ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ХЭНИЙ ТАЛД БАЙНА ВЭ?
Саяхан “Рио Тинто” компаниас “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын ажлын тал нь явчихлаа, одоо мөнгөө өг гэсэн бичиг Сангийн яаманд иржээ
Аймаар үнэтэй Засгийн газар
Саяхан “Рио Тинто” компаниас “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын ажлын тал нь явчихлаа, одоо мөнгөө өг гэсэн бичиг Сангийн яаманд иржээ. Анхны эх сурвалж тэрбум ам.доллар гэсэн бол өөр нэг эх сурвалж 1,6 тэрбумыг нэхсэн гэх мэдээлэл тарсан ч Монголчууд нэг их тоосонгүй. Монголчууд тэрбум долларыг тоохоо байчихаж л дээ. УИХ-ын гишүүдийн төсөвтөө хандаж байгаа, манай ард түмний төсвөө хянаж байгаагийн хооронд нээг их том ялгаа байхгүйг энэ назгайрал харуулж байна.
Монгол Улс тэрбум доллар төлбөл төлчихөөр бэлтэй байгаа. Их өрийг төлөхдөө 250 саяыг эрж байдгаа тэмтэрч байсантай тэр үетэй харьцуулбал. Өнгөрсөн жил ганцхан зэс ч биш, нүүрс, алт бусад түүхий эдийн үнэ сайхан өссөн. Оны төгсгөл рүү ч сайхан унасан. Гэвч МАНАН өөрсдөө үнийн уналтаас өмнө хуримтлалаа хувааж идээд, төлөхгүй байхаар шийджээ. Мөнгөө нэхэхийг мэдсэн юм шиг манай Сангийн яам өнгөрсөн жил хурааж хуримтлуулсан мөнгөний уутны амсрыг доош нь харуулаад гөвөхөөр төсвийн тодотгол яаравчлан оруулж ирээд тараав.
561 тэрбумыг хуваах санал орж ирсэн бол тодотголын явцад 650 тэрбум болчихсон цохиж явсан юм. Яг төсвөөс хусдаг шигээ хуссан л байхгүй юу. Ийм мөнгө байна, зарцуулъя гэхээр үгүй бүр ихийг зарцуулна гэж. Магадгүй зөрүү 90 гаруй тэрбум төгрөг нь нөгөө Ерөнхий сайдын гишүүдийг хахуульдсан тендерийн өртөг байх. Монголоор “Тэмээн дээр ямааны гарц” гэдэг болж байгаа юм.
“Айсандаа” Сангийн сайдаас ядаж “Тогтворжилтийн сан” чинь байгаа юу гэж асуухад ашгүй “Байхаар барах уу? 218 тэрбум төгрөг хав дараастай бий” гэлээ. Ашгүй дээ, тэгвэл нэхэж байгаа тэрбумыг нь өгчихөж болдоггүй юм уу? гэвэл булзааруулаад тоймтой юм хэлсэнгүй. Харин тэрбумаа заавал төлөх албагүй, бид өгөхгүй гэвэл хөрөнгө оруулалтыг “Рио Тинто” гүйцээгээд хийчих юм, харин бид тэрбумаа зээл гэж тооцоод “Оюу толгой”-гоос бүтээгдэхүүн экспортлож эхэлмэгц тэндээсээ төлчих бололцоотой байхаар гэрээгээ хийсэн гэж байна.
Эрүүл саруулаар бодоход улсаа боддог Засгийн газар бол хөрөнгө оруулалтаа эртхэн хийж байсан нь дээр баймаар. Ер нь одоохондоо Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын ажил тэр “Оюу толгой” нь юм шүү дээ. Түүнээс биш 3000 хүн амтай суманд 1500 суудалтай сургууль барих нь хөрөнгө оруулалт биш. Хэрэв өнөөдөр хөрөнгөө хийхгүй бол бид сүрхий өрөнд орох байлаа, байлаа ч гэж орчихлоо. Хөрөнгө оруулалтын 34 хувийг “зээлээр авлаа” гэж бодоход Монгол Улс өдөр бүр 300 мянган ам.доллараар өсөх өрөнд унажээ. Үүн дээр хүүгийн хүү нэмэгдээд явбал Монголчууд хувьсгалаас өмнө Хятадын мөнгө хүүлэгчдийн гарт орсон, хувьсгалын дараа Зөвлөлтийн 11,8 тэрбумын их өрөнд орсон тэр буруу замаараа будаа тээх нь байна. Хүүг тооцоход амархан, 7 шахам хувь байгаа, яагаад гэвэл өнгөрсөн хавар “Рио тинто”-той тохиролцохдоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүг энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тогтсон шүү дээ. Өнөөдөртөө Лондонд зарласан суурь 0,3% дээр дэлхийн зах зээлийн дундаж, одоогоор 6,5%-ийг нэмбэл 6,8 гэсэн үг.
Өдөр бүр ийм мөнгө төлж байснаас төсвийн тодотголоор цацсан гэж буй 650 тэрбум, Тогтворжилтийн сангийн 218 тэрбум, 2012 оны хэрэгжээгүй төсвийн хөрөнгө оруулалтыг хамж шимээд өгчихвөл болохоор л санагдах юм. Бүрэн биш гэхэд 850 сая ам.доллар зүгээр л гараад ирнэ. Ц.Нямдорж сайд 2000 суудалтай сургууль байгуулахад 2,7 тэрбум ч билүү дээ төгрөг хэрэгтэй гэж байсан. Нөгөө өөрийнхөө байшинг амбаар гэж батлахдаа. Гэтэл өнгөрсөн жил төсөвт суулгаад хотод сургууль барих гэтэл газрыг нь дарга нар нь зарчихсан тул мөнгийг нь буцааж өгсөн гэж байгаа. Шинэ дарга нь өмнөх даргын үед олгосон газрыг “хууль ёсоор” чөлөөлж авлаа ч өөрийнхөө болон хамаатныхаа, дүүгийнхээ нэрэн дээр шилжүүлдэг болохоос сургууль бариадах гээд улсад өгдөггүй юм байна л даа. Тэгээд газар помещикаас помещикт очно уу гэхээс эзэн болсон бид нарт падлийгүй.
Бас төсвийн тодотгол нэрээр ирэх жилийн сонгуулийн санхүүжилт босгох баахан хоосон тендерт мөнгө байршуулсан байна. Дотор нь Сү.Батболд Засгийн газраа авч үлдэхийн тулд гишүүдэд амласан тендерүүдээ шингээсэн байх. Арай л үнэтэй Засгийн газар биш үү? Тодотголоор нэмсэн хөрөнгө оруулалтын тайланг хойтонгийн өдийд л дүгнэнэ. Тиймээс сонгууль өнгөрөөхийн тулд албаар 2013 оны төсвийн өмнө ийм булхай хийж байгаа хэрэг. Хамгийн гол Сангийн сайд ямар санаатайгаар улсаа өрийн эргүүлэгт оруулж байна вэ? гэдэг асуулт л байнга толгойд эргэлдээд байх боллоо.
Гэвч манай талд байх нь байна, хөөрхий. Гэхдээ УИХ-ын гишүүд нь байнга амаа ангайгаад хоол нэхээд байдаг 76 ховдог ангаахай болсон тул хөөрхий олсон зөөснөө бүгдийг нь л ам руу гудраад байх. Ангаахайгаа тэжээж буй Алтан эхийг харааж болохгүй. Үг хэлэх завгүй зажлуулж л байхгүй бол Засгийг чинь унагана, гэрээг чинь засна, сайдыг чинь огруулна гэж хашгичаад байгаа тул тараагаад байх хэрэгтэй. Манай Сангийн сайд тэвчээртэй юм, харин “Рио Тинто”-гийнхон тэвчээр нь тасраад “Битгий шуна муусайн ...-уудаа” гээд аваад хаячихаж байна билээ.
Их өр-2 буюу өрийн МАНАН
Манай УИХ-ын гишүүд үнэхээр тийм эх оронч юм бол тодотголоос мөнгө шаах гэж мэнчийтлээ зүтгэснээс “Авахгүй ээ, “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтаа хийх нь зөв” гэж хэлчих ухаантай л баймаар юм. Гэвч тал нь дахин дэвшихгүй тул нэг сайн цадах гэж, тал нь дахин дэвшиж ялахын тулд мөнгө олох гээд зүтгэчихлээ дээ. Тэгээд энэ парламент улсаа өрөнд оруулж баллаж байгаа юм. Нээрээ 76-уулаа мангуу юм байна.
Энэ саарал ордонд Монголоо гэх сэтгэлтэй амьтан алга аа, ядаж нэг нь “Юун тодотгол гээд баахан мөнгө ороод ирэв ээ, өрөө даръя, гэрээгээ биелүүлье” гэсэнгүй дээ. Тэд хувааж идсэний төлөө бид өрөнд орно оо гэж. Ердөө дөрвөн жилийн өмнөхөс манай гадаад өр хоёр дахин өсч, 8,1 тэрбум ам.доллар болжээ. Үүнд “Оюу толгой” төслийн гэрээний урьдчилгаа 250 сая ам.доллар баттай орсон, харин Оюу толгойд хийх ойролцоогоор зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын 1/3 буюу хоёр тэрбум гаруй ам.доллар туссан болов уу? Тусаагүй бол нөгөө их өр чинь МАНАН-гийн үед эргээд ирлээ байна. Хүү нь нэмэгдсээр сонгууль болоход 11 гарчих байх гэж найдаж байна. Эрхэм гишүүд, тэдний томилсон Засгийн газар, МАН, АН-ын хамтын хүчин чармайлтаар манай улс 70 жилийн өрийг 10 дахин богино хугацаанд буюу 7 жилд хийж, бүтээн байгуулж, гайхамшигтай амжилт тогтоолоо.
Өмнөх 70 жилд хөдлөхөөс хоёр дайны зээллэг, 450 танк, үл хөдлөхөөс боловсруулах үйлдвэрүүд, Эрдэнэт үйлдвэр, үл үзэгдэхээс тэмбүүнээс салах, олон мянган боловсон хүчин бэлтгэх зэрэгт зээллгийг зарцуулсан бол өнөөдөр лав л ил харагдах гялтайсан юм алга. Яг бодтой жишвэл “Тэмбүүгээ ДОХ-оор, Эрдэнэтээ Оюу толгойгоор” сольжээ.
“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ анх тооцож байсан 3 тэрбум гаруй ам.доллараас 6 тэрбум гаруй болтлоо өссөн байна. Зардлыг манай тал нарийн хянахгүй байгааг Сангийн сайд хэлсэн. Яагаад гэвэл зардал их гарах тусам татвар их орж ирэх тул хянах шаардлагагүй гэнэ ээ.
Зарим мэдээгээр нийлүүлэгчид зөвхөн хуушуурны мөнгөнөөс өдөртөө 220 мянга, жилдээ 60 сая ам.долларын ашиг олдог бололтой. Хуушуурнаас ингэж унагаж байгаа бол эксковартораас яаж унагах нь тодорхой биш үү? Хэрэв тийм бол Монголын тал өндөр зардалтай хөрөнгө оруулалтын 34 хувийг төлж байгаа нь цаад утгаараа анх тооцож байсан хөрөнгө оруулалтын 66 хувийг гаргаж буй хэрэг, эцсийн дүндээ 66 хувийг гаргаад 34 хувийн девидент авах нь байна шүү.
Манай Сангийн сайд болохоор бид нийт ашгийн яг 60 хувийг авна гэж үглээд байсан, харин “Рио Тинто” 55-60 хувь гэж арай бодтой хэлээд байгаа юм. Тэгээд эцэстээ бид эргэлзэх боллоо. Яагаад манай Засгийн газар тэднийх юм шиг далжигнаад байдаг юм бол? гэж. Яагаад ашгаа манай тал худлаа өндөр зарладаг юм бол? Яагаад хөрөнгө оруулах биш өр төлөх сонирхолтой байдаг юм бол? гэх мэтээр. Тэгээд энэ Засгийг авч үлдэхийн тулд улсынхаа хуримтлалыг сүйтгэж, ханаж цаддаггүй гишүүд нь нэмж цохих гээд их мөнгө олсон биш гай болж байх юм. Энэ муусайн “Гадаадын империалистуудын гар хөл бологч тоглоомын дэглэмийг...” юу яая гэвэл юу яачих болов уу, яадаг бол нөгөө хэн мэн. Бүр Сангийн сайдууд өрийн хүүний тодорхой хувиар цалинждаг систем байдаг нь илэрсэн тухай бичвэл бүр баларсан юм болно. Гэхдээ тэр дотор нь манай Сангийн сайдын нэр ч байгаагүй юм шүү. Хүн гүтгэж болохгүй. Яагаад гэвэл тэгэхэд мань хүн Сангийн сайд болоогүй байсан.
Манай төрийн уламжлал
Хувьсгалаас өмнө Хятадын “Да Шинхө”, “Да Шиндэ” хоёр пүүсийнхэн нэгнээ давахын тулд “Манайх Хүрээнээс Бээжин хүртэл тэмээ эгнүүлж чадна гэхэд нөгөөх нь тэр замаар чинь завсаргүй 50 лангийн ембүү эгнүүлчихэж чадна ва” гээд давсан гэдэг. Ноёд нь явж очиж өр тавиад байсан хэрэг. Тэр өрөөрөө Манжийн хаанд өргөл барьчихаар яахав? Хоёр пүүсийн ембүү болдог юм билээ.
Дараа нь Ю.Цэдэнбал “Аваад бай, аваад бай, ирээдүйд коммунизм байгуулагдахаар мөнгө, өр гэж байхгүй болно, тиймээс өнөөдөр хэрэгтэй үед нь аваад ахиухан юм хийгээд авъя” гэсэн гэдэг. Гатай коммунизм нь зэрэглээ болж, Ю.Андропов Зөвлөлтийн Засгийн эрхэнд гармагцаа Ю.Цэдэнбалыг Кремльд дуудаж, өөрөө хүлээлгэж өгсөн 400 танк бас бус юмныхаа өрийг нэхэж ихэд загнасан ба хожим үүнийх төлөө Москвагийн хэрмэнд хорьж байгаад цааш харуулсан. Хөөрхий Ю.Цэдэнбалыг шоолж гарч ирсэн нөхөд харин өнөөдөр улсаа яг тийм өрөнд оруулчихаад “хөгжил дэвшил, либерализм, хөрөнгө оруулалт” гэсхийгээд гулгиж сууна. Энэ Монголын төр нэг л биш ээ, яг манайх мөн юм уу? Зүтгэсэн хүндээ халтай, зүтгээгүй хүндээ ээлтэй юмдаг аа.

tengeriin tashuur
tengeriin tashuur
tengeriin tashuur
сарнай
Зочин
ulysses
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Boldoo
Laitai shaar be
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Irgen
Зочин
Зочин
Зочин
gegee
серго
Зочин
Зочин
b e
Иргэн Т
иргэн Ишгэн
odgoo
Зочин
Зочин
BC
Attila
Attila
Зочин
Зочин
s