхдаа гэж хүүхэд насны гэнэхэн ойлголтоор төсөөлж явснаа нуух юун. Тавын даваанд начин болсон залууг сайн бөх болно доо гэж бодохоос, өмнө нь бүтэн жилийн хөдөлмөрөө “уламжлал”, ахмад бөхөө хүндлэх ёстой гэсэн хачин ойлголтонд баригдан унасан дөрвөн “залуу” (цолтой ч байж болно) бөхийг тоодоггүй байжээ. Муу бүхнийг “уламжлал” гэх нэрээр халхалсаар өдийг хүрэв. Харин “уламжлал” гэх зүйлээ тайлбарлаад өг гэвэл чадахгүй, юм дуугарвал эх соёлоо үл тоомсорлогч нэр зүүдэг учраас чимээгүй байх нь өлзийтэй. Яг үнэндээ хэн уландаа гишгэж яваа бол!!!
Манай ахмад бөхчүүд, аваргууд өөрсдөө үндэсний бөхөө улан дороо гишгэдэг улс. Бид ч тэнэг улс юм. Гадны спортын бузар булхайг харахаараа ой гутаж, элдэвээр хэлдэг боловч өөрсдөө тэр бузар булай нь болчихсоныгоо олж харж чадахгүй байгаа нь “уламжлал”-ыг сохроор дагадагийн гай. Ийм байлгах санаа аваргууд ч, бөхийн холбоонд ч байгаа болохоор хөгжил, өөрчлөлт, шинэчлэлт гэдэг үгийг тас цохино. Хүнээр түшүүлэн явж байгаа өвгөнийг би ч түлхээд унагачихаж чадна. Гэтэл хэдэн жил бөхөөр хичээллэсэн, үндэсний бөхийг зорилгоо болгочихсон тууж яваа залуусыг харахаар ичих юм. Монгол бөх нь монгол эр хүний бахархал юм бол хөгшин хүнийг унагаж чаддаггүй хүнийг Монгол эрийн бахархал гэж хэлэхээсээ ичээсэй билээ. Унагаж чадна байх л даа, гол нь сэтгэхүй нь тийм үхширмэл байгаад харамсаж байна. Зааны тугалыг багад нь олсоор чангахан шиг уячихвал, яваандаа зүрх нь үхэж том болоод ч гэсэн дийлэхгүй гэж бодсоор байдаг шиг. Дийлэх чадал байгаа боловч, бяр чадлаа яаж ашиглахаа мэдэхгүй байна. Тэгэхээр чадалтай байхын хэрэг гарах уу? Манай аваргууд найрааг улаан цайм хийж, тэрэндээ дөжирчихсөн, түүнд ард түмэн нь давхар дөжирчихсөнд гол асуудал байгаа юм. Маргарэт Тэтчэрийн “Хүн зогсох ёстой газартаа л зогсох ёстой” гэж айхтар үг бий. Аваргууд минь ид үе дээрээ зогсоогүй бол эсвэл оройтсон бол одоо зогсоосой билээ. Залуу үе үнэндээ дооглож байна. Залуус бөх үзэхээ болилоо гэх юм. Яаж үзэх юм бэ? Хөгшин хүн залуу хүнийг унагахыг, хэн нэг нь мөнгөнөөс (авилгал) болж унахыг үзэх гэж үү? Дэндүү ойлгомжтой байна шүү дээ. Цагаандаа гарсан ийм үзэгдэлийг олж хараад зайгаа барьж байгаад нь харин юм бодох ёстой биш үү. Харин ч залуу үе шударга зан гаргаж байгаад нь баярлах хэрэгтэй.
Манай улс үндэстний аж амьдралаас урган гарсан спортын төрөл бол бөх. Дуртай газраа амьдардаг нүүдэлчдэд, талбайн хэмжээ, цаг нарны хэрэг байгаагүй. Тэгшхэн газар олдвол барилдаж, нар жаргачихгүй бол ноцолдож ирсэн нь яваандаа Үндэсний наадам болжээ. Байшин сууцанд амьдардаггүй учраас танхимын спорт болох нөхцөлгүй байлаа. Бөхийн төрлүүдээс гадаа талбайд багтах ганц төрөл байж магадгүй юм. 30-40 жилийн дотор танхим руу шилжих процесс явагджээ. Эрс тэс уур амьсгалтай нөхцөлд танхимийн барилдаанд гол анхаарлаа хандуулах ёстой. Тэгэхээс хоёр хоногт дүнгээ гаргадаг ийм төрөл удахгүй хүний сонирхол татахаа болино. Үндэсний бөхийн тамирчид бол манайд байдаг мэргэжлийн ганц төрөл. Юу ч хийхгүй бөх барилдаад амьдраад байна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн тамирчдаа бүтэн жил бэлтгэлтэй байлгахын тулд тэмцээн уралдаанаа илүү мэргэжлийн тал руу оруулвал зүгээр. Гарьдаас дээш цолтой бөхчүүд хамгийн дээд талын зиндаанд, заан харцагууд дараагийн зиндаанд ордог ч юм уу ийм маягаар барилдаан болвол илүү сонирхолтой болох болов уу? Зиндаа байгаа гол шалтгаан нь нэг хүн насаараа аварга, харцага цолтой байхгүй гэсэн санаа. Жинхэнэ Монгол эр хүний чадал чансаа энд л харагдана. Аварга болох амархан, харин аваргаа хамгаалах хамгийн хэцүү гэдэг сайхан нэр томьёо ч дагалдана. Тэгэхээс нэг аварга болчихвол аваргаа хамгаалах албагүй, найрааны цуваа руу ордог ёс үгүй болно. Муу барилдвал чансаа буурч ноднингийн аварга, тавдугаар зиндаанд ч барилдаж болно. Гол нь мэргэжлийн спорт болвол хамгийн гол шагнал мөнгө байх ёстой.
Ямарч спортод өмнөх алдар нэр нь дараагийн тэмцээн уралдаанд шууд нөлөөлөөд ирэх юм бол хөгжихөд хүндрэлтэй байдаг. Манай цол яг л ийм. Нэг улсын цол авчих юм бол насаараа тэрнээсээ салахгүй нь өрөөсгөл. Нэг удаа л юм бол яаж ийгээд мөнгө төгрөг зараад авчихна. Дараа жил нь даваа болгоны ханшаараа унаад мөнгөө хийх боломжтой. Бас нутгийн зөвлөлөөс байр, байшины нэг зоолттой орж ирнэ. Хоёрын даваа энэ жил 300 мянгаас эхэлсэн, дээшлэх тусам өгөснө. 150 сая өгч тав давж начин болно. Гэтэл харцагын давааны үнэ 180-200 сая. Түрүүний начин болсон нөхөр унаж өгөөд 200 саяыг авч өмнөх өрөө төлөх боломжтой болчихно. Өөрөө ч цолтой, мөнгөтэй болоод авна. Тэгээд цол худалдаалах томоохон авилгалын бүс рүү ороод явчихна даа. Жил бүр мөнгө хийх боломжтой. Нэгэнт түрүүлж, үзүүрлэхгүйгээ мэдсэн нөхдүүд долоогийн зааны даваанд ч мөнгө аваад үсрээд өгөх боломжтой. Тэр нь амар нөгөө бөх нь ч ядралт багатай дараагийн даваатай золгоно. Наадамд түрүүлж чадахгүйгээс хойш найраанд оролцоод жилдээ хэрэглэх мөнгө олно гэдэг яаж ч бодсон ашигтай зүйл. “Сайхан сэтгэлтэй” Монгол түмэн нь тэрийг нь тоохчгүй учраас ичих шаардлага байхгүй. Өрөөл бусдын дэмжлэгээр цол авчихаад, түүгээрээ гайхуулахаас ч ичихгүй нөхдүүд ч бий. Тэгээд ч “ард түмэн”-д улсын цолтон гэдэг бахархал чухал болохоос, яаж энэ хүн цол авсан бэ гэдгийг харах мэлмий дутна. Уран мэх, бяр хүч, авхаалж самбаагаа худалдах ёстой болохоос цол худалдаж болохгүй. Үндэсний наадам маань яваандаа мөнгөөр цол худалдах газар болчих вий дээ. Уг нь өөрөө мөнгөөр цол авах биш, цол авсаныхан дараа мөнгө өгөх ёстой баймаар.
Уламжлал өөрөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой болохоос, цаг үе уламжлалтай хөл нийлүүлэн алхана гэвэл худлаа. Орчин үеийн спорт, анхдагч төрлөөсөө хэд дахин өөрчлөгдөж хувьссан хэлбэрийг бид үзэж буй. Үндэсний бөх маань өөрчлөлт хийгдэж байгаа ч тэр нь дэндүү удаан, болхи байна. Үндэсний бөх цаашдаа хөгжихийн тулд зарим уламжлалаас татгалзахгүй бол болохгүй. Гадны спортын мэнэжмэнт, дүрмээс авсан ч болно. Гадныхан гэдэг үгийг сонсохыг ч хүсдэггүй хүмүүс бий. Ямарч уламжлал, “уламжлал”-аа хадгалахын тулд тухайн цаг үедээ тохируулан хөгжиж дэвшиж өөрчлөгддөг. Тэгж байж оршин тогтноно. Хөлбөмбөг, сүмо, жүдо, шатар ч тэр. Дүрэм, мэнэжмэнттээ үргэлж шинэчлэл хийсээр ирсэн. Харин хийгээгүй үлдсэн төрлүүд нь мартагдаж, сонирхол татахаа больж байна. Үндэсний бөхөд өөрчлөлт хийлээ гээд бид Монгол соёлоо устгахгүй, үгүйсгэхгүй, өөрчилчихгүй. Харин ч удаан авч үлдэнэ. Үзэгчид худлаа шоу, жүжиглэлт, өмнө нь бэлдчихсэн барилдаан биш, жинхэнэ барилдаан үзэхийг хүсэж буй. Уламжлал нэрээр халхалж найрааг хэвээр нь байлгах сонирхол ихэнхэд нь байна. Муу муухай гэж бөхчүүд өөрсдөө ярьдаг мөртлөө, муу муухайгаасаа салах оролдлого хийхийг хүсэхгүй, хүссэн нэгнийг нийлж байгаад дарж авах явуургүй бодол агуулж байна.Манай улс салбар болгоныг салбарынхан гол хүмүүсээс аврах үйл ажиллагаанд орох боллоо. Хөлбөмбөгөө хөлбөмбөгийн холбооноос, Үндэсний бөхөө үндэсний бөхийн холбооноос, сэтгүүл зүйг сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс аврах ямар гээчийн урвуу харилцаанд орчихсон юм бол.
Нэмж хэлэхэд өмнөх нийгэмд суурийг нь сайн тавьж өгсөн жалга довны үзэл “өвчин” шинжиндээ орчихсон. Нутаг усны нэр хүнд гэсэн явцуу үзлээс болж, олныг даган хийрхэхээс өөр аргагүй. Монгол хүн ямар ганцаараа өөр бодолтой, өөрийнхөөрөө байх зоригтой биш. Өөрийн үзэл бодлоо хамгаалах чадварыг нь мөн л өмнөх нийгэм маань устгасан. Олныг дагавал өлзийтэй. Хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Насаараа үндэсний бөхөд зүтгэсэн ахмадууд ч адил. Хүний төрөлхийн энэ занг ойлгоосой. Жар хүртэл барилдах нь бусдын өмнө нэр алдартай байх боломжыг үндэсний бөх нь олгож байгаа учраас ахмад бөхчүүд байгаад л байна. Тэднийг залуу байсан үеэс нь дутуугүй хайрлаж байгаа учраас тэр. Хүндлүүлээд байвал байгаад л байна. Шударгаар 40 хүрэхэд нь аваад шидчихвэл тэд нэр хүндээ, гол нь өөрсдийгөө бодоод болино. Ердөө л энэ. Тэд ч өөрсдийнхөө төлөө амьдарч, барилдаж байгаа. Харин бөхийн төлөө биш. Бөхийн төлөө байсан бол найраа ингэж цэцэглэхгүй нь ойлгомжтой. Гэвч хүнийн мөн чанар өөрийнхөө төлөө байдаг бөгөөд ер нь ямар нэг юмны “төлөө” гэж ярьж явдаг хүмүүсээс болгоожлох хэрэгтэй. “Би” ч гэсэн энэ нийтлэлийг өөрийнхөө төлөө бичлээ. “Би” сайхан бөх үзэхийг хүсэж байна.
Энэ бол үндэсний бөх үзэхээ больсон хуучин үзэгч миний бодол. Хөлбөмбөг, сагсанбөмбөг гэх мэт орчин үеийн илүү сонирхолтой, шударга спортууд байр сууриа тогтоожээ. Бүх булхайг нь мэддэг мөртлөө, шимтэн үзэгчдийг, дэмжигчдийг би гайхдаг. Мэдээж олон шударга барилдаан болдог ч, тэр нь өдөр ирэх бүр багасаж байгаа мэт. Үндэсний бөхийг би үзмээр байна. Уншигч та ч үзмээр байгаа. Жинхэнэ Монгол бөх, Монгол эр хүний авхаалж самбаа, Монголын уламжлалт барилдаанаар Монгол эрчүүд хэрхэн наадахыг үзэхийг хүсэж байна. Гэтэл нэрв, үзэн ядалт, булхай, шударга бус барилдаан, найраа л харах юм. Үндэсний бөх гэхээр ийм л юм үзэхийг хүсэхгүй байгаад гол учир нь оршиж байна. Тэгэхээр хэн үндэсний бөхөө уландаа гишгэж байна вэ? гэсэн нийтлэлийн нэрний хариу гарна.